| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0422/И |
| Дугаар | 131/ШШ2017/00417 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00417
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 8 дугаар багийн 3-р гудамж 3 тоотод оршин суух, ВЮ66071967регистрийн дугаартай, Чимэд овогт Мигдоржийн Цэцэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 53 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1982 оны 01 оны 01-ний өдрөөс 1984 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчин, 1985 оны 02 сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн геологи гидрогеологийн экспедицид саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар М.Цэцэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 637 дугаар, 2016 оны сарын 29-ний өдрийн 671 дүгээр лавлагаа, 1985 оны 02 сарын 20-ны өдрийн баярын бичгийн хуулбар, Геологи-Уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1985 оны 02 сарын 06-ны өдрийн 08 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1989 оны 05 сарын 27-ны өдрийн 33 дугаар тушаалыг хуулбар, гэрч Ч.Мягмар, Д.Нармандах нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
М.Цэцэгмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч М.Цэцэгмаа нь 1982 оны 01 оны 01-ний өдрөөс 1984 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1985 оны 02 сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн геологи гидрогеологийн экспедицид саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 637 дугаар, 2016 оны сарын 29-ний өдрийн 671 дүгээр лавлагаа, 1985 оны 02 сарын 20-ны өдрийн баярын бичгийн хуулбар, Геологи-Уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1985 оны 02 сарын 06-ны өдрийн 08 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1989 оны 05 сарын 27-ны өдрийн 33 дугаар тушаалыг хуулбар, гэрч Ч.Мягмар, Д.Нармандах нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч М.Цэцэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чимэд овогтМигдоржийн Цэцэгмаагийн 1982 оны 01 оны 01-ний өдрөөс 1984 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар,1985 оны 02 сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Геологи гидрогеологийн экспедицид саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ