Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 325

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн тоот төвд оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох 10,285,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* *******ны захирал Д.Энхсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ нь иргэн Б.ы өмчлөлийн хувийн хаусны 250 мкв талбай бүхий барилга, Оч төвийн 669 мкв эзэлхүүнтэй барилгыг 2016 оноос эхлэн ******* эрчим хүчээр хангаж байна. Б. Оч төвийн 2016 оны ******* төлбөр 4,463,838 төгрөг, 2017 оны төлбөр 1,718,970 төгрөг, хувийн орон сууцны 2016 оны төлбөр 510,967 төгрөг, 2017 оны төлбөр 880,000 төгрөг нийт 7,573,775 төгрөгийг төлөөгүй байна. ******* эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу алданги тооцоход 2,711,416 төгрөг болж байна. Иймд Б.аас 2016-2017 оны ******* эрчим хүчний төлбөр 7,573,755 төгрөг, алданги 2,711,416 төгрөг, нийт 10,285,191 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******ны захирал Д.Энхсайхан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Б.д холбогдуулан ******* төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ******* төлбөрийг хэсэгчлэн төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулан төлөхөөр талууд харилцан тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* *******ны нь хариуцагч Б.аас 10,285,191 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б. нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Б. нь ******* төлбөрийн үлдэгдэл 5,073,775 төгрөгийн 500,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 1,000,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, үлдэгдэл 3,573,775 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Б. нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээндээ Б. нь ******* төлбөрийн үлдэгдэл 5,073,775 төгрөгийн 500,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 1,000,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, үлдэгдэл 3,573,775 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 179,513 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА