Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/702

 


 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Баярмаа, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэйгээр

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, Ц.Хулан,

Иргэдийн төлөөлөгч А.Уянга,

Хохирогч Ц.У,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Д.Н, шүүгдэгч Т.Т, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батбаяр,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч С.Батжаргал,

Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т.Т

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Одон бор овогт Д.Н, Зааныхан овогт Л.М

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н нарт холбогдох эрүүгийн 1811 03501 0003 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т.Т,1995 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Атимос хотхоны 42в-1 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

2. Монгол Улсын иргэн, Иөншөбү овгийн М.Э, 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, засварын ажил хийдэг, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 хороо Бэлхийн 50 дугаар гудамж 296 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаар

3. Монгол Улсын иргэн, Элжгэн овгийн Г.Н,1996 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 16-14 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгэзр сарын 24-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд заасны дагуу 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

4. Монгол Улсын иргэн, Одон бор овгийн, 1995 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 2-347 тоотод оршин суудаг гэх /Иргэний үнэмлэхний хаяг: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-0347 тоот/, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:

5. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарийн 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторч мэргэжилтэй, ам бүл 2, өвөөгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7-17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

1/ Шүүгдэгч Т.Тын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Т.Т нь дээрэмдэх гэмт хэргийг санаачилж Ү.Г, М.Э, Г.Н, Х.Т, Э.М нартай бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эрдэнэцогтод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Бын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Т.Т нь Ү.Г, Б.Д, Л.М нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Уы түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж 8 нэр төрлийн тамхийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 12.057.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Т.Т нь ганцаараа:

1. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ү.Г, Б.Д, Л.М нарын бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Уы түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгт нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлан авсан 7.500.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, зарж борлуулан ашигласан,

2. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Илч кредит” ХХК буюу хохирогч Б.Агийн барьцаалан зээлдүүлэх төвд иргэн М.Аын эзэмшлийн Тоёота Ландкруйзер-200 маркийн 88-85 УНЛ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 40.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан,

3. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өв капитал” ХХК буюу хохирогч Э.Уийн барьцаалан зээлдүүлэх төвд иргэн Ж.Анхбаярын эзэмшлийн Тоёота Ландкруйзер-200 маркийн 00-80 УБЦ улсын дугаартай автомашиныг 01964436, 01964433 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан

 

2/ Шүүгдэгч Д.Нгийн холбогдсон хэргийн талаар:

1. Үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Д.Н нь Б.Д, Ү.Г нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-385А тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Болорчимэгийн эзэмшлийн “Болор” хүнсний дэлгүүрт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.639.900 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Д.Н нь Б.Д, Ү.Г нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А.Хорлоогийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалтыг тасдагчаар эвдэн нэвтэрч школад, печень зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 245.950 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Д.Н нь Б.Д, Ү.Г, Л.М нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 5.800.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

4. Шүүгдэгч Д.Н нь Ү.Г, Л.М нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 2.466.072 төгрөгийн үнэ бүхий бохийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

5. Шүүгдэгч Д.Н нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Э.Бы эзэмшлийн “Ану” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч архи, тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 588.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 11.739.922 төгрөгийн  хохирол учруулсан,

3/ Шүүгдэгч Л.М холбогдсон хэргийн талаар:

1. Үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Л.М нь Б.Д, Д.Н, Ү.Г нартай  бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 5.800.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2. Шүүгдэгч Л.М нь Д.Н, Ү.Г нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 2.466.072 төгрөгийн үнэ бүхий бохийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

3. Шүүгдэгч Л.М нь Ү.Г, Б.Д нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Уы түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, 5 авдар буюу 250 блок эссэ ченж тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Л.М нь Ү.Г, Б.Д, Т.Т нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Уы түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж 8 нэр төрлийн тамхийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 12.057.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 27.923.072 төгрөгийн хохирол учруулсан,

4/ Шүүгдэгч М.Эын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч М.Э нь Т.Т, Ү.Г, Г.Н, Х.Т, Э.М нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эрдэнэцогтод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Бын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч М.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эрдэнэцогтод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Бын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэх явцадаа Х.Т, Э.М нартай бүлэглэн дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор У.Эрдэнэцогтыг цохих, өшиглөх, өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь сээрний 3,4 дүгээр нугалмын арын сэртэн, зүүн 8,10 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар, дээд уруулд цус хуралт, дээд уруул, зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

5/ Шүүгдэгч Г.Нийн холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.Н нь Т.Т, Ү.Г, М.Э, Х.Т, Э.М нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эрдэнэцогтод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Бын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Таас мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв болно.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эоос мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Наас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Нгээс мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Мэс мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй, Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Уаас мэдүүлэхдээ: “..Нийт хоёр удаагийн хулгайн үйлдлийн төлбөл зохих 19.657.000 төгрөгөөс Түмэнбаяраас нэхэмжилсэн 6.250.000 төгрөгийг дансаар авч хохирлоо барагдуулсан. Мөнх-Эрдэнээс 4.187.000 төгрөг авч хохирлоо барагдуулсан. Дондовдоржоос л хохирлоо авмаар байна. Нямхүүг Дондовдоржтой хамаатан гэж сонссон. Төрөл садан учраас Дондовдоржийн хохирлыг төлж болдоггүй юм уу. Энэ талаар Нямхүүгээс тайлбар авмаар байна. 3.064.000 төгрөгийг Дондовдоржоос нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х мэдүүлэхдээ: “..Тухайн үедээ хохирол байхгүй гэж ярьж байсан хэдий ч зодуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтээд 925.915 төгрөгийн зардал гарсан байдаг. Гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 978.094 төгрөгийн зардал гарсан байдаг түүнийг нэхэмжилмээр байна.  Нийтдээ 1.904.860 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол барагдуулалтын тухайнд Мөнх-Оргилын хувьд 300.000 төгрөг өгсөн байгаа. Тэмүүжин 800.000 төгрөгийн хохирол өгсөн байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр мөнгө төгрөг нэхэмжлээгүй байгаа. Хэрэг давсан тэгээд анх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг нэхэмжилье гэж шийдсэн. Хоёрдугаар хавтаст хэргийн 171-174 дүгээр хуудсанд хохирлын баримт байгаа...” гэв.

Шүүгдэгч Т.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-91-93, 9хх-85-87, 105/ “..машинаас Гантулга ганцаараа бууж ирээд бид 2 2-уулахнаа уулзсан. Ойр зуурын зүйл яриад би Гантулгад мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн чинь санаа оноо байгаа юмуу гэж асуусан, тэгээд Гантулга надад Бөмбөгөрийн хажууд байх хашаанд байрлах контейнер дотроос тамхи зөөх асуудал яригдсан, тэгээд тэр талаар нилээн удаан ярилцаж байгаад зөвшөөрөөд хийхээр тохирсон. Гантулгаас би таслагч авах юм уу гэж асуухад таслагч авчих гэж хэлсэн тэгэхээр нь би Мөнхбаяр ах, Эрдэнэцогт, Намдаг нарын хамтаар Баянхошууны тэнд байдаг Гантулгын өгсөн 95196969 гэсэн дугаараар холбогдож очоод 40000 төгрөгөөр таслагч худалдаж авсан, таслагчаа Мөнхбаярын машины багажинд хийсэн ба буцаад Хангай хотхоны тэнд очсон. ..Мөнхбаяр ах бид нарыг буулгачихаад яваад өгсөн ба Намдаг, Эрдэнэцогт бид 3 Гантулгын цагаан приус 20-д сууцгаагаад хөдлөж яваад 32-ын ТҮЦ-нээс бээлий л худалдаж авсан. ..Тэгээд цаашлаад 7 буудлын эмийн сан ороод нэг удаагийн маск байна гэхээр нь би хүний тоогоор худалдаж авч өгсөн. ..миний утасны цэнэг дуусаад унтарчихсан болохоор таксины жолооч залуугийн гар утсанд өөрийнхөө симийг хийгээд Гантулгын дугаар луу залгаад би хүлээгээд байна гэж хэлсэн. Тэгтэл Гантулга чи наанаа байж бай гэж хэлсэн. Удалгүй Намдаг ирээд машинд суугаад урагшлаад хашааны хаалганы урд очоод зогсчих гэж хэлсэн. Тэгээд очоод зогстол хашааны хаалга нээгдээд Намдаг, бас өөр хэн зөөлөө сайн санахгүй байна ямар ч байсан тамхи зөөсөн. ..6-7 орчим хайрцаг хийсэн ба энэ үед Намдаг Баянзүрхийн товчоо руу ганцаараа яваарай араас чинь очно хүлээж байгаарай гэж хэлсэн. ..таксиндаа тамхинуудаа авчихаад Бүрд худалдааны төвд очоод нөгөө эгчид нийт 17 хайрцаг тамхиа 15.600.000 төгрөгөөр зарчихсан. ..Гантулга бөөнөөрөө уулзаад байж байтал Гантулга машин дотроосоо 3-4 хутга үзүүлж байсан.. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шөнийн 05.00 цагийн үөд санагдаж байна манай найз Үнэнбаатар овогтой Гантулга надруу яриад Нарантуул 1-ээс авсан тамхинууд байна, яаж зарах вэ гэхээр нь би юу ч гэсэн хүрээд ирээ гээд гэрийнхээ ойролцоо дуудаад уулзсан. Тэр үед Мөнх-Эрдэнэ, Дондовдорж, Гантулга нар байсан ба Нарантуул-1 захаас авчирсан гээд 4-5 хайрцаг эссэ тамхи байсан. Тэгээд тэрийг нь би дэлгүүрүүдээр болон бусад тамхи авдаг газруудаар 4.000.000 төгрөгөөр зараад бид нар хувааж авсан. Би хэдэн төгрөг авсан талаараа одоо санахгүй байна... 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нь орой 22.00 цагийн үед надруу Гантулга залгаад хаана байгаа юм бэ уулзъя гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо уулзсан. Тэгээд дараа нь Дондовдорж, Мөнх-Эрдэнэ ирсэн. Тэгээд бид дөрөв Нарантуул-1 зах руу шөнөөр урд хаалгаар нь нэвтэрч тэд нарын өмнө нь хулгайлсан бөөний төвийн агуулахаас тамхи хулгайлсан. Тэр үед би нэг танидаг хүнийхээ марк 2 маркийн машиныг гуйж авсан байсан ба одоо улсын дугаарыг нь санахгүй байна. Тэгээд тэр гурвыг буулгаад би машинаа захын урд талын зам дээр тавиад бид дөрөв урд талын хаалгаар нь давж орсон. Тэгээд тэд нар нэг агуулах руу очоод Гантулга тасдагчаар цоожийг нь эвдээд бид дөрөв 8-10 хайрцаг тамхи авсан. Яг хэдэн ширхэг байсан талаар одоо санахгүй байна. Ямар ч байсан би хоёр хайрцаг тамхи авсан ба бид дөрөв эргэж урд талын хаалгаар гараад урд зам дээр очоод би машинаа замын нэгдүгээр эгнээн дээр авч ирээд бүх тамхиа машинд хийсэн чинь нөгөө гурав сууж багтахгуй байхаар нь араас нь такси бариад хүрээд ир гээд би явсан. Тэгээд Гантулга бид хоёр дахиж тамхи зардаг газруудаар явсаар тамхинуудаа 8 сая орчим төгрөгөөр зараад би 3 сая төгрөг авсан. Бусад нь хэдэн төгрөг авсан талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч М.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-146-151, 11хх-230-231/ “..Түмэнбаяр бууж Гантулгатай уулзаж байгаад эргэж орж ирсэн. Юун талаар ярилцсныг нь мэдэхгүй. Тэгээд Баянхошуу руу явъя гээд Баянхошуугийн сургуулийн тэр хавьд нэг айлын гадаа очиж Түмэнбаяр бууж ар талын багажийг онгойлгож нэг юм хийгээд хаасан. ...Түмэнбаяр айлаас авсан таслагчаа Гантулыг машинд хийсэн. Тэгээд тэндээсээ хойшоо 6 буудал руу очоод эмийн сангаас хүн тус бүрт Түмэнбаяр маск худалдаж авч өгсөн...Гантулга нөгөө таслагчаар хашааны төмөр торыг таслаад дотогш орцгоосон..Гантулга манаачийн путканы гэрэл асаалттай байна Эрдэнэцогт чи Тек, Мо 2-той ороод манаачийг дуугүй болго, хэрэв эсэргүүцэл үзүүлвэл хутгаар айлга гэж хэлээд надад шардуу иштэй байсан санаж байна хутга өгсөн. ... Надад Гантулга хутга өгөх үед хажууд Намдаг, Тэмүүжин, Мөнх-Оргил 3 харж байсан. Хутгыг аваад би жинсэн өмднийхөө ард талын халаасанд хийчихсэн. Манаачийн путка руу ороход манаач хэвтэж байгаад босоод ирсэн, Тек тэгэхээр нь манаачийн өөдөөс очиж тэврээд ор луу унагаасан, манаач тухайн үед юу болоод байна аа гэж хэлээд сандраад байсан, тэгэхээр нь би та томоотой байгаарай гэж хэлээд хутга гаргасан, тэгтэл тэр ах хутга харчихаад путканаас гараад зугтаасан тэгээд хажуу талын граж дээр байхад нь Тек, Мо 2 манаач ахыг бариад буцаад путка руу оруулсан. Манаачийг оруулангуутаа би авч явсан хутгаа гаргаж ирээд ахаа би зүгээр бай гэж хэлээ биздээ бид нар ямар нэгэн байдлаар гар хүрэхгүй гэж хэлсэн чинь нөгөө ах миний хутганаас бариад авсан тэгэхээр нь би хутга тавиулаачээ гэж Мөнх-Оргил, Тэмүүжин 2-т хандаж хэлсэн тэгтэл тэр манаач амаа бариад доош хэвтсэн. Тэмүүжин Мөнх-Оргил нар хажуунаас бие рүү нь өшиглөөд цохиод байсан. Тэгээд би тэр 2-т хандаж больцгоо хүн аллаа  гэж хэлээд Мөнх-Оргил авч явсан скочоо гаргаж ирж, Тэмүүжин тэр скочоор манаачийг скочидсон. Тэмүүжин скочоор амыг нь боосон чинь би амыг нь дарсан байсан скочийг доошлуулаад тэгээд путканаас гарч машинд суугаад явсан. Анх надтай манаач хутга булаацалдаж байх үед Тэмүүжин толгой руу нь нэг удаа цохиж улмаар манаач доошоо нүүрээ бариад суусан. Манаачийг газарт хэвтсэн хойно Тэмүүжин, Мөнх-Оргил нар бие рүү нь өшиглөөд байсан. Мөн Тэмүүжин гараараа гэдэс рүү нь цохиод байсан. Мөнх-Оргил бие рүү нь өшиглөөд байсан. Гантулга, Түмэнбаяр, Намдаг нар путикруу огт ороогүй дотор болсон үйл явдалд бол огт хамаагүй учир хохирогчийн биед гэмтэл учруулаагүй..Мо бид 2 манай гэрт ирээд ачсан тамхиа хүн амьдардаггүй гэртээ оруулж буулгасан. ...зарах асуудлыг би зохицуулна гэж Түмэнбаяр хэлсэн...Түмэнбаяр надад 400.000 төгрөг өгсөн.
Түмэнбаяр надад тамхиа 15 сая төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. ...Түмэнбаяр
нэмж 100.000 төгрөг өгөөд явсан. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Түмэнбаяртай Намдагийн байрны үүдэнд уулзаад нэмж 300.000 төгрөг авсан..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-195-196/ “...Түмэнбаярын хэлснээр Баянхошуунд нэг айлд очоод Түмэнбаяр буугаад ард багажинд нэг юм хийсэн. ...Түмэнбаяр буугаад нөгөө цагаан машинаас буусан хүнтэй бараг 30-40 минут орчим удаан гадаа ярьж зогссон. Тэгээд Түмэнбаяр машин руу шагайснаа болчлоо буугаад ир гэж хэлсэн. ...Энэ үед Түмэнбаяр соната 7 маркийн автомашины арын багажнаас шар өнгийн таслагч аваад Гантулгын машины арын багааж руу хийсэн. ...Гантулга намайг чи урт куртиктэй юм чинь таслагчийг аваад куртикандаа хийчих гэж хэлээд би таслагчийг курткан дотуураа хийгээд аваад явсан. Машинаас буухад Түмэнбаяр надад бээлий болон амны нэг удаагийн цэнхэр өнгөтэй маск өгсөн. ...Тухайн үед ярилцаж байгаад 24-р сургууль руу явна тэнд нэг юм байгаа гээд Гантулга, Түмэнбаяр 2 хэлээд байсан. ...Тэгээд сургуулийн урдуур нь буугаад ард нь байдаг хөлбөмбөгийн талбай дээр явж очсон, тэгээд тамхи татаад 5 орчим минут болсны дараа араас Гантулга Тек 2 хүрээд ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө тамхи татаад байж байгаад энэ зуураа Гантулга дээшээ та 3 гараад манаачийг чимээгүй болгоорой гэж Эрдэнэцогт, Мо, Тек 3-т хандаж хэлсэн. ...Эрдэнэцогт, Мо, Тек 3 сургуулийн хойд талд байдаг гражуудын араар нь яваад дээд талд нь байх манаачийн путка руу орсон, тэгээд би тэр 3-ын явсан замаар яваад доош путканы хажуугаар буухад Гантулга түрүүлж очоод нэг тас гээд чимээ гарахад харахад чингэлэгний хаалгыг Гантулга таслагчаараа онгойлгосон байсан. Гантулга чингэлэг нээснээ энэнээс аваад цаана хашааны хажууд тавьчих гэж хэлсэн, тэгээд зөөгөөд тавьсан ба ингэхдээ бор хайрцагтай эд зүйлсийг тамхи байна гэдгийг хараад мэдсэн. Гантулга чингэлэгнээс гаргаж өгөөд би тэрнээс нь үүд рүү зөөсөн. ...хар хөх өнгийн приус 11 маркийн автомашин байсан ба шагайж үзтэл дотор нь Түмэнбаяр сууж байсан, тэгээд урагшаагаа яваарай гэж хэлээд хашааны хаалганы дэргэд очсон. ...тэр машинд нийтдээ 8 орчим хайрцаг тамхи ачаад Түмэнбаяр яваад өгсөн. ...би таслагч урт явахад тээртэй байна гэж хэлэхэд Гантулга надаас таслагч аваад сургуулийн хашаа давуулаад шидчихсэн. ...Түмэнбаяр бид 2 Бэлхэд очоод Эрдэнэцогтын гадаа ирээд тамхинуудаа зөөгөөд ийшээ зөө гэж хэлээд хашаа руу оруулсан, тэгээд дотроос Эрдэнэцогт нар гараад ирсэн ба бүх тамхинуудаа хашаанд байх гэр лүү зөөсөн. ...бид нар тамхиа хэрхэн зарж борлуулах талаар ярилцахад Түмэнбаяр би тамхиа зарна гэж хэлсэн. ...Түмэнбаяр над руу залгаад такси аваад гэрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би удалгүй гарч такси барьж гэрийх нь гадаа очоод Түмэнбаярын гэрт нь ороход тамхи зарчихлаа май энэ чиний 1 сая төгрөг гээд хайрцаг дотроос надад 1 сая төгрөг тоолж өгсөн. Хүний 2 сая төгрөг болсон үлдсэн мөнгөө тэгж байгаад аваарай гэж хэлсэн. ...Түмэнбаяр хувцасны мөнгө бас байгаа шүү хүний 300.000 төгрөг болсон байгаа гэж хэлж байсан. Гэхдээ надад 300.000 төгрөг нэмж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Д.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-40-41, 82-84, 7хх-219-221/ “...2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би Дондовдорж Гантулга нарын хамт хулгай хийхээр 7-н буудал чиглээд явсан. Тэгээд улаан тоосгон хүнсний дэлгүүр рүү хулгай хийхээр орж тамхи, архи зэрэг эд зүйлс хулгайлсан. Гантулга цонхоор төмөр хаалтыг тасдагчаар тасдаад дараа нь Дондовдорж дэлгүүр рүү цонхоор нь орсон. Би дэлгүүрийн гадна нь хүн хараад зогсож байсан. Тэгээд дэлгүүрийн цонхоор Дондовдорж надад 2 ширхэг нүүрсний жижиг шар шуудайнд хийсэн тамхи өгсөн. Харин Дондовдорж архи болон жижиг шуудайтай тамхи авч явсан. Тэгээд бид Баянбүрд дээр дээр очоод Болор нэртэй архи уусан. Тэгээд бараг өглөө болсон. Ингээд Дондовдорж тамхинуудаа зарж борлуулах гээд явсан харин Гантулга бид хоёр үлдсэн. Ямар ч байсан хяналтын камерийн хар хайрцаг шуудайнд байсан бөгөөд бид нар хаячихсан. Миний хувьд тэр компьютер болон техник хэрэгслийг гэмтээсэн зүйл байхгүй. Тэр үед Дондовдорж санааг нь гаргаад Гантулга бид хоёр дэмжсэн юм. Дондовдорж нэг зүйлээр хаалтыг нь эвдээд байсан... 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мөнх-Эрдэнэ Гантулга бид хоёрыг 39 дүгээр сургуулийн орчим хүрээд ир нөгөө ярьж байсан контейнер луу явъя гэж хэлсэн. Тэгээд Гантулга бид хоёр Мөнх-Эрдэнэ дээр очиж уулзсан бөгөөд удалгүй Дондовдорж ирсэн. ...Тэгээд Дондовдорж Гантулга бид 3 контейнер дээр очоод Гантулга тасдагчаар цоожийг нь эвдээд бид нар дотогш ороод яг хэдэн хэдэн хайрцаг тамхи гэдгийг нь санахгүй байна, би л лав нэг хайрцаг тамхи аваад түрүүлж гарсан... ингээд дараа нь цаг хугацааг нь сайн санахгүй байна. Мөнх-Эрдэнэ андтай утсаар ярьсан. Ярихдаа аав эмнэлэгт хэвтсэн, харавсан гэж хэлсэн би тэр аавынх нь хэвтэж байгаа эмнэлэгт нь эргэж очсон. Очиход Мөнх-Эрдэнэ дүүгийнхээ хамт мөнгөний хэрэг байна гэсэн. буюу Дондовдоржийн төрсөн өдрийн өмнөх өдөр буюу аавыгаа сахиж байсан. Тэгээд надад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би надад мөнгөний бололцоо алга байна гэж хэлсэн. Тэгэхэд Гантулгын утас байна уу гэж асуусан. Би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэр өдрөөс 2 хоногийн дараа байх Гантулга бид хоёр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс гараад явж байсан чинь Мөнх-Эрдэнэ над руу залгаад хаана байна уулзъя гэсэн. Тэгээд Гантулга бид хоёр Мөнх-Эрдэнэтэй Хүнсний 4 дэлгүүрийн орчим очиж уулзсан. Мөнх-Эрдэнэ бид хоёроос мөнгө асуугаад байсан ба надад мөнгөний хэрэг их байна та хоёр найздаа туслаач, би өмнө нь та хоёрт туслаж байсан юм чинь гээд байсан. Тэгээд нөгөө контейнерээс дахин хулгай хийхээр ярилцсан. Тэгээд нэг хоёр хоногийн дараа Гантулга, Мөнх-Эрдэнэ бид гурав Нарантуул-2 захын тэр хавьд өдөр 1-2 цагийн үед уулзаад нөгөө контейнер луу очоод цоожийг нь эвдэж ороод 4-5 хайрцаг бохь хулгайлж аваад гарсан. Орсон чинь тамхи байгаагүй ба хоосон гарч байхаар гээд аваад гарцгаасан. Хайрцагтай бохьнуудаа аваад захын цаад талын хашааны хаалгаар гараад таксинд суугаад явсан. Тэр үед 2 дүүг цэцэрлэгээс авах болон хоол ундаа хийх ажил гараад тэр хоёроос Баянбүрдийн буудал дээрээс салсан. Тэгээд тэр өдрийн орой Гантулга, Мөнх-Эрдэнэ хоёртой уулзаад Мөнх-Эрдэнэ Гантулга бид хоёрт тус бүр 300.000 төгрөг өгөөд маргааш уулзъя гээд явсан. Тэгээд байж байтал орой нь Мөнх-Эрдэнэ манай гэрт баахан цагдаа болон хүмүүстэй ирсэн талаар Намдаг гэж найз маань утсаар хэлсэн. Тэгэнгүүт нь Гантулга бид хоёр маргааш нь Өвөрхангай аймаг руу Дондовдорж руу явсан. Өвөрхангай аймагт очиход Дондовдоржийн төрсөн өдөр болж байсан. Бохио зарсан мөнгөөр унааны мөнгө болон хоолны мөнгө болгоод дууссан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /9хх-82-84, 100-101/ “... 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Дондовдорж, Гантулга нартай хамт Нарантуул-1 захын хашаан дотор байх тамхины бөөний төв гэсэн агуулахыг эвдэн орж 4-5 ширхэг тамхинууд хулгайлсан. Тэгээд төв замаас такси бариад ардын эрхийн ойролцоо очсон чинь Түмэнбаяр бид нарыг хүлээж байсан ба бид нарыг хулгай хийсэн талаар мэдэж байсан юм шиг байсан. Тэгээд тамхинуудыг Гантулга, Түмэнбаяр хоёр авч яваад зарсан ба надад 800.000 төгрөг өгсөн санагдаж байна... 2019 оны 04 дүгээр сарын дундуур Гантулга надтай утсаар яриад нөгөө Нарантуул-1 захаас тамхи хулгайлсан газраасаа дахиж тамхи авах уу гэхээр нь би зөвшөөрөөд бид нар Нарантуул-1 захын ойролцоо уулзахаар болсон ба тэр үед Түмэнбаяр нэг машинтай явж байсан. Би ямар машинтай байсан талаар одоо санахгүй, суудлын жижиг машин байсан. Тэгээд Түмэнбаяр машинаа захаас зайтай тавиад бид дөрөв дахиад л захын урд талын хаалгыг давж ороод анх тамхи хулгайлсан агуулахын цоожийг эвдэж 7-8 ширхэг хайрцаг тамхи аваад эргэж орж ирсэн захын урд талын хаалгыг давж гарсан. Тэгээд Түмэнбаяр машинаа захын урд талын замд дээр авчираад тамхиа хийсэн ба бид нар сууж багтахгүй болохоор нь Түмэнбаярыг машинтай нь явуулаад бид гурав араас нь такси бариад явсан. Тэгээд маргааш нь надад 600.000 төгрөг өгсөн санагдаж байна..” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Ү.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-46, 5хх-45-46, 85-87, 7хх-222-224, 9хх-88-90/ “...Би тэр өдөр Ихбаяр гээд ахын 8932 УБО дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн машинтай дүү Тэмүүжин, Мөнх-Оргил нартай хамт явж байсан. Бид гурав шууд Түмэнбаярын хэлсэн Хангай хотхон байрны арын зам дээр 23 цагийн үед очиход Түмэнбаяр ирчихсэн саарал өнгийн Соната 7 маркийн машинтай бас Намдаг, Эрдэнэцогт /Цогоо гэж дууддаг сүүлд Эрдэнэцогт гэдгийг нь мэдсэн/ гэсэн найз нартайгаа ирчихсэн байсан машиных нь жолоочийг би хараагүй. Тэгээд би Түмэнбаяртай хоёулахнаа машины гадаа уулзахад “...мөнгө олох хэрэгтэй байна, цуг юм хийх үү” гэж асуусан тэгэхээр нь би “...хулгай юм бол хийе, надад ч гэсэн мөнгө хэрэгтэй байна, хаана юу хийх вэ” гэж асуусан. Тэгтэл Түмэнбаяр харин яах уу, надад бодсон юм алга байнаа гэхээр нь би 24 дүгээр сургуулийн ард тамхитай чингэлэг байгаа ш дээ санаж байна, тэрийг ухах уу гэж асуухад Түмэнбаяр тэгье, тэгье гэсэн. Тэгээд тэр орой Хангай хотхоны гадаа тэгж уулзаж байгаад Түмэнбаяр “би тасдагч аваад ирье, чи энэ хавиар байж байхгүй юу” гээд явсан. Тэгэхээр нь би машиндаа суугаад дүү Тэмүүжин болон Мөнх-Оргил нарт “ах нь одоо хулгай хийлээ, цуг хулгай хийх үү, гайгүй мөнгөтэй болчих юм шиг байна” гэхэд тэр хоёр хоёулаа “дараа нь иймээ тиймээ асуудал болохгүй бол яасан ч яах вэ, яг юу хийх юм бэ ахаа” гэхээр нь би “контейнэрээс тамхи хулгай хийнэ” гэсэн чинь Тэмүүжин “яг юу хулгай хийх гээд байгаа юм бэ, хаана байдаг юм” гэхээр нь “бөмбөгөрийн тэндээс тамхи хулгай хийнээ, Түмээг ирэхээр нь бөөнөөрөө сууж байгаад ярилцъя” гэхэд тэр хоёр зөвшөөрсөн. ...1-2 цагийн дараа Түмэнбаяр нөгөө найзуудтайгаа хүрээд ирсэн. Тэд нарыг ирэхээр нь Түмэнбаяр, Тэмүүжин, Намдаг, Цогоо, Мөнх-Оргил бид зургаа машинаас буугаад ярилцсан. Түмэнбаяр нөгөө дагуулж ирсэн 2 найзтайгаа ярилцсан би 2 дүүдээ хэлчихсэн байсан болохоор уулзаад Түмэнбаяр шууд “за хэн хэн нь юу хийх юм бэ” гэж асуухаар нь би “би цоожийг нь тасдаад контейнер онгойлгоод тамхийг зөөнө, тэгэхгүй бол надаас өөр тасдагч барьж үзсэн хүн байхгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл Түмэнбаяр “Цогоо чи Гантулгын 2 дүүтэй шууд манаачийн хаалгыг дараад байж бай, сэрэх юм бол утсыг нь булааж аваарай, би такси аваад гадаа хүлээж байя, тэгэхгүй бол хүмүүс намайг хаана ч харсан танина ш дээ” гэсэн. Харин Намдаг нь надтай цуг тамхи зөөхөөр болсон юм. ...Намдагийн куртканд Түмэнбаярын авчирсан урт таслагчийг хийлгүүлээд явуулсан. ...Би цоожийг тасдаад контейнер луу ороод цаад мухараас нь үүд рүү тамхинуудыг зөөхөд Намдаг цааш нь контейнерийн үүднээс хашааны үүд хүртэл зөөсөн. ...Приус 10 билүү 11 машин хашааны хаалган дээр ирээд Намдаг буугаад ирсэн. Тэгээд тэр машинд тамхиа багтах хэмжээгээр нь ачсан. ...нийт 15 сая төгрөг болсон гэж хэлээд Мөнх-Оргил, Тэмүүжин бид гуравт хүний 2.000.000 төгрөг өгөөд өөрсдөө бас тус тусдаа 2.000.000 төгрөг авсан үлдсэн 2.000.000 төгрөгийг хувцас авцгаая гээд 300.000 төгрөгөөр нь бас хувааж аваад салцгаасан... 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би Дондовдорж, Нямхүү хоёрын хамт тус дэлгүүрээс хулгай хийхээр гарч дэлгүүрээс архи, болон тамхи хулгайлсан. Дондов гарч ирээд дэлгүүр дотор архи тамхинаас өөр зүйл байгаагүй бэлэн мөнгө төгрөг байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид гурвын хулгайлсан эд зүйлсийг Дондов явж зарсан. Ямар ч байсан Болор нэртэй 2-3 шил архи байсан. Тайга, сүүн Чингис гэсэн 2 архи байхгүй байсан. Цонхны хаалтыг төмөр тасдагчаар тасдаж эвдэлсэн. Тасдагчаа 100 айлын барилгын материалын дэлгүүрээс худалдан авсан. Ямар ч байсан хяналтын камерийн хар хайрцаг шуудайнд байсан бөгөөд бид нар хаячихсан. Тэр тасдагчийг бид гурав хамт явж байгаад 100 айлын гадна байдаг барилгын эд зүйлс зардаг хүнээс 10.000 төгрөгөөр авсан... Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үед байх Д.Н бид хоёр найз Л.Мтэй Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуур орчимд уулзсан юм. Тухайн үед Мөнх-Эрдэнэд Нямхүү бид хоёрын өмнө нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” гэх нэртэй дэлгүүрээс хулгай хийсэн хохирол мөнгөө төлөх юм бол бид хоёрт хөнгөн ял өгөх гэж байгаа талаар ярьсан юм. Тэгтэл Мөнх-Эрдэнэ надад бас мөнгөний хэрэг байна хөдөө байдаг найз охин дээрээ очихгүй бол салах гээд байна гэсэн. Тэгээд манай ахын контейнер байгаа тэндээс нь тамхи хулгай хийж зараад мөнгөтэй болъё гэж хэлсэн. Тэгээд хаана байдаг контейнер юм бэ гэсэн чинь Нарантуул-2 зах дээр байдаг контейнер гэж хэлсэн. Тэгээд хулгай хийх боломжтой эсэхийг 3-лаа очиж харъя гээд тэр шөнөө очиж харсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мөнх-Эрдэнэтэй Нямхүү бид хоёр 39 дүгээр сургуулиас дээш өгсөөд тэр хавьд уулзсан. Уулзаад Мөнх-Эрдэнэ бид хоёрт түлхүүрийг нь сэмхэн аваад өгье та хоёр юмаа авчихаад буцаагаад өгчих, би сэмхэн буцаагаад байранд нь тавьчихъя гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа түлхүүр авч чадсангүй гээд ирсэн. Тэгээд бид гурав ярилцаж байгаад цоожыг нь эвдэх зорилгоор 100 айлаас тасдагч худалдаж авахаар тохироод очиж аваад эргэж ирсэн. Ирээд Мөнх-Эрдэнэ манай энэ ах эгч нар тамхи зарах зөвшөөрөлгүй учраас бага багаар контейнерээс тамхиа зөөж авдаг, авчихвал нэг хэсэгтээ буцаж очдоггүй юм. Яг тамхиа зөөж авангуут нь би та хоёр луу залгая гэж хэлээд зах руу орсон. Тэр хооронд бид хоёр Дондовдоржтой утсаар яриад хүрээд ир гэсэн. Тэгээд тамхи хулгай хийх гэж байгаа талаараа яриахад Дондовдорж хамт хулгай хийе гэсэн. Ингээд бид гуравыг байж байтал ойролцоогоор 14 цагийн үед Мөнх-Эрдэнэ залгасан ба бид 3 захын үүднээс такси бариад зах руу орсон. Ороод таксигаа захын үүдэнд хүлээлгээд 3-лаа явган захаасаа 2-т байрлах 2 номерийн контейнер луу очсон. Очоод би цоожыг нь тасдагчаар тасдаж эвдээд Д.Н, Б.Д бид гурав ороод 3 хайрцаг тамхийг нэг нэгээр нь тэврээд гараад явсан. Тэр гурван хайрцагтай тамхинууд дандаа парламент майлд севен гэсэн тамхинууд байсан. Бид гурав тамхиа аваад шууд таксиндаа суугаад явсан ба Мөнх-Эрдэнэ зах дотроо үлдсэн. Бид гурав цааш нэг их явалгүй эхлээд Нямхүү бид 2 таксинаас бууж үлдээд, Дондовдорж цааш багахан газар яваад нэг дэлгүүрийн үүдэнд тамхинуудаа аваад буусан. Тэгэнгүүт бид хоёр араас нь өөр такси барьж очоод Дондовдоржийг тамхитай нь аваад цааш явж цагаан байрны автобусны буудал дээр буусан. Тэнд буугаад найз Түмэнбаярын 7700 УБҮ улсын дугаартай Волво Икс Си-90 загварын автомашинд ачаад аваад явсан. Тэгээд тамхиа зарж борлуулаад нийт 3-4 сая орчим төгрөг болоод Д.Н, Л.М, Б.Д бид тэнцүү хувааж авсан.. ...Би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Дондовдорж, Мөнх-Эрдэнэ нарын хамт Нарантуул-1 зах дээр очиж тамхины бөөний төв гэсэн павилонд орж тамхи хулгайлах талаар ярилцаад тэр өдрийнхөө үүрээр 04-05 цагийн үед захын төв хаалганы дэргэд очсон. Тухайн үед Нарантуул-1 захын грүшигүүд урд талын төв хаалгаар нь давж ороод бараагаа гаргаж дэлгэж байгаа харагдсан. Тэгэхээр нь бид гурав төв хаалгыг нь давж ороод тамхины бөөний үнээр зардаг хэсэг рүү явсан. Тэгээд явж байхад дээрээ тамхины бөөний худалдаа гэсэн бичигтэй павилон байхаар нь би авч явж байсан төмөр тасдагчаараа цоожийг нь эвдэж ороод 5 хайрцаг ченж эссэ аваад гарсан. Мөн 100.000 орчим төгрөг задгай төгрөгөөр байсан ба тэрийг нь би өөрөө авсан. Тэгээд тэндээсээ гараад бид 3 орж ирсэн урд хаалгаараа эргэж даваад гарсан ба тэр үед нэг тамхитай хайрцаг нь унаад түүж байсан чинь хажуугаар нэг грүүшиг тоосон шинжгүй өнгөрөөд хаалга давсан. Тэгээд бид гурав төв зам руу хайрцагтай эд зүйлсээ барьж явсаар такси бариад ардын эрхийн ойролцоо Түмэнбаяр дээр очсон. Би хулгай хийхээсээ өмнө Түмэнбаяртай яриад тамхи хулгайлах гэж байгаа талаараа хэлсэн байсан юм. Тэгээд Түмэнбаяр бид хоёр гадуур махи авдаг бөөний цэгүүдээр явж зарсаар нийт 4 сая төгрөгтэй болсон ба Мөнх-Эрдэнэ, Дондовдорж нарт 800.000 гаруй төгрөг өгсөн санагдаж байна. Үлдсэн мөнгийг нь Түмэнбаяр бид хоёр авсан...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Х.Тгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-233-234/ “...Гантулга ах буцаж орж ирээд хүн бүрийн 3 боодлын /боодол гэдэг нь сая төгрөгийг хэлж байгаа юм гэх/ ажил байна явах уу гэсэн тэгэхээр нь Мөнх-Оргил бид 2 зөвшөөрсөн. ...Гантулгах ах цааш нь та 2 зүгээр л 50 60 настай манаачийг путканаас нь гаргахгүй байхад л болоо гэж хэлсэн. ...Гантулга ах бид 2 хамт явж манаачийн хүлнэ гээд 100 айлын ТҮЦ рүү явж скоч худалдаж авсан. Тэгээд 24 сургуулийн наана байран дунд буусан. ...Гантулга ах таслагчаар төмөр торыг таслаад цааш орцгоож чингэлэгнүүдийн урд хэсгийн завсраар явж манаачийн путка руу авирсан. Завсарт байж байх хугацаанд Гантулга ах манаачийн путка руу Эрдэнэцогт, Мо бид 3-ыг ороод манаачийг аргал гэж хэлсэн. Таксинд суухаасаа өмнө гэр хороолол дунд ямар нэгэн юм болвол гаргаарай гээд Эрдэнэцогт ахад Гантулга ах нэгэн жигд өнгөтэй, төмөр иштэй хутга гаргаж өгч байсан. ...Тэгээд путканд ороод Эрдэнэцогт ах нөгөө хутгаа гаргаж ирээд манаач 55-60 орчим насны ахад гаргаж үзүүлээд дуугүй байгаарай ахаа гэж хэлээд Мөнх-Оргил бид 2 скочоор манаач ахын гарыг нь ороож хүлэх гэсэн. Тэгсэн чинь манаач урдаас босч ирээд ноцолдсон. ...Тэгээд манаачийг хүлсний дараа Эрдэнэцогт, Мо 2 намайг наанаа байж байгаарай гэж хэлээд гараад явсан. Эрдэнэцогт ах гарахдаа нөгөө хутгаа би энд хутга тавьлаа шүү гэж хэлээд үүдний тавцанд тавиад гарсан. ...10-15 орчим минутын дараа Гантулга намайг дуудаад явъя гэж хэлэхээр нь нөгөө хутгаа аваад путканаас гарсан, тэгээд Намдаг бид 3 ирсэн замаараа буцаад 24 сургуулийн ар талд очоод Гантулга ах нөгөө таслагч болон хутга 2-ыг 24 сургуулийн ард ухаж байсан нүх рүү шидэж хийсэн. ...нийтдээ 17 бор өнгийн цаасан хайрцагтай тамхинууд байсан. Тэр тамхинуудыг монгол гэрт зөөж оруулаад байшинд нь орцгоосон. Тэгээд тэндээ гал түлээд унтаж амарсан ба би 18 цагийн үед сэрсэн. ...удалгүй Түмэнбаяр ах гаднаас орж ирээд тамхинуудаа 15 сая төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн ба хэнд зарсан талаараа хэлээгүй. Тэгээд Гантулга, Мөнх-Оргил бид 3-т тус бүр 2.300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Э.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /3хх-25-26/  “...Бид бүгдээрээ хамт 100 айл руу яваад ТҮЦ-с ажлын бээлийг Гантулга ах авах шаардлагатай гэж хэлээд авсан юм, тэгээд тэндээсээ хойшоо 7 буудал орж эмийн сангаас нэг удаагийн амны хаалт авна гэж Түмэнбаяр ах хэлээд явцгаасан. Тэгээд 7 буудал явах замд эмийн сангаас амны хаалтыг Түмэнбаяр ах бууж тооцоо хийж худалдаж авсан. ...Гантулга, Түмэнбаяр ах нар хэлэхдээ 24-р сургууль орно гэж хэлж байсан. ...Намдаг, Эрдэнэцогт бид 3 такси бариад 24-р сургуулийн урд очсон ба тухайн таксинаас буухад нь би Намдаг ахын куртикны дотор талд шар өнгийн, хар өнгийн бариултай том таслагч хийчихсэн явсныг мэдсэн. ...Тэнд очоод бараг 5-10 минут хүлээгээд байж байтал удалгүй Тэмүүжин, Гантулга нар ирсэн ба тэр 2 ирэхдээ скокч авчихсан ирсэн. ...Эрдэнэцогт, Тэмүүжин бид 3 манаачийн путка руу хашаагаар дамжин орсон. Манаачийн путка руу орох гээд өгсөж явахад Эрдэнэцогт ахын гарт нь том хутга харагдсан, никель цагаан өнгөтэй, ямар бариултайг нь харж чадаагүй, ямар ч байсан бүдүүн хутга харагдсан. ...Гантулга ах манаачийн путка руу Тэмүүжин, Эрдэнэцогт та 3 ор гэж хэлсэн. ...Эрдэнэцогт хаалга тогштол настай ах хаалга нээсэн, энэ үед Эрдэнэцогт ах тэр настай ахыг арагш нь түлхэж түрээд орон дээр суулгасан ба ингэхдээ хутга гаргаж ирж үзүүлээд зүгээр байгаарай, аминдаа хайртай юм уу хүний хөрөнгөд хайртай юм уу гэж хэлсэн, тэгтэл тэр настай ах за за гэснээ гэнэт Эрдэнэцогт ахын хутганаас бариад авсан, тэгээд Эрдэнэцогт ах хутга тавиулаач ээ гээд орилсон. ...тэр манаач ахын хутга барьсан гарын хэсгээс цус гарч байсан. ... тэгээд би скочоо гаргаж ирж хүлэх гэтэл нөгөө манаач ах гараад зугтаачихсан араас нь Тэмүүжин, Эрдэнэцогт ах 2 араас нь хөөгөөд хулгай хийсэн чингэлэгний харалдаа дээд талд нь барьж унагаасан, энэ үед  Гантулга ах өргөөд оруулаачээ гэж хэлсэн ба би хөлнөөс нь бариад, Тэмүүжин Эрдэнэцогт 2 хоёр гарнаас өргөөд буцаагаад путканд нь оруулсан. Манаач зугтаагаад гарахад нь ардаас нь Тэмүүжин, Эрдэнэцогт нар гарч хөөсөн, би хамгийн сүүлд гарахад тэр 2 манаачийг  чингэлэг дээр унагаачихсан доош нь харуулаад гарыг нь ард нь барьчихсан дээрээс нь хоёулаа дарчихсан байдалтай байсан. Тэмүүжин, Эрдэнэцогт 2 дээрээс нь хоёулаа нэг нэг өвдөгөөрөө манаач ахын мөр дээр хавьцаа дараад хэвтүүлчихсэн байсан. Би манаачийн путканаас эхэлж гарсан ба ард Тэмүүжин, Эрдэнэцогт ах 2 үлдсэн, намайг буугаад ирэхэд Гантулга ах ганцаараа байсан ба тухайн үед ойр хавьд нь хэн нэгэн байгаагүй. ...Гантулга ах намайг яваад такси бариад ир гэж хэлсэн. Би Алтжин бөмбөгөр худалдааны төвийн урд талаас цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн автомашин бариад ирсэн ба тухайн автомашинд 10 хайрцагийг ачсан. ...нийтдээ 17ш хайрцагтай тамхи байсан. ...Түмэнбаяр ах хүн болгонд 2 сая төгрөг гэж хуваагаад, үлдсэн мөнгөөр нь хувцас авна гэж хэлээд нэмж 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Доос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-43-44, 79-81, 7хх-225-226, 9хх-79-81/  “... 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би найз болох Н Г нарын хамт дэлгүүр ухах гээд хараад яюж байгаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Петровис бензин түгээгүүрийн замын эсрэг талд байрлах Болор нэртэй хүнсний дэлгүүрийн ухъя гэж хоорондоо ярилцаж байгаад тохиролцоод буцаад Гантулгийн гэрт нь очоод орой болохыг хүлээсэн. Тэгээд орой болоод гадаа харанхуй болонгуут Болор нэртэй хүнсний дэлгүүр рүү такси бариад дэлгүүрийн ойролцоо буугаад жалгаар бид 3 явж дэлгүүрт ойртож очоод Нямхүү хүн харж зогссон. Гантулга цонхны хаалт төмрийг тасдсан харин би цонхоор нь орсон. Тэгээд бид гурав дэлгүүр дотроос тамхи, архи, зэрэг эд зүйлсийг аваад цонхоор гурван шуудайтай барааг Нямхүүд дамжуулж өгсөн. ...Юмыг яаж мэдэхэв гээд архины хэсгээс 2-3 шил Болор нэртэй архи авч хийсэн. Тэгээд дэлгүүрээс гарахдаа тухайн дэлгүүр камертай байсан болохоор хард дискийг нь авах гээд бүх залгуурыг нь хүчээр татаж салгаад хард дискийг нь аваад орж ирсэн цонхоороо эргэж гарсан. Тэр үед харанхуй байсан болохоор тааралдсан залгуур болгоноо хүчээр татчихсан. Тэгээд бид 3 шуудайтай бараагаа аваад жалгаар буцаж гудамж руу ороод зам руу гараад тэндээсээ такси аваад Баянбүрд ороод тэр орчмоороо байж байгаад өглөө болохоор нь тэр орчмоороо бараагаа дэлгүүрээр явж зарсан. Тэгээд бид нар бүх бараагаа зараад 810.000 төгрөгтэй болсон. Ингээд бид нар салаад явцгаасан. Харин би дэлгүүрээс хувцас худалдан авсан. Тухайн үедээ цонхоор нь орох бодолтой байсан болохоор юмыг яаж мэдэхэв гэж бодоод тасдагч авсан юм. Тэгээд тэр тасдагчаар дэлгүүрийн төмөр хаалтны нэг босоо төмрийгнь дээр доороос нь тасдаад өөрийгөө орохоор том зай гаргасан... Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байх гэртээ байж байсан чинь манай найз Ү.Г утсаар ярьж хаана байгаа юм бэ? Хүрээд ирээч Нямхүү бид хоёр Нарантуул-2 зах дээр Контейнар ухах гэж байна мөнгөний хэрэг байна гэж хэлсэн юм. Тэгэхэд би Нарантуул-2 зах дээр очиж Гантулга, Нямхүү хоёртой уулзсан юм. Тухайн үед Гантулга надад Мөнх-Эрдэнэ энэ Контейнерийг зааж өгсөн гэж хэлсэн юм. Би ямар учиртай Контейнер болох талаар мэдээгүй бөгөөд Гантулга тасдагч ашиглан Контейнерын хаалганы цоожийг эвдэж ороод Гантулга, Нямхүү бид гурав нэг нэг хайрцаг тамхи авсан тэр тамхи Парламент, майлд севен гэсэн тамхи байсан. Уг тамхийг бид гурав авч гарч Нарантуул-2 захын үүднээс таксинд сууж тамхиа таксинд ачиж доош бага зэрэг уруудаж Гантулга, Нямхүү хоёр бууж би таксигаар жоохон уруудаж байгаад нэг дэлгүүрийн үүдэнд буусан юм. Удаагүй Гантулга, Нямхүү хоёр араас өөр такси барьж ирээд бид гурав таксинд тамхи ачиж 39 дүгээр сургуулийн автобусны буудал орсон юм... 2018 оны 03 дугаар сард санагдаж байна Гантулга бид хоёр Баянзүрх дүүрэгт байдаг Нарантуул-1 зах дотор явж байгаад тамхи хадгалдаг тамхины бөөний төв гэсэн хаягтай лангуу байхыг олж харсан. Тэгээд тухайн үедээ Гантулга бид хоёр энэ лангууг ухах боломжтой юм байна гэж ярилцаж байсан ба 2018 оны 03 дугаар сарын сүүлээр би нэг орой гэртээ харих гээд явж байсан чинь манай найз Гантулга утсаар яриад нөгөө газарт очиж тамхи хулгайлах уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд Нарантуул-1 захын ойролцоо уулзсан ба тэр үед Мөнх-Эрдэнэ гээд бас зүс танидаг залуу Гантулгатай хамт явж байсан. Нарантуул-1 зах руу шөнийн 04.00-05.00 цагийн хооронд захын урд талын төв хаалганы хашааг давж орсон бөгөөд бид гурав шууд тамхины бөөний төвийн лангуу руу явсан. Тэнд очсон чинь хаалга нь цоожтой байсан ба Гантулга нэг тасдагч гаргаж ирээд цоожийг нь эвдэлсэн. Тэгээд тэр дотроос бид гурав нийт 5 хайрцаг тамхи авсан ба би одоо ямар тамхи байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан урд хаалгаар гараад такси бариад ардын эрхийн ойролцоо очсон чинь мөн зүс танидаг Түмэнбаяр гэдэг залуу хүлээж байсан. Түмэнбаяр бид нарыг хулгай хийсэн гэдгийг мэдсэн юм шиг бид нарыг хүлээж байсан. Тэгээд Түмэнбаяр тэр тамхинуудыг авч яваад зарсан ба маргааш нь надад Гантулга 800.000 төгрөг өгсөн санагдаж байна. Харин үлдсэн хүмүүст хэдэн төгрөг өгсөн талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч П.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-211,213, 12хх-7/ “…2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед над руу манай манаач залгаад чингэлэгт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд чингэлэг дээрээ хүрээд иртэл дотроос нь 10 хайрцаг цэнхэр энгийн эссэ, 4 хайрцаг ченж эссэ, 2 хайрцаг рейсон, 1 хайрцаг сигар, 1 хайрцаг Бохем сигар нийт 18 хайрцаг тамхинууд алдагдсан байсныг мэдсэн. ...тухайн үедээ будлиад тэгээд мэдүүлчихсэн байна лээ. 17 хайрцаг тамхи алдагдсан байгаа. Үнэлгээгээр гарсан 23.6 сая төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлын мөнгөнөөс Х.Т, Ү.Г нарын 3.933.000 төгрөг нийт 7.866.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа..” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-128-129/ “..2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед ШШҮХ-д очиж шүүх эмчид үзүүлсэн, тэгэхэд тэр эмч нь томографийн зураг авхуулаад дараа нь ГССҮТ-д очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн юм, тэгээд ШШҮХ-ийн нэг давхарт тархи болон цээжний хөндийн зураг авахуулсан, зургаар 2 хавирга хугаралтай, тархины зургаар шохойжилт үүссэн гэмээр зүйл байна үүнийг эмра зураг авахуул гэж хэлж байсан. Тэгээд ГССҮТ-д очиж эмчид үзүүлэхэд тархины эмра зураг заавал авахуул гээд 2018.12.20-ны өдөр гэж санаж байна аавыг Люкс мед эмнэлэгт тархины эмра зураг авахуулсан, зургаар духны дээд хэсэгт цус хурсан байна, цүлхэн үүссэн байна гэж хэлсс..! ба гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж зөвлөсөн. ...3 дугаар эмнэлэг дээр ирээд эмнэлэгт шууд хэвтсэн. ...2019.01.22-ны өдөр эмчийн зөвлөгөөнөөр ороод 2019.01.24-ний өдөр хагалгаанд орсон. ...2019.01.25-ны едөр энгийн тасалгаанд ороод хүнээр түшүүлж босоод бие засчихна, хоол ундаа өөрөө идчихдэг болсон байсан. 2019.01.29-ний шөнө эмнэлгээс ээж яриад аав нь сэхээ рүү орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирээд байж байхад 2019.01.30-ны өглөө 09 цагийн үед нас барсан. ...Аавынхаа эмчилгээ болон оршуулгын зардалтай холбоотой гаргасан зардлуудын талаар баримтаар гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч У.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-131-132/ “..2018 оны 12 сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 05 цагийн орчимд манаачийн байрандаа сууж байтал гаднаас хар өнгийн маск зүүсэн 3 залуу орж ирээд байрны гэрлийг унтраагаад миний хоолойн дээр хутга тулгаад хөдөлвөл ална шүү гэхээр нь би хутгыг нь баруун гараараа ирнээс нь бариад автал нэг залуу нь хутгаа татаад миний гарыг исгэсэн, Тэгснээ шууд орон дээр дараад гар, хөл зэргийг скочоор хүлээд хөдөлгеөнгүй болгосон ба миний уруул, нуруу, хамар зэрэг рүү өшиглөж гэмтээсэн...Тэгснээ намайг орон дээрээс унагаж манаачийн байранд шалан дээр хэвтүүлчихээд нөгөө 3 залуу манаачийн байрны шатаар доошоо буусан. Тэгснээ чи доор байна уу гээд бас нэгнийгээ дуудах шиг болохоор нь би бас нэг залуу нь гадаа байгаа юм байна тэгэхээр 4-үүлээ байна гэж бодсон. Тэгээд би тэндээсээ босох гэж оролдсоор хоолны шүүгээнд хүрээд хоолны сэрээ аваад сэрээгээрээ скочийг ураад хүлснийг тайлаад босоод гараад иртэл нөгөө хүмүүс явчихсан бололтой хүн байгаагүй ба би хашаанд байх континерүүдийг шалгатал шар өнгийн континерийн цоож нь байхгүй, хаалгыг нь хаачихсан байсан. ...Надад хутга тулгасан байсан өндөрдүү нуруутай залуу нь хүлсэн байхдаа ар нуруу руу өшиглөсөн. Бас нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 00 цагийн үед дэлгүүрийн хаалгаа барьж дэлгүүрээ 01 цагийн үед хаагаад унтаж амарсан. Тэгээд 07 цаг 10 минутанд манай үйлчлэгч охин орж цэвэрлэгээ хийж хогоо шүүрдээд байж байхад би орж ирсэн юм. Тэгээд урд зүгээс харсан цонхны тавцан дээр байсан эд зүйл хөдөлсөн байхаар нь үйлчлэгч охиноос цонх нээсэн юм уу гэж асуусан чинь өглөө намайг орж ирэхэд нээлттэй байсан та орой нээгээгүй юм уу гэж асуусан. Тэгээд би очиж үзсэн чинь цонхны гадна талын төмөр тор эвдэж цонх түлхэж хулгайч орсон байсан. Манай дэлгүүрийн хамгаалалт, хяналтын камерт хэрэг гардаг өдөр эвдрэл учруулсан учир би шинээр төхөөрөмж худалдан авч суурилуулсан. Архи зарагдсан талаар тэр үед манай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан Уранчимэг мэдэж байгаа. Үнэлгээнээс Тайга Чингис нэртэй архинуудыг хасч тооцоход татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-33-39/

Хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /6хх-85-86/ “...миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу яг хорооны замын эсрэг талд жижиг ТҮЦ ажиллуулдаг юм. Өчигдөр оройны 20 цаг 30 минутын үед түцээ хаагаад түгжээд явсан бөгөөд өнөөдөр өглөө 08 цагт ирэхэд вакум цонхны гадна решотк төмрийг хөшиж эвдлээд цонхыг нь түлхээд хулгай орчихсон байсан. Коровка, юубиленой печенүүд, школад, чихэр.... зэрэг эд зүйлс алдагсан байсан..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /7хх-181-182/ “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 зах дээр эхнэр Гансайхан, дүү Намнансүрэн нарын хамт бөөний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд би өөрөө хөдөө гадаа их явдаг болохоор манай дүү Намнансүрэн манай эхнэртэй хамт лангууг маань ажиллуулдаг юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим манай дүү Намнансүрэн эд зүйл хадгалдаг контейнер /Чингэлэг/-т очиж эд зүйл авч лангуун дээрээ авчирч үлдээгээд буцаж очсон чинь манай контейнер /Чингэлэг/-т хулгай орсон байсан юм. Тэгээд энэ талаар надад хэлж тухайн үед би очиж үзсэн чинь манай контейнер /Чингэлэг/-н 2 цоожыг эвдэж хулгай орж дотор талаас нь 2 авдар дотороо 50 блок 4.000.000 орчим төгрөгийн парламент тамхи, мөн 1 авдар дотороо 50 блок 2.050.000 төгрөгийн үнэ бүхий майлд сэвэн зэрэг тамхи алдагдсан байсан юм. Тэгээд би Нарантуул-2 захын дотор талын камерын шүүж үзсэн чинь манай дүү Намнансүрэнг контейнер /Чингэлэг/-ээс эд зүйл аваад гарсаны дараахан 3 залуу ирж контейнер /Чингэлэг/-н цоожыг эвдэж дотор талаас нь нэг нэг авдар нийт 3 хайрцаг тамхи авч гарч байгаа бичлэг байсан юм. Тухайн үед уг бичлэг дээр байсэн 3 залуугийн 1 нь манай контейнер /Чингэлэг/-т грүшиг / туслах ажилтан/ хийж байсан Л.М гэх залуу байсан юм. Уг манай дүү Намнансүрэн болон бид нар камерын бичлэг үзэж байгаад таньсан юм. Тэгээд энэ талаар цагдаагийн газарт хандаж цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан юм... Мөн түүний дараа 2018 оны 03 дугаар сарын 20-ны орчим байх намайг хөдөө ажлаар явж байхад манай контейнер /Чингэлэг/-т дахин хулгай орж 4 хайрцаг 1.209.600 төгрөгийн үнэ бүхий ментос бохь, 1.260.000 төгрөгийн үнэ бүхий 3 хайрцаг орбит бохь зэрэг алдагдсан байсан юм. Тэгээд би удаагүй хөдөөнөөс ирж Нарантуул-2 захын камерын шүүж үзсэн чинь мөн манай контейнер /Чингэлэг/-т ажиллаж байсан Л.М 2 залуугийн хамт манай Контейнер /Чингэлэг/-с хулгай хийж байгаа бичлэг байсан юм. Уг бичлэгийн дагуу манай дүү Намнансүрэн Л.Мөнх-Эрдэнийн гэрт очиж Л.Мөнх-Эрдэнийг олж уулзсан чинь Мөнх-Эрдэнэ хоёр найзын хамт контейнер /Чингэлэг/-с хулгай хийсэн эхний удаа 3 авдар тамхи, дараагийн удаа 7 хайрцаг бохь зэрэг авсан талаар хэлсэн юм. Мөн хамт хулгай хийсэн гэх хоёр найзаа зааж өгнө гэж хэлээд тэр хоёрын хүнийг нь хайгаад олоогүй юм. Тэгээд би энэ талаар өмнө хулгай орсон хэргийг шалгаж байсан байцаагч дээр ирж мэдүүлэг өгсөн юм. Тухайн үед бол ийм зүйл болсон юм...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Уаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /8хх-96-97, 212-213/ “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 20 минутын үед над руу агуулахын байцаагч Давааням 99106411 дугаарын утаснаас залгаад танай контейнерийн хаалга онгорхой байна хүрээд ир гэхээр нь ирээд харсан чинь хаалгыг нь онгойлгоод .... эд зүйлс хулгайлсан байсан ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын 63 дугаар павилон буюу лангуунд гадна хаалганы цоожыг эвдэн хулгай орж хойд том тасалгаа бүхий агуулахад байсан 5 хайрцаг ченж эссэ тамхи хулгайд алдагдсан. Орлогын мөнгөнөөс бутархай 100.000 орчим төгрөг алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /6хх-240/ “...би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны жанжины 23-506 тоотод хувиараа Анд нэртэй дэлгүүрийг 2016 ноос хойш түрээслэж ажиллуулж байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 00 цагт дэлгүүрээ хааж түгжээд явсан. Тэгээд өглөөний 08 цагт дэлгүүр дээрээ очиход дэлгүүрийн урд талын төмөр хаалттай вакум цонхны төмөр хаалт нь эвдэрчихсэн вакум цонх нь онгорхой байхаар нь ортол дэлгүүрээс бараа алдагдсан байсан. Архи, тамхи, компьютерийн хард зэрэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Уөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /17хх-129-132/ “...би Улаанбаатар хот Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт суварга төвийн 202 тоот өрөөнд Өв Капитал ХХК-г 2018 оны 03 дугаар сарын үүсгэн байгуулж одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би өөрөө ерөнхий захирлаар ажилладаг. Хамгийн анх 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Т.Т нь манай байгууллагаас 20 сая төгрөгийг Ланд-200 маркийн 0080 улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж очин тухайн тээврийн хэрэгслийг өөрийн машин гэж хэлээд зээл авъяа гэхээр нь би “та машины бичиг баримтаа шалгуул” гэхэд Т.Т нь тухайн машины гэрчилгээг үзүүлэхээр нь би “Автотээврийн үндэсний төврүү уг машины нэрийг шилжүүлээд ир” гэж хэлээд явуулахад хэсэг хугацааны дараа танай байгууллага дээр машиныхаа нэрийг шилжүүлчихлээ гэхээр нь үзэж шалгаад тухайн зээлийг гаргаж өгсөн. Миний санаж байгаагаар 2018 оны 10 дугаар сараас эхлэн зээл авсан хүүний мөнгийг өгөхгүй болохоор нь Автотээврийн үндэсний төврүү хандахад тус машины жинхэнэ эзэмшигч нь Ж.Анхбаяр гэх хүн байдаг талаар хэлэхээр нь манай байгууллагыг залилан мэхэлж зээл авсаныг мэдсэн... үлдэгдэл 16 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Амөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /18хх-13-14/  “... Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Түмэнбаяр гэж хүнд 88-85 УНЛ улсын дугаартай Ланд 200 маркын автомашиныг барьцаалан 40.000.000 төгрөгний зээл олгосон. Түүнээс хойш Түмэнбаяр нь нийт 25.000.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш төлөөгүй. Хүүтэйгээ нийт одоогийн байдлаар 27.981.000 төгрөг төлөх ёстой байгаа. Түмэнбаяр нь одоогоор холбоо барьсан болон ирж уулзсан зүйл байхгүй. Манай байгууллагаас цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан нь 88-85 УНЛ улсын дугаартай тээврийн гэрчилгээг Авто тээврийн үндэсний төвөөс шалгуулахад хуурамч байсан. Яагаад гэхээр нь манай оффисын Баянгол дүүргийн үйлдэвчний гудамжны 1 тоот мөн боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр Хан-Уул дүүрэг, 04, нүхтийн зам 3 гэсэн хаяг бичигдэх ёстой. Тэгээд хаяг эргэлзээтэй санагдсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-67-68/ “..Тэр хүнийг миний санаж байгаагаар 04:50 минутын үед авсан байх гэж бодож байна 23-24 орчим насны, махлаг, хөрслөг бор арьстай, онигордуу нүдтэй, хар хөх өнгийн урт куртик өмссөн залуу байсан… “би хаашаа хүрэх юм бэ” гэхэд “юм ачиж багтана биздээ хөгшөөн, хайрцагтай хэдхэн юм байгаа, одоо Бөмбөгөр төв дээрээс очиж ачаад Баянзүрх дүүргийн товчоо орно” гэсэн. ...Тэгээд бид хоёр Бөмбөгөр төвийн урд зогсож байтал тэр залуу утсаар хэн нэгэнд “би энд эмийн сангийн энд зогсож байна, яг хаана очих билээ хө гэж асуугаад аан за, за ойлголоо” гэж ярьж дуусчихаад намайг “машинаа жоохон урагшилчих” гэсэн. ...би “нөгөө хүн рүүгээ ярьчихаач” гэсэн чинь “утасны иэнэг дуусчихлаа одоо ирэх байлгүй дээ” гэхээр нь “миний утсанд сим картаа хийгээд ярьчих” гээд утсаа өгсөн. Тэгтэл тэр залуу миний гар утсанд өөрийнхөө сим картыг хийгээд “хаана явж байгаан хөгшөөн гэж асууснаа аан за за би энэ грашнуудын урд талд шахаад зогссон хөх өнгийн Приус 10-т байна” гэж хэлээд тасалсан...Тэгээд машинд суугаад тамхи татаад сууж байтал миний машины жолоочийн арын хаалгыг 1 хүн татаад шууд орж ирээд суучихсан. Тэр залуу нь амандаа маск зүүсэн туранхайвтар биетэй залуу байх шиг байсан...Би машинаа урагшлуулаад хэлсэн хашааны хаалганы дэргэд ирээд зогсоход машины ард сууж байсан залуу шууд буусан. Харин намайг таксинд анх авсан залуу машинаас буугаагүй. Машинаас буусан залуу намайг "багажны тагаа онгойлгочих" гэхээр нь би буугаад багажны тагаа онгойлгоод машиныхаа хучлагыг хажуу ,тийш нь болготол ард суусан байсан маск зүүсэн байсан туранхай залуу 1 хайрцагтай зүйл хийсзн Тэр үед хашаан дотор бас 1 хүн байгаа харагдсан...Миний машинд 7-8 хайрцаг зүйл хийсэн байх, 1 хайрцагтай зүйлийг нь харахад Эссэ тамхины хайрцагтай зүйл байх шиг байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:”...Би хэрэг болсон өдөр Болор дэлгүүр рүү Болорчимэг эгчийн гэрээс дамжин дэлгүүрийн арын хаалгаар ороод цэвэрлэгээ хийж байтал араас Болорчимэг эгч орж ирээд “манай дэлгүүрт хулгай орчихсон байна ш дээ, юм битгий хөдөлгөөрэй гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгч цагдаа нар ирсэн. Сүүн чингис, платиниум чингис архинууд нь урьд өдөр нь худалдагдсан байсан...” гэх мэдүүлэг /5хх-55-56/,

Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-61-62/ “...тэр өдөр манай дэлгүүрт хулгай ороод хяналтын камерийн хар хайрцаг алдагдсан гэж хэлсэн. Энэхүү хар хайрцагтай холбогдсон олон утаснууд байдаг бөгөөд хулгайч тэрхүү утаснуудыг хүчээр татаж оролтуудыг нь эвдээд зарим утсыг нь таслаад аваад явсан байсан. Хяналтын камерийн DVR-8 төхөөрөмжийг хулгайч авч явсан ба дотор нь 500gb хрд диск байдаг юм. 73 анлог гэдэг нь хяналтын камер ордог кабель утас бөгөөд нэг тасарсан бол ашиглах боломжгүй байдаг, 2 ширхэг адаптерийг залгаатай байсан залгуураас татаж шүдийг нь хугалсан байсан. AHD 200w гэдэг нь хяналтын камер бөгөөд би суурилуулах гээд цонхны тавцан дээр тавьсан байсан. Тэрийг утаснууд татах гэж байгаад унагаад линзийг хагалж дахиж ашиглах боломжгүй болгосон байсан. BHC холбогч гэдэг нь камераас гарсан үзүүрийг DVR-тай холбох зориулалттай холболт. Мөн монеторын ард талд байдаг дүрс өгөх зориулалттай цэнхэр залгуурын боолтыг эргүүлж авалгүй шууд татаж авсанаас болж оролт нь эвдэрч дахиж ашиглах боломжгүй болсон...” гэх мэдүүлэг

Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /7хх-191-194/ “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 50 минутын үед би контейнераас бараа тэргэн дээр ачаад дотогшоо оруулсан. Тухайн үед би контейнерээ дунд зэргийн саарал өнгөтэй түгжээгээр хаалгыг нь түгжсэн. Дотогшоо орсоноос хойш 30-35 минутын дараа буцаад контейнерээс бараа оруулахаар очтол контейнер түгжээгүй, хаалгыг нь зүгээр хаасан байдалтай байхаар нь хаалгыг нь онгойлгож дотогш орж үзэхэд тамхи өрсөн хэсэгт байсан майлд севен 1 хайрцаг, парламент 2 хайрцаг зэрэг алдагдсан байхаар нь эгч Л.Гансайханг дуудаж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед би Наран туул-2 захын камерийг шүүж үзэхэд хяналтын камерийн бичлэг дээр 3 залуу манай контейнерийн цоожыг эвдэж нэг нэг хайрцаг тамхи авч гарч байгаа бичлэг байсан... түүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд дахин манай ахын чингэлэгт хулгай орж 4 хайрцаг ментос бохь, орбит бохь 3 хайрцаг зэрэг алдагдсан байсан юм. Тухайн үед би дахин хяналтын камер шүүж үзэхэд манайд грүшиг хийж байсан Л.М 2 залуугийн хамт орж хулгай хийж байгаа бичлэг байсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /7хх-195-196/ “...2018 оны 02 дугаар сарын 27-ний өдөр 14 цаг 50 минутын орчим манай дүү О.Намнансүрэн контейнераас бараа оруулж ирэхээр гараад бараа оруулж ирсэн. Ойролцоогоор 30-40 минутын дараа эргэж контейнераас бараа оруулахаар гарсан. Удалгүй надруу залгаад контейнер онгорхой байна дотроос нь бараа алдагдсан юм шиг байна гэхээр нь  лангуугаа хаагаад контейнар дээр очиж үзэхэд контейнерийг цоожилсон байсан саарал цоож байхгү, контейнер дотор байсан бараануудаа бүртгэж үзэхэд баруун урд буланд байсан майлд сэвэн тамхи 1 хайрцаг, парламент тамхи 2 хайрцаг алдагдсан байхаар нь дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /7хх-197-198/ “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө ажлаасаа буугаад таксинд явсан. Тэгээд өдөр 15 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Лаврай гэх дэлгүүрийн доод талаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 20-25 орчим насны 3 залууг суулган хаачих талаар асуутал Нарантуул-2 худалдааны төвөөс юм аваад буцаж ирнэ гэж надад хэлсэн Тэгээд нарантуул-2 худалдааны төв рүү ороход 15 цаг 30 минут болж байсан. Тухайн үед би хүүхэд сургуулиас авах байсан учраас цаг сайн харсан. Тэгээд тэр 3 залуу 15 цаг 34 минутын үед гурван хайрцагтай юм тэвэрч гарч ирээд багаажаа онгойлгочих гэж хэлээд багажинд хийгээд суусан газартаа хүргүүлье гэж хэлсэн. Тэгээд Нарантуул-2 худалдааны төвөөс гараад баруун эргээд автобусны бууал дээр 2 хар куртиктэй залуучууд залуучууд нь буугаад явсан. Цааш явж байгаад Лаврай хайрхан дэлгүүрийн үүдэн дээр шар нэхийтэй залуу гурван хайрцагтай юмтайгаа бууж үлдээд надад таксины 2000 төгрөг өгсөн. Харцагтай зүйл дээрх бичиг нь маралборо махины хайрцаг байсан. Их хөнгөн зүйл байсан...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /7хх- 199/ “...би тухайн өдөр таксинд яваад зам гүүрий базаас доошоо төв рүү уруудаж явахад Нарантуул-2 захын баруун хаалганы харалдаа 1 залуу гар өргөөд ах явах уу гэхээр нь явна гэсэн. Тэгсэн чинь тэр залуу хороолол явна гэж хэлээд замын цаад талаас 2 том цаасан хайрцагтай юм өөр нэг залуугийн хамтаар өргөж авч ирээд миний машины багаажинд хийгээд явсан. Тухайн үед тэр 2 залуугийн яриаг нь сонсоход тамхи гэдгийг нь би мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /8хх-214-215/ “...би зах дээр наймаачдийн хадгалуулсан тээшийг гаргаж өгөхөөр өглөө бүр 05 цаг гээд Нарантуул зах дээр очидог юм. Өнөөдөр 03 дугаар сарын 19-ний өглөө унтчихаад оройтоод өөрийн эзэмшлийн 9036 унб улсын дугаартай субару порестр маркийн машинтайгаа очсон. Машинтай захын гадна сараалжин хашааны хаалгаар орж байхдаа талбайн түгшүүрийн дохионы цагийг харахад 05 цаг 54 минут болж байсан. Би машинаа захын урд талын зогсоол дээр тавьж орхиод захын урд төв хаалга руу очиход хашааны хаалга цоожтой хаалганы наад талд нь 2 залуу ямар ч сандарсан зүйлгүй наана нь асгарсан блоктой тамхинуудыг цаасан хайрцагт хийж байсан. Тэгээд би хаалганы цаана байсан залуу нааш давж гарч ирэхээр нь зөрөөд хаалга давж ороод ажлаа хийсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /8хх-219-221/ “...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 06.10 цагийн үед постноосоо гараад тойроод явж байхад 63 дугаар павилоны 3 ширхэг цоожийг газар тавьсан хаалга нь хаалттай байхаар нь хараад тээшний хүмүүс ирсэн юм байна гэж бодоод анзааралгүй яваад өгсөн. Гэтэл тэр павилонд хулгай орсон байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /8хх-232-233/ “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчим Түмэнбаяр намайг Баянбүрд дээр ажил хөөцөлдөөд явж байхад дүү нь өнөөдөр охинтой уулзана машинаа өгч байгаач гэхээр нь би орой хүмүүстэй хөдөө явах учир машинаа өгч ашиглаж дуусчихаад манай эхнэрт түлхүүрээ өгчихөөрэй гээд үлдээгээд явсан. Би нэг хоног хөдөө яваад ирээд машинаа авах гээт залгатал утас нь болохгүй хэд хоног холбогдохгүй байхаар нь гайхаад эхнэрээс нь асуухад таньтай яваагүй юм уу гэж байсан. Тэгсэн миний машиныг унаж байхад нь танихгүй хүн шилийг нь хагалж хажуунаас нь өшиглөж халдаж гэмтээсэнийг надаас айгаад хэлэхгүй янзлуулах гэж байсан юм гэж надад үнэнээ хэлж уулзсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /17хх-135-136/ “...0080 УБЦ улсын дугаартай Тоёота Ландкруйзер 200 маркийн автомашиныг 2015 онд анх худалдаж авч байсан ба Хас банкны лизингээр аваад дараа нь Хаан банкны лизингэд 2017 онд шилжүүлж Хаан банкнаас 2018 онд чөлөөлж авч өөрийнхөө эзэмшилд авсан юм... тэгсэн чинь манай нөхөр Энхбаярын дүү Ихбаярт машинаа өгөөд маргааш аваад ирээрэй гээд явуулсан юм. Тэгтэл миний машиныг маргааш нь Ихбаяр авч ирж өгөхгүй болохоор нь би хөдөө явах ажилтай байсан учир машинаа асуухад би өчигдөр архиа уугаад найздаа машиныг чинь өгөөд явуулсан чинь утас нь холбогдохгүй байна, орой аваад очино гэж 1 хоног авсан, найзын утас холбогдохгүй байна гэж дахин 1 өдөр авсан... Тэгээд ингэж явсаар байгаад 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Премум зочид буудлын гадна авч ирж тавиад түлхүүрийг нь ресепшин дээр үлдээчихээд явсан байгаа. Ингээд машинаа авсан байгаа...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /17хх-140-141/ “...Өв капитал ХХК-аас надруу Түмэнбаяр 0080 УБЦ улсын дугаартай Тоёота Ланд круйзер автомашиныг барьцаанд тавьсан байна, хүү алданги төлөхгүй алга болчихлоо, чиний дугаарыг ах гээд тэмдэглүүлчихсэн байна гэж ярихаар нь би Түмэнбаярруу юу болоод байгаа юм, машин тэргийг нь тавьчихсан юмуу гэхэд би тэгсэн юм, өнөө маргаашгүй төлөөд дуусгана гэж надад хэлэхээр нь би хурдан төлж дуусгаж машин тэргийг нь янзалж өг, одоо болохоо байлаа гэж ярьсан байгаа... миний оролцоо энэ хэрэгт байхгүй. Би машиныг нь барьцаанд тавьсан талаар хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /18хх-16, 23/ “...манай байгууллага нь дан 2018 оны эл экс 570, ланд 200 маркын шинэ машинуудыг оруулж ирж бусдад түрээслүүлдэг. Харин 88-85 УНЛ дугаартай цагаан өнгийн Ланд 200 маркын машины хувьд Түмэнбаяр нь манайд 2018 оны 08 дугаар сарын 05-ны үеэр ирэхдээ мах худалдан авдаг хятадууд ирсэн машин түрээслэж авья гэж байсан ... тэгээд 7 хоног түрээслэхээр болж ... гэрээ хийж өгч явуулсан ... түүнээс 2-3 хоногийн дараа надруу нэрийг нь санахгүй байна. Төмөр замын эмнэлгийн ойролцоо байдаг банк бусаас танай 88-85 УНЛ машиныг манайд нэг залуу барьцаанд тавих гэж орж ирж байна гэхээр нь би Түмэнбаяртай тэр даруй холбогдож уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаартай дүгнэлтэнд: /1хх-160/ “..Талийгаач нь зүрхний булчингийн үрэвсэлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр сээрний 3-4-р нугаламын арын сэртэн, зүүн талын 8, 10-р хавирганд бороолсон байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр цохих үед үүсгэгдэнэ. Үхлийн шалтгаан болохгүй. Сээрний 3-4-р нугаламын арын сэртэн, зүүн талын 8, 10-р хавирганы хугарал нь 30-45 хоногийн өмнө үүссэн байна. Шинжилгээгээр талийгаач нь баруун гүрээний дотор артерийн цүлхэн, гол судас, титэм судасны хатуурах өвчин, тах хэлбэрийн бөөртэй байна. Зүүн зулайн судасны хавдар авах хагалгааны заалт, техник зохих ёсоор хийгдэж, хагалгаатай холбоотой хүндрэл гараагүй байна...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 404 дугаартай дүгнэлтэнд: /1хх-230/ “..У.Эрдэнэцогтын биед сээрний 3,4-р нугалмын арын сэртэн, зүүн 8,10-р хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар, дээд уруулд цус хуралт, дээд уруул, зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн гарын алганы шарх, хурууны зурагдсан зулгаралт нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, харин бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт,

Шинжээч эмч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-163-164, 166/ “...Амь хохирогч зүрхний булчингийн үрэвслийн улмаас нас барсан. Зүрхний булчин үрэвсэл нь маш олон шалтгаантай байдаг. Тухайлбал вирус, бактер, мөөгөнцөрөөс үүсдэг өвчин. Гэмтлийн гаралтай үүсдэггүй өвчин байгаа юм. Талийгаачид зүүн зулайд судасны хавдар үүссэн байсан. Уг хавдарыг хавдар авах хагалгааны заалт, техник ёсоор хийгдэж, хагалгаатай холбоотой хүндрэл гараагүй байна. Хавдар нь ямар нэгэн гэмтлийн улмаас үүсээгүй. Талийгаачид судасны хавдар үүсээд олон жил болсон. Өөрөөр хэлбэл хүүхэд болон залуу үед нь уг хавдар үүссэн. Артерийн цүлхэн өвчин нь судас хатуурах өвчнөөс үүссэн. Эдгээр өвчнүүд нь гэмтлийн гаралтай бус өвчингүүд байгаа юм. Талийгаачид эдгээр өвчингүүд нь 5-10 жилийн өмнөөс үүссэн байна. ...Талийгаачийн хувьд артерийн цүлхэн болон хавдар нь хагараагүй байсан. ...Хэрэв их хэмжээгээр цус алдсан бол тэр даруйдаа нас барна, бага хэмжээгээр бол саажилт зэрэг үр дагаварууд бий болох боломжтой. Гэхдээ талийгаачийн амьд ахуйдаа хийлгэсэн томограф, MRI шинжилгээнүүдэд тухайн үед хагарсан шинж байгаагүй. Мөн задлан шинжилгээгээр цүлхэн болон хаядар хагарсан шинж байгаагүй....Зүрхний булчингийн үрэвсэл нь халдвар, хордлого, вирус, бактери зэргээс хамаарч үүсдэг. Гэмтлийн цочрол, сэтгэл санааны байдал зодуураас үүсдэггүй. Зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний булчингийн үрэвслийг яг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 480 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2ш төмөр зүүдэг цоожны дөрийг шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн таслагчаар тасалсан байна...” гэх дүгнэлт /1хх-224/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 159 дугаартай: "...Шинжилгээнд ирүүлсэн наалддаг туузнаас цус илэрсэн. Наалддаг туузнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна....” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-6/, яллагдагч Ү.Гантулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-72-77/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-4, 5хх-119, 66-67, 6хх-102-103/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх-249-250, 7хх-200-203, 8хх-117-118, 236-237/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-22, 6хх-78-81, 232-237, 7хх-167-174, 8хх-87-93, 199-204/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-23-25/, Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-31-40, 9хх-71-77/, Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн болон “Монфа” эмийн сангийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-41-51/, Хэргийн газар дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-52-56/, Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-57-58/, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /17хх-109-111/, “Өв капитал” ХХК болон Т.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн хуулбар /17хх-112-119/,  0080 УБЦ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн хуурамч гэрчилгээний хуулбар /17хх-121/, 0080 УБЦ улсын дугаартай, Ландкруйзер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /17хх-201-202/, Тээврийн хэрэгслийг лавлагаа, гэрээ, гэрчилгээний хуулбар/18хх-69-82/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /18хх-42-49/, шүүгдэгч Т.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч М.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Г.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа , эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Д.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа , эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.  Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Т, Б.Д, Д.Н, Л.М, М.Э, Г.Н, Э.М нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж 2021 оны 5 сарын 10 өдөр тус шүүхэд ирүүлсэнээс хойш 7 удаа шүүх хуралдааны товыг зарлаж хэргийг хянан шийдвэрлэх гэсэн боловч оролцогч нарын хүндэтгэн үзэх шалтгаан, Ковид-19 цар тахалын улмаас үүссэн хөл хорио, өвчлөлөөс шалтгаалан шүүх хуралдааныг 6 удаа хойшлуулсан байна. Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг сүүлд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 25, 2021 оны 11 сарын 17-ны өдрүүдэд тус тус хийхээр товлосон боловч шүүгдэгч Б.Д, Э.М нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүгдэгч Б.Д нь оршин суух хаягтаа байхгүй болох нь цагдаагийн илтгэх хуудас, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт зэргээр, шүүгдэгч Э.М нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021 оны 10 сарын 25-ны өдрөөс F-60 гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа болох нь эмнэлэгээс өвчтөн илгээх хуудас, шинжээч томилох тухай хүсэлт зэргээр тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч Т.Т, Д.Н, Л.М, М.Э, Г.Н нарт холбогдох хэргээс Шүүгдэгч Б.Д, Э.М нарт холбогдох хэргийг тусгаарлаж хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж шүүгдэгч Т.Т, Б.Д, Д.Н, Л.М, М.Э, Г.Н, нарт холбогдох эрүүгийн 1811035010003 дугаартай хэргээс шүүгдэгч Б.Д,  Э.М нарт холбогдох хэргийг тусгаарлаж хянан хэлэлцэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Т.Т, Б.Д, Д.Н, Л.М, М.Э, Г.Н, нарт холбогдох 1811035010003 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.Д,  Э.М нарт холбогдох хэргийг тусгаарлаж шүүгдэгч Б.Дийг үргэлжлүүлэн эрэн сурвалжлах, шүүгдэгч Э.Мын сэтгэцийн эрүүл мэнд ямар байгаа, ямар эмчилгээ хийгдэж байгаа, тэрээр хэрэг хариуцах чадвартай эсэх асуултын дагуу дүгнэлт гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно. Мөн шүүгдэгч Т.Т нарт холбогдох эрүүгийн 1811035010003 дугаартай хэргээс Ү.Г, Х.Тд холбогдох хэргийг прокурор тус тус тусгаарлаж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Н нь Ү.Г Б.Д нартай бүлэглэн 2017 оны 10 сарын 15-ны шөнө  “мөнгөний хэрэг байна, хулгай хийе” гэж ярилцан тохирч шөнө 03-04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.Хорлоогийн ТҮЦ-ний хамгаалалтын төмрийг тасдагчаар таслан дотогш нэвтэрч коровка, юубиленой печенүүд, шоколад, чихэр зэрэг эд зүйлийг нууцаар авч 245.950 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Д.Н нь  Ү.Г, Б.Д нартай бүлэглэн 2017 оны 10 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Петровис” бензин түгээгүүрийн замын эсрэг талд байрлах “Болор” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхний төмөр хаалгийг төмөр тасдагчаар тасдаж лангуунаас архи, тамхи зэрэг эд зүйлийг нууцаар авч хохирогч Г.Бт нийт 2.639.900 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “АНУ” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны салхивчийг эвдэн нэвтэрч архи, тамхи, компьютерийн хард, цахилгаан хил зэргийг нууцаар авч хохирогч Э.Бд 588.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Д.Н, Л.М нар нь Ү.Г Б.Д нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Баянмөнхийн зэмшлийн ..үйл ажилагаа явуулах зориулалттай тусгайлсан хамгаалсан контейнерын цоожийг эвдэн орж майлд сэвэн тамхи 1 хайрцаг, парламент тамхи 2 хайрцаг буюу нийт 3 хайрцаг тамхийг нууцаар авч 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Д.Н, Л.М нар нь Ү.Гтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Баянмөнхийн зэмшлийн ..үйл ажилагаа явуулах зориулалттай тусгайлсан хамгаалсан контейнерын цоожийг эвдэн орж орбит, ментос нэртэй 3 хайрцаг бохь нууцаар авч 2.466.072 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Л.М нь Ү.Г Б.Д нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 04.00-05.00 цагын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах хохирогч Ц.Ундрамын тамхины бөөний худалдаа явуулдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтэрч 100.000 төгрөг, 5 хайрцаг ченж эссэ тамхийг нууцаар авч 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Т нь дээрхи хулгайлан авсан 7.500.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, бусдад зарж борлуулан ашигласан,

-Шүүгдэгч, Л.М, Т.Т нар нь Ү.Г, Б.Д нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах хохирогч Ц.Ундрамын тамхины бөөний худалдаа явуулдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтэрч машин ашиаглаж 8 нэр төрлийн тамхи хулгайлан авч 12.057.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Т.Т, М.Э, Г.Н нар нь Ү.Г, Х.Т, Э.М нартай бүлэглэн 2018 оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм трэйд” ХХК-ны эзэмшлийн хашааны харуул У.Эрдэнэцогтод хутга тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэн хохирогч П.Бын агуулахын зориулалтаар түрээсэлдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэн нэвтэрч 17 хайрцаг тамхийг авч 23.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч М.Э нь Х.Т, Э.М нартай бүлэглэн хохирогч П.Бын эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа хохирогч У.Эрдэнэцогтыг цохих өшиглөх, өвдөглөх зэргээр зодож сээрний 3, 4 дүгээр нугаламын арын сэртэн, зүүн 8, 10 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар дээд уруулд цус хуралт, дээр уруул зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт бүхий гэмтэл учруулсан,

-Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бусдын эзэмшлийн Тоёота Ландкруйзер маркын 8885 УНЛ улсын дугаартай авто машины гэрчилгээг хуурамчаар үйлдэн  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо баруун үйлдвэрийн гудамжны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Илч Кредит” ХХК буюу Б.Агийн барьцаалан зээлдүүлэх газарт “машины гэрчилгээг барьцаалж зээл олгооч гэж хуурч” барьцаанд тавьж 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бусдын эзэмшлийн Тоёота Ландкруйзер маркын 0080 УБЦ улсын дугаартай авто машины гэрчилгээг хуурамчаар үйлдэн  Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт суварга” төвийн 202 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулдаг “Өв Капитал” ХХК буюу хохирогч Э.Уөөс барьцаалан зээлдүүлэх газарт “машины гэрчилгээг барьцаалж зээл олгооч гэж хуурч” барьцаанд тавьж 20 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэхдээ урьдаас урьчилан үгсэн тохирч хамтран оролцох хэлбэр болох хэн хамжих, гүйцэтгэх зэргээ зохион байгуулж, хийх үйлдлээ хувиарлан авч, үйлдлээ хөнгөвчлөхийн тулд багаж хэрэгсэл урьчилан бэлдэх, худалдаж авах, машин механизм хэрэглэх зэргээр үйлдсэн бөгөөд бусдын байнга үйл ажиллагаа явуулах зориулттай тусгайлан хамгаалсан байр, агуулах хэлбэрээр ашигладаг чингэлэг зэрэгт нууцаар нэвтэрч, зэвсэг хэрэглэн бусдыг айлган сүрдүүлэх, бусдын эзэмшлийн эд хөрөнгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж бусдыг залилах зэргээр дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалт дээр ерөнхий ангийн зохих зүйл заалтыг журамлаж ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар тэдгэрийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл болон гэм буруу, хохирогчид учирсан хохирол, түүний үнэлгээ зэргийн талаар маргаагүй бөгөөд хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хохирогч У.Э  биед учирсан сээрний 3, 4 дүгээр нугаламын арын сэртэн, зүүн 8, 10 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар дээд уруулд цус хуралт, дээр уруул зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт бүхий гэмтэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн байх тул хохирогч У.Эрдэнэцогтод хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ. Хохирогч У.Эрдэнэцогт нь 2019 оны 01 сарын 30-ны өдөр нас барсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн удаа дараагийн дүгнэлт болон шинжээчдийн мэдүүлгээр Талийгаач нь зүрхний булчингийн үрэвсэлийн улмаас нас барсан. Гэмт хэргийн улмаас учирсан сээрний 3-4-р нугаламын арын сэртэн, зүүн талын 8, 10-р хавиргарал зэрэг нь үхлийн шалтгаан болохгүй тухай тодорхойлсон бөгөөд түүний хүү С.Хүдэрчулууныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хүдэрчулуун нь талийгаачийг гэмт хэргийн улмаас нас бараагүй гэдгийг ойлгож энэ талаар маргаагүй бөгөөд гэмтлийн улмаас учирсан хохирол нийтдээ 1.904.860 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт шаардлага хангасан 785.000 төгрөгийн баримт хавсаргасан байна.

 

Иймд шүүгдэгч Т.Тыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус гэмт хэрэг үйлдэхийг санаачлан зохион байгуулж шүүгдэгч М.Э, Г.Н, Ү.Г, Х.Т, Э.М нартай бүлэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч У.Эрдэнэцогтын биед хүч хэрэглэж, айлган сүрдүүлж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ү.Г, Б.Д, шүүгдэгч Л.М нартай бүлэглэн Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах хохирогч Ц.Уы түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бусдын үйлдсэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, бусдад зарж борлуулан ашигласан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Илч кредит” ХХК буюу хохирогч Б.Агээс 40.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Өв капитал” ХХК буюу хохирогч Э.Уөөс 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилан үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 60.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнгэм буруутайд,

Шүүгдэгч Д.Нг үргэлжилсэн үйлдлээр Б.Д, Ү.Г нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Г.Бийн эзэмшлийн “Болор” хүнсний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.639.900 төгрөгийн хохирол учруулсан, Б.Д, Ү.Г нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө хохирогч А.Хорлоогийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалтыг тасдагчаар эвдэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 245.950 төгрөгийн хохирол учруулсан, Б.Д, Ү.Г, шүүгдэгч Л.М нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хохирогч С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 5.800.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Ү.Г, шүүгдэгч Л.М нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард дахин хохирогч С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 2.466.072 төгрөгийн үнэ бүхий бохийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  2017 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ганцаараа хохирогч Э.Бы эзэмшлийн “Ану” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч архи, тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 588.000 төгрөгийн, бусдад нийт 11.739.922 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр Б.Д, Ү.Г, шүүгдэгч Д.Н нартай  бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хохирогч С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 5.800.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, шүүгдэгч Д.Н, Ү.Г нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард дахин хохирогч С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 2.466.072 төгрөгийн үнэ бүхий бохийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Ү.Г, Б.Д нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ц.Уы түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, 5 авдар буюу 250 блок эссэ ченж тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан, Ү.Г, Б.Д, шүүгдэгч Т.Т нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин хохирогч Ц.Уы чингэлэгийн хаалганы цоожыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж 8 нэр төрлийн тамхийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 12.057.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 27.923.072 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дахь хэсгийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.Эыг шүүгдэгч Т.Т, Г.Н, Ү.Г, Х.Т, Э.М нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эрдэнэцогтод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Бын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг, бусадтай бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа яллагдагч Х.Т, Э.М нартай бүлэглэн дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогч У.Эрдэнэцогтод хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Нийг шүүгдэгч Т.Т, М.Э, Ү.Г, Х.Т, Э.М нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эрдэнэцогтод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хохирогч П.Бын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэг бүлэглэж үйлдэн гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн хохирогч нарт учруулсан хохиролыг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарт хуваан тооцсон бөгөөд шүүгдэгч Т.Т нь бусдад учруулсан нийт 69.847.583 төгрөгийн хохирлоос хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн хохирол болох 38.847.583 төгрөг төлсөн, залилах гэмт хэргийн хохирогч Адьяасүрэнд 15.000.000 төгрөгийн, хохирогч Э.Уөд 16.000.000 төгрөг нийт 31.000 000 төгрөгийн төлбөртэй байна. Харин шүүгдэгч Д.Н нь бусдад учруулсан нийт 3.821.973 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Л.М нь бусдад учруулсан нийт 6.186.274 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч М.Э нь бусдад учруулсан нийт 4.188.114 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Г.Н нь бусдад учруулсан нийт 3.933.333 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хүн, хуулийн этгээд байхгүй байна. Мөн хохирогч нарт учруулсан хохиролоос энэ хэргээс тусгаарласан Ү.Г, Х.Т, Э.М, Б.Д нарын хувьд ногдох хохиролыг шийдвэрлээгүй бөгөөд тухайн тусгаарлагдсан хэргийг хянан шийдвэрлэхдээ хохиролыг хамт шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Э, Г.Н, Д.Н, Л.М нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн, шүүгдэгч Т.Т нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, үлдэх залиллах гэмт хэргийн улмаас бусдад учирсан төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр А.Уянга оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд улсын яллагчаас яллаж буй дээрх гэмт хэргийг шүүгдэгч нар нь үйлдсэн гэм буруутай гэсэн байх бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэсэн зөв дүгнэлт болжээ.

Шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 зааснаар мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тус тус хорих ял,

 

Шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 зааснаар мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

 

Шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 зааснаар мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

 

Шүүгдэгч М.Эод Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 зааснаар мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 зааснаар мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Тт оногдуулсан хорих ялын хэмжээг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоолоо.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч М.Эод Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял сонсгож ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгов.

 

Мөн түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Л.М нарт оногдуулсан тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзан шүүгдэгч нарт хорих ялын хугацааг ялгамжтайгаар оногдуулж, зарим шүүгдэгчид хорих ялыг дээрхи үндэслэлээр хөнгөрүүлэн оногдуулж, шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Таас нийт 31.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туулын гудамж 60г-14 тоотод оршин суух Энхбатын Урантөгсөд 16.000.000 төгрөг, хохирогч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 14-226 тоотод оршин суух Батбаярын Адьяасүрэнд 15.000.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Тын цагдан хоригдсон 268 хоногийг, шүүгдэгч Д.Нгийн 324 хоногийг, Л.Мөнх-Эрдэнийн 120 хоногийг, М.Эын 251 хоногийг, Г.Нийн 251 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд тус тус оруулан тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерыг бичлэг бүхий цагаан өнгөтэй, бор зураастай 3 ширхэг СД-ийг хэрэг хавсарган үлдээх, хяналтын камерын тасарсан хар өнгийн утас, хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, RED SUN Made in china гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “Зохион байгуулалттай бүлэг байгуулж, бүлэглэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, бусдад зарж борлуулан ашигласан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Үргэлжилсэн үйлдлээр автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан”,

Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж авсан,

 

Шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Үргэлчилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж авсан,

 

Шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “Бүлэглэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”

 

Шүүгдэгч Элжгэн овгийн Г.Н Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “бусадтай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хууль бусаар авсан, гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч М.Эод Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял сонсгож ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-п зааснаар мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Т.Тт 3 жил 7 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар тус тус хорих ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Нд 1 жилийн хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 .3-д зааснаар мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч М.Эод 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар мөн хуулийн, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Г.Нд 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан хорих ялын хэмжээг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Л.М нарт тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг оршин суух дүүргээсээ өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь Чингэлтэй дүүргийн, шүүгдэгч Л.М нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сольдог болохыг сануулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, М.Э, Г.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тын цагдан хоригдсон 268 хоног, шүүгдэгч Д.Нгийн 324 хоног, Л.М 120 хоног, М.Эын 251 хоног, Г.Нийн 251 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Таас нийт 31.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туулын гудамж 60г-14 тоотод оршин суух Энхбатын Урантөгсөд 16.000.000 төгрөг, хохирогч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 14-226 тоотод оршин суух 15.000.000 төгрөгийг тус тус олгуулсугай.

10. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н, Л.М, М.Э, Г.Н нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, хяналтын камерын тасарсан хар өнгийн утас, хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, RED SUN Made in china гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Т, М.Э, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР

 

                                               ШҮҮГЧИД                              Н.БАЯРМАА

                                                                                              Д.РЕНЧЕНХОРОЛ