| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0013/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/18 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/18
2019 12 30 2020/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Д.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911030541322 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Д.Г, 1995 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Жаргалант 9 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1045 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................................................................
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон нуур” караоке дотор иргэн Г.Отгоныг “үйлчлэхээс татгалзлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Г.Отгоныг түлхсэний улмаас толгойны дагз хэсгээр шалан дээр гараараа тулан унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Отгон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны 22 цагийн орчим намайг караокений үүдэнд явж байтал танихгүй 2 залуу миний гарнаас барьж аваад “эгчээ танайд ороод дуулчихъя л даа” гэхээр нь би тэр хоёрт согтолт өндөр байгаа болохоор үйлчлэхгүй гэж хэлээд тайлбарлаад дотогшоо ороод байж байтал уг хоёр залуу араас орж ирээд дахин үйлчлүүлье гээд гуйгаад байхаар хууль ярьж тайлбарлаж явсаар намайг түлхэж унагасан залууг нь түлхсээр байгаад гадаа үүдний орчим очсон чинь уг хоёр залуугийн нэг болох цагаан саарал куртиктай ардаа цүнх үүрсэн залуу нь намайг түлхэж унагасан. Би унахдаа толгой болон биеийн ар хэсгээрээ шалан дээр унахдаа гараараа шал тулж унасан бөгөөд босох гэтэл миний зүүн гар эвгүй болсон ....Би түүнийг гаргах гээд түлхээд гаргаж байтал эргэж хараад намайг түлхсэн ...” гэх мэдүүлэг /хх-13-14хх/,
Гэрч Б.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Олон нуур караоке руу орж 3 дуу дуулчихаад харья гэж хоорондоо ярилцаад уг караоке руу орсон чинь үүдний текэн дээр байсан эмэгтэй хүн бид хоёрыг согтуу хүнд үйлчлэхгүй, гар гэхээр нь бид хоёр гадагшаа гарсан. Гадаа үүдэнд зогсож байгаад “хоёулаа эгчээс гуйж байгаад 3 дуу дуулчихъя гэж ярилцаад буцаж ороод гуйсан чинь уг эгч бид хоёрыг гаргана гээд үүдний хэсэг рүү түлхээд явсан ...үүдэн дээр ирээд хаалгаар гарч байх үедээ эргээд харсан чинь Гандорж нь бид хоёрыг түлхээд явж байсан эгчийг гараараа түлхсэн чинь уг эгч эгцээрээ хойшоо саваад шалан дээрээ саваад унаж байгаа харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Гэрч Ц.Отгонтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...коридорт гараад ирсэн чинь Отгон эгч үүдний орчим шалан дээрээ нуруугаараа саваад унасан байсан. Намайг очиж байхад согтуу орж ирээд үйлчлүүлье гээд байсан гуйгаад байсан 2 залуу хаалгаар гараад зугтах гэж байхад нь манай караокед үйлчлүүлж байсан танихгүй нэг эмэгтэй хүн нэг эрэгтэйг нь бариад авчихсан байсан чинь Отгон эгч “наад залуугаа битгий тавьж явуулаарай” гэж хэлээд байсан ...камерийн бичлэг үзэхэд уг Гандорж гэх залуу түлхэж унагааж байсан ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,
Яллагдагч Д.Г мэдүүлэхдээ: “...Баасансүрэнгийн хамтаар Олон нуур караоке руу орох гэтэл уг караокений эзэн гэх эмэгтэй гадаа үүдэндээ таараад бид хоёрыг архи хэрэглэсэн хүмүүст үйлчлэхгүй гээд оруулахгүй байсан юм ...дахиад гуйсан чинь өөдөөс уурлаад бид хоёрыг эндээс гар гээд түлхээд үүд рүүгээ хөөгөөд байсан юм. Үүдний хэсэгт ирээд миний араас түлхээд байхаар нь миний уур хүрээд “яагаад хүн түлхээд байгаа юм” гээд эргэж хараад түүнийг гараараа түлхсэн чинь уг эмэгтэй буюу Отгон гэдэргээ саваад унасан. Тэгээд босож ирээд нэг гараараа нөгөө гараа бариад гар хугарчихлаа гээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №14140 тоот дүгнэлтэд:
“1.2. Г.Отгоны биед дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, богтос ясны зөрөөгүй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал унах үед үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5. Дээрх зүүн шуу, богтос ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-28-29х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон нуур” караоке дотор иргэн Г.Отгоныг “үйлчлэхээс татгалзлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Г.Отгоныг түлхсэний улмаас толгойны дагз хэсгээр шалан дээр гараараа тулан унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс 1.000.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр хүсэлтээ гаргасан /хх-49х/ ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.
7. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëж, Д.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлñ¿ãýé.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН