Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 358

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* *******эд холбогдох

Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 2,698,000 төгрөг, зээлийн хүү 120,000 төгрөг, алданги 593,560 төгрөг, нийт 3,411,560 /гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга таван зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 153/2017/00320/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.******* нь 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 24 сарын хугацаатай жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 3,300,000 төгрөгийг зээлсэн бөгөөд үндсэн зээлээс 602,000 төгрөг, хүү 198,000 төгрөг, нийт 800,000 төгрөгийг төлсөн. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 44 сарын хугацаа хэтэрсэн байна.

Сум хөгжүүлэх сангаас шохой шатаах зорилгоор авсан үндсэн зээл 2,698,000 төгрөг, хүү 120,000 төгрөг, алданги 593,560 төгрөг, нийт 3,411,560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Д.******* нь төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ховд аймгийн Прокуорын газрын хянлтын прокурор Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Д.******* нь 3,411,560 төгрөгөө төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Д.*******эд холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 2,698,000 төгрөг, зээлийн хүү 120,000 төгрөг, алданги 593,560 төгрөг, нийт 3,411,560 /гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга таван зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын биелүүлсний улмаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******эд холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 2,698,000 төгрөг, зээлийн хүү 120,000 төгрөг, алданги 593,560 төгрөг, нийт 3,411,560 /гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга таван зуун жар/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 69,535 /жаран есэн мянга таван зуун гучин тав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ