Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/379

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Б.Гүнсэл,

Шүүгдэгч................., түүний өмгөөлөгч ...................нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...............овгийн ......................холбогдох эрүүгийн ........................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,..... оны .... дугаар сарын ..-ны өдөр ..... аймагт төрсөн, .. настай, ...................боловсролтой, .....................................мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .................... дүүргий......... дугаар хороо ........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ....................овогт .............................................../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч ......................нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо .....................хороолол ...................... дүгээр байрны орцонд ....................орцонд тамхи татаж, чанга ярихаа боль гэж шаардлага тавихад нь өөдөөс нь маргалдаж, улмаар нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ....................шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

Хохирогч ........................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…............дүүргийн ... дугаар хороо..............  хороо.......... дүгээр байрны ...... давхрын 14 тоотод унтаж амарч байтал орцонд хүмүүс чанга яриад орилоод байхаар нь 01 цагийн үед гэрээсээ орц руу гараад хартал 2 болон 3 давхарын завсарт танихгүй өмнө нь харж байгаагүй 3 эмэгтэй, 2 эрэгтэй согтуу тамхи татаад чанга чанга яриад зогсож байсан. Тэгэхээр нь би тэдэнд орцонд тамхи татахаа боль, чанга яриад байхаар хүүхдүүд сэрээд байна гэж хэлсэн. Тэгтэл нэг хүүхэн нь надад “чамд хамаагүй, чи гэртээ орж унт” гэж хэлэхээр нь би хариуд нь “та нар гарцгаа, би унтаж амармаар байна” гэтэл хоёр эмэгтэй нь хэрүүл хийгээд над дээр ирээд цамцнаас зулгаагаад байхаар нь би тэр эмэгтэйгийн гарыг нь тавиулах гээд гарыг нь түлхэж байтал хоёр залуугийнх нь турайнхай жижиг биетэй залуу нь миний ам, уруул хэсэгт толгойгоороо 2-3 удаа мөргөхөөр нь би амаа гараараа дараад доошоо тонгойтол тэд нар 2 давхарт гэрлүүгээ орцгоох гэхээр нь би хойноос нь гутлаа өмсөөд гараап ирье цагдаа дуудтал байж бай гэж хэлсэн боловч тэд нар гэртээ орцгоосон...” гэжээ. /хх- ийн 9-11-р тал/

Гэрч ................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тэр залуу надруу дайраад байхаар нь манай нөхөр ................түүний ам, шүд хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөсөн...” гэжээ./хх-19-20-р тал/

Гэрч ...................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “......................тэр залуутай зууралдсан байсан. Тэгтэл ............. тэр хоёрыг салгах гээд тэр залуугийн нүүрэнд нь нэг удаа мөргөх шиг болоод тэр хоёр салаад бид нар .................гэрт орсон...” гэжээ. /хх-25- 26-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн  №4599 тоот дүгнэлтэд: “…......................биед 1 шүдний эмтрэл, уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-28-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-47/, ял шалгах хуудас /хх-48/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч .....................нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ...............дүүргийн ... дугаар хороо ................хороолол ............. дүгээр байрны орцонд ...............орцонд тамхи татаж, чанга ярихаа боль гэж шаардлага тавихад нь өөдөөс нь маргалдаж, улмаар нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон №4599 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ......................дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ......................холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч ....................гэмт хэргийн улмаас учирсан гэм хорин хохиролд мөрдөн байцаалтын шатанд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаар гаргасан хохирол төлбөр шүүхийн шатанд ирүүлээгүй тул шүүгдэгч .....................бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч .........................нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардллагагүй гэж үзэж,  Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ................оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ..............овогт ..........................................хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..................500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч .....................оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ