Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 23

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр
     Улсын яллагч Б.Өлзийбат
     Шүүгдэгч Д.Наянбуу, түүний өмгөөлөгч М.Энхзаяа
     Шүүгдэгч Б.Дашдэлэг, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Дүнгэрийн Наянбуу, Эрдэнэбогд овогт Банзрагчийн Дашдэлэг нарт холбогдох 201607000023 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат, 1991 оны 03 сарын 02-ны өдөр төрсөн, 26 настай, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3-р багт оршин суудаг, малчин, дунд боловсролтой, аминдаа мал, гэртэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, Эрдэнэ овогт Банзрагчийн Дашдэлэг гэв.      
   Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цээл сумд төрсөн, одоо 49 настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст 5-11б тоотод оршин суудаг, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, урьд нь авсан ял шийтгэлгүй, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан шагналтай, Боржигин овогт Дүгэрийн Наянбуу гэв.
    Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.Наянбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг 60-ын ганга гэх газарт 16-10 ГАА улсын дугаартай Харер маркын автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1а-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Дашдэлэгийн жолоодож явсан 60-60 ГАА улсын дугаартай УАЗ-469 маркын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Г.Батбаатарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, Д.Энхцэцэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл, Д.Эрдэнэцэцэг, Г.Сарантуяа, Н.Эрдэнэсүх, Н.Өлзийжаргал, Г.Алтанзул, Г.Өлзийжаргал нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, яллагдагч Б.Дашдэлэг нь мөн өдөр 60-60 ГАА улсын дугаартай УАЗ-469 маркын автомашин жолоодож яваад дээрх 60-ын ганга гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар бүлгийн 6.3-д заасан “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээр суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гадна 
2.
замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”, 6 дугаар бүлгийн 6.3в-д заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы хэсгүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгсэл зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг тавина” гэсэн заалтыг зөрчиж зогссоны улмаас зорчигч Г.Батбаатарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, Д.Энхцэцэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл, Д.Наянбуу, Д.Эрдэнэцэцэг, Г.Сарантуяа, Н.Эрдэнэсүх, Н.Өлзийжаргал, Г.Алтанзул, Г.Өлзийжаргал нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:
    Шүүгдэгч Д.Наянбуу нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2016 оны 01 сарын 29-ний өдөр эхнэр хүүхдүүд, хүр дүү нарын хамт 21 цагийн үед аймгаас гарч явсан. Жарын ганганы тэнд машин ирж явсан их тод гэрэлтэй машин байсан. Би зөрлөө гэж бодоод гэрлээ шилжүүлээд зөрөх гэхэд пад гээд явчихсан. Гэтэл яг урд УАЗ 469 маркийн машин байж байсан. Буугаад ирэх үед миний машин шатаж байсан. Тэр үед манай эхнэр хүү хоёр намайг машинаас татаж авсан. Ийм л зүйл болсон гэв. 
    Шүүгдэгч Б.Дашдэлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 01 сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгаас 60-60 ГАА улсын дугаартай УАЗ-469 маркын машин унаж гарсан. Жарын ганганы тэнд машин тоггүй болоод зогссон. Аймаг руу сэлбэг захисан байсан. Араас гэрэл ирж байхаар нь сэлбэг захисан машин ирж байна гээд яриад байж байх үед араас ирээд мөргөсөн гэв. 
    Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Г.Сарантуяагийн мэдүүлэг 37-40-р хуудас, 39-рт хохирогчийг 2 дахь удаагаа байцаасан тэмдэглэл, 41-43-р хуудас хохирогч Д.Энхцэцэгийн мэдүүлэг, 51-52-р хуудас гэрч Н.Эрдэнэсүхийн мэдүүлэг, 56-р хуудас гэрч Сувдаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтад үзлэг хийв.
    Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 26-рт эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 85-рт шинжээчийн дүгнэлт 88, 95, 123, 134, 135, 147 хуудсууд дахь шинжээчийн дүгнэлтүүд, ял шалгуулах хуудас, 2-р хавтас 1-12-р хуудас бүх хохирогч нарын хэргийн материалтай танилцаж санал гомдолгүй гэсэн нотлох баримтад үзлэг хийв. 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэгүүд шинжлэн судлагдсан. Хавтаст хэргийн 28-р хуудаст эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 203-рт шинжээчийн дүгнэлт, 216-рт Чандмань сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, 219-рт Б.Дашдэлэгийн ял шалгуулах хуудас зэрэг нотлох баримтад үзлэг хийв.
    Шүүгдэгч Д.Наянбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Жарын ганга гэх газарт 16-10 ГАА улсын дугаартай Харер маркын автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1а-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Дашдэлэгийн жолоодож явсан 60-60 ГАА улсын дугаартай УАЗ-469 маркын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Г.Батбаатарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, Д.Энхцэцэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл, Д.Эрдэнэцэцэг, Г.Сарантуяа, Н.Эрдэнэсүх, Н.Өлзийжаргал, Г.Алтанзул, Г.Өлзийжаргал нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Дашдэлэг нь мөн өдөр 60-60 ГАА улсын дугаартай УАЗ-469 маркын автомашин жолоодож яваад дээрх 60-ын ганга гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар бүлгийн 6.3-д заасан “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт 
3.
аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээр суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гадна замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”, 6 дугаар бүлгийн 6.3в-д заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы хэсгүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгсэл зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг тавина” гэсэн заалтыг зөрчиж зогссоны улмаас зорчигч Г.Батбаатарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, Д.Энхцэцэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл, Д.Наянбуу, Д.Эрдэнэцэцэг, Г.Сарантуяа, Н.Эрдэнэсүх, Н.Өлзийжаргал, Г.Алтанзул, Г.Өлзийжаргал нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 
  Шүүгдэгч Д.Наянбуу, Б.Дашдэлэг нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс тэднийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наянбуу, Б.Дашдэлэг нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хасч,   хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
   Шүүгдэгч Д.Наянбуу, Б.Дашдэлэг нарт  Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. 
   Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Д.Наянбуу, Б.Дашдэлэг нарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
   Шүүгдэгч Д.Наянбуугийн битүүмжилсэн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан баг, 10-43 тоот 700 м2, 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий газар, шүүгдэгч Б.Дашдэлэгийн 4200000 төгрөгийн үнэлгээ бүхийн 40 тооны ямаа, 30 тооны хонь зэргийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.
  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нарт хохирол төлөгдсөн, ялтан нар цагдан хоригдоогүй, ялтан нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
      

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
        1. Шүүгдэгч Боржигин овогт Дүнгэрийн Наянбуу, Эрдэнэбогд овогт Банзрагчийн Дашдэлэг нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
        2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наянбуу, Б.Дашдэлэг нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
        3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Наянбуу, Б.Дашдэлэг нарт оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.
  4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Наянбуу, Б.Дашдэлэг нарт тус бүрт оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь  Цагдаагийн газарт хариуцуулсугай.
         5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Д.Наянбуу, Б.Дашдэлэг нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.
         6. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс ялтан нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.
         7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжилсэн ялтан Д.Наянбуугийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан баг, 10-43 тоот 700 м2, 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий газар, ялтан Б.Дашдэлэгийн 4200000 төгрөгийн үнэлгээ бүхийн 40 тооны ямаа, 30 тооны хонь зэргийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй. 
         8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Д.Наянбуугийн ШЖ67012976 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, Б.Дашдэлэгийн ДО91030211 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, АЯ0059130 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, Д.Наянбуугийн ?211258 дугаартай жолоочийн үнэмлэх, Б.Дашдэлэгийн ?1043392 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлсүгэй.
         9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нарт хохирол төлөгдсөн, ялтан нар цагдан хоригдоогүй, ялтан нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
         10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
         11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
         12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
         13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.МӨНХТУЯА