Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/424

 

 

 

 

 

 

 

 

    2021       08             04                                     2021/ШЦТ/424

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,   

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б ,

шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э ад холбогдох эрүүгийн 2110009930419 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ......................... тоотод оршин суух хаягтай, урьд

-Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1/159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

-Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ц.Э  /РД:ХВ76121718/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Э  нь 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .................тоотод хохирогч Д.Э гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн гарын хуруугаа түүний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн,

мөн хохирогч Д.Э гийн бэлэг эрхтэнд өөрийн гарын хурууг хийхдээ түүний эрүүл мэндэд үтрээний ханын урагдал, шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Э  нь 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .................тоотод хохирогч Д.Э гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн гарын хуруугаа түүний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн,

мөн хохирогч Д.Э гийн бэлэг эрхтэнд өөрийн гарын хурууг хийхдээ түүний эрүүл мэндэд үтрээний ханын урагдал, шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч Ц.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гомдолтой байна. 300.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн үед ах дүү нар нь танай ээжийг шаачихсан биш гэж над руу дайрсан. Ээжийн бүх зүйлийг шатаачихсан тул баримт гаргаж өгөх боломж байхгүй байна. Манай ээж зүрхний дутагдлын эмэгшлээр өнгөрсөн. Тухайн хэрэг гарах үед манай ээж маш их цус алдсан ба дүүргийн эмнэлэг Ковидын улмаас хүн хүлээж авахгүй гээд тэгээд гэртээ 2, 3 хоносон. Манай ээж гадагшаа гарч гудамжаар явахаасаа маш их ичиж, санаа зовж, сэтгэл санааны хувьд хүнд байсан гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 6-р хороо, 13-р гудамж 213 тоот байв. ...хойд талын эрээн өнгийн буйдан дээр улаан эрээн өнгийн даавуу дэвссэн байсныг сөхөн үзэхэд эрээн өнгийн шоотой гудас байх ба гудасны голд цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 3 дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-07/
  4. Хохирогч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ ганцаараа байж байсан чинь 15 цагийн үед манай гудамжны Эрүшка хочтой Ц.Э  нэг том савтай пиво барьчихсан согтуу орж ирсэн. Тэгээд намайг пиво уух уу гэхээр нь үгүй бие өвдөөд байн, уухгүй гэж хэлсэн чинь уучих гээд нэг аяганд хийгээд өгөхөөр нь уусан. ...тантай нэг унтаадахъя гэхээр нь пээ балай юм ярьдаг юм бэ гэж хэлсэн чинь шууд намайг орон дээр дээш нь харуулаад өмд, дотуур хувцас тайлаад баруун гараа миний эрхтэн рүү хийгээд дотор нь хөдөлгөөд байхаар нь би эсэргүүцээд дийлээгүй. Тэгсэн чинь доошоо нойтон оргиод байсан бөгөөд Эрүшка босохоор нь би өндийгөөд харсан чинь хаалгаар гараад явж байсан. Цус алдаад тогтохгүй байхаар нь охиндоо хэлэх гэтэл нэгжгүй байсан бөгөөд миний утас дуугарсан чинь Батчулуун залгахаар нь бие цусандаа холилдоод үхэх гээд өвдөөд байна. Манай хүүхдүүдэд хэлээд өг гэж хэлсэн. гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
  5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Миний ээж Д.Э  нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13-213 тоотод ганц бие амьдардаг байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өвчний учир гэртээ нас барсан юм. Миний ээж зүрхний булчингийн дутагдал гэсэн оноштой байсан бөгөөд ШШҮХ-н шинжээч эмчийн урьдчилсан оношоор зүрхний өвчний улмаас нас барсан гэсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/
  6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад дүү Золбоо утсаар яриад ээж цус алдаад байна, би гэрт байна гэхээр нь шууд яваад очсон чинь ээж дүү хоёр байсан. Ээжээс юу болсон талаар асуусан чинь тодорхой юм яриагүй. ...яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн чинь яаралтай хагалгаанд орж оёдол тавих хэрэгтэй байна, үтрээний хана том хэмжээтэй урагдсан байна гэж хэлсэн. ...2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байхад 16 цагийн үед манай гудамжны Ц.Э  ганцаараа согтуу тал пиво барьчихсан орж ирээд хамт ууя гээд аяганд хийгээд өгөхөөр нь би уухгүй эгчийнх нь бие муу байна гэж хэлсэн чинь шууд хэвтүүлээд дараад өмдийг өвдөг хүртэл нь тайлаад хуруугаа бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгэхээр нь би эсэргүүцээд түлхсэн чинь Ц.Э  би ял эдэлж байсан хүн айх зүйл байхгүй гэж хэлээд гараад явчихсан гэсэн. ...Батаа сандраад дүүд хэлсэн байсан. Дүү надад хэлсэн. Гэрт ороход ор болон шалан дээр цус байхаар нь ээжийг дагуулаад эмнэлэг явахдаа гэрээ цэвэрлээрэй гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/
  7. Гэрч Н.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 18-ны орой гэртээ байж байсан чинь 15 цагийн үед миний утас руу ээжийн танил Батчулуун ах залгаад чи ээж рүүгээ залга, бие нь өвдөөд байна гэнэ хэлэх гэсэн чинь нэгжгүй байна гээд надаар дамжууллаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 15 цаг 20 минутын үед гэрт нь ороход ээж ганцаараа байсан бөгөөд доошоо их цус алдсан байхаар нь шууд 103-т дуудлага өгөөд мөн ах Булгантамирт хэлсэн. Тэгсэн удалгүй ах хүрч ирээд яаралтай эмнэлэг оръё гээд дагуулаад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/
  8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3499 дугаартай:

“Д.Э -н биед үтрээний ханын урагдал, шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

-Д.Э -н үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/

  1. Нийслэлийн “Өргөө” амаржих газраас 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 721 дугаартай албан тоотоор ирүүлсэн хохирогч Д.Э гийн өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 89-102/
  2. Шүүгдэгч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шиг санаж байна. Би гудамжинд пиво ууж байгаад 16 цаг өнгөрч байхад манай гудамжинд амьдардаг Энхтуяа эгчийн гэрт ороход Энхтуяа эгч ганцаараа байсан бөгөөд би гэрт нь орохдоо нэг ширхэг том пиво бариад орсон. ...нэг харсан чинь би газар сууж байсан бөгөөд миний баруун гар болон хуруунууд нил цус болсон байхаар нь би шууд гараад явсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 128/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Ц.Э  нь урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1/159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 68-86/ зэргээр тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснийг ойлгох бөгөөд хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн Арван Нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, Арван Хоёрдугаар бүлэгт “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцөлийн бүрдэл зэргийг өөр өөрөөр тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

Мөн түүнчлэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт хуульчилжээ.

Хэргийн үйл баримт болон хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Э  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.Э г хүсээгүй байхад буюу түүний хүсэл зоригийн эсрэг бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийсэн буюу бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, улмаар уг хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн үтрээний хананд урагдал, шарх гэмтэл үүссэн болох нь

хохирогч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тантай нэг унтаадахъя гэхээр нь пээ балай юм ярьдаг юм бэ гэж хэлсэн чинь шууд намайг орон дээр дээш нь харуулаад өмд, дотуур хувцас тайлаад баруун гараа миний эрхтэн рүү хийгээд дотор нь хөдөлгөөд байхаар нь би эсэргүүцээд дийлээгүй. Тэгсэн чинь доошоо нойтон оргиод байсан ...Цус алдаад тогтохгүй байхаар нь охиндоо хэлэх гэтэл нэгжгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...манай гудамжны Ц.Э  ...шууд хэвтүүлээд дараад өмдийг өвдөг хүртэл нь тайлаад хуруугаа бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгэхээр нь би эсэргүүцээд түлхсэн чинь Ц.Э  би ял эдэлж байсан хүн айх зүйл байхгүй гэж хэлээд гараад явчихсан гэсэн. ...Гэрт ороход ор болон шалан дээр цус байхаар нь ээжийг дагуулаад эмнэлэг явахдаа гэрээ цэвэрлээрэй гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

гэрч Н.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...доошоо их цус алдсан байхаар нь шууд 103-т дуудлага өгөөд мөн ах Булгантамирт хэлсэн. Тэгсэн удалгүй ах хүрч ирээд яаралтай эмнэлэг оръё гээд дагуулаад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3499 дугаартай:

“Д.Э -н биед үтрээний ханын урагдал, шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

-Д.Э -н үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг дээрх нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүх эдгээр байдлуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Э ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, улмаар ийнхүү хүч хэрэглэсэн үйлдэл хийх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 200.000 төгрөг төлөгдсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн “...үлдэгдэл 100.000 төгрөгөө нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх хохиролгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдлоо. 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э аас нийт 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б т олгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж ,

            12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Э ын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн өршөөлд хамрагдах заалтад хамаарч байна.

            Иймд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамрагдахгүй гэмт хэргүүдийг хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг нь уг зүйл хэсэгт хамаарч байх тул өршөөлд хамруулах боломжгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Э  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоос тодорхой хэмжээг төлж барагдуулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /..урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт амьдардаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Э ыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.

            Шүүгдэгч Ц.Э ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

            Мөн шүүгдэгч Ц.Э ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э ын эдлэх 03 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Э ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э аас нийт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б т олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний биечлэн эдлэх ялыг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Э ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР