| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0439/И |
| Дугаар | 131/ШШ2017/00496 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2017/00496
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Капитал банк ХХК-ийн хүсэлттэй М.Энхбилэг, Р.Алтанзул нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Л.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Капитал банкны төлөөлөгч Г.Цэдэндамбаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Манай банкнаас зээлдэгч Мягмар овогтой Энхбилэг, Равдандорж овогтой Алтанзул нарын хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхээр 2017 оны 04 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч утас нь холбогдохгүй оршин суугаа хаяган дээрээ байхгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 131/ШЗ2017/01056 тоот захирамжаар татгалзсан хариу ирүүлжээ. Гэвч М.Энхбилэг, Р.Алтанзул нар нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, дуудан ирүүлж өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Энхбилэг, Р.Алтанзул нар нь тус банкнаас 2014 онд зээл аваад хугацаа хэтрүүлсэн, зээлийн төлөлтөө хийхгүй байгаа тул шүүхэд хандсан. Гэвч хариуцагч нар нь оршин сууж байсан хаягтаа байхгүй хаана байгаа нь тодорхойгүй байна. Сураг сонсоход Улаанбаатар хотод байгаа гэх бөгөөд Баянхонгор аймагт оршин сууж байхдаа хувиараа бүжгийн багш хийдэг байсан гэсэн. Иймд тэдний оршин суугаа газрын хаягыг олж тогтоож өгнө үү.Тухайн үед 96910099, 91299911 дугаарын утастай байсан..гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Капитал банк ХХК нь М.Энхбилэг, Р.Алтанзул нарыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэн шаарджээ.
М.Энхбилэг, Р.Алтанзул нар нь Капитал банкнаас 2015 оны 04 сарын 21-ний өдөр 2031000225 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авч гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь гэрээний хуулбар зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Улмаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Энхбилэг, Р.Алтанзул нар нь зээл авахдаа оршин сууж байсан хаяг болох Баянхонгор сумын Номгон 1-р баг, 12-р байр, 04, 1-р баг 41 р байр 24 тоот хаягтаа оршин суухгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн нэхэмжлэл тайлбар, Баянхонгор сумын 1-р багийн засаг даргын 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 1617 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байх тул тэднийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Энхбилэг, Р.Алтанзул нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч Капитал банк ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныгудирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор сумын 1-12-04 тоотод оршин суух хаягтай, ВЗ89102117 регистрийн дугаартай, Мягмарын Энхбилэг, УШ91051743 регистрийн дугаартай Равдандоржийн Алтанзул нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Капитал банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Мягмарын Энхбилэг, Равдандоржийн Алтанзул нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчтэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ