| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00254/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2017-08-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 376
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт //-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 153/2017/00254/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа
Нэхэмжлэгч Ч.*******
Хариуцагч Б.
Нэхэмжлэгчийн өмөөлөгч Ж.
Хариуцагчийн өмгөөлөгч Д. нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.тэй 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор гэр бүл болж өдий хүртэл 10 жил хамт амьдарсан. Том хүү А. 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн 10 настай, охин А. 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 6 настай. Ч.******* миний бие одоо жирэмсэн 3 сартай. Амьдрах хугацаанд Б. нь хэрцгий догшин, халамжгүй, хэл амаар дайрч, айлган сүрдүүлж, зодож байсан. Том хүүгээ төрөх үеэр намайг зодож хүүхэд тархины өвчтэй гарч байсан. Надад мөнгө зарцуулах эрх өгдөггүй. 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б. намайг дахин зодож, цагдаад дуудлага өгч, шүүхийн шийтгэврээр 14 хоногоор баривчлагдаж байсан. Биднийг гэр бүл болоход хадам ээж 2009 оны 06 дугаар сард 450 толгой бог, 25 толгой адуу өгсөн. Бид сүүлийн 8 жилийн хугацаанд малаа өсгөн үржүүлж 2016 оны малын тооллогоор 105 толгой адуу, 516 толгой хонь, 745 толгой ямаа, нийт 1365 толгой мал тоолуулсан. Ховд аймгийн ******* сумын ******* багийн 10-5 тоот хашаа байшинг 26,500,000 төгрөгөөр худалдан авсан. Мөн бид ноолуураа зараад Б.ийн ХААН банкин дахь тоот дансанд 16,000,000 төгрөг хадгалсан. Бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү А., охин А. нарыг миний асрамжид үлдээж, Б.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар өргөдөл гаргасан боловч шүүх хуралдааны явцад дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:
1 Нэхэмжлэгч хариуцагч нар Монгол Улсын гэр бүлийн хуульд заасан гэрлэгчдийн эхнэр, нөхөр/-ийн үүргийг биелүүлж бие биенийхээ өмнө үүрэг хүлээж, хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ч.*******ийг зодож цохихгүй, хэл амаар доромжлохгүй, нэхэмжлэгч Ч.******* нь харуцагч Б.ийг хэл амаар доромжлохгүй, харилцан ойлголцож, хүүхдүүдээ хамтран өсгөж гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг энэ тэнцүү биелүүлж амьдарна.
2. Ховд аймгийн ******* сумын ******* багийн 10 дугаар гудамжны 5 тоотод байрлалтай гэрчилгээний дугаар газрын дугаар -тай 3 өрөө хувийн орон сууц, хашааг гэр бүлийн бүх гишүүдийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээнд өөрчлөлт оруулна.
3. ХААН банкны дугаартай дансанд байгаа хадгаламжийн 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг хүү А., охин А. нарын нэр дээр шилжүүлж хамтран хариуцагчаар аав Б. эзэмшиж, уг хадгаламжнаас хүү А.ыг 18 нас хүртэл зарлагын гүйлгээ хийхгүй, хадгаламжийн хүүг сар бүр хадгаламжинд нэмж хийнэ.
4. Нэхэмжлэгч хариуцагч нар нэг гэр бүлд хүүхдүүдийн хамт хамтран амьдрахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээний агуулгыг олйгож хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулсан болно гэв.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.*******тэй дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:
1 Нэхэмжлэгч, хариуцагч нар Монгол Улсын гэр бүлийн хуульд заасан гэрлэгчдийн эхнэр, нөхөр/-ийн үүргийг биелүүлж бие биенийхээ өмнө үүрэг хүлээж, хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ч.*******ийг зодож цохихгүй, хэл амаар доромжлохгүй, нэхэмжлэгч Ч.******* нь харуцагч Б.ийг хэл амаар доромжлохгүй, харилцан ойлголцож, хүүхдүүдээ хамтран өсгөж гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг энэ тэнцүү биелүүлж амьдарна.
2. Ховд аймгийн ******* сумын ******* багийн 10 дугаар гудамжны 5 тоотод байрлалтай гэрчилгээний дугаар газрын дугаар -тай 3 өрөө хувийн орон сууц, хашааг гэр бүлийн бүх гишүүдийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээнд өөрчлөлт оруулна.
3. ХААН банкны дугаартай дансанд байгаа хадгаламжийн 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг хүү А., охин А. нарын нэр дээр шилжүүлж хамтран хариуцагчаар аав Б. эзэмшиж, уг хадгаламжнаас хүү А.ыг 18 нас хүртэл зарлагын гүйлгээ хийхгүй, хадгаламжийн хүүг сар бүр хадгаламжинд нэмж хийнэ.
4. Нэхэмжлэгч хариуцагч нар нэг гэр бүлд хүүхдүүдийн хамт хамтран амьдрахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээний агуулгыг олйгож хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийншаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь Монгол Улсын Гэр бүлийн хуульд заасан гэрлэгчдийн эхнэр /нөхөр/-ийн үүргийг биелүүлж бие биенийхээ өмнө үүрэг хүлээж, хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ч.*******ийг зодож цохихгүй, хэл амаар доромжлохгүй, нэхэмжлэгч Ч.******* нь харуцагч Б.ийг хэл амаар доромжлохгүй, харилцан ойлголцож, хүүхдүүдээ хамтран өсгөж гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг энэ тэнцүү биелүүлж амьдрах;Ховд аймгийн ******* сумын ******* багийн 10 дугаар гудамжны 5 тоотод байрлалтай гэрчилгээний дугаар газрын дугаар -тай 3 өрөө хувийн орон сууц, хашааг гэр бүлийн бүх гишүүдийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээнд өөрчлөлт оруулах; ХААН банкны дугаартай дансанд байгаа хадгаламжийн 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг хүү А., охин А. нарын нэр дээр шилжүүлж, хамтран хариуцагчаар аав Б. эзэмшиж, уг хадгаламжнаас хүү А.ыг 18 нас хүртэл зарлагын гүйлгээ хийхгүй, хадгаламжийн хүүг сар бүр хадгаламжинд нэмж хийхээр; нэхэмжлэгч, хариуцагч нар нэг гэр бүлд хүүхдүүдийн хамт хамтран амьдрахаар эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 70,200 төгрөгийг тал хувь 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.эд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь Монгол Улсын гэр бүлийн хуульд заасан гэрлэгчдийн эхнэр, нөхөр/-ийн үүргийг биелүүлж бие биенийхээ өмнө үүрэг хүлээж, хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ч.*******ийг зодож цохихгүй, хэл амаар доромжлохгүй, нэхэмжлэгч Ч.******* нь харуцагч Б.ийг хэл амаар доромжлохгүй, харилцан ойлголцож, хүүхдүүдээ хамтран өсгөж гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг энэ тэнцүү биелүүлж амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 10 дугаар гудамжны 5 тоотод байрлалтай гэрчилгээний дугаар газрын дугаар -тай 3 өрөө хувийн орон сууц, хашааг гэр бүлийн бүх гишүүдийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээнд өөрчлөлт оруулах, ХААН банкны дугаартай дансанд байгаа хадгаламжийн 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг хүү А., охин А. нарын нэр дээр шилжүүлж хамтран хариуцагчаар аав Б. эзэмшиж, уг хадгаламжнаас хүү А.ыг 18 нас хүртэл зарлагын гүйлгээ хийхгүй, хадгаламжийн хүүг сар бүр хадгаламжинд нэмж хийхээр, нэхэмжлэгч, хариуцагч нар нэг гэр бүлд хүүхдүүдийн хамт хамтран амьдрахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 130.2.1-д зааснаар тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШЗ2017/01008 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.ийн // нэр дээрх ХААН банкны хадгаламж // дахь мөнгөн хөрөнгө, Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт байрлах 1376 толгой мал, ******* сумын ******* багийн ******* тоотод байрлах хашаа, байшин зэргийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулах гэрлэгчдийн эрхийг хэргийг шийдвэрлэтэл хориглох урьдчилсан арга хэмжээ авсан хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ дуусгавар болсонд тооцсоныг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ