Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын хүсэлттэй

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 153/2017/00348/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.*******, хүсэлт гаргагч С.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1962 онд Ховд аймгийн Дарви суманд төрж, 1978 оноос 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл эцэг эхийн хамт мал малладаг байсан. 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр орж ажилласан. 1984 оны 01 дүгээр сард яслид орж, 1988 оны ******* дугаар сар хүртэл ажилласан. Гэтэл яслийн багшаар сувилагч хүмүүс ажиллахаар болж, би тус яслидаа манаачийн ажил хийхээр болсон. 1990 оны 02 дугаар сар хүртэл яслид манаач хийж байсан ба дараа нь эрчимд ажилд орж, 1995 оны 10 дугаар сар хүртэл ажилласан....Хөдөлмөрийн дэвтэр маань сургуулийн захирал дээр байдаг бид авдаггүй байсан. 1990-ээд онд манайх шилжиж ирэхэд хөдөлмөрийн дэвтрээ авсан бөгөөд дэвтэр дээрх нэрээ анзаардаггүй байсан байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл энэ талаар мэдсэн. Иймд намайг 260630 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн 1978 оны 06 сараас 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл эцэг эхийн хамт Дарви сумын Сутай хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуустал Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд байрны цэвэрлэгчээр, 1984 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны ******* дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Яслид дунд ангийн асрагчаар, 1988 оны ******* дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл уг яслид манаачаар, 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Эрчим хүчний салбарт цэвэрлэгчээр ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргажээ.

Мөн хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1978 оны 6 дугаар сараас 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал байрны цэвэрлэгчээр, Ховд аймгийн Мөст сумын Яслид 1984 оны 01 дүгээр 21-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дунд ангийн асрагчаар, Ховд аймгийн Мөст сумын Яслид 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл манаачаар, Ховд аймгийн Мөст сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Ховд аймгийн Мөст сумын дунд сургуулийн захиргаанаас олгосон №260630 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагч ******* *******ын нэрийг ******* Пунцаг гэж бичилт хийгдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, төрсөн он, сар, өдөр, доторх бичилт нь С.*******ын Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 679 тоот Лавлагаа хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тушаалтай тохирч байх төдийгүй, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул Ховд аймгийн Мөст сумын дунд сургуулийн захиргаанаас ******* Пунцаг нэрээр олгосон №260630 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1978 оны 6 дугаар сараас 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал байрны цэвэрлэгчээр, Ховд аймгийн Мөст сумын Яслид 1984 оны 01 дүгээр 21-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дунд ангийн асрагчаар, Ховд аймгийн Мөст сумын Яслид 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл манаачаар, Ховд аймгийн Мөст сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 679 тоот Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, Мөст сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгч их эмчийн 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай тушаалын хуулбар, Мөст сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар, 260630 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 977 тоот Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, Дарви сумын 3 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ш.Алтанцагийн ....С.******* нь Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын сүүлчээс эхэлж үйлчлэгчээр ажилд ороод 1984 оны 01 дүгээр сарын сүүлч хүртэл ажиллаж байгаад Яслид орсон.... гэх мэдүүлэг, гэрч Т.ийн ....С.******* нь 1990 оны 2 дугаар сард Ховд аймгийн Мөст сумын нэгдэл тараад Эрчим хүчний салбар байгуулагдахад цэвэрлэгчээр ажилд ороод 1995 он хүртэл бид хоёр хамт ажиллаж байсан. 1995 онд манай салбар мөн тарсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Ч.ын ....С.******* нь 1978 оны 6 дугаар сард илгээлтээр Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд аав, ээж дээрээ малчнаар гараад 1982 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Тэгээд хүнтэй суугаад Ховд аймгийн Мөст сум руу шилжсэн.... гэх мэдүүлэг, гэрч Д.гийн ....С.******* нь Дарви сумын дунд сургуулийг 1978 оны 6 дугаар сард төгсөөд илгээлтээр хөдөө гарч Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад эцэг, эхийн хамт нэгдлийн мал маллаж байсан. 1982 онд Ховд аймгийн Мөст сум руу хүнтэй суугаад явсан.... гэх мэдүүлэг, С.*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин С.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд 1995-2000 онуудад хамрагдсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул Ховд аймгийн Мөст сумын Эрчим хүчний салбарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудсанд буй иргэн А., Б. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ховд аймгийн Мөст сумын дунд сургуулийн захиргаанаас ******* Пунцаг нэрээр олгосон №260630 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* дугаар регистртэй, ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ын Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1978 оны 6 дугаар сараас 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал байрны цэвэрлэгчээр, Ховд аймгийн Мөст сумын Яслид 1984 оны 01 дүгээр 21-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дунд ангийн асрагчаар, Ховд аймгийн Мөст сумын Яслид 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл манаачаар, Ховд аймгийн Мөст сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож, Ховд аймгийн Мөст сумын Эрчим хүчний салбарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.*******ынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ