Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 364

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох

Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 144,000 төгрөг, алданги 272,000 төгрөг, нийт 1,216,000 /нэг сая хоёр зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 153/2017/00318/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 12 сарын хугацаатай жилийн 18 хувийн сарын 1,5 хувийн хүүтэйгээр 800,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 68 сарын хугацаа хэтэрсэн байна. Иймд сум хөгжүүлэх сангаас малжуулах зорилгоор авсан үндсэн зээл 800,000 төгрөг, хүү 144,000 төгрөг, алданги 272,000 төгрөг, нийт 1,216,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 800,000 төгрөгийн зээл авсан бөгөөд өнөөг хүртэл төлөөгүй байгаа. Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 144,000 төгрөг, алданги 272,000 төгрөг, нийт 1,216,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөөлөгч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.******* нь 1,216,000 төгрөгөө төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Б.*******од холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 144,000 төгрөг, алданги 272,000 төгрөг, нийт 1,216,000 /нэг сая хоёр зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 144,000 төгрөг, алданги 272,000 төгрөг, нийт 1,216,000 /нэг сая хоёр зуун арван зургаан мянга/ төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.*******оос 1,216,000 /нэг сая хоёр зуун арван зургаан мянга/ төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 33,734 төгрөгийн тал хувь 16,867 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******од холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 144,000 төгрөг, алданги 272,000 төгрөг, нийт 1,216,000 /нэг сая хоёр зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.*******оос 16,867 /арван зургаан мянга найман зуун жаран долоо/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ