| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00309/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 403
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргйин анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Магсаржав багт байрлах, Ховд аймгийн ******* , , т холбогдох
Ховд аймгийн ******* , , газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* , , газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 153/2017/00309/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа
Нэхэмжлэгч Ч.*******
Хариуцагч байгууллагын дарга Э.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өмгөөлөгч Н.тэй шүүх хуралдаанд оролцохгүй. Учир нь би хариуцагчтай тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна....Ховд аймгийн ******* , , газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* , , газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 /нэг сая/ төгрөг авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. ******* газрын үйлчлэгчийн ажилд эргэж орохгүй. Энэ тухай дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгаа гэдгээ ойлгосон гэв.
Хариуцагч байгууллагын дарга Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй тохиролцсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь Ховд аймгийн ******* , , т холбогдуулан Ховд аймгийн ******* , , газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* , , газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.******* нь Ховд аймгийн ******* , , газрын үйлчлэгчийн ажилд эргэж орохгүй, ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 /нэг сая/ төгрөг авсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээтатгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ч.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* , , т холбогдох Ховд аймгийн ******* , , газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* , , газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ