| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00281/И |
| Дугаар | 371 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 153/2017/00281/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, хүсэлт гаргагч С.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архиваас шүүлгэхэд ажиллаж байсан үеийн он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна....Намайг Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1973 оны 8 дугаар сараас 1977 оны 5 дугаар сарыг дуустал, 1980 оны 6 дугаар сараас 1991 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд малчин, адуучнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч С.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1973 оны 8 дугаар сараас 1977 оны 5 дугаар сарыг дуустал, 1980 оны 6 дугаар сараас 1991 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд малчин /адуучин/-аар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын тодорхойлсон хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарыг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /адуучин/-аар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 565 тоот Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1037 тоот Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.*******ын ...Би Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд С.*******тай хамт мал маллаж байсан... С.*******ын эцэг нь түүнийг цэрэгт байх үед нас барж, тэрээр цэргээс халагдаж ирээд мал маллаж эхэлсэн....Насанд хүрч цэрэгт явахаасаа өмнө эцэг, эхийн хамт маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1973 оны 8 дугаар сараас 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд малчин /адуучин/-аар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ын Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарыг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /адуучин/-аар ажиллаж байсан байдлыг тогтоосуай.
2. Хүсэлт гаргагч ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1973 оны 8 дугаар сараас 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд малчин /адуучин/-аар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.*******ынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ