| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00499/И |
| Дугаар | 130/ШШ2017/00541 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2017/00541
| 2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 130/ШШ2017/00541 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Капитал банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Х**** овогт К.Н,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Ботахара харажан овогт С.Д нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 6595848,35 төгрөг, зээлийн хүү 641643,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508,37 төгрөг, нийт 7238000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Кенжебай овогтой Нургүл, хамтран үүрэг гүйцэтгэгч Сади овогтой Досжан нар нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус банктай №ЗГ-330 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 10000000 т /Арван сая төгрөг/-г 36 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй Цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч Кенжебай овогтой Нургүл, хамтран үүрэг гүйцэтгэгч Сади овогтой Досжан нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 3404151.65 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 6595848.35 Т /зургаан сая таван зуун ерэн таван мянган найман зуун дөчин найман төгрөг, гучин таван мөнгө/, зээлийн хүү 641643.28 7 /зургаан зуун дөчин нэгэн мянган зургаан зуун дөчин гурван төгрөг хорин найман мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 508.37 Т /таван зуун найман төгрөг гучин долоон мөнгө/ нийт 7238000 төгрөг /Долоон сая хоёр зуун гучин найман мянган төгрөг! төлөгдөөгүй байна. Бид удаа дараа уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөлгүй өдийг хүрлээ. Иймд зээлдэгч Кенжебай овогтой Нургүл, хамтран үүрэг гүйцэтгэгч Сади овогтой Досжан нартай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус банктай №ЗГ-330 тоот зээлийн гэрээний 3.1.5 дугаар заалт, 3.1.11 дүгээр заалт, 3.1.14 дүгээр заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул зээлдэгч Кенжебай овогтой Нургүл, хамтран үүрэг гүйцэтгэгч Сади овогтой Досжан нараас үндсэн зээл 6595848.35 Т /зургаан сая таван зуун ерэн таван мянган найман зуун дөчин найман төгрөг, гучин таван мөнгө/, зээлийн хүү 641643.28 Т /зургаан зуун дөчин нэгэн мянган зургаан зуун дөчин гурван төгрөг хорин найман мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 508.37 Т /таван зуун найман төгрөг гучин долоон мөнгө/ нийт 7238000 төгрөг /Долоон сая хоёр зуун гучин найман мянган төгрөг/ төгрөгийг цалин болон бусад орлогоос нь суутгаж мөн зээлдэгч нарын хөрөнгийг нь худалдан борлуулж зээл төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч К.Н, С.Д нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч К.Н, С.Д бид хоёр Капитал банкны Баян-Өлгий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцав. К.Н, С.Д бид хоёр Капитал банкны Баян-Өлгий салбарын нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 6595848 төгрөг, зээлийн хүү 641643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508 төгрөг, нийт 7238000 /долоон сая хоёр зуун гучин найман мянган/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд бид хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч К.Н, С.Д нарт холбогдох Үндсэн зээл 6595848,35 төгрөг, зээлийн хүү 641643,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508,37 төгрөг, нийт 7238000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Н, С.Д нь нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 6595848,35 төгрөг, зээлийн хүү 641643,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508,37 төгрөг, нийт 7238000 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч К.Н, С.Д нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130800 төгрөгийн тал болох 65400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 65400 төгрөг, мөн хариуцагч К.Н, С.Д нараас 65400 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч К.Н, С.Д нар нь нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 6595848,35 төгрөг, зээлийн хүү 641643,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508,37 төгрөг, нийт 7238000 /долоон сая хоёр зуун гучин найман мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130800 төгрөгийн тал болох 65400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 65400 төгрөг, мөн хариуцагч К.Н, С.Д нараас 65400 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК