Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийнхүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 153/2017/00375/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Х.******* нь Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулиас 1976 онд гараад, 1977 онд илгээлтээр мал дээр гараад, 1979 онд цэрэгт явж ирээд 1990 он хүртэл адуучин, малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагч Х.*******ийн Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучин, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Х.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Х.******* нь Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /адуучин/-аар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн дарга С.Батдоржийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 770 тоот Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 1, 5 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай Малчнаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, гэрч Н.*******гийн ....Х.******* нь 1977 онд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад адуучин байсан. 1979-1982 онуудад цэрэгт явсан санагдаж байна. Цэргээс ирээд Сутайн хөгжил нэгдэлдээ 1990 он хүртэл адуучнаар ажилласан. Нэгдлийн малыг насаараа малласан хүн байгаа юм... гэх мэдүүлэг, гэрч О.ын ....Х.******* нь 1977 онд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад адуучнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1989 оныг дуустал нэгдлийн адуучнаар ажилласан.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин Х.******* нь 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /адуучин/-аар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, мөн Х.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдлоо.

Иймд Х.*******ийн 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчин /адуучин/-аар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 20, 21 дүгээр хуудсанд буй иргэн Ш., Д. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагч Х.******* нь тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШЗ2017/01354 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийн Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /адуучин/-аар ажиллаж байсныг тогтоож, Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /адуучин/-аар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хүсэлт гаргагч Х.******* нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ