Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2017/00513

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Хүсэлт гаргагч: Төв аймаг Зуун мод 6 дугаар баг, Баруун зуун мод 10 дугаар гудамж, 23 тоотод оршин суух, НЭ83092880 регистрийн дугаартай, Хачид овогт Чагнаадоржийн Даваасүрэнгийн Б.Батцэрэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ч.Даваасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нөхөр Б.Батцэрэнтэй 2001 онд танилцаж, 2001 онд гэр бүл болон амьдарч байгаад 2003 онд том хүү Б.Цэрэндаш, 2008 онд охин Б.Маралжин нарыг төрүүлсэн. Бид 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсон. Гэтэл нөхөр Б.Батцэрэн нь 2013 оны 07 сард ажил хийх гэж гэрээсээ яваад өөр гэр бүлтэй болж, Түүнээс хойш 4 жил тусдаа амьдарч байна. Миний бие хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч хариуцагч Б.Батцэрэн нь утас нь холбогдохгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, ах дүү нар нь хэлж өгөхгүй байна. Иймд Б.Батцэрэнг /регистрийн дугаар ВН84032318/ эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү /? гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Батцэрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Цаашид ямар нэгэн гомдолгүй гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Цэрмаа нь хариуцагч Н.Дэлгэрсүрэнд холбогдуулан Хүнсний барааны үнэ 370.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Цэрмаа нь Хүнсний барааны үнэ 370.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Хүсэлт гаргагч Ч.Даваасүрэнгийн Б.Батцэрэнг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Даваасүрэн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ