Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/242

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0228

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Э-А /өөрийгөө өмгөөлөхөө илэрхийлсэн тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Б-ийн Э-Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000254 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч  2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ......  оны ....  дүгээр сарын ...... -ны өдөр .... аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны нөхөн сэргээлт мэргэжилтэй, ..... ХХК-д ......  ажилтай, ам бүл .... , ...........-ын хамт ...... аймгийн .........  сумын .......  дугаар баг, ......  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б-ийн Э-А /............../, 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Э-А нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө .........  аймгийн .......  сумын ...  дугаар багийн ....  дүгээр байрны гадна хууль сахиулагч, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч О.Б-ыг эрхэлж байгаа ажил, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хүзүү, зүүн хөх махны дээд хэсэг, зүүн бугалгад цус хуралт, 2 тохой сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-А-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э-А нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө ........  аймгийн .....  сумын ...  дугаар багийн ...... дүгээр байрны гадна хууль сахиулагч, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч О.Б-ыг эрхэлж байгаа ажил, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хүзүү, зүүн хөх махны дээд хэсэг, зүүн бугалгад цус хуралт, 2 тохой сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-Аын мэдүүлсэн: “...Өмнө нь мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118000000254 дугаартай хэргээс:

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл[1],

 

Хохирогч Б.Б-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 08 дугаар сарын 12, 09 дүгээр сарын 01-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ..... сумын .......  дугаар багийн нутаг дэвсгэрт дэд ахлагч Г.Э-ийн хамт шөнийн явган эргүүлийн үүрэг  гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 02 цагийн орчим ...  хорооллын .......  дүгээр байрны фодвальд хүмүүс архи уугаад унтуулж амраахгүй байна гэсэн дуудлагын дагуу 02 цаг 25 минутын үед очиж шалгахад 20-30 орчим насны 3 залуу 18 настай гэх нийт 4 залуу архи ууж байсан ба засвар үйлчилгээний ажил хийгээд байж байна гэх тайлбар тавьсан. Дээрх иргэнд хуулийн дагуу 22 цагаас хойш засвар үйлчилгээ хийж болохгүй шөнийн цаг болсон байна. Насанд хүрээгүй хүүхэд дагуулж явж байна. Ямар учиртай хэн гэдэг хүүхэд вэ бичиг баримт байна уу гэхэд намхан нуруутай, бор махлаг царайтай, 30  орчим насны залуу хэн хаанаас дуудлага гаргаад байгаа юм бэ гэж асуусан. Миний бие хаанаас хэн гэдэг хүүн дуудлага өгсөн талаарх мэдээллийг хэлэх боломжгүй. Та үйл ажиллагаагаа зогсоогоод объектоос гарч иргэдийн амар тайван байдлыг хангах хэрэгтэй гэж хэлээд 4 иргэнийг гаргасан. Тэгтэл намхан нуруутай, бор царайтай залуу, махлаг, 30 орчим насны залуу хэл амаар доромжилж миний нүүр лүү мөргөх үйлдэл гаргахад би тухайн этгээдийн биеийн хүч, мэх хэрэглэх зорилгоор гарыг нь барьж авахад энгэрээс зуурч унагаах гэж оролдсон. Тухайн үед дүрс дуу бичлэгээр баталгаажуулж аваарай гэж Э-д хэлээд ноцолдох явцад миний хоолойг боож унагаах гэж оролдох мөчид 3 залуу намайг татаж газарт унагаж 2 гар барьсан байсан. Миний дээр намхан нуруутай, бор царайтай, 30  орчим насны залуу гарч хоолой боож 2-3 удаа нүүр лүү цохих оролдлого хийсэн тул би аргагүй байдалд ороод тухайн этгээдийг хөлөөрөө түлхээд босоход 4 залуу хоёр хоёроороо нийлээд зугтаасан. Миний зүүн сарвуу, баруун гарын тохой хэсэг зулгарч шалбарсан хоолой хэсэг улайсан. Харин албаны хувцас болох ногоон хантааз, өмд, цамц зэрэг урагдаж мөрдөс гээгдсэн. Албаны дүрэмт хувцсаа бусдад уруулсан ба түүний төлбөрийг Б.Э-А-аас гаргуулж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Г.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 08 угаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө дархан сумын ...........  дугаар багийн нутаг дэвсгэрт дэслэгч О.Б-ын хамт шөнийн явган эргүүлийн үүрэг  гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 02 цагийн орчим ......... хорооллын ........  дүгээр байрны подвальд хүмүүс архи уугаад унтуулж амраахгүй байна гэсэн дуудлагын дагуу 02 цаг 25 минутын үед очиж шалгахад 20-30 орчим насны 3 залуу 18 настай гэх нийт 4 залуу архи ууж дууссан шинжтэй байсан. ...Тэдгээр залууст согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс байсан тул та нарыг ар гэрийнхэнд чинь хүлээлгэж өгье гэхэд намхан нуруутай, бор царайтай, 30 орчим насны залуу Б бид хоёрыг хэл амаар доромжилж Б-ын нүүр лүү мөргөх үйлдэл гаргахад Б тухайн этгээдийн биеийн хүч, мэх хэрэглэх зорилгоор гарыг нь барьж авахад энгэрээс нь зуурч унагаах гэж оролдсон. Тухайн үед утсаараа үйл явдлыг бичсэн. Намхан нуруутай, бор царайтай, махлаг 30 орчим насны залуу Б-ын хоолойг боож унагаах гэж оролдсон ба хамт байсан 3 залуу гарыг нь барьж хамт татаж газарт унагаж дээр нь гараад намхан нуруутай, бор царайтай, 30 орчим насны залуу хоолойг нь боож, 2-3 удаа нүүр лүү нь цохих шиг болсон. Тэгээд Б дээрээ байсан залууг хөлөөрөө түлхэж боссон ба тухайн этгээдүүдийг барьж авах гэтэл хоёр хоёроороо нийлээд зугтаасан. гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.Э-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн:....Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн дэд ахлагч Б-ын хамт ....... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн шөнө 02 цаг 30 минутын үед 102 ерөнхий жижүүрээс станцаар .... хорооллын .......  дүгээр байрны гадна яаралтай оч, цагдаа нар хүнд зодуулж байна гэх дуудлага ирлээ гэж үүрэг өгсөн. Тэгэхээр нь Б-ын хамт очиход .........  баарны урдуур орсон чинь Б та хоёрын өөдөөс нэг нь гүйгээд явчихлаа, бариад аваарай гэж хэлэхээр нь би машинаас буугаад өөдөөс ирж явсан хүний өөдөөс гүйсэн чинь тэр хүн надаас зугтаж 21 дүгээр байрны урд очиж модны доор нуугдаж байгаад баригдсан. Намайг тэр хүнийг бариад ирэхэд Б  нэг залуу суулгачихсан байсан ба тэр хүнийг Б.Э-А гэж байсан. Б-аас ямар учиртай хүмүүс болохыг асуухад энэ хүмүүс шаардлага эсэргүүцэж, намайг зодсон, эрүүлжүүлэх ёстой гэж хэлсэн. Б-ын фудволк, хантааз урагдсан, мөрдөс нь уначихсан байсан. гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Э.Э-н хэрэг бүртгэлтэд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө байрны засварын ажил нэлээн орой болтол хийсэн. Ажил хийж байх явцдаа бид нар пиво ууцгаасан. Гэтэл орой 02 цаг өнгөрч байхад эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд Та нар энд юу хийж байгаа юм бэ, цаг хэд болж байгааг мэдэж байна уу. Та нар бүгд архи уучихсан байна. Хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байна. Чимээ шуугианаа болиод ажлаа дуусга гэж хэлсэн. Тэгээд бид нар ажлаа дуусгаад хаалгаа түгжээд подвалиас гараад гадаа гарсан чинь орж ирсэн цагдаа Та нар архи уучихсан байна. Эрүүл хүн дуудаад гэртээ хүргүүлээд харьцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би жоохон цаашаа холдоод хамт ажил хийдэг ахыгаа ирээд авчих гэж утсаар яриад ирсэн чинь манай найз Э-А нөгөө цагдаатай маргалдаад бие биеийнхээ цамцны захаас заамдалцсан зогсож байна. Тэгэхээр нь салгах гэсэн чинь намайг хойшоо бай гээд ойртуулаагүй. Э-А нэг удаа цагдаатай ноцолдоод дээр доороо ороод байсан. Цагдаагийн хоолойг боосныг хараагүй. гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Ц.Т-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ... Би Э-А, Э , Н нарын хамт хуучин хорооллын 19 дүгээр байранд подвалийн шал цутгах ажил хийж байсан ба ажлаа дуусгаад тэндээ 6 ширхэг 2,5 литрийн том савтай пиво ууцгаасан. Тэгээд яг харих гэж байтал цагдаа нар орж ирээд Та нар чимээ гаргаад байна. Шөнийн цагаар иргэдийн амгалан тайван байдал алдагдуулаад байна. Гэртээ харьцгаа. гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хамт подвалиас гарсан чинь Архи уусан байна. Насанд хүрээгүй хүүхэд архи уусан байна гаж ярьсан. Тэгээд нэг мэдсэн Э-А тэр хоёр цагдаагийн нэгэнтэй нь ноцолдоод байсан ба босож ирээд зугтаагаад явчхаар нь би Э-тай хамт гэр лүүгээ харьсан. Э-А цагдааг цохиогүй. Барьцалдаж аваад байсан. гэх мэдүүлэг[6],

 

Насанд хүрээгүй гэрч Н.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ........-д ирээд таньдаг ах Э-А, мөн найзууд болох Э, Т нарын хамт ..........  хорооллын .....  дүгээр байрны подвалийн давхарт хулдаас наах ажил хийж эхэлсэн. Тэгээд 08 дугаар сарын 11-ний өдөр бид нар хулдаас нааж байхдаа пиво ууцгаасан. Ингээд шөнө 02 цаг өнгөрч байхад эргүүлийн цагдаа нар ирсэн тэгээд Та нар амгалан тайван байдал алдагдуулаад байна. Эртхэн хариад амарцгаачих гэж хэлсэн. Яг тэр үед би цаад талын өрөөнд хулдаас нааж байсан. ...Б.Э-А дуудлагаар ирсэн хор цагдаагийн нэгэнтэй маргалдаж байсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад ноцолдоод газарт унаад дээр, доороо ороод байсан. Цагдаагийн дэслэгч нь Э-А-ыг газар доош харуулж хэвтүүлж хойно нь гараад хоолойг нь боож байхаар нь би тэр цагдаад Больчих л доо та нараас гуйж байна шүү дээ гээд тэр цагдаагийн гараас татаж салгасан чинь тэр цагдаа намайг барьж аваад хавирч унагаасан. гэх мэдүүлэг[7],

 

Б.Э-А-ын хэрэг бүртгэлтэд гэрчээр 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, яллагдагчаар 08 дугаар сарын 26-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ........  сумын ......  дугаар багийн .....  дүгээр байрын подвальд завсар хийж байгаад шөнө 02 цаг хүргэсэн. Подвальд Н-Э, Т, Э нарын хамт байсан ба бид нар 6 том савтай пиво авч уусан. Тэгтэл шөнө 02 цагийн үед эргүүлийн хоёр цагдаа орж ирээд Та нар дуу чимээ гаргаад байна. Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулаад байна. Одоо тарцгаа. гэж хэлээд гаргасан. Байрны гадна гараад байж байтал тэр цагдаа нар Одоо гэр гэртээ харьж амар, та нар их согтолттой байна. Ар гэрээсээ хүн дуудаад гэртээ хүргүүлээд харь. гэж хэлсэн. Тэгэхэд би тэр цагдаад Чи хүнтэй эвтэйхэн харьцаж болдоггүй юм уу. гэж өөдөөс нь хэлсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор цагдаатай юу юу ярьж байснаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь намайг гавлах гээд газарт унагаах гэж оролдоод эхлээд хавирахад нь унаагүй. Тэгээд дахиад хөл рүү хавирахад нь унасан. Намайг газар унасан чинь доошоо харуулаад хойноос хоолой боогоод байсан. Тэгэхээр нь би тэр цагдаагийн хувцаснаас татаж, ноцолдож байгаад дээр  нь гарсан. Тэгээд тэр цагдаагийн дээрээс босоод шууд зугтаасан. Хөдөлгөөнт эргүүлийн машин суулгах гэхээр нь эсэргүүцэж нүүр рүү нь цохисон.гэх мэдүүлэг[8],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 490 дугаартай ...О.Б-ын биед хүзүү, зүүн хөх махны дээд хэсэг, зүүн бугалгад цус хуралт, 2 тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтлүүд байна. Тухайн гэмтлүүд нь олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүрдэл хэсгээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт[9],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмдний халаас хэсэгт 6см хэмжээтэй гэмтэл нь ханзархай үүссэн байна. Энэ гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шар өнгийн хантаазны цахилгаан хэсэгт 29 см ханзархай үүссэн байна. Энэ гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин уг хантаазны 29 см хэмжээний гэмтлээс зүүн тийш 4,5 см зайд байх 1х05 см хэмжээтэй гэмтэл нь цооролт үүссэн байна. Энэ гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хар өнгийн цамцны баруун ханцуйны манжлага хэсэгт 15,5 см хэмжээтэй гэмтэл нь ханзархай байна. Энэ гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин уг цамцны хормой хэсэгт байх 12,5 см хэмжээтэй ханзархай байна. Энэ гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт, хавсралт[10],

 

Капитал зууч ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ...Police гэсэн бичиглэл бүхий гэрэл ойлгогчтой ногоон өнгийн хантааз 1 ширхэг, цагдаагийн өдөр тутмын дүрэмт хувцасны өмд 1 ширхэг, дотуур өмсдөг хар өнгийн цамц 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэн хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн оёх зардал болон зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 06 дагаар сарын 30-ны өдрийн байдлаар 80,000 /Наян мянга/ төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[11] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э-А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ..........  аймгийн ..... сумын ....  дугаар баг, .... дүгээр байрны гадна хууль сахиулагч, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, цагдаагийн дэслэгч О.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн хохирогч О.Б-ыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Э-А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Э-А нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-Аыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Э-А-ын хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж биед нь халдаж, эд зүйлийг нь гэмтээсэн үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч О.Б-ын эрүүл мэндэд учирсан хүзүү, зүүн хөх махны дээд хэсэг, зүүн бугалгад цус хуралт, 2 тохой, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э-А-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-А-ыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 3,150,000 төгрөгөөр тогтоож, оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Э-А-т прокурорын сонсгосон ялын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 315,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн Э-Аыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-А-т 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-Ат оногдуулсан 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 315,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э-А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг сидиг хэргийн хадагалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 14-16 тал

[2] Хавтаст хэргийн 19, 21-22 тал

[3] Хавтаст хэргийн 24 тал

[4] Хавтаст хэргийн 26 тал

[5] Хавтаст хэргийн 30 тал

[6] Хавтаст хэргийн 32 тал

[7] Хавтаст хэргийн 35-36 тал

[8] Хавтаст хэргийн 40-41, 86 тал

[9] Хавтат хэргийн 48-49 тал

[10] Хавтаст хэргийн 61-62, 63-66 тал

[11] Хавтаст хэргийн 73, 74 тал