| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0406/И |
| Дугаар | 131/ШШ2017/00416 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00416
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Богд сум 3 дугаар багт оршин суух, ВЗ60071212 регистрийн дугаартай, Дамдин овогт Пирваагийн Онцгойдоржийн Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Онцгойдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1960 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 57 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1982 оны 01 оны 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.Онцгойдорж нь манай гэр бүлийн хүн бөгөөд өөрөө мал дээрээ байгаа тул хүрэлцэн ирээгүй юм. Тэрээр 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч зарим оны зарим саруудад бичилт хийгдээгүй тул шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн ..гэв.
Шүүх хуралдаанаар П.Онцгойдоржийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 316 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 04 сарын 30-ны өдрийн 16 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1988 оны 04 сарын 23-ны өдрийн 8 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1989 оны 01 сары 12-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, хавсралт, 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чулууны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
П.Онцгойдорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч П.Онцгойдорж нь 1982 оны 01 оны 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 316 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 04 сарын 30-ны өдрийн 16 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1988 оны 04 сарын 23-ны өдрийн 8 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1989 оны 01 сары 12-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, хавсралт, 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чулууны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч П.Онцгойдоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дамдин овогт Пирваагийн Онцгойдоржийн 1982 оны 01 оны 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ