Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/895

 

 

 

 

 

 

 

   2018          11           21                                    895

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч: Х.О, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор /0381/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Од холбогдох эрүүгийн 1803 0077 00407 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Тэнгэрийн хаанчлал хүмүүс” шашны байгууллагын тэргүүн ажилтай, сард 680 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О.

 

           Шүүгдэгч Х.О нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр оройн 21 цаг 13 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Талст” авто угаалгын урд замд “Тоёота платз” маркийн, 26-84 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 17 настай М.Мг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.О мэдүүлэхдээ:

Би 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажлын шугамаар Тэрэлж яваад орой 21 цагийн үед гэртээ харихаар гэр бүлээрээ явж байсан. Тэр замаар би олон жил явсан. Мөн зам камертай тул би удаан явж байсан. Тэр үед гарцын эсрэг талд нэг хүүхэд гутлаа үдэж байгаа нь харагдсан. Би замын нөгөө тал руу хараад, буцаад хүүхэд байсан тал руу хартал хохирогч хүүхэд маш хурдтайгаар машины урдуур ороод ирсэн тул би машинаа зогсоож амжилгүй хүүхдийг мөргөсөн. Би хохирогчийг тэр даруй гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Хэргийн газрын үзлэг хийхэд манай эхнэр хамт байж байсан. Би хохирогчид 7 700 000 төгрөгийг бэлэн болон дансаар өгч, хохирогчийн түрээслэсэн байрны төлбөр, шаардлагатай эд зүйл, хөнжил болон бусад эд зүйл авч өгсөн. Мөн эмнэлэгт хэвтэж байх үед нь эм тариа, эмчилгээний зардал,  хоол унд авч өгч, өдөрт 2 удаа эргэж байсан. Хохирогч болон түүний ээж нь гомдолгүй гэсэн. Одоо хүүхдийн биеийн байдал гайгүй. Хойшид эмчилгээний зардал нэхэмжилбэл төлнө. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-М.М мэдүүлэхдээ:

Би 2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 13 минутын орчим хагас сайн өдөр эгчийндээ хүүхдийг нь харахаар ганцаараа ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигтээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед автомашинд мөргөгдсөн байх. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Намайг зам тээврийн осолд орсон гэж эмнэлгийн хувцастай хүн хэлсэн. Миний зүүн хөл хөдлөхгүй, баруун гар хөдлөхгүй, хамаг бие хөндүүрлээд өвдөөд байсан. Хоёр хоногийн дараа тойг, баруун гар хоёрт хагалгаа хийсэн. Намайг ямар дугаартай, ямар машин мөргөсөн талаар би юу ч санахгүй байна. Би 3 дугаар хорооллын эцэс, Талст авто угаалгын урд замд явган хүний гарц дээр автомашинд мөргүүлсэн. Тухайн үед цаг агаар тогтуун, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Жолоочийн зүгээс хагалгааны 450 000 төгрөг, ор хоногийн 170 000 төгрөг, мөн 500 000 төгрөгийг ойр зуурын хэрэглээндээ хэрэглээрэй гэж өгсөн гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч-Х.А мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд аав, хүргэн ах, хадам эгч нар ирээд М автомашинд мөргүүлсэн байна гэж хэлсэн. Мгийн биед ослын улмаас зүүн хөлийн тойг хугарч, аарцаг, атгаал яс, хамар хугарсан, нүүр хэсэг нь шалбарсан байсан. Жолоочоос эд материал болон эмчилгээний зардалд нийт 7 700 000 төгрөг авсан. Эмчилгээний зардал бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Төрболд мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой гэртээ байж байтал манай эхнэрийн талын хамаатан Мурат овогтой М нь 10 дугаар хорооллоос манай руу ирэх замдаа Говь цогцолбор комплекс, Талст авто угаалгын урд замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зам хөндлөн гарч яваад авто машинд мөргүүлсэн байсан. Над руу манай эхнэр Алтанасга гар утсаар залгаж, “дүү М машинд мөргүүлсэн байна. Гэмтлийн эмнэлэг рүү явсан, эмнэлэг рүү яваад оч” гэхээр нь шууд яваад очсон чинь манай эхнэрийн хамаатан хоёр дүү Мярик, Маралкаа нар эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмч нартай нь уулзаад томографийн зургийг нь авахуулаад гипс тавиулах өрөөнд орж, Мад гипс тавьсан. Томографийн зураг авсан эмч Магийн аарцаг, өвдөгний тойг гэмтэлтэй, хугарсан, мөн баруун гар эгэмний яс хугарсан, хамар гэмтэлтэй байна гэсэн. Мгийн биеийн байдлыг үзээд эмч нар Гэмтэл согогын үндэсний төвд хэвтүүлсэн гэжээ. (хавтаст хэргийн 27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11140 тоот дүгнэлтэд:

           1. М.Мгийн биед баруун атгаалын хүзүүний далд хугарал, умдагны баруун дээд, доод салааны зөрөөтэй далд хугарал, баруун тойгны далд хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хөмсөг, зовхи, хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

           2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 

           4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 35 дугаар хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 657 тоот дүгнэлтэд:

1. “Т.Платз” маркийн, 26-84 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч М.М нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл байхгүй болно гэжээ. (хавтаст хэргийн 48 дугаар хуудас)

 

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

...Үзлэгээр 20:51:51 цагт ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр цайвар өнгийн автомашин явж байснаа явган хүний гарцаар урдаас хойшоо чигтээ зам хөндлөн гарах гэж байсан хагас богино цайвар өнгийн куртиктай эмэгтэйг шууд мөргөөд автомашинд мөргүүлсэн хүн унаж буй бичлэг байв. Мөргөсөн автомашин зогсоод жолоочийн талаас болон эсрэг талаас бараан хувцастай хоёр хүн цуварч гарч ирээд мөргүүлсэн хүнийг нэг нь өргөөд машины баруун хойд талын хаалгаар оруулж буй, нэг нь цүнхийг нь аваад автомашинд орж буй бичлэг байна. Мөргүүлсэн хүнийг таних боломжгүй байв гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Х.О нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 86 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн орой 21 цаг 13 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Талст” авто угаалгын урд замд “Тоёота платз” маркийн, 26-84 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч, хохирогч 17 настай М.Мг мөргөж, эрүүл мэндэд нь баруун атгаалын хүзүүний далд хугарал, умдагны баруун дээд, доод салааны зөрөөтэй далд хугарал, баруун тойгны далд хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салтад цус харвалт, баруун хөмсөг, зовхи, хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.М, иргэний нэхэмжлэгч Х.А, гэрч Г.Төрболд нарын мэдүүлэг, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 657 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11140 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Х.Огийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний нэхэмжлэгч нь хохирогчид эмийн сангаас эм тариа, хүнсний дэлгүүрээс хүнс авсан гэж  555 689 төгрөгийн баримт хэрэгт гаргаж өгчээ.

Шүүгдэгч насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардал, байрны түрээсийн мөнгө, хэрэгцээт эд зүйл, (Монос эмийн сан 100 500 төгрөг, Монос эмийн сан 7 900 төгрөг, хагалгааны төлбөрт 450 000 төгрөг, Монос эмийн сан 77 000 төгрөг, Монос эмийн сан 7 900 төгрөг, Мон Арго ХХК 163 500 төгрөг,  Мон Арго ХХК 119 000 төгрөг) дансаар 4 000 000 + 600 000 төгрөг төлсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байх ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.А жолоочоос эд материал болон эмчилгээний зардалд нийт 7 700 000 төгрөг авч, эмчилгээний зардал бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Х.О нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хор уршигийг төлсөн гэж үзэв.

 

Насанд хүрээгүй хохирогч М.М нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тОлдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршигийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэгийг хэрэгт хадгалах нь зүйтэй. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Ог автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Ог 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Насанд хүрээгүй хохирогч М.М нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си ди бичлэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тОлдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН