Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/876

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Х /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Х  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000001078 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, тусгай дунд боловсролтой, краны машинч, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Согоотын 41-45 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

 

Шүүгдэгч Д.Х нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ахаа утсаараа яриулаач гээд 801679.., 88509102 дугаарлуу залгаад дуудахаар нь өгч бай яриадхья гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Я.Пүрэвжавыг төөрөгдөлд оруулж, 1.650.000 төгрөгний үнэлгээ бүхий “Айфоне икс макс” загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Хоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Тухайн өдөр би найз охинтойгоо муудалцсан. Тэгээд өөрийнхөө дугаараас залгахад авахгүй байхаар нь хажууд явж байсан ахын утсыг гуйгаад найз охин руугаа залгасан. Тэгэхэд утас нь дуудаж байхаар нь “яриад өгье ахаа” гэж хэлээд утсыг нь аваад би зугтсан. Миний буруу..” гэв.

 

Шүүгдэгч Д.Хоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-23-24х/ ..2020 оны 11 дүгээр сарын 13-ний шөнийн 00 цагийн үед өөрийн найз охин болох А-тай хоорондын хувийн харилцаанаас болж маргалдаад надаас сална, хүүхдээ авахуулна гээд байхаар нь шөнийн 03 цаг хүртэл чатаар маргалдаж байгаад шарандаа гэрээсээ гарч яваад 04 цагийн үед урьд нь нэг удаа уулзаж байсан өөрийгөө Н гэж танилцуулсан эмэгтэйтэй ярьтал ууж байна чи хүрээд ирээч гэхээр нь Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо .. дугаар байрны гадаа уулзалдахаар болж би гэрээсээ такси барьж ирээд өөрийгөө Н гэж танилцуулсан эмэгтэйгийн 801679.. дугаарлуу өөрийнхөө утсаар хэд хэдэн удаа залгатал авахгүй байсан ба тухайн үед миний гар утасны цэнэг 1 хувьтай болж унтрах гээд байхаар нь өөр хүний утсаар залгавал авч магадгүй гэж бодоод замаар явж байсан хүний утсыг нь гуйж аваад залгатал Н утсаа авахгүй байсан. Тэгээд би тэр хүнийг хартал согтуу байхаар нь мөн утас нь цэнэгтэй байсан болохоор утсаар нь ярих гээд аваад зугттал миний араас чамайг алнаа гэж хөөхөөр нь айж сандраад онгорхой хашаа руу гүйж ортол онцгой байдлын 2 харуул намайг орж болохгүй гээд барьж аваад цагдаад өгсөн юм..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Я.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-6-7/ “..2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар сургуулийн баруун талд Хүнсний нэгдүгээр дэлгүүр лүү ганцаараа алхаж явтал нэг залуу тааралдаад “Ахаа утсаар яриулаач” гэхээр нь би өөрийн айфоне икс макс маркийн гар утсаараа, утсаа өөрөө барьж байгаад өөрийн 991810.. дугаараас 801679.. дугаарлуу залгатал утас нь холбогдоогүй, тэгээд ахиад 885091.. дугаар луу залгаад өгөөч гэхээр нь залгатал дуудахаар нь нөгөө залуу ахаа утсаа өгч бай гээд миний гар утсыг яриадхья гээд авсан юм ... Тэгээд утсыг маань аваад нөгөө дугаар луу залгаж байгаад шууд Онцгой байдлын .. дугаар анги руу гүйчихсэн юм. Тэгэхээр нь би араас нь гүйж байтал нөгөө залуу Онцгой байдлын хашаа руу ортол уг хашаан дотроос 2 хүн харуулын путикнээс гарч ирэхээр нь бариад аваарай гэтэл нөгөө 2 залуугийн нэг нь бариад авсан юм ... Тухайн үед онцгой байдлын хүн 102-луу залгаж дуудлага өгсөн байсан юм ... намайг цохиж зодсон асуудал байхгүй, зүгээр утсыг маань аваад зугтаасан..” гэх мэдүүлэг,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-13/, ..... ХХК-ний үнэлгээний “айфоне икс макс 1.650.000..төгрөг” гэх тайлан, мөрдөгчийн тэмдэглэл /хх-14-17/, шүүгдэгч Д.Хийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Х нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудаманд явж байсан иргэн Я.П “ахаа утсаараа яриулаач  801679.., 88509102 дугаар луу залгаад дуудахаар нь өгч бай яриадхъя гэж хуурч, түүний 1.650.000 төгрөгний үнэлгээ бүхий “Айфоне икс макс” загварын гар утсыг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Хийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйлдлээр ялгагдаж байх тул шүүгдэгч Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Хийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Хид оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч Я.П нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Хийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР