| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00317/И |
| Дугаар | 355 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 153/2017/00317/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******, хүсэлт гаргагч Д.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1977 оны 7 сард Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Тээврийг удирдах газарт 1978 оны 01 сар хүртэл ажиллаад ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдөөд Ховд аймгийн ******* сумын мэдэлд шилжсэн. 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадын төлийн штабын ажилчнаар ажиллаж байгаад 1978 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цэргийн албанд татагдаад 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Ингээд 1981 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд Эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор ажилласан.
Иймд 1977 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймаг дахь Тээврийг удирдах газарт засварчнаар, 1981 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймаг дахь Тээврийг удирдах газарт 1977 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд засварчнаар, Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1981 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын тодорхойлсон хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймаг дахь Тээврийг удирдах газарт 1977 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд засварчнаар, Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1981 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1977 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 133 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, ******* сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1989 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, 228 дугаартай Д.*******ийн Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Г.*******гийн ....Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн эмчилгээ тэжээлийн жолоочоор 1981 оноос 1990 оныг дуустал ажилласан. Бид хоёр нэг бригадад ажиллаж байсан. Д.******* нь дандаа жолоочоор ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Д.*******ийн ....Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оноос 1990 оныг дуустал жолоочоор ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 11, 12 дугаар хуудсанд буй иргэн Г.*******, Д.******* нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийн Ховд аймаг дахь Тээврийг удирдах газарт 1977 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд засварчнаар, Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1981 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ