Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2017/00448

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 2-р баг, 17 дугаар гудамж, 12 тоотод оршин суух, ТБ56060968 регистрийн дугаартай, Боржигон овогт Баттулгын Маринагийн Д.Батчулууныг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Марина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Марина шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Баянхонгор сум 5-5-28 тоотод амьдарч байсан Даваажаргалын Батчулуунд Б.Марина би газрын гэрчилгээгээ 3 сарын хугацаатай өгсөн билээ. 2016 онд Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гарч Д.Батчулуунтай тохиролцон 2016 оны 05 сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцсон боловч Д.Батчулуун нь аав, ээж, гэр бүлийн хамт Улаанбаатар хот руу яваад одоог хүртэл тодорхой хаяггүй, шийдвэр гүйцэтгэгч удаа дараа ярьсан боловч огт хэрэгсэхгүй , утсаа авахгүй, сольсон, тэтгэврийн намайг залилан мэхэлж, банкны зээлээ төлөхгүй, Улаанбаатар хот яваад сураггүй удаж байгаа тул эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Марина нь Д.Батчулууныг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэн шаарджээ.

Д.Батчулуун нь 2015 оны 10 сарын 10-ны өдөр Б.Маринагийн Г-0320004320 дугаартай газрын гэрчилгээг өгөхөөр тохиролцож, банкны зээлийн барьцаанд тавьсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Улмаар Д.Батчулуун нь дурдсан хугацаанд газрын гэрчилгээг өгөөгүй. Баянхонгор сумын 5-28-7 тоот хаягтаа оршин суухгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь Баянхонгор сумын 5-р багийн засаг даргын 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 653 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 3/916 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Батчулууныг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныгудирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-5-28 тоотод бүртгэлтэй, ВЮ85080924 регистрийн дугаартай, Болийнхон овогт Даваажаргалын Батчулууныг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Маринагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Батчулууныг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчтэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ