Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2015/0756/З |
Дугаар | 0316 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 0316
2020 оны 05 сарын 13 өдөр Дугаар 1*******/ШШ2020/0316 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч У.Бадамсүрэн, Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б
Нэхэмжлэгч: Б.Х
Нэхэмжлэгч: Л.Б
Нэхэмжлэгч: С.О
Нэхэмжлэгч: Т.Н
Нэхэмжлэгч: Б.Х
Нэхэмжлэгч: Б.О
Нэхэмжлэгч: Б.С
Нэхэмжлэгч: Р.С
Нэхэмжлэгч: Г.Д
Нэхэмжлэгч: С.Т
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2015 онд гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нэхэмжлэгч Г.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгч Б.Х, Б.О, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгч С.О, Т.Н, С.Т нарын болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.У нарын өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б иргэдийн төлөөлөгч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, дүгээр хэсэг, Зайсангийн Дүнжингарав аманд оршин суудаг 32 иргэд нь тус газарт төрж өссөн, удаан хугацаанд амьдарсан бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн. Дээрх иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар, газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсан болно.
2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 тоот захирамжаар тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдарч буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан. Үүний дагуу Дүнжингарав болон Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгсөн. Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглах гэрчилгээг олгосон боловч нэр бүхий 32 иргэнд “кадастрын давхцалтай” гэх шалтгаанаар газар ашиглах эрхийн гэрчилгээг олгоогүй байна.
Нэхэмжлэгч нар нь тухайн газар дээр он удаан жил амьдарсан, оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх үүссэн байхад нэр нь үл мэдэгдэх компаниудад газар ашиглах зөвшөөрөл олгосон байгаа нь дээрх иргэдийн оршин суух эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч нарын оршин суугаа газар дээр ямар компани газар ашиглах зөвшөөрөл авсан, чухам яагаад иргэдийн амьдарч байгаа газартай давхцуулан газар олгосон нь одоог хүртэл ойлгомжгүй, хариуцагчаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа болно.
Иймд нэр бүхий 32 иргэний оршин суудаг газартай давхардуулан олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан газар ашиглуулах зөвшөөрөл олгосон тушаалуудыг хүчингүй болгож, дээрх 32 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.У, Б.Х, Л.Б, С.О, Т.Н, Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Д, С.Т нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн тайлбартаа: “Татгалзаж буй нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаал, М.У ХХК-ийн 2012/33 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах,
Дэмжиж буй нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2015 онд гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг даалгах.
Нэхэмжлэгч нар 2015 оноос хойш М.У ХХК-д олгосон газар ашиглах эрхтэй холбогдуулан маргаж, он удаан жил амьдарч байгаа газрын ашиглах эрхийг баталгаажуулан авахаар хөөцөлдөж, шүүхээр маргаж байгаа билээ. Маргааны явцад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/1******* дүгээр тушаалаар М.У ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан тул дээрх байдлаар тодорхойлсны дагуу нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж байна.
Ийнхүү татгалзаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, татгалзлыг баталсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болох үр дагавраа бүрэн ойлгож ухамсарлаж байгаа болно. Тиймээс шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гаргасан тэмдэглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж, хуулийн дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу газар ашиглах хүсэлт гаргасан иргэдэд газар ашиглах эрх олгох ажлыг зохион байгуулсан.
Улмаар маргаан бүхий газарт төрж, өссөн, олон жил энэхүү газартаа амьдарч байгаа нэхэмжлэгч иргэд 2015 онд тус бүр газар ашиглах эрх хүссэн өргөдлөө өгч байсан ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “...”М.У” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай” гэх үндэслэлээр татгалзсан хариу өгч байсан. Гэтэл одоогоор энэхүү татгалзсан шалтгаан нөхцөл арилсан, мөн олон иргэд газар ашиглах эрхээ баталгаажуулж авсан байна. Монгол Улсын дээд шүүх энэ хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын -ны өдрийн 411 дүгээр тогтоолдоо ”Захиргааны байгууллага иргэдэд шударга, тэгш хандах /Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны зарчим/ үүрэгтэй, иймээс нэхэмжлэгч нар нь дээрх сайдын тушаалын хүрээнд хамрагдах боломжтой эсэхийг дахин нягталсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай” гэж дүгнэж байсан.
Иймд дэмжиж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2015 онд гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг даалгана уу. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой урьд гаргаж байсан үндэслэл, тайлбаруудаа дэмжиж байна.
Хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нөхцөл арилсантай холбогдуулан хариуцагчийн байр суурийг дахин тодруулах шаардлагатай.” гэжээ.
Нэхэмжлэгч нарын болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2015 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, Зайсангийн Дүнжингарав аманд оршин суудаг 32 иргэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны сайдад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.У ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэр 2018 оны 5 дугаар сарын *******-ний өдрийн А/1******* тоот Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хүчингүй болсноор нэр бүхий нэхэмжлэгч иргэдийн газар давхцалгүй болсон. Одоо М.У нарын үлдсэн 11 нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2015 онд гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч талаас сүүлийн 3 жилийн хугацаанд М.У ХХК-ийн газартай давхцалтай учраас газар ашиглах эрх олгох боломжгүй гэх тайлбарыг өгсөөр ирсэн боловч энэхүү шалтгаан, үйл баримт арилсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч нарт “газар ашиглах эрх олгох боломжгүй” талаар хариуг албан ёсоор бичгээр өгсөн зүйлгүй. Иймд тухайн үед нэхэмжлэгч нарын гаргаж байсан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гэж үзэж ч болохоор байгаа.
Нэр бүхий 11 иргэний хувьд газар ашиглах эрх олгохоос татгалзаж байсан орц гарцыг хаасан буюу инженерийн шугам сүлжээ бүхий аливаа газартай давхцалгүй зэрэг шалтгаан нөхцөл байгаагүй. Тухайлбал 2015 онд Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Хан-Уул дүүргийн Зайсангийн амны унаган болон удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн “газар ашиглах” талаарх асуудлыг шийдвэрлэх тухай захиргааны байгууллага шийдвэр гаргаснаар ажлын хэсэг байгуулагдсан. Ийнхүү тухайн хороо, дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд тодорхой ажлуудыг гүйцэтгэж нийт 600 гаруй иргэдийн судалгааг гаргаж өгсөн. Үүнээс 134 иргэнээс бусад иргэд газар ашиглах эрхээ тодорхой хэмжээнд шийдвэрлүүлсэн байсан бөгөөд шийдвэрлүүлэх боломжгүй гэх усны хамгаалалтын бүс, инженерийн шугам сүлжээ болон бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцалтай, орц гарц хаасан зэрэг шалтгаан нөхцөл байсан. Нэхэмжлэгч иргэдийн хувьд бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцалтай гэсэн шалтгаан арилсан. Өөр шалтгаан нөхцөл байгаагүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан бусад нэхэмжлэгч ******* иргэний хувьд газар ашиглах эрхийн гэрчилгээгээ авсан, хүсэлтээ шийдвэрлүүлсэн.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасанчлан нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгогдох ёстой. Захиргааны байгууллага ижил хашаагаар хашаалсан 2 иргэнээс 1 иргэний газар ашиглах эрхийг шийдсэн боловч нөгөөг шийдэхгүй байдлаар үйл ажиллагаагаа явуулж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
2015 оны 8 дугаар сард хүсэлтээ гаргасан. Хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй буюу шийдвэрлээгүй. Газар ашиглах эрх олгохыг даалгуулах хүсэлтэй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ашиглах эрх олгохгүй гэсэн татгалздаг байр сууриа хариуцагч хангалттай илэрхийлдэг. Давхцалтай учраас бид шийдвэрлэх боломжгүй гэдэг. Гэтэл тухайлсан иргэдийн нэр дээр нэр заагаад хариу ирдэггүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан. Энэ хүмүүс 1994 оноос өмнө Зайсанд төрөөд өссөн. Регистрийн дугаар нь ШЖ гэсэн регистртэй. Хэрэгт авагдсан улаан паспортыг харвал улаан паспорт авахдаа л Ажилчны район буюу одоогийн энэ байгаа газар дээрээ амьдарч байсан гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа. Хууль гараад тодорхой хязгаарлалтуудыг тогтоогоод “дархан цаазат газар” гэсэн байдлаар дэглэмийг тогтоож өгсөн. Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаас харвал хуулиас өмнө тухайн газартаа өмнө амьдарч байсан иргэдийн эрхийг хүндэтгээд газар ашиглах эрх олгох шийдвэр гарсан. Бусад хүмүүс энэ зарчмаар газар ашиглах эрхээ авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд тодорхой нөхцөл болзолтойгоор зориулалтын дагуу 5 жилийн хугацаатай сайд олгохоор заасан байгаа. Хариуцагчийн шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байгаа тайлбаруудыг захиргааны байгууллагын албан ёсны хариу гэж үзэх боломжгүй. Гэхдээ байр суурь нь ойлгомжтой татгалзсан байр суурьтай байдаг.
Газар ашиглах эрх олгохгүй байгаа нь хууль бус байна. Олгохгүй гэдэг байр сууриа давхцалтай байгаа учраас олгохгүй гэсэн татгалзсан хүсэл зоригоо илэрхийлж байгаа. Газар ашиглах эрх олгохгүй татгалзсан шийдвэрийг хууль болохыг тогтоож, олгохыг даалгах гэж шаардлагаа тодорхойлж болно.
Манай нэхэмжлэлийн шаардлага эцсийн байдлаар “нэхэмжлэгч нарын газар ашиглах эрх олгох 2015 оны хүсэлтэд татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2015 оны хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг даалгах” гэж тодорхойлж байна.
Анх нэхэмжлэл гаргах үед давхцалтай байсан. Нэхэмжлэгч нар М.У ХХК-ийн тухайн үед гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Тиймээс бид зарим шаардлагаасаа татгалзаад, “газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2015 оны хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг даалгах” гэж тодорхойлж байгаа. Хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй, олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нь агуулгын хувьд ижил. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй гэж аль аль нь байдаг. Шийдвэрийг үйлдлээр, актаар, албан бичгээр зэрэг бүх агуулгаар ойлгож болно гэж үзэж байна.
2015 оноос хойш дахин газар ашиглах эрх хүсэж хандаагүй, шүүхэд маргаж байгаа.
Нэхэмжлэгч нар тус газрыг ашиглах эрхтэй. Засгийн газрын шийдвэр, сайдын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нэхэмжлэгчийн ашиг сонирхолтой нэгдэнэ. Анх 689 иргэдийн асуудлыг шийдье гэдэг судалгаа гараад тодорхой ажиллагаа явагдаад гэхдээ одоо 100-гаад хүний асуудал дутуу. Гэхдээ бид шийдэх боломжтой, шүүх шийдвэрлэх боломжтой гэдгийг шүүх анхаараасай. Энэ газарт хаягжилт сүүлд үүссэн. Тэр утгаараа Дүнжингарав-1 гэсэн хаяг сүүлд үүссэн. Үүнтэй холбоотой тайлбарыг гэрч н.Т хэлсэн байгаа. Хавтаст хэргийн 97 дугаар хуудсаас нэхэмжлэгч иргэдийн улаан паспортын хуулбарыг хавсаргасан байгаа. Энэ хуулбараас харвал энэ нь Ажилчдын район гэдэг нь харагдана. 1992 оны Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр хаягийн дүүрэг, хороог шинэчилж баталсан байдаг. Дүнжингаравын аманд байрладаг, төрж өссөн иргэдэд “ШЖ” ийм регистрийн дугаар олгогдсон байдаг. Улсын дээд шүүх 2017 оны 05 дугаар сарын -ны өдрийн 411 дүгээр тогтоолдоо хэргийн үйл баримтыг дүгнэсэн “хянавал” хэсгийн агуулгыг дахин анхаараасай. Төрийн захиргааны байгууллага Газрын тухай хууль, Үндсэн хуулиар тэгш, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Энэ хэрэг 2016 оноос хойш 2 дахь удаагаа шийдвэрлэгдэж байна.
Тодорхой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүйтэй холбоотой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Газар ашиглах эрх хэрэгжиж байгаатай холбоотой үл хөдлөх хөрөнгөө баталгаажуулж авч амжаагүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх олгох зохицуулалт байгаа. Энэ бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч нарын 2015 онд гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2015 онд хүсэлт гаргасан газар нь газар ашиглах эрх олгохыг шүүхээс гаргаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүүхдүүд болох Б.Х, Б.С, Б.О нар маргаан бүхий тус газарт төрж өссөн бөгөөд манай эргэн тойрны айлууд газар ашиглах эрх олгох тухай асуудлаа шийдвэрлүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Манайх Сүрьеэгийн больницийн байранд амьдардаг. Тэр байшин 1958 онд ашиглалтад орсон байр. Өвөлдөө байшинруугаа ороод зундаа хажуудаа гэрээ бариад гэртээ байдаг.” гэв.
Нэхэмжлэгч Т.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тэнд 1966 онд төрөөд одоог хүртэл амьдарч байгаа. Миний хүү Т.Н бас төрж өссөн. 2008 онд анх хорооны Засаг дарга байсан н.Лгээр өргөдлөө бичүүлээд -5, гэсэн тоот хаяг аваад тэндээ амьдарсан. Одоо хажуу талд байгаа Сүрьеэгийн ажилчдын байр маань мөөгөнцөртөөд амьдрахад хүнд байгаа. Өвөлдөө энэ байрандаа амьдраад, зундаа наана гэр барьж амьдарч байгаа. Яг энэ үед бидний газартай давхцуулаад М.У ХХК-д газар давхцуулж гэрчилгээг олгосон байсан. Бид 5 жил хөөцөлдөж шүүхээр явж байна. Анх 32 хүн байснаас 11 хүн үлдээд байгаа. Бид хөөцөлдөж байхдаа горьдлогын байдалтай л байна. Маргаан бүхий асуудлаар бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч байна. Би, миний хүү Т.Н нь тухайн газарт төрж өссөн. Анх нэр бүхий 32 иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас 11 иргэн үлдээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г: “Би нэхэмжлэгч Г.Дгийн бага хүү. Миний төрж өссөн газар Зайсангийн шар барилга хуучин Сүрьеэгийн ажилчдын байр. Манай аав, ээж 1967 оны хавьцаа нүүж очсон. Сүүлийн 5, 6 жил гэр барьсан харзнасан байдалтай байсаар манай аав мөнх бусыг үзүүлсэн. Манайхыг тойроод бүх айлууд газрынхаа гэрчилгээг авсан байсан. Би ээжийгээ төлөөлж сүүлийн 3, 4 жил шүүхээр явж байна. Энэ жил ахиад нэг гэр барьж гарах байх. Манайх нэг амбаартай тэндээ. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд анх гаргасан хариу тайлбартаа: “Нэр бүхий 32 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нэр бүхий 32 иргэний оршин суугаа нутаг дэвсгэр нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар, газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан” гэжээ. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу дээрх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газартай инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагч болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.
Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газар, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь: 1. Хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. 2. 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. Гэтэл дээрх иргэд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасныг тус тус зөрчсөн.
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “нэр бүхий 32 иргэнд кадастрын давхцалтай гэх шалтгаанаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгоогүй байна” гэжээ. Тус 32 иргэнд кадастрын давхцалтай тул газар ашиглах эрх олгох боломжгүй гэсэн албан бичиг болон мэдэгдэл өгөөгүй. Харин ажлын хэсгийн зүгээс дээрх иргэдэд газар ашиглах эрх олгохын өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын давхцал, орц, гарц, нийтийн эзэмшлийн зам талбай гаргасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийж, баталгаажуулсны дараа шийдвэрлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн.
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “32 иргэний газар дээр ямар компани газар ашиглах зөвшөөрөл авсан, чухам яагаад иргэдийн амьдарч байгаа газартай давхцуулан газар олгосон нь ойлгомжгүй байна” гэжээ. Нэхэмжлэлд дурдсанчлан нэр бүхий 32 иргэний оршин суугаа газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр бусад аж, ахуйн нэгжүүдэд шинээр газар ашиглах зөвшөөрөл олгосон зүйлгүй.
Иймд нэр бүхий 32 иргэний оршин суугаа газартай давхардуулан газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаал байхгүй. Нөгөө талаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийх хүртэл хугацаанд газар ашиглах эрх олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол улсын иргэний хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн нэгд “Монгол улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, 2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, 3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргээ биелүүлээгүй.
Эдгээр иргэдийн оршин суугаа газартай давхардуулан газар ашиглах эрх олгосон сайдын шийдвэр байхгүй, нөгөө талаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийх хүртэл хугацаанд газар ашиглах эрх олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ М.У ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгсон тул бидний хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг даалгах ,мөн сайдын газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох гэжээ. Нэхэмжлэгч нар бүгд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа зөв тоологдсон эсэх дээр шүүх анхаарах нь зүйтэй байна. хууль бус болохыг тогтоолгох нь тэдний эрхийг сэргээх, тэдэнд газар ашиглах эрх үүсгэхгүй. Газар ашиглах эрхийг шүүхээс даалгах нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд шүүх газар ашиглах эрх олгодог захиргааны байгууллага биш юм. Энэ маргаан нь олон жил үргэлжилж байгаа учраас хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбар, шүүхийн шийдвэрүүдэд үндэслэж хэргийг богино хугацаанд тал бүрээс нь нягтлан шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2015 оноос хойш Богдхан уулын зайсангийн ойр орчмын нутагт оршин суудаг иргэдийн газар ашиглах асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулсан. 2015 оноос өмнө хүсэлт гаргасан иргэдийн тухайд хууль ёсны гэрчилгээ байхгүй. 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаас иргэдэд гэрчилгээ олгогдсон боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл Засаг дарга энэ тухай шийдвэр гаргах эрхгүй байсан. Мөн тухайн үед сонгуулийн жил давхцсан учраас уг нутаг дэвсгэрт удаан амьдраагүй иргэдэд олгогдсон асуудал гарсан. Тухайн үед 600 гаруй иргэдэд газар ашиглах эрхийг олгосон бөгөөд энэхүү иргэд нь газар болон инженерийн шугам сүлжээний давхцалгүй байсан. Нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах үед 412 иргэдэд газар ашиглах эрхийг олгосон. М.У ХХК нь 2012 онд газар ашиглах гэрчилгээ авсан бөгөөд уг компанийн газартай “давхцалтай” учраас иргэдэд газар ашиглах гэрчилгээ олгох боломжгүй байсан. Миний хувьд эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдоогүй бөгөөд албан ёсоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд эдгээр иргэдэд газар ашиглуулахгүй гэсэн шийдвэрийг гаргаагүй.
Тухайн үед М.У ХХК-ийн газартай давхцалтай гэсэн нөхцөл байдал байсан. Давхцалтай гэсэн татгалзсан нөхцөл шалтгаан арилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тайлбараас үзвэл бусдын орц гарцыг хаасан зүйл байхгүй. Ийм чиглэлээр гуравдагч этгээдээр татагдсан өөр этгээд байхгүй гэж харж байна. Ямартай ч иргэдийн асуудлыг шийдэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам ахицтай ажиллаж байгаа. Одоо цөөхөн 100 хүрэхгүй хүмүүс газраа шийдүүлээгүй үлдээд байна.
Сүрьеэгийн эмнэлгийн байрны доорх газрын асуудал шийдвэрлэгдээгүй. Тэр хавийн газрыг 2015 оноос хойш бид хууль зүйн хувьд шийдэж байгаа. Өмнө нь хууль ёсны шийдвэр байдаггүй байсан. Хүний жам ёсны эрхийг хүндэтгээд газар ашиглах эрхийг нь олгож байгаа. Тийм ч учраас үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгээд явж байгаа юм байна.” гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Уугуул иргэдэд газар ашиглах эрх олгох нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анх “нэр бүхий 32 иргэний оршин суудаг газартай давхардуулан олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан газар ашиглуулах зөвшөөрөл олгосон тушаалуудыг хүчингүй болгож, дээрх 32 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргахыг даалгах” нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүссэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим нэхэмжлэгч нарт холбогдох хэргийг тусгаарлан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, М.У, Б.Х, Л.Б, С.О, Т.Н, Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Д, С.Т нарын 11 нэхэмжлэгч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2015 онд гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” хэмээн шаардлагаа тодорхойлсны дагуу энэ шаардлагаар хэргийг шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Засгийн газрын 2015 оны 3 дугаар 23-ны өдрийн хуралдаанаар “хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй боловч тусгай хамгаалалттай газар нутагт удаан хугацаагаар суурьшин амьдарч байгаа иргэдийн газар ашиглах эрхийн асуудлыг судалж шийдвэрлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаснаар сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, тушаалын хавсралтаар Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны айл өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахыг тус хороодын Засаг дарга нарт даалгасан байдаг.
Нэхэмжлэгч нар энэ судалгааны хүрээнд 2015 оны 8 дугаар сард удаан хугацаанд амьдран сууж байгаа гэх газраа ашиглах эрх авах хүсэлтээ хорооны Засаг даргаас авсан хаягийн тодорхойлолт, хүсэлт гаргасан газрын кадастрын зургийг хавсарган гаргажээ.
Ийнхүү тус дүүргийн 4, 11 дүгээр хороонд оршин сууж буй иргэдийн судалгааг гаргаж, ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд бусад газар ашиглагчийн газартай давхцалгүй, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагч болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй хүсэлт гаргасан иргэдэд газар ашиглах эрхийг олгосон байдаг.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015 оны 10 дугаар сарын -ний өдөр 10/6*******0 тоотоор “... төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ауйн нэгж, байгууллагын газартай давхцалтай 85, голын хамгаалалтын бүсэд орсон 29, орц гарц таглаж буусан 4, мэдээллийн санд бүртгэлгүй хооон газарт кадастр хийлгэсэн 11, орон сууцны барилга баригдсан 5, нийт 134 иргэний ашиглаж буй газрын ашиглах эрхийг олгох боломжгүй” гэх албан бичгийг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлжээ.
Нэхэмжлэгч иргэдийн 2015 оны 8 дугаар сард гаргасан газар ашиглах хүсэлтэд тухайлан хаяглаж хариу өгөөгүй ч яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас дээрх 2015 оны 10 дугаар сарын -ний өдөр 10/6*******0 тоотоор “бусад газар ашиглагчийн газартай давхцалтай, ашиглах эрх олгох боломжгүй” гэх үндэслэлээр хариуг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газарт давхардуулж бусдад ашиглах эрх олгоогүй, өмнө ашиглах эрх авсан М.У ХХК-ийн газарт давхардуулж хүсэлт гаргасан тул газар ашиглах эрх олгох боломжгүй” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлан маргасан, тиймээс ч нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2015 онд гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг даалгах” агуулгаар тодорхойлсон байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нарын 2015 онд гаргасан газар ашиглах хүсэлтэд татгалзсан шийдвэрийг бичгээр тухайлан хаяглаж гаргаагүй, шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэж болохоор байгаа ч дүүргийн Засаг даргад хүргүүлсэн дээрх хариу, энэ маргаанд гаргасан хариу тайлбараар хариуцагч нь хүсэл зоригоо “газар ашиглах эрх олгохоос татгалзаж” буйгаа хангалттай илэрхийлсэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн.
Нэхэмжлэгч нарын ашиглах эрх хүссэн газарт анх 2007 онд иргэн Ч.Пд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар олгож, уг газрыг “М.У” ХХК-д 2012 онд шилжүүлсэн байсан бөгөөд дээрх газартай нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газрууд тодорхой хэмжээнд давхцалтай болох нь хэрэгт авагдсан давхцлын зургаар тогтоогдож байсан.
М.У ХХК-ийн газартай давхцалтай тул газар ашиглах эрх олгох боломжгүй гэх үндэслэлийг хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбарласнаар нэхэмжлэгч нар “Ч.Пд 2007 онд олгосон газар ашиглах гэрчилгээг, М.У ХХК-д 2012 онд шилжүүлсэн сайдын тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны А/1******* дүгээр тушаалаар тус компанид олгосон газар ашиглах эрхийг цуцалсан, энэ шийдвэртэй гуравдагч этгээд “М –” ХХК шүүхээр маргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 479 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 539 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны 66 дугаар тогтоолоор “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/1******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл 2015 онд газар ашиглах эрх олгохоос татгалзсан нөхцөл шалтгаан ийнхүү хожуу арилсан байх ч энэ нь “бусад газар ашиглагчийн газартай давхцалтай” хэмээн газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариуцагчийн тухайн үеийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй, ийнхүү дээрх үндэслэлээр татгалзсан нь нэхэмжлэгч нарын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хүн ам, өрхийн бүртгэлээр нэхэмжлэгч А.Б эхнэр нэхэмжлэгч Б.Х нар 2012 онд “11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг Дүнжингарав тоотод”[1], нэхэмжлэгч Л.Б 2001 онд “11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг СКЭ - тоотод аав Ц.В өрхийн бүртгэлд”[2], 2011 онд “11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг Дүнжингарав тоотод”[3], нэхэмжлэгч С.О, түүний хүү нэхэмжлэгч Т.Н нар 2008 онд “11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод”[4], нэхэмжлэгч Б.Х, түүний дүү нэхэмжлэгч Б.С нээмжлэгч Б.О нар нь 2001 онд аав Д.Б-ы өрхийн бүртгэлд “11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг СКЭ 1*******- тоотод”[5], нэхэмжлэгч Р.С аав Р.Рийн өрхийн бүртгэлд 2001 онд “11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг СКЭ-1-******* тоотод”[6], нэхэмжлэгч Г.Д 2011 онд “11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг СКЭ 3-******* тоотод”[7], нэхэмжлэгч С.Т “11 дүгээр хороо 1 гээр хэсэг Дүнжингарав тоотод”[8] тус тус бүртгэгдсэн.
Иргэний улсын бүртгэлийн хаягийн дэлгэрэнгүй лавлагаагаар нэхэмжлэгч А.Б нь 1992 онд 16 нас хүрч анх паспорт авахдаа “Ажилчин дүгээр хороо 1 хэсэг 1- тоотод”, 1999 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 хэсэг тоотод”, 2012 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг Дүнжингарав тоотод” буюу хүсэлт гаргасан хаягтаа бүртгэгдсэн[9], түүний эхнэр нэхэмжлэгч Б.Х нь 1982 оноос “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо нэхмэл 5 дугаар байр тоотод”, 2012 оноос “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг Дүнжингаравын тоотод” бүртгэгдсэн[10], нэхэмжлэгч Л.Б нь 1963 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 хэсэг 1 байр тоот /одоогийн нэршлээр/-д”, 1981 оноос “ дүгээр хороо 1 дүгээр хэсэг Ясны больницын байр тоотод”, 2012 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингарав тоотод” бүртгэгдсэн[11], нэхэмжлэгч С.О нь 1966 оноос “Ажилчны район дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод”, 1995 оноос “Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо тоотод”, 1997 оноос “Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 16 байр тоотод”, 2008 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод” бүртгэгдсэн[12], нэхэмжлэгч Т.Н нь 1987 оноос “Ажилчны район дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод”, 1996 оноос “Баянгол дүүргийн 6 дугаар хороо тоотод”, 2008 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод”, 20 оноос “Баянзүрх дүүрэг дүгээр хороо дүгээр хороолол тоотод”, 2015 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг Дүнжингарав тоотод бүртгэгдсэн[13], нэхэмжлэгч Б.Х нь 1988 оноос “Ажилчны район дүгээр хороо 5 дугаар хэсэг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аж ахуйн хашаанд”, 2001 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо яса 4 байр тоотод”, 2009 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод” бүртгэгдсэн[], нэхэмжлэгч Б.О нь 1991 оноос “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 1 хэсэг тоотод”, 2011 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд”, 2015 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг Дүнжингаравын тоотод” бүртгэгдсэн[15], нэхэмжлэгч Б.С нь 1988 оноос “Ажилчны район дүгээр хороо 5 дугаар хэсэг МААЭШ хүрээлэнгийн аж ахуйн хашаанд”, 2002 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг 4- тоотод”, 2010 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод” бүртгэгдсэн[16], нэхэмжлэгч Р.С нь 1986 оноос “Ажилчны район дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод”, 1999 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг ******* тоотод”, 2008 оноос “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хороолол ******* тоотод” бүртгэгдсэн[17], нэхэмжлэгч Г.Д нь 1965 оноос “Ажилчны район дүгээр хороо 1 дүгээр хэсэг 3-******* тоотод”, 1990 оноос “Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8 байр ******* тоотод”, 2006 оноос “Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо ******* тоотод”, 2012 оноос “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 1 хэсэг, 34 айл байр ******* тоотод” бүртгэгдсэн[18], нэхэмжлэгч С.Т нь 1977 оноос “Төв аймаг борнуур сум 3 дугаар хороо дэнж ******* тоотод”, 1993 оноос “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол ******* байр ******* тоотод”, 2000 оноос “Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо -4 тоотод”, 2012 оноос “Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 4 улиралын цэцэрлэг байр ******* тоотод”, 2015 оноос “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 1 хэсэг Дүнжингаравын тоотод” бүртгэгдсэн[19] байдаг.
Улаанбаатар хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор дүүргүүдийн харьяа хороодын дугаар, байршлыг шинэчлэн тогтоосон, тогтоолын хавсралтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Зайсангийн амыг харьяалах дүгээр хороо нь уг тогтоолоор 11 дүгээр хороо болсныг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч М.У, Б.Х нар нь 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг Дүнжингарав тоот хаягт оршин суудаг гэх хорооны 2015 оны 8 дугаар сарын 20-ны тодорхойлолт, иргэний үнэмлэний лавлагааг хавсарган тус тусдаа кадастрын зураг хийлгэн М.У нь 548 м.кв газар, Б.Х нь 559 м.кв газрыг ашиглах хүсэлт, нэхэмжлэгч Л.Б нь 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод оршин суудаг гэх хорооны 2015 оны 8 дугаар сарын 15-ны тодорхойлолт, иргэний үнэмлэх, кадастрын зураг хавсарган 540 м.кв газар ашиглах хүсэлт, нэхэмжлэгч С.О 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг Дүнжингарав тоот хаягт оршин суудаг гэх хорооны 2015 оны 8 дугаар сарын 17-ны тодорхойлолт, иргэний үнэмлэх, кадастрын зураг хавсарган 3.9 м.кв газар ашиглах хүсэлт, түүний хүү нэхэмжлэгч Т.Н Дүнжингарав тоот хаягт оршин суудаг гэх хорооны 2015 оны 8 дугаар сарын 17-ны тодорхойлолт, иргэний үнэмлэх, кадастрын зураг хавсарган 390.9 м.кв газар ашиглах хүсэлт, нэхэмжлэгч Б.Х Дүнжингарав тоотод оршин суудаг гэх хорооны 2015 оны 8 дугаар сарын 17-ны тодорхойлолт, иргэний үнэмлэх, кадастрын зураг хавсарган 495 м.кв газар ашиглах хүсэлт, нэхэмжлэгч Б.О Дүнжингарав тоотод оршин суудаг гэх хорооны 2015 оны 8 дугаар сарын 17-ны тодорхойлолт, иргэний үнэмлэх, кадастрын зураг хавсарган 515 м.кв газар ашиглах хүсэлт, нэхэмжлэгч Б.С Дүнжингарав тоотод оршин суудаг гэх хорооны 2015 оны 8 дугаар сарын 17-ны тодорхойлолт, иргэний үнэмлэх, кадастрын зураг хавсарган 498 м.кв газар ашиглах хүсэлт, нэхэмжлэгч Р.С Дүнжингарав 1-******* тоотод оршин суудаг гэх хорооны 2015 оны 8 дугаар сарын 19-ний тодорхойлолт иргэний үнэмлэх, кадастрын зураг хавсарган 473 м.кв газар ашиглах хүсэлт, нэхэмжлэгч Г.Д 11 дүгээр хороо 34 айлын байр ******* тоотод оршин суудаг гэх хорооны 2015 оны 8 дугаар сарын 23-ны тодорхойлолт, иргэний үнэмлэх, кадастрын зураг хавсарган 582 м.кв газар ашиглах хүсэлт, нэхэмжлэгч С.Т Дүнжингарав тоотод оршин суудаг гэх хорооны 2015 оны 6 дугаар сарын 10-ны тодорхойлолт, иргэний үнэмлэх, кадастрын зураг хавсарган 1390.8 м.кв газар ашиглах хүсэлт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2015 онд гаргажээ[20].
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч М.У нь 11 дүгээр хороонд өөр хаягт 1992 оноос амьдарсан, М.У Б.Х нар нь хүсэлт гаргасан Дүнжингарав тоот хаягтаа 2012 оноос бүртгэлтэй, 2015 онд хүсэлт гаргахдаа тухайн хаягт 3 жил амьдарсан, нэхэмжлэгч Л.Б Сүрьегийн клиникийн эмнэлгийн ажилчдын байранд тоот хаягт 1963 оноос амьдарсан, хүсэлт гаргасан 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод 2011 оноос бүртгэгдсэн, 2015 онд хүсэлт гаргахдаа тухайн хаягт 4 жил амьдарсан, нэхэмжлэгч С.О 1966 оноос Сүрьегийн клиникийн эмнэлгийн ажилчдын байранд тоотод амьдарсан, түүний хүү нэхэмжлэгч Т.Н 1987 оноос уг хаягт амьдарсан бүртгэлтэй, С.О нь хүсэлт гаргасан Дүнжингарав тоот хаягт 2008 оноос бүртгэгдсэн, 2015 онд хүсэлт гаргахдаа 7 жил амьдарсан бүртгэлтэй, Т.Н хүсэлт гаргасан Дүнжингарав тоот хаягийг 2015 онд хүсэлт гаргахдаа авсан, нэхэмжлэгч Б.Х, Б.О, Б.С нар 1988 оноос дүгээр хороо МААЭШХ-ийн хашаанд амьдарсан, 2001 оноос 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг Сүрьегийн клиникийн эмнэлгийн ажилчдын байранд 4- тоотод амьдарсан, хүсэлт гаргасан Дүнжингарав , , тоот хаягтаа 2009, 2015, 2010 оноос бүртгэгдсэн, нэхэмжлэгч Р.С 1986 оноос 1 дүгээр хэсэг тоотод, 1999 оноос 1 дүгээр хэсэг ******* тоотод амьдарсан, хүсэлт гаргасан 1 дүгээр хэсэг ******* тоотод 2008 оноос амьдарсан, нэхэмжлэгч Г.Д 1965 оноос 1 дүгээр хэсэг 3-******* тоотод амьдарсан, 1990 оноос өөр хаягт амьдарч байгаад 2012 оноос хүсэлт гаргасан энэ хаягтаа бүртгэгдэн амьдарсан, нэхэмжлэгч С.Т 2015 онд хүсэлт гаргахдаа Дүнжингарав тоот хаягийг авсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэд тухайн хороо, хэсэгт байрших эмнэлгийн ажилчдын байр, хүрээлэнгийн хашаанд амьдардаг байсан ч ашиглах хүсэлт гаргасан тухайн газартаа зарим нь 2008, 2010, 2012 оноос амьдарсан, зарим нь хүсэлт гаргахдаа хаяг авч бүртгэгдсэн байх тул тухайн нэгж талбарт он удаан жил амьдарсан гэж үзэх үндэслэлгүй, тухайн хороонд өөр хаягт амьдардаг байсан нь яг тухайн газрыг ашиглах эрх үүсгэхгүй.
Нөгөө талаас газар ашиглах эрх олгохыг даалгах шаардлагыг дараах үндэслэлээр шүүх хангах боломжгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нэхэмжлэгч нарын ашиглах эрх хүссэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших газар нь байршлын хувьд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах бөгөөд талууд байршлын талаар ямарваа маргаангүй.
Эрх зүйн зохицуулалтаас үзвэл дархан цаазат газар нутгийн хязгаарлалтын бүсийн дэглэм, тухайн нутаг дэвсгэрт газар ашиглуулах нөхцөл, журмыг тогтоосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдан мөрдөгдсөн, энэ хууль нь байгалийн болон түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, судлах зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн байгууллагуудын, тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулдаг.
Энэ хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг “дархан цаазат газар”, “байгалийн цогцолборт газар”, “байгалийн нөөц газар”, “дурсгалт газар” гэж ангилж, дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хувааж, тэдгээрийн дэглэмийг тогтоосон байна. Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор газар нутгийг “дархан цаазат газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтад авдаг бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны дугаар тогтоолоор баталсан, нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь ийнхүү Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг”, харин 12 дугаар зүйлийн 5, 9-д зааснаар “дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог” байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга байгууламж барих боломжгүй байна.
Гэтэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой 33 дугаар зүйлийн 1 “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1 “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн зохицуулалтыг үндэслэн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд, тухайлбал нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд бичил эко аялал жуулчлал нэрээр тухайн нутаг дэвсгэрт удаан хугацаанд оршин сууж буй гэх иргэдэд, мөн иргэн, аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосон байдаг.
Хэдийгээр хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй боловч тусгай хамгаалалттай газар нутагт удаан хугацаагаар суурьшин амьдарч байгаа иргэдийн газар ашиглах эрхийн асуудлыг судалж, зарим иргэдэд газар ашиглах эрхийг тодорхой хугацаагаар олгосон байдаг ч энэ нь дээрх байдлаар хуульд нийцэхгүй байхад тэгш хандах зарчим барьж хууль зөрчин газар ашиглах эрх олгохыг шүүх даалган шийдвэрлэх нь зохисгүй.
Иймд нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, 2015 онд гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2015 онд газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлын нөхцөл шалтгаан арилсан, үүнээс хойш шүүхээр маргаж байгаа гэдгээр нэхэмжлэгч нар газар ашиглах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад дахин гаргаж, одоогийн нөхцөл байдлаа судлуулаагүй байх тул нэхэмжлэгч нар төрийн захиргааны байгууллагад дахин хүсэлтээ гарган шийдвэрлүүлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, 2015 онд гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах тухай нэхэмжлэгч М.У, Б.Х, Л.Б, С.О, Т.Н, Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Д, С.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] Хэргийн 2 дугаар хавтсын 57-60 дугаар хуудас
[2] Хэргийн 2 дугаар хавтсын *******-62 дугаар хуудас
[3] Хэргийн 2 дугаар хавтсын 63-64 дүгээр хуудас
[4] Хэргийн 2 дугаар хавтсын 65-72 дугаар хуудас
[5] Хэргийн 2 дугаар хавтсын 73-84 дүгээр хуудас
[6] Хэргийн 2 дугаар хавтсын 85-88 дугаар хуудас
[7] Хэргийн 2 дугаар хавтсын 89-90 дүгээр хуудас
[8] Хэргийн 2 дугаар хавтсын 91-94 дүгээр хуудас
[9] Хэргийн 2 дугаар хавтсын 188-190 дүгээр хуудас
[10] Хэргийн 2 дугаар хавтсын 191-193 дугаар хуудас
[11] Хэргийн 2 дугаар хавтсын 194-196 дугаар хуудас
[12] Хэргийн 2 дугаар хавтсын 197-199 дүгээр хуудас
[13] Хэргийн 2 дугаар хавтсын 200-202 дугаар хуудас
[] Хэргийн 2 дугаар хавтсын 203-205 дугаар хуудас
[15] Хэргийн 2 дугаар хавтсын 206-208 дугаар хуудас
[16] Хэргийн 2 дугаар хавтсын 209-*******1 дүгээр хуудас
[17] Хэргийн 2 дугаар хавтсын *******2-*******4 дүгээр хуудас
[18] Хэргийн 2 дугаар хавтсын *******5-*******7 дугаар хуудас
[19] Хэргийн 2 дугаар хавтсын *******8-220 дугаар хуудас
[20] Хэргийн 1 дүгээр хавтсын 12-15, 17-20, , 27-31, 33-37, 39*******2, 44*******7, 49-53, 67-70, 72-75, 77-80 дугаар хуудас