Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 361

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* /*******/-д холбогдох

Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 330,000 төгрөг, алданги 325,000 төгрөг, нийт 5,655,000 /таван сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 153/2017/00324/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 13 сарын хугацаа хэтэрсэн байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас талх нарийн боовны цех ажиллуулах зорилгоор авсан үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 330,000 төгрөг, алданги 325,000 төгрөг, нийт 5,655,000 /таван сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн. Би ******* суманд 2008 оноос хойш талх нарийн боовны цех ажиллуулж байна. 2013 оны 4 дүгээр сарын 4-нд 5 сая төгрөгийн зээл авсан. Уг зээл 2016 оны 4 сард хугацаа дуусч хугацаа хэтэрсэн байгаа. Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн зээлийг төлнө гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөөлөгч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.*******шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.******* нь 5,655,000 төгрөгөө төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь С.*******д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 330,000 төгрөг, алданги 325,000, нийт 5,655,000 /таван сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 330,000 төгрөг, алданги 325,000 төгрөг, нийт 5,655,000 /таван сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч С.*******гаас 5,655,000 /таван сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 105,430 төгрөгийн тал хувь 52,715 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч С.*******д холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 330,000 төгрөг, алданги 325,000 төгрөг, нийт 5,655,000 /таван сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.*******гаас 52,715 /тавин хоёр мянга долоон зуун арван тав/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ