| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0441/И |
| Дугаар | 131/ШШ2017/00505 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00505
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, 2 дугаар гудамж, 195 тоотод оршин суух, ВЮ57052072 регистрийн дугаартай, Боржигон овогт Гомбын Рэнбүүрэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Г.Рэнбүүрэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1957 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага гарсан. Иймд миний Баянхонгор аймгийн барилга материалын үйлдвэрт 1972 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чулуунбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Г.Рэнбүүрэг нь1972 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн барилга материалын үйлдвэрт засварчин, токорчноор ажиллаж байсан. Миний бие түүнийг төлөөлж итгэмжлэл хийлгэсэн. Би Улаанбаатар хотод чухал ажилтай тул шүүх хуралдаанд биечлэн оролцож амжихгүй мөн шүүхэд нэмж гаргах нотлох баримт байхгүй тул Г.Рэнбүүрэгийн шүүхэд гаргасан баримтуудыг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Г.Рэнбүүрэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 611 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Барилга трестийн даргын 1974 оны 06 сарын 29-ний өдрийн 136 дугаар, 1975 оны 07 сарын 22-ны өдрийн 71 дугаар, 1978 оны 02 сарын 27-ны өдрийн 25 дугаар, 1985 оны 05 сарын 04-ний өдрийн 42 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Рэнбүүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Рэнбүүрэг нь 1974 оны 07 сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн барилга трестэд бетон армотурчин, селесарь, токорчноор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 611 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Барилга трестийн даргын 1974 оны 06 сарын 29-ний өдрийн 136 дугаар, 1975 оны 07 сарын 22-ны өдрийн 71 дугаар, 1978 оны 02 сарын 27-ны өдрийн 25 дугаар, 1985 оны 05 сарын 04-ний өдрийн 42 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин түүний 1972 оны 07 сарын 01-ний өдрөөс 1974 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлын талаархи нотлох баримт байхгүй, хүсэлт гаргагч нь шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс дээрх хугацааны ажилласан байдал нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд Г.Рэнбүүрэгийн хүсэлтийг хэсэгчлэн хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Гомбын Рэнбүүрэгийн 1974 оны 07 сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн барилга трестэд бетон армотурчин, селесарь, токорчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1972 оны 07 сарын 01-ний өдрөөс 1974 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.Рэнбүүрэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ