| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0418/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/510 |
| Огноо | 2018-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/510
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга А.Арай,
Улсын яллагч Б.Соёлмаа,
Хохирогч С.У-,
Шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ш.Г.Г-т холбогдох эрүүгийн 1810021080580 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ... оны .... дугаар сарын ...-ны өдөр ...... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “...........” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... дүүргийн .... дүгээр хороо .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ,ухаан саруул, хэрэг хариуцах чадвартай Ш.Г.Г- /РД:........./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Г.Гнь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дринк” пабын тусгай өрөөнд С.У-ыг “хөөлөө” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч С.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би багийн 3 найзтайгаа пабад сууж байсан. Тэгэхэд гаднаас Батдэлгэр, Ганзориг хоёр манай өрөөнд орж ирээд юм ярилцаад сууж байгаад, Ганзориг манай нэг найзтай хэрүүл өдөж маргалдаад байсан болохоор Ганзоригийг гарчих, бид найзуудтайгаа юм ярья гэхэд Түмэн-Өлзийг цохиж нооцолдсон. Бид хэд салгаж, гарах гэхэд намайг цохисон. Гэмт хэргийн улмаас миний нэр төр, эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан. Би Ганзоригийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол барагдуулах байх гэж харсан боловч барагдуулаагүй. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.” гэв
Гэрч Б.Буянтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тэрээр гэнэтхэн л Уранмандахын зүүн хацар орчимд нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед Уранмандах зүүн хацараа дараад ёолоод доошоо суусан. ...Уранмандахын зүүн хацар овоогоод хавдчихсан байсан...” гэжээ./хх-13-14-р тал/
Гэрч Б.Бэгзсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ганзориг гэнэтхэн л Уранмандахын зүүн шанаа орчим руу нь гараараа нэг удаа цохитол хацарнаас нь цус гарсан...” гэжээ. /хх-15-16-р тал/
Гэрч М.Түмэн-Өлзий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ганзориг хажуугаар зөрж өнгөрөх гэж байсан Уранмандахын зүүн хацар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэр дороо Уранмандахын зүүн хацар, шанаа нь хавдсан...” гэжээ. /хх-17-18-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹10986 тоот дүгнэлтэд: “…С.У-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-22-р тал/
Хохиролын баримтууд /хх-37-41, 63-64/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-42-45, 60-61/, ял шалгах хуудас /хх-46/, хохирол төлсөн баримт /хх-66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Гнь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дринк” пабын тусгай өрөөнд С.У-ыг “хөөлөө” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч Б.Буянтогтохын “...тэрээр гэнэтхэн л Уранмандахын зүүн хацар орчимд нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед Уранмандах зүүн хацараа дараад ёолоод доошоо суусан. ...У-ын зүүн хацар овоогоод хавдчихсан байсан...” гэх мэдүүлгээр, /хх-13-14-р тал/ гэрч Б.Бэгзсүрэнгийн “...Г гэнэтхэн л У-ын зүүн шанаа орчим руу нь гараараа нэг удаа цохитол хацарнаас нь цус гарсан...” гэх мэдүүлгээр, /хх-15-16-р тал/ гэрч М.Түмэн-Өлзийгийн “...Г хажуугаар зөрж өнгөрөх гэж байсан У-ын зүүн хацар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэр дороо Уранмандахын зүүн хацар, шанаа нь хавдсан...” гэх мэдүүлгээр, /хх-17-18-р тал/ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹10986 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г-ын дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч С.У- гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүлэгт ажилгүй байсан хугацааны цалин 860.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн 374.000 төгрөг, Гран фри эмнэлгийн эмч цаашид хийлгэх эмчилгээний 1.500.000 төгрөг буюу нийт 2.734.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 202.537 төгрөгийг төлсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан гэмт хорын хохирол нэхэмжилсэн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 350.000 төгрөгийг шүүгдэгч Г.Г-с гаргуулж хохирогчид олгох, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж, гэм хорын болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш.Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зууг тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 350.000 төгрөгийг шүүгдэгч Г.Г-с гаргуулж хохирогч С.У-д олгосугай.
8. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ