Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

     2021         02          04                                         2021/ШЦТ/92

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,

иргэдийн төлөөлөгч Л.Мөнгөнцэцэг,        

улсын яллагч Ц.Ганчимэг,    

насанд хүрээгүй хохирогч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болорцэцэг, Б.Алтанцэцэг, өмгөөлөгч Ж.Баасанжав,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б ад холбогдох эрүүгийн 2010000000787 дугаартай 187/2020/0824/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 03-ны Төв аймаг Алтанбулаг суманд төрсөн, 34 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ................ оршин суух, урьд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийх ял шийтгүүлж байсан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Б.Б  /РД:.................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр өөрийн төрсөн охин болох Б.С 10 настай байхад нь 2016 оны өвөл Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэртээ, мөн 2017 оны  цагаан сарын үеэр Хан-Уул дүүргийн шувуун фабрикаас Биокомбинат явах замд Булгийн тохой гэх газарт Б.Алтантуулын эзэмшлийн РИО маркийн цагаан өнгийн автомашинд, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ................ тоотод гэртээ тус тус бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр өөрийн төрсөн охин болох Б.С 10 настай байхад нь 2016 оны өвөл Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэртээ, мөн 2017 оны  цагаан сарын үеэр Хан-Уул дүүргийн шувуун фабрикаас Биокомбинат явах замд Булгийн тохой гэх газарт Б.Алтантуулын эзэмшлийн РИО маркийн цагаан өнгийн автомашинд, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ................ тоотод гэртээ тус тус бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь:

1. Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт үйлдэлдээ маргахгүй байна. Гол нь ар гэртээ хар толбо үлдээж байгаадаа харамсаж байна. Тухайн үед дүүгээ алдсан байсан тул архи уучихсан байсан. Ар гэрийнхнээсээ уучлалт гуйж байна. Гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би цайгаа уух гээд байж байсан. Аав урьд шөнө нь архи уусан тул өглөө архи үнэртүүлчихсэн сууж байсан. Намайг 3 настай дүүтэйгээ хамт байж байхад аав намайг өрөө рүүгээ дагуулж орсон. Намайг орон дээр хэвт гэхэд нь би үгүй гэтэл хүчээр хэвтүүлсэн. Хувцсаа тайл гэхэд мөн адил үгүй гэтэл хүчээр миний хувцсыг тайлж, дараа нь өөрийнхөө хувцсыг тайлсан. Тухайн үед бид 2 нүцгэн байсан ба аав хөнжлөө дээрээс нөмрөөд 5-10 минут орчим миний биеийг илж таалаад миний хөхийг хөхсөн. Тэгээд 5-10 минут орчим бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү оруулаад бэлгийн харьцаанд орсон. Тэгээд миний амыг дарахад нь би орилсон чинь “чи хүнд хэлбэл би чамайг ална би шоронд орно” гэж хэлсэн. Тэгээд аав нь болчихлоо гэж хэлээд босоход нь хартал эрхтнээс цагаан юм гоожиж байсан. Тэгээд би өрөө рүүгээ орсон чинь аав орон дээрээ хэвтэж байгаад унтсан байхыг хараад ээж рүү утсаар залгаж болсон үйл явдлыг хэлтэл ээж “эмээгийнхээ гэр рүү яв” гэхэд нь би дүүгээ дагуулж эмээгийн гэрт очоод болсон үйл явдлыг хэлтэл эмээ Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өмнө намайг хүчиндээгүй байсан. Би 8 сард цочролд орж, гомдож, үзэн ядсандаа худал мэдүүлэг өгвөл аавыг өндөр ял авна гэж бодсон. Өмнөх 2 ,3 үйлдлийг би худал, зохиож хэлсэн. Тухайн үед би найз залуутай байсан. Аав үүнийг зөвшөөрдөггүй байсан учир гомдож, үзэн яддаг байсан. Байцаагч надад заавал 7, 8 үйлдлийг нь хэл гэхэд нь би зохиож хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Сгийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч маань манайд 08 дугаар сарын 25-нд ирсэн. Би энэ газар сэтгэл зүйчээр ажилладаг бөгөөд ийм байдалд орсон олон хүүхэдтэй ажиллаж байсан. Тийм хүүхдүүд ихэнхдээ шоконд орсон байдалтай ирдэг байхад энэ хүүхэд маань их тайван анх удаа ийм байдалд ороогүй шинжтэй байсан. Уйлахгүй, маш хэнэггүй байсан. Тийм болохоор би энэ бол анх удаагийн үйлдэл биш байна гэж мэдсэн. Энэ явдал өмнө нь 3-4 удаа болсон гэсэн. Би өнөөдрийн өгсөн хохирогчийн мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

4. Насанд хүрээгүй хохирогч Б.Сгийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ийм үйл явдал болсонд хань ижлийн хувьд харамсаж гэмшиж байна. Би нөхрийгөө ийм зүйл хийхгүй гэж бодож байсан. Би хоёр гэрлээд 16 жил болж байна. Бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй болохоор тэр үед маш хүнд байсан. Одоо манай охин сэтгэл зүйн зөвлөгөө аваад дээрдсэн.  Хохирогчийг хамгаалах байранд байхдаа миний охин ээжээ энд хэцүү байна. Ээж дүү нараа санаад байна гээд гэртээ ирсэн. Одоо миний охины сэтгэл санаа дээрдсэн ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Насанд хүрээгүй хохирогч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдөр өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 2б-88а тоотод өглөөний 10 цагийн үед өглөөний цайгаа уух гээд сууж байтал аав өөрийнхөө унтлагын өрөөндөө намайг дуудаад “хоёулаа ярилцъя аавд нь хэцүү байна” гэхээр нь би очсон чинь “ор луу хэвт” гэхээр нь “үгүй” гэтэл намайг чирээд өргөөд хэвтүүлээд “хувцсаа тайл” гэж шаардахаар нь үгүй гэсэн чинь хүчээр миний хувцсыг тайлсан. Тэгээд аав Б.Б  бас өөрийнхөө бүх хувцсыг тайлаад миний дээр гараад хөнжлөө дээгүүрээ нөмрөөд 20 орчим минут миний хөхийг хөхөж, уруул, цээж, хүзүүн дээр үнсэж байгаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн лүү хийгээд 5 минут орчим бэлгийн харилцаанд орж байгаад болиод, аав болчихлоо гээд босохоор нь би дотоож аваад өмсөхдөө аавыг хартал бэлэг эрхтнээс нь цагаан өнгийн шингэн зүйл гоожиж байсан. ...Би байдаг чадлаараа орилсон. Намайг орилоход миний амыг 2-3 удаа дарсан бөгөөд гэрийн бүх цонх болон хашаа, хаалга бүгдийг нь цоожилчихсон байсан тул хэн ч намайг сонсоогүй. Намайг 10 билүү 11 настай байхад гэртээ 6 настай дүү Б.Хүсэл-Эрдэнэ, аав хоёрын хамт байхад аав Б.Б  согтуу байхдаа намайг орон дээр айлган сүрдүүлж хэвтүүлээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн шиг санагдаж байна. Тухайн үед би жаахан байсан болохоор аавын эрхтэн бүрэн орсон үгүйг санахгүй гэхдээ аймаар өвдөж байсан. Тэр үед айгаад хүнд хэлж чадаагүй...” /хх-ийн 14/, "...Иймэрхүү явдал 5-6 удаа давтагдсан бөгөөд тухайн үедээ аав дандаа согтуу эрхтнээ хийхгүй ч гэсэн илж таалаад хүнд хэлэх юм бол ална гэдэг бөгөөд энэ сүүлийнх нь 7-8 дахь удаагийнх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, ...2017 онд буюу намайг 8 дугаар ангид байхад цагаан сарын үеэр ээжийн эгч Б.Алтантуулын автомашиныг цагаан сараар хэрэглээд аваачиж өгөх гээд Хан-Уул дүүргийн Шувуун фабрикаас Био руу аав бид 2 хамт явж байтал Булгын тохой явах зам руу салаад гүүрэн дээгүүр гараад замын хажууд зогссон. Би тухайн автомашины арын суудалд сууж явсан ба аав Б.Б  машинаас буугаад хойд талын суудалд суугаад миний өмдийг тайлаад намайг хүчирхийлсэн. Тухайн үедээ би маш их уйлсан. Аав дахиж ингэхгүй уучлаарай гэсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 18/,  

6. Гэрч Ц.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.С төрсөн дүү болох 3 настай Б.Чинхүслэнг дагуулж уйлж орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “аав Б.Б  миний мөөмийг хазаад, хайртай залуутайгаа унтаж байна гэж бод гээд шалдан дээр нь гараад бэлгийн харилцаанд ороод өөр хүнд хэлбэл чамайг ална” гэж хэлсэн. Тэгээд би энэ биод ажилладаг том охин болох Б.Алтантуулд энэ талаар хэлэхэд цагдаа дууд гэхээр нь би яаж дуудах вэ нүд сайн харахгүй байна гэхээр нь Б.Алтантуул нөхөр Д.Б.Б баатарын хамт ирж намайг аваад Шувуун фабрикийн хэсгийн байцаагч дээр очиж мэдэгдсэн бөгөөд тус хэсгийн байцаагч болон цагдаа нартай Б.Алтанцэцэгийнд очиход Б.Б  гэртээ байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

            7. Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өглөө би 8 цаг гээд ажилдаа гараад явсан. Манай гэр бүлийнхэн унтаад үлдсэн. Би 09 цаг өнгөрөөд нөхөр Б.Б ын гар утас руу 4-5 удаа залгатал утсаа огт авахгүй байсан. 11 цагийн үед дахин залгатал охин Б.С гар утсыг нь аваад “Ээж” гээд өөр юм дугарахгүй байсан. Би гадарлаад “ааваасаа холдоод яриадах” гэтэл чимээгүй газар очоод “аав намайг хүчиндчихлээ ш дээ” гэсэн. Би “миний охин дүүгээ дагуулаад ааваасаа нууцаар эмээ дээрээ очоод байж бай” гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

            8. Гэрч О.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал манай дүү Б.Дашмаа мөн бэр эгч Б.Алтанцэцэг нар “гараад ир” гээд дуудсан. Би гараад очтол “автомашинд суу явъя” гэсэн би “яасан бэ” гэтэл Б.Б  ах Б.С хүчиндчихсэн байна гэсэн. Гэрт нь очтол Б.Б  ах сууж байсан. Б.Алтанцэцэг эгч Б.Б  ах руу уурлаад уйлаад байсан. Б.Алтанцэцэг эгч Б.С дуудаад Б.С ирээд “та намайг хүчиндсэн ш дээ” гээд уйлсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/  

            9. Гэрч Б.Алтантуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх Рио гээд цагаан өнгийн автомашин Б.Б аас худалдаж авсан. 2016 оны цагаан сараар Б.Б ын ээж Булгын тохой гэх газарт байдаг автомашиныг түр унаад ээж дээр очиж золгоод ирье” гээд шинийн 3-нд ирж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

            10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ын 2020 оны 9 дугаар сарын 04-ний өдрийн 9734 дугаартай “....Б.С-н биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.С нь охин хальс хуучин урагдалтай, ба өмнө бэлгийн харьцаанд орж байсан байна, үртээний наалдац, арчдаст эр бэлгийн эс илрээгуй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/

            11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4816 дугаартай “...Ногоон өнгийн хөнжлийн даавуун дээр цус, улаан өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. Ногоон хөнжлийн даавуун дээр илэрсэн цус эмэгтэй хүний цус байна. Илэрсэн цус, үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов...” гэх дүгнэлт, хавсралтын хамт /хх-ийн 33-36/

            12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4916 дугаартай "... Улаан өнгийн дотоож нь дээр илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь Б.Б ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, хавсралтын хамт /хх-ийн 40-41/

            13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4817 дугаартай “...Б.Б аас хураан авсан гэх дотоож нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Б аас хураан авсан гэх хар өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. Цус илрээгүй” гэх дүгнэлт, хавсралтын хамт /хх-ийн 48-49/  

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 882 дугаартай дүгнэлт /хх-ийн 55/

15. Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 23-24 шилжих шөнө өөрийн гэртээ архи согтууруулах ундаа ууж хоносон. Өглөө буюу 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдөр 08 цагийн үед босоод гарч бие зассан. Орж ирээд 0,75 мл “Морьт хангай архинаас ихэнхийг нь уусан. Тэгээд архинд согтоод юу хийж байгаагаа мэдэхгүй болсон. Тэгээд би охиноо хүчиндчихсэн байна. Өдөр 12 өнгөрч байхад эхнэр Б.Алтанцэцэг манай төрсөн дүү болох О.Пүрэвжаргал, О.Дашмаа хоёрын хамт гэрт ороод ирсэн. Тэгээд охин Б.С эмээ Ц.Должинсүрэн дээр очоод аав надтай унтчихсан гэж хэлсэн байна. Чи охиноо хүчиндчихсэн юм уу гэсэн. Би маргалдаж байгаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б  нь урьд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийх ял шийтгүүлж байсан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-83-88/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/-аар тогтоогдлоо. Иймд 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар хуульчлаагүй байх тул Б.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.         

             Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9734/-ний дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4816, 4916, 4817 дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр өөрийн төрсөн охин болох Б.С 10 настай байхад нь 2016 оны өвөл Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэртээ, мөн 2017 оны  цагаан сарын үеэр Хан-Уул дүүргийн шувуун фабрикаас Биокомбинат явах замд Булгийн тохой гэх газарт Б.Алтантуулын эзэмшлийн РИО маркийн цагаан өнгийн автомашинд, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ................ тоотод гэртээ тус тус удаа дараалан бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэнийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

            Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдөр...“хоёулаа ярилцъя аавд нь хэцүү байна” гэхээр нь би очсон чинь “ор луу хэвт” гэхээр нь “үгүй” гэтэл намайг чирээд өргөөд хэвтүүлээд “хувцсаа тайл” гэж шаардахаар нь үгүй гэсэн чинь хүчээр миний хувцсыг тайлсан. Тэгээд аав Б.Б  бас өөрийнхөө бүх хувцсыг тайлаад миний дээр гараад хөнжлөө дээгүүрээ нөмрөөд 20 орчим минут миний хөхийг хөхөж, уруул, цээж, хүзүүн дээр үнсэж байгаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн лүү хийгээд 5 минут орчим бэлгийн харилцаанд орж байгаад болиод, аав болчихлоо гээд босохоор нь би дотоож аваад өмсөхдөө аавыг хартал бэлэг эрхтнээс нь цагаан өнгийн шингэн зүйл гоожиж байсан. ...Би байдаг чадлаараа орилсон. Намайг орилоход миний амыг 2-3 удаа дарсан бөгөөд гэрийн бүх цонх болон хашаа, хаалга бүгдийг нь цоожилчихсон байсан тул хэн ч намайг сонсоогүй. Намайг 10 билүү 11 настай байхад гэртээ 6 настай дүү Б.Хүсэл-Эрдэнэ, аав хоёрын хамт байхад аав Б.Б  согтуу байхдаа намайг орон дээр айлган сүрдүүлж хэвтүүлээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн шиг санагдаж байна. Тухайн үед би жаахан байсан болохоор аавын эрхтэн бүрэн орсон үгүйг санахгүй гэхдээ аймаар өвдөж байсан. Тэр үед айгаад хүнд хэлж чадаагүй...” /хх-ийн 14/, "...Иймэрхүү явдал 5-6 удаа давтагдсан бөгөөд тухайн үедээ аав дандаа согтуу эрхтнээ хийхгүй ч гэсэн илж таалаад хүнд хэлэх юм бол ална гэдэг бөгөөд энэ сүүлийнх нь 7-8 дахь удаагийнх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, ...2017 онд буюу намайг 8 дугаар ангид байхад цагаан сарын үер ээжийн эгч Б.Алтантуулын автомашиныг цагаан сараар хэрэглээд аваачиж өгөх гээд Хан-Уул дүүргийн Шувуун фабрикаас Био руу аав бид 2 хамт явж байтал Булгын тохой явах зам руу салаад гүүрэн дээгүүр гараад замын хажууд зогссон. Би тухайн автомашины арын суудалд сууж явсан ба аав Б.Б  машинаас буугаад хойд талын суудалд суугаад миний өмдийг тайлаад намайг хүчирхийлсэн. Тухайн үедээ би маш их уйлсан. Аав дахиж ингэхгүй уучлаарай гэсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч Б.Алтантуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх Рио гээд цагаан өнгийн автомашин Б.Б аас худалдаж авсан. 2016 оны цагаан сараар Б.Б ын ээж Булгын тохой гэх газарт байдаг автомашиныг түр унаад ээж дээр очиж золгоод ирье” гээд шинийн 3-нд ирж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Ц.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.С төрсөн дүү болох 3 настай Б.Чинхүслэнг дагуулж уйлж орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “аав Б.Б  миний мөөмийг хазаад, хайртай залуутайгаа унтаж байна гэж бод гээд шалдан дээр нь гараад бэлгийн харилцаанд ороод өөр хүнд хэлбэл чамайг ална” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өглөө би 8 цаг гээд ажилдаа гараад явсан. Манай гэр бүлийнхэн унтаад үлдсэн. 11 цагийн үед дахин залгатал охин Б.С гар утсыг нь аваад “Ээж” гээд өөр юм дугарахгүй байсан. Би гадарлаад “ааваасаа холдоод яриадах” гэтэл чимээгүй газар очоод “аав намайг хүчиндчихлээ ш дээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ын 2020 оны 9 дугаар сарын 04-ний өдрийн 9734 дугаартай“....Б.С-н биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.С нь охин хальс хуучин урагдалтай, ба өмнө бэлгийн харьцаанд орж байсан байна, үртээний наалдац, арчдасанд эр бэлгийн эс илрээгуй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4816 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-36/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4916 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4817 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 882 дугаартай /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б ыг өөрийн төрсөн охин болох Б.С 10 настай байхад нь 2016 онд, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус тус бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдож байна.

            Мөн гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...11 цагийн үед дахин залгатал охин Б.С гар утсыг нь аваад “Ээж” гээд өөр юм дугарахгүй байсан. Би гадарлаад “ааваасаа холдоод яриадах” гэтэл чимээгүй газар очоод “аав намайг хүчиндчихлээ ш дээ” гэж мэдүүлсэн нь Б.Сгийн эх Б.Алтанцэцэгийг өмнө нь энэ талаарх хууль бус үйлдлийг мэдэж байсан байх боломжтой гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Б.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн, шүүгдэгч Б.Б ын хувийн байдал /...34 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 12-20 жилийн хорих ялаас 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ын цагдан хоригдсон 155 /нэг зуун тавин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.    

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй буюу хохирол нэхэмжлээгүй хэдий боловч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан үзээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж дээрх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Б ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэсэн болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн дотоож, ногоон өнгийн хөнжил, хар өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б ыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б ын эдлэх 15 /арван тав/ жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ын цагдан хоригдсон 155 /нэг зуун тавин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч Б.Б ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн дотоож, ногоон өнгийн хөнжил, хар өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.     

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.    

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР

 

                                             ШҮҮГЧИД                                       С.БАЗАРХАНД

 

                                                                                                  Д.ДОРЖСҮРЭН