| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00316/И |
| Дугаар | 363 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 363
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох
Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 2,660,000 төгрөг, алданги 186,200 төгрөг, нийт 2,846,200 /хоёр сая найман зуун дөчин зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 153/2017/00316/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлжзасаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд үндсэн зээлд 2,340,000төгрөг, хүүд 330,000 төгрөг, нийт 2,670,000 төгрөг төлсөн. 2015 оны 06 сараас хойш хуваарийн дагуутөлөлт хийгээгүй. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 14 сарын хугацаа хэтэрсэн байна. Иймд чацаргана тариалахзорилгоор авсан үндсэн зээл 2,660,000 төгрөг, алданги 186,200 төгрөг, нийт 2,846,200 төгрөгийг гаргуулжөгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээлийг хүнсний ногоо тарих, чацаргана тариалах чиглэлээр авсан. ******* сумын Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2,660,000 төгрөг, алданги 186,200, нийт 2,846,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.*******шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.******* нь 2,846,200 төгрөгөө төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Д.*******д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 2,660,000 төгрөг, алданги 186,200 төгрөг, нийт 2,846,200 /хоёр сая найман зуун дөчин зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 2,660,000 төгрөг, алданги 186,200 төгрөг, нийт 2,846,200 /хоёр сая найман зуун дөчин зургаан мянга хоёр зуу/ төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.*******гаас 2,846,200 /хоёр сая найман зуун дөчин зургаан мянга хоёр зуу/ төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 60,489 төгрөгийн тал хувь 30,244.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 2,660,000 төгрөг, алданги 186,200 төгрөг, нийт 2,846,200 /хоёр сая найман зуун дөчин зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.*******гаас 30,244.5 /гучин мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ