| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0362/И |
| Дугаар | 131/ШШ2017/00461 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2017/00461
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Богд сум 6 дугаар багт оршин суух, ВЗ62082219 регистрийн дугаартай, Болд овогт Бадамхоролын Галтын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Б.Галт шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Б.Галт би 1962 онд Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн. Би 2 удаагийн харвалтын улмаас тахир дутуугийн грүпп тогтоолгосон болно. Нийгмийн даатгалын хэлтсийн үзлэгээр 1985 оноос 1995 онд ажилласан байдлын архивын лавлагаа гаргуулахаар болж Баянхонгор аймгийн Архивын тасагт хүсэлт гаргахад архивын баримт байхгүй байсан. Би 1985 онд Завхан аймгийн Худалдааны техникум төгссөн. 1985 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогч, 1990 оны 04 сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Хүний эмнэлэгт нягтлан бодогч, 1991 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэл сумын Санхүү тасгийн эрхлэгч, татварын нягтлан бодогчоор, 1992 оны 10 сарын 18-ны өдрөөс Богд сум дахь Говийн ургамал таримал эрдэм шинжилгээний станцад, 1994 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Иймд 1985 оноос 1995 он хүртэл сумын төвийн болон аж ахуйн дээрх байгууллагуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Галт шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Баянхонгор аймгийн Богд сумын харъяат Б.Галт би тус шүүхэд ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажилласан жил тооцуулах шаардлагагүй гэсэн тул нэхэмжлэлээ буцааж авах хүсэлтэй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Галт нь Ажиллаж байсан байдал тогтоолгохыг-ыг хүсэн шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Б.Галт нь Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хүсэлт гаргагч Б.Галтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Хүсэлт гаргагч Б.Галтын ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Галтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ