| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00199/И |
| Дугаар | 377 |
| Огноо | 2017-08-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 377
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, овогт //-д холбогдох
240.000 төгрөг гаргуулах, дээд сургууль төгссөн бакалаврын диплом гаргуулах тухай
Л.гийн сөрөг нэхэмжлэлтэй А.*******д холбогдох 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, 153/2017/00199/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгя Ж.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.*******аас олгосон итгэмжлэлийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.тэй А.*******ын дээд сургууль төгссөн бакалаврын диплом буцааж өгөх, А.*******ын нэхэмжилсэн 240,000 төгрөгөөсөө татгалзаж, сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж А.*******аас Л.д 100,000 /нэг зуун мянга/ төгрөг өгч, Л.гийн нэхэмжилсэн 300,000 төгрөгнөөс татгалзахаар эвлэрсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.гийн надад олгосон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг хүлээн авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.тай А.*******ын дээд сургууль төгссөн бакалаврын диплом буцааж өгч, А.*******ын нэхэмжилсэн 240,000 төгрөгөөсөө нэхэмжлэгч тал татгалзаж, сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж А.*******аас Л.д 100,000 /нэг зуун мянга/ төгрөг өгч, Л.гийн нэхэмжилсэн 300,000 төгрөгнөөс татгалзахаар эвлэрсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь Л.д холбогдуулан 240.000 төгрөг гаргуулах, дээд сургууль төгссөн бакалаврын диплом гаргуулах тухай, Л.гийн сөрөг нэхэмжлэлтэй А.*******д холбогдох 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч А.*******ын дугаартай бакалаврын дипломыг А.*******д буцааж өгөх, А.*******ын нэхэмжилсэн 240,000 төгрөгөөсөө татгалзах, сөрөг нэхэмжлэгч Л.д А.******* нь 100,000 төгрөг өгөх, Л.гийн нэхэмжилсэн 300,000 төгрөгөөсөө татгалзахаар эвлэрсэн байна. Зохигчийн эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 153/ШЗ2017/00781 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Л.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулан Л.д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.д холбогдох 240.000 төгрөг гаргуулах, дээд сургууль төгссөн бакалаврын диплом гаргуулах тухай, хариуцагч Л.гийн сөрөг нэхэмжлэлтэй А.*******д холбогдох 400.000 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт зохигч А.*******ын дугаартай дипломыг А.*******д буцааж өгөх, А.*******ын нэхэмжилсэн 240,000 төгрөгөөс татгалзах, сөрөг нэхэмжлэгч Л.д А.******* нь 100,000 төгрөг өгөх, Л.гийн нэхэмжилсэн 300,000 төгрөгөөс татгалзахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.******* нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Л.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А.*******аас 4,550 төгрөгийг гаргуулан Л.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ