Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0090

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

 

2014 оны 02 дугаар сарын 20 өдөр       дугаар 90            Улаанбаатар хот

 “З Х Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, хариуцагч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, С.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “З Х Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... 210197 тоот актаар тавьсан бөгөөд Татварын ерөнхий газраас хэвээр баталсан 1 972 000, 0 мянган төгрөгийн нөхөн татвар, 591 600,0 мянган төгрөгийн торгууль, 425 952,4 мянган төгрөгийн алданги, нийт 2 989 552,4 мянган төгрөгийн төлбөрийг тогтоох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын тосны тухай хуулийн /1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр батламжлагдсан/ 9 дүгээр зүйлийн 9.2-тайлбар Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчид Монгол улсын хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр татвар ногдуулна”, Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 19 дүгээр зүйлийн 1-д “Гэрээлэгч нь БНМАУ-ын хууль тогтоомжийн дагуу орлогын болон бусад татвар төлнө”, мөн зүйлийн 3-т “Гэрээлэгчийн төлөх бусад татварыг хэлэлцээр байгуулах үед дагаж мөрдөж байгаа болон хэлэлцээр хүчин төгөлдөр байх хугацаанд батлагдах аливаа хууль тогтоомжид зааснаар ногдуулна” гэж заасан нь Бүтээгдэхүүн хуваах талаар гэрээ хийгчдийг татвараас чөлөөлөхгүйгээр байхаар эрх зүйн орчныг заасан байна.

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2 дахь заалтуудын дагуу “З Х Ю Т” ХХК-тай хийсэн гэрээний дагуу Хятад улсад бүртгэлтэй Монгол Улсад байрладаггүй компаниудад Монгол улсын нутаг дэвсгэр дээр өрөмдлөг, чичирхийллийн ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсний хөлсөнд 2010 онд 6 974 142.7 мянган төгрөг, 2011онд 12 745 857.0 мянган төгрөгийг тус тус шилжүүлэн авсан орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого мөн юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс ... бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасан заалтыг үндэслэн 2010-2011 онд шилжүүлсэн нийт 19 719 857.0 мянган төгрөгийн орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцож, нийт 2 989 552.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

“Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 3, 4-т заасан заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар уг хэлэлцээрт заасан татварын төрөлд хамаарахгүй болно” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.4.9, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З Х Ю Т ХХК-ийн “Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210197 тоот актаар тогтоосон 1 972 000,0 мянган төгрөгийн нөхөн татвар, 591 600,0 мянган төгрөгийн торгууль, 425 952,4 мянган төгрөгийн алданги, нийт 2 989 552,4 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “З Х Ю Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхаасүрэн би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6 дахь хэсгийг баримтлан “З Х Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын ахлах байцаагч Ц.Хандаад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 558 тоот шийдвэрийг гардаж аваад аваад дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Тус компани нь Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №210197 тоот актаар тогтоосон гэх төлбөрийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ “З Х Ю Т” ХХК нь БНХАУ-д бүртгэлтэй Монгол Улсад байрладаггүй ... компаниудаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ... ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсний хөлсөнд ... төгрөг шилжүүлсэн болох”-ыг дурдсан хэрнэ энэхүү шилжүүлсэн хөлсөнд (төлбөрт) Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу татвар ногдуулах үндэслэлтэй байна гэж үзсэн.

Иймд бид дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2, 7.4.9-д заасны дагуу “З Х Ю Т” ХХК-ийн Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээдээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлсний хөлсөнд 19719999,7 мянган төгрөгийн орлогод НӨАТ-ыг суутган авч, төсөвт төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул дээрх үндэслэлээр уг зөрчилд нөхөн татвар ногдуулсан татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй байна” гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан тул “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах” тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1991 онд байгуулсан хэлэлцээр (цаашид “Хөрөнгө оруулалтын хоёр талт хэлэлцээр” гэх)-ийн заалт бүрийг нэн тэргүүнд мөрдөх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасан байдаг.

БНМАУ-аас БНХАУ-тай 1991 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийн 3-р зүйлийн 1-д “Тохиролцогч улсууд бие биеийнхээ нутагт оруулсан өөрсдийнхөө хөрөнгө оруулагчдын хөрөнгө, түүний орлого болон хөрөнгө оруулалттай холбогдсон үйл ажиллагаанд шударга, адил тэгш хандах бөгөөд тэдгээр нь хэлэлцэн тохирогч аль ч улсын нутаг дэвсгэрт хамгаалалтад байх”, 3 дугаар зүйлийн 2-т “...хандлага болон хамгаалалт нь гуравдагч аливаа улсын хөрөнгө оруулагчаас оруулсан хөрөнгө, түүний өгөөж болон хөрөнгө оруулалттай холбогдсон үйл ажиллагаанд олгодгоос дутуугүй тааламжтай байна” гэжээ.

Дээрх заалтыг анхан шатны шүүх авч үзэхдээ эдгээр заалт нь Нэхэмжлэгчийн бусдад төлөх төлбөр, түүнд суутгах НӨАТ-тай хамаагүй гэж үзсэн байх юм.

Энэхүү Хөрөнгө оруулалтын хоёр талт хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд энэ 3 дугаар зүйлд дурдсан “хөрөнгө оруулалт”, “орлого” гэсэн нэр томьёоны дагалга тайлбар байсаар байтал анхан шатны шүүх хэрэгт хамаатуулан авч үзээгүй нь буруу юм. Учир нь “З Х Ю Т” компанийн ажил, үйлчилгээ үзүүлсний төлбөр, гүйцэтгэгч компаниудын авч байгаа орлого, энэ бүгдийг санхүүжүүлж байгаа хөрөнгө оруулалт нь “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрт зайлшгүй хамаарч түүгээр мөн зохицуулж буй харилцаа маргаангүй мөн.

Газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг Газрын тосны тухай I хуулиар зохицуулахдаа “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Монгол Улсын Засгийн газартай байгуулдаг. Энэ баримт бичиг нь нэг ёсондоо хөрөнгө оруулалтын гэрээ юм. Ийм ч учраас Нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүхэд Засгийн газраас “Петрочайна Дачин Тамсаг” компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах тухай хөрөнгө оруулалтын гэрээг уг хэрэгт авуулж нотлох баримт болгож холбогдох заалтуудыг хэрэгт уншуулсан байгаа. Засгийн газраас “Петрочайна Дачин Тамсаг” гэх АНУ-ын бүртгэлтэй компанийн бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээнд НӨАТ тооцон хурааж авахгүй тухай заалт байгааг шүүхэд дээрх Хөрөнгө оруулалтын хоёр талт хэлэлцээрийн заалтуудтай хамааралтай байх тул Нэхэмжлэгчийн зүгээс мөн адил салбарт адил үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын компанид олгосон давуу нөхцөлтэй адил нөхцөл эдлэх ёстой гэсэн хоёргүй утгатай шууд үндэслэл болох юм.

Иймд анхан шатны шүүх, Монгол Улсын олон улсын гэрээг буюу Монгол Улсын хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан байна.

“БНМАУ-аас БНХАУ-тай 1991 онд байгуулсан “Давхар татварын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 3-т хамрагдах татварын төрөлд нэмэгдсэн өртгийн албан татвар хамаарахгүй байх тул Монгол Улсад байрладаггүй хуулийн этгээдүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт “гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-ндээ Монгол Улсын хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой байна” гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Давхар татварын гэрээг 1991 онд байгуулсан байх бөгөөд уг гэрээний 2 дугаар зүйлийн 4-т “Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш шинээр нэмэгдсэн буюу өөрчлөгдсөн татварууд нь 3 дугаар заалтад дурдсан татваруудтай адил буюу төстэй байвал энэхүү Хэлэлцээрт мөн хамрагдана” гэж заасан байдаг Монгол Улсад Нэмэгдсэн Өртгийн албан татварын тухай хууль анх 1998 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр батлагдсан байдаг гэдгийг дурдах нь зүйтэй.

Иймд Давхар татварын гэрээ байгуулагдсанаас хойш шинээр бий болсон Нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ гэрээнд мөн хамрагдах ёстой гэж үзэж байна. Дээрх бүгдийг үндэслэн Давж заалдах шатны шүүхэд хандах нь:

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 558 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх нотлох баримтуудад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “З Х Ю Т” ХХК-иас “БНМАУ-ын болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Татварыг давхар ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай 1991 оны хэлэлцээрийн 24 дүгээр зүйл, Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай 1991 оны хэлэлцээрийн Гуравдугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу актад дурдсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдох ёсгүй” гэсэн үндэслэлээр хариуцагчийн 210197 дугаар актын 1972000,0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн Хятад улсад бүртгэлтэй, Монгол Улсад байрладаггүй ВСР 1пс. СЫпа пайопа! ре1го1еит согрогайоп, СМРС Оац1пд Ре1го1еит, СМРӨ ОПЛе1с1 Зеп/юез, Зторес сеЫигу ЬпдЫ сарКа! 1т/Ө51теп1 зэрэг компаниудаар Өмнөговь аймгийн Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр дэх талбайд өрөмдлөг, чичирхийллийн ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсний хөлсөнд 2010 онд 6974142,7 мянган төгрөг, 2011 онд 12745857,0 мянган төгрөгийн орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан ба хариуцагчаас актаар тавьсан татварын дүнд маргаагүй байна.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн Газрын тосны газартай “З Х Ю Т” ХХК 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар Газрын тосны хайгуулын Галба-Х1 талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах онцгой эрхийг олж авч, зохих үйл ажиллагааг явуулж иржээ.

Гэрээг байгуулагч талууд газрын тосны үйл ажиллагаа явуулахтай холбогдсон татвар, хураамж болон төлбөрийн талаар тухайн гэрээний Арван зургаадугаар зүйлд “Гэрээлэгчийн газрын тосны үйл ажиллагаа явуулахтай холбогдсон татвар, хураамж, төлбөр нь Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болон цаашид батлагдан гарах хууль, эрх зүйн актуудын дагуу зохицуулагдана” гэж тохиролцсон нь Газрын тосны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын гэрээлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд, иргэдийн нэг адил Монгол Улсын эрх зүйн хамгаалалтад байж, Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй”, 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчид Монгол Улсын хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр татвар ногдуулна” гэх заалтуудтай нийцжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна ... 7.1.4 Монгол Улсын нутаг дэвсгэрт Ч          гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 7.2-т Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал мөн татвар нэгэн адил ногдохоор тусгагджээ. Тиймээс “З Х Ю Т” ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэсэн В(ЗР 1пс. СЫпа пайопа! ре*го1еит согрогайоп, СМРС Оацтд Ре1го1еит, СЫРӨ ОПТ1е1с1 Зетсез, бюорес сепТигу ЬпдМ сар|Та1 т^езТтепТ компаниудын Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил гүйцэтгэж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохоор байна.

Дээрх гэрээ болон хуулийн заалтуудаас харвал Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суудаггүй, татвар төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авах боломжгүй этгээдээс хуулиар ногдох ёстой татварыг авч, төсөвт төлөх үүргийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 /“... оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх”/-д заасны нэгэн адил “З Х Ю Т” ХХК нь ажил гүйцэтгэгч нараас ногдох татварыг суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч актаараа “З Х Ю Т” ХХК-ийн орлогод татвар ногдуулаагүй бөгөөд гагцхүү тухайн этгээд суутгагчийн хувьд ногдох татварыг суутган төсөвт төлөөгүйд нь хариуцлага ногдуулжээ.

Нөгөөтээгүүр татварын байгууллага Татварын ерөнхий хуульд зааснаар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татвар хураах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах бүрэн эрхтэй байгууллагын хувьд Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу татварыг ногдуулж, төлүүлэх үүрэгтэй. Тиймээс Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнд нь татварыг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу төлөхөөр тусгагдсан тохиолдолд холбогдох татварыг төлүүлэх бүрэн үндэслэлтэй.

Харин Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Газрын тосны газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалт нь Монгол Улсын Засгийн газраас бусад тухайлбал, Тосон уул XIX, Тамсаг XXI талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа этгээдтэй байгуулсан гэрээнээс ялгамжтай байдлаар хандсан, энэ нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдсан хэлэлцээрийн заалтыг зөрчсөн гэж үзвэл энэ асуудлаараа гэрээ байгуулсан Монгол Улсын Засгийн газар буюу түүнийг төлөөлөгч Газрын тосны газартай хэлэлцэн тохиролцох эрх нь нээлттэй.

Үүнээс гадна БНМАУ-ын болон БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулагдсан “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийн Нэгдүгээр зүйлийн 1-д “Хөрөнгө оруулалт” гэсэн нэр томьёонд Хэлэлцэн тохирогч нэг Улсын хөрөнгө оруулагчаас Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын нутаг дэвсгэрт хууль, дүрмийнх нь дагуу оруулсан бүх төрлийн үнэ өртөг бүхий зүйл, түүний дотор голлон дор дурдсаныг багтаана: а/хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, дэнчин, барьцаа зэрэг өмчийн бусад эрх, б/ компанийн хувьцаа, үнэт цаас, облигац буюу компанийн өмчийн талаарх ашиг сонирхол мөнгөн төлбөр болон эдийн засгийн үнэлгээ бүхий аливаа ажиллагааг шаардах эрх, г/зохиогчийн эрх, үйлдвэрлэлийн өмчийн эрх, ноу-хау, техникийн ажилбар, д/ хуулийн дагуу олгосон зөвшөөрөл /концесс/ түүний дотор байгалийн баялгийг хайх, ашиглах зөвшөөрөл/ заасан хөрөнгө оруулалт гэдэгт Монгол Улсын нутагт бусдын захиалгаар ажил гүйцэтгэсний хөлс авч байгаа этгээдийн үйл ажиллагаа хамаарах үндэсгүй байна.

 

 

 

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 .Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

ШҮҮГЧИД

Ц.ЦОГТ

 

Д.БАТБААТАР

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.