| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0427/И |
| Дугаар | 131/ШШ2017/00514 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00514
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум, 4 дүгээр баг, 8 дугаар гудамж, 1 тоотод оршин суух, ВН69052908 регистрийн дугаартай, Өндөр овогт Бадрахын Билэгмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 880.000 төгрөг болон эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Билэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 124 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Баянхонгор сумын засаг даргын Тамгын газрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 380.000 төгрөгийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж, нийт 680.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлт гаргасныг тус шүүхийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 131/ШШ2017/00136 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Би ажилгүй байсан хугацааны цалингаа 2016 оны 12 сараас 2017 оны 02 сарын 20-ны өдрийн хоорондох цалингаа гаргуулж авсан. 2017 оны 02 сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 сарын 01-ний өдрийн хоорондох цалин болох 880.000 төгрөгийг авч чадаагүй. Иймд 2017 оны 02 сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 сарын 01-ний өдрийн хоорондох цалин болох 880.000 төгрөгийг гаргуулж, тухайн дүнд тохирсон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг гаргуулж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Билэгмаа шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
Б.Билэгмаа миний бие нь 880.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс 14.434 төгрөгөөс татгалзаж, 865.566 төгрөгийг авахаар эвлэрлээ гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаяр шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
Б.Билэгмаа нь Баянхонгор аймаг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас 880.000 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 14.434 төгрөгөөс татгалзаж, 865.566 төгрөгийг төлөхөөр эвлэрлээ.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Билэгмаа нь Ажилгүй байсан хугацааны цалин 880.000 төгрөг болон эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхыг хүсэн шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.Билэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 14.434 төгрөгөөс татгалзаж, 865.566 төгрөг гаргуулан энэ мөнгөнд төлбөгдвөл зохих эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаяр нь 865.566 төгрөгийг төлж, түүнд ногдох эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Билэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 14.434 төгрөгөөс татгалзаж, 865.566 төгрөг гаргуулан энэ мөнгөнд төлбөгдвөл зохих эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаяр нь 865.566 төгрөгийг төлж, түүнд ногдох эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 12835 төгрөг , хариуцагчаас 12835 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Билэгмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч байгууллага сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ