| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0600/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/650 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/650
2021 5 28 2021/ШЦТ/650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сүхбат,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Э ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04333 0339 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О.Э , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүдэнд 0 улсын дугаартай Toyoto Pruis 30 загварын тээврийн хэрэгсэлд нь хохирогч Э.Э-ийн итгэмжлэн хариуцуулан үлдээсэн цүнх, I phone XR утас зэргийг завшин бусдад 1.167.682 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Их засгийн ойролцоогоос хохирогчийг уг нь авсан юм. Гэхдээ надад баримт байгүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Эд зүйлийг нь буцаагаад өгчихсөн. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эхнэр маань багшаар ажилладаг. Нэг хүү маань дунд сургуульд, нөгөө нь БНСУ-д сурдаг. Би ямар хэрэгт холбогдсоноо ойлгож байгаа. Хохирогч надад хэлээд эд зүйлээ үлдээсэн. Мөнгө аваад гараад ирье гэсэн. Би сардаа 400.000-500.000 төгрөгийн орлоготой. Манай бага хүүхэд 14 настай, нөгөө нь 21 настай. Манай эхнэр ажлаа эрхэлж байгаа. Гэм буруу дээр маргахгүй зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Натурын замын хойд талд 14 дүгээр байрны сааданд нэг найзтайгаа хамт пиво уугаад сууж байсан... замын урд талаас такси зогсоогоод Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс орно гээд явсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гадна ирээд такси дотор цүнхтэй хувцас, I phone XR гар утсаа үлдээгээд та түр байж байгаарай гэж хэлээд орсон. Тэгээд Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ороод найзыгаа асуухад ирээгүй. Дүүрэг рүү явчихсан байсан. Тэгээд би гараад ирсэн чинь такси явчихсан байсан. Доошоо МТШТС-руу гүйгээд нөгөө таксигаа хайхад байхгүй байсан. Би тухайн үед цагийг нь тодорхой болгож байж цагдаад хандсан дээр гэж бодоод таксинд суусан газрын орчимд байрлах 14 дүгээр байрны хяналтын камерын бичлэгийг шүүх гээд 5-6 хоночихсон. Байрны бичлэгийг шүүхэд бид нарын сааданд сууж байгаа хэсгийг харсан ба шөнийн 03 цагийн үед цагдаагийнхан ирсэн байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Миний цүнхэнд 40.000 төгрөг байсан. Миний гар утас I phone XR загварын хар өнгөтэй, хар өнгийн гэртэй гар утас байсан. 2018 оны 12 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Миний гар утас Скайтелын сим карттай болохоор асаасан тохиолдолд пин кодгүй шууд сүлжээ орж ирээд холбоо барих боломжтой байсан. Би гар утсыг маань асаах байх гэж бодоод 5-6 хоног залгахад огт холбогдох боломжгүй байсан. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан болохоор таксины жолоочид цэнэглүүлэх гээд өгчихсөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас),
Хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн эд зүйлийг хүлээн авсан. Гомдолгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар хуудас),
Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай аав таксинд явж байхад таксинд үйлчлүүлсэн хүн нь мөнгөө аваад ирье гэж хэлээд цүнхээ үлдээгээд буугаад ирэхгүй байхаар нь манай аав хүлээж байгаад яваад өгсөн гэсэн. Тэгээд машинд үлдээсэн цүнхэнд I phone XR маркийн хар өнгийн утас байсан гэсэн. Ашиглахгүй байж байгаад манай эхнэр утсаа эвдээд тухайн гар утсыг ашиглаж байсан юм. Намайг гар утсыг авахад ямар нэг код нэхэгдээгүй. Кодгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),
Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр найз Э-ийн хамт пабад ууж байгаад 10-ны өдрийн шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа ирээд юм яриад сууцгаасан... манай байрны 1 дүгээр орцны нэг хүүхэд ирээд тамхи асуухад бид хоёр байхгүй гэж хэлсэн... хэсэг хугацааны дараа буцаж гарч ирээд орилоод агсан тавиад байхаар нь Э бид хоёр ахын дүү одоо болно гэртээ ор гэж хэлсэн. Тэгэхэд манай байрны оршин суугч цагдаа дуудсан юм шиг байсан. Цагдаа ирээд тухайн хүүхдийг машиндаа суулгаад авч явах гэж байхдаа надаас мэдүүлэг авна гэж намайг бас машиндаа суулгаад явж байгаад бид хоёрыг цуг эрүүлжүүлсэн... Э намайг БЗДЦХ-2 дугаар хэлтэст очиж мэдүүлэг өгнө гэж бодоод араас такси бариад явсан. Тэгээд таксины жолоочид цэнэглүүлэх гээд утсаа өгөөд буцааж авахаа мартсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 9 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө хувийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их засах их сургуулийн автобусны буудал хавиас 1 залуу суугаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 14 дүгээр байрны гадаа очсон. Очоод ахаа надад мөнгө байхгүй. Мөнгөө аваад ирье гээд буусан. Би гадаа нь 30-40 минут хүлээсэн. Тухайн залуу гарч ирээгүй. Тэр залуу надад утсаа үлдээсэн байсан. Утас нь унтарсан байсан. Тэгээр гарч ирэхгүй байсан болохоор нь харсан... Тухайн залуу машинаас буухдаа миний утасны дугаар болон номер харсан. Би тухайн залууг залгах болов уу гэж удаан хүлээсэн. Цүнх утас хоёр нь манай гэрт байгаад байсан. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр карантинтай байхад манай хүүхдийн утасны дэлгэц эвдэрсэн юм. Тэгэхээр нь би хүүхдэдээ энэ утсыг барьж бай гээд I phone угаасаа дугаараа олддог юм чинь гээд эзэн нь олж авна биз дээ гээд хүүхдэдээ бариулсан... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20, 43 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Юнител ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05-01/7292 дугаар албан тоот (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас) зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч О.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүдэнд 0 улсын дугаартай Toyoto Pruis 30 загварын тээврийн хэрэгсэлд нь хохирогч Э.Э-ийн итгэмжлэн хариуцуулан үлдээсэн цүнх, I phone XR утас зэргийг завшин бусдад 1.167.682 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Э гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүдэнд 0 улсын дугаартай Toyoto Pruis 30 загварын тээврийн хэрэгсэлд нь хохирогч Э.Э-ийн итгэмжлэн хариуцуулан үлдээсэн цүнх, I phone XR утас зэргийг завшин 1.167.682 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Натурын замын хойд талд 14 дүгээр байрны сааданд нэг найзтайгаа хамт пиво уугаад сууж байсан... замын урд талаас такси зогсоогоод Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс орно гээд явсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гадна ирээд такси дотор цүнхтэй хувцас, I phone XR гар утсаа үлдээгээд та түр байж байгаарай гэж хэлээд орсон. Тэгээд Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ороод найзыгаа асуухад ирээгүй. Дүүрэг рүү явчихсан байсан. Тэгээд би гараад ирсэн чинь такси явчихсан байсан. Доошоо МТШТС-руу гүйгээд нөгөө таксигаа хайхад байхгүй байсан. Би тухайн үед цагийг нь тодорхой болгож байж цагдаад хандсан дээр гэж бодоод таксинд суусан газрын орчимд байрлах 14 дүгээр байрны хяналтын камерын бичлэгийг шүүх гээд 5-6 хоночихсон. Байрны бичлэгийг шүүхэд бид нарын сааданд сууж байгаа хэсгийг харсан ба шөнийн 03 цагийн үед цагдаагийнхан ирсэн байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Миний цүнхэнд 40.000 төгрөг байсан. Миний гар утас I phone XR загварын хар өнгөтэй, хар өнгийн гэртэй гар утас байсан. 2018 оны 12 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Миний гар утас Скайтелын сим карттай болохоор асаасан тохиолдолд пин кодгүй шууд сүлжээ орж ирээд холбоо барих боломжтой байсан. Би гар утсыг маань асаах байх гэж бодоод 5-6 хоног залгахад огт холбогдох боломжгүй байсан. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан болохоор таксины жолоочид цэнэглүүлэх гээд өгчихсөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас),
Хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн эд зүйлийг хүлээн авсан. Гомдолгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар хуудас),
Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай аав таксинд явж байхад таксинд үйлчлүүлсэн хүн нь мөнгөө аваад ирье гэж хэлээд цүнхээ үлдээгээд буугаад ирэхгүй байхаар нь манай аав хүлээж байгаад яваад өгсөн гэсэн. Тэгээд машинд үлдээсэн цүнхэнд I phone XR маркийн хар өнгийн утас байсан гэсэн. Ашиглахгүй байж байгаад манай эхнэр утсаа эвдээд тухайн гар утсыг ашиглаж байсан юм. Намайг гар утсыг авахад ямар нэг код нэхэгдээгүй. Кодгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),
Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр найз Э-ийн хамт пабад ууж байгаад 10-ны өдрийн шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа ирээд юм яриад сууцгаасан... манай байрны 1 дүгээр орцны нэг хүүхэд ирээд тамхи асуухад бид хоёр байхгүй гэж хэлсэн... хэсэг хугацааны дараа буцаж гарч ирээд орилоод агсан тавиад байхаар нь Э бид хоёр ахын дүү одоо болно гэртээ ор гэж хэлсэн. Тэгэхэд манай байрны оршин суугч цагдаа дуудсан юм шиг байсан. Цагдаа ирээд тухайн хүүхдийг машиндаа суулгаад авч явах гэж байхдаа надаас мэдүүлэг авна гэж намайг бас машиндаа суулгаад явж байгаад бид хоёрыг цуг эрүүлжүүлсэн... Э намайг БЗДЦХ-2 дугаар хэлтэст очиж мэдүүлэг өгнө гэж бодоод араас такси бариад явсан. Тэгээд таксины жолоочид цэнэглүүлэх гээд утсаа өгөөд буцааж авахаа мартсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 9 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө хувийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их засах их сургуулийн автобусны буудал хавиас 1 залуу суугаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 14 дүгээр байрны гадаа очсон. Очоод ахаа надад мөнгө байхгүй. Мөнгөө аваад ирье гээд буусан. Би гадаа нь 30-40 минут хүлээсэн. Тухайн залуу гарч ирээгүй. Тэр залуу надад утсаа үлдээсэн байсан. Утас нь унтарсан байсан. Тэгээр гарч ирэхгүй байсан болохоор нь харсан... Тухайн залуу машинаас буухдаа миний утасны дугаар болон номер харсан. Би тухайн залууг залгах болов уу гэж удаан хүлээсэн. Цүнх утас хоёр нь манай гэрт байгаад байсан. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр карантинтай байхад манай хүүхдийн утасны дэлгэц эвдэрсэн юм. Тэгэхээр нь би хүүхдэдээ энэ утсыг барьж бай гээд I phone угаасаа дугаараа олддог юм чинь гээд эзэн нь олж авна биз дээ гээд хүүхдэдээ бариулсан... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20, 43 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Юнител ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05-01/7292 дугаар албан тоот (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.
“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
“Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Э.Э-ийн I phone XR маркийн гар утсыг 1.130.000 төгрөгөөр, KY-Z гэсэн бичиглэлтэй хар өнгийн 2 үүргэвчтэй цүнхийг 37.682 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Э.Э-ийн өмчлөлийн цүнх, I phone XR маркийн гар утас буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч явж, захиран зарцуулж завшсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч О.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.Э нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр “хар өнгийн хойд талдаа I phone XR гэсэн бичилттэй дэлгэц нь кодгүй 1ширхэг гар утас, KY-Z гэсэн бичиглэлтэй хар өнгийн 2 үүргэвчтэй цүнх” зэргийг хүлээн авав. Санал, хүсэлт байхгүй” гэж, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол, саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч О.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгч О-Э-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч О.Э “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Торгох ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид… учруулсан хохирлыг төлсөн” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч О.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, завшсан эд зүйлээ буцаан өгсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийн харгалзан үзээд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч О-Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О-Э-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Э нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О-Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч О-Э-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Э нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О-Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ