| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0431/И |
| Дугаар | 131/ШШ2017/00492 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00492
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, дэнж 11 дүгээр гудамж, 25а тоотод оршин суух, ВЮ75122906 регистрийн дугаартай, Сартуул овогт Содвоогийн Жалбуужамцын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 7-5-8 тоотод оршин суух, ВЖ69102801 регистрийн дугаартай, Шар Цэдэн овогт Зэсэнжаргалын Эрдэнэцэцэгт холбогдох Зээлийн үлдэгдэл 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Жалбуужамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Жалбуужамц би З.Эрдэнэцэцэгт 2015 оны 08 сарын 03-ны өдөр 246.000, 2016 оны 08 сарын 17-ны өдөр 350.000 зээл тус тус өгсөн. 2016 оны 08 сард 200.000 төгрөгийн сүү, ааруул цагаан идээг авсан бөгөөд үлдэгдэл нийт 400.000 төгрөг үлдсэн боловч 2016 оны 09 сард өгөхөөр тохиролцсон боловч ирээгүй. З.Эрдэнэцэцэгээс 400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Жалбуужамц шүүхэд гаргасан тайлбартаа:
С.Жалбуужамц миний бие Улаанбаатар хотод удаан хугацаагаар эмчилгээтэй байгаа, Баянхонгор аймагт итгэмжлэлээр оролцуулах хүн байхгүй тул нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна. Мөн хариуцагч З.Эрдэнэцэцэг нь тус аймгийн хаягтай хэдий ч Богд суманд амьдардаг бөгөөд би утсаар холбогдож мөнгөө авах талаар ярилцахад мөнгийг маань өгнө гэсэн. Иймд нэхэмжлэлийг буцааж шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Жалбуужамц нь хариуцагч З.Эрдэнэцэцэгт холбогдуулан Зээлийн үлдэгдэл 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Жалбуужамц нь Зээлийн үлдэгдэл 400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Нэхэмжлэгч С.Жалбуужамц нь хариуцагч З.Эрдэнэцэцэгт холбогдуулан Зээлийн үлдэгдэл 400.000 төгрөггаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Жалбуужамцын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.330 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ