| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00476/И |
| Дугаар | 130/ШШ2017/00544 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2017/00544
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 130/ШШ2017/00544 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Тасбике овогт А.Агийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Алия гэж бичигдсэн нэр А.А мөн болохыг тус тус тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч А.А шүүхэд гаргасан хүсэлтэд: А.А миний бие 1961 онд төрсөн, Цагааннуур дамжлага баазын бэлтгэл тасагт ноос ялгагчаар ажиллаж байгаад 1986 онд Өлгий хотод шилжиж ирж аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тус үйлдвэрийн даргын 1987.02.09-ний өдрийн 08-р тушаалаар 1987.02.10-ны өдрөөс эхлэн туслах ажилчнаар орж ажилласан юм. Уг тушаалд миний нэрийг Алия гэж алдаатай бичсэн байх бөгөөд нийгмийн даатгалын байгууллага миний материалыг /тэтгэвэр тогтоолгох/ бичиг баримтуудыг хянах явцад зөрчил гэж үзсэн тул ажилд орсон тушаал болон ажлаас чөлөөлсөн тушаалуудад дурдагдсан Алия гэдэг нэр миний нэр мөн болохыг тогтоолгох шаардлага гарлаа. Иймд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын намайг туслах ажилчнаар томилсон 1987 оны 08-р тушаал болон аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын намайг ажлаас чөлөөлсөн 1992 оны 12-р тушаалд дурдсан Алия гэдэг нэр Аминий нэр мөн болохыг хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон бусад нотолгоог үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Өлгий сумын иргэн Аын Агэдэг хүн шүүхэд дараах хүсэлтийг гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл А.А нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч Нийгмийн даатгалын хэлтэст гаргахад, А.Агийн Нэгдэл дундын үйлдвэрт ажилд орсон гарсан тушаалд Агэдэг хүний нэрийг Алия гэж буруу бичсэнээс болж, хөдөлмөрийн дэвтэрт бичсэн бичилт зөрсөн байдаг юм. Тийм учраас Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 2 тушаал дээр байгаа Алия гэдэг нэр Алия мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байгаа. Нэгдэл дундын үйлдвэрийн 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар тушаал болон Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 12 дугаар тушаалд Алия гэж бичигдсэн энэ нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтэд 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдөр барилгад туслах ажилтнаар авч ажиллуулаа Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар тушаал гэж тэмдэглэгдсэн. Мөн орон тооны цомхтголоор чөлөөлсөн 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаал гэдэг дээр хөдөлмөрийн дэвтэр Агэдэг хүний нэр дээр байгаа учраас дээрх хоёр тушаалд дурдагдсан нэр Аболох бүрэн магадлалтай юм. Нөгөөтээгүүр хамт ажиллаж байсан Х.Халел, А.А, С.Күлиза нарын тодорхойлолт байгаа. 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн амралт олгосон байгууллагын даргын тушаалын хавсралтын 10 дугаар хуудаст Аын Агэж тодорхой бичсэн байдаг юм. Мөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг баримтуудын бичилттэй тохирч байгаа тул Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар тушаал болон Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 12 дугаар тушаалд дурдагдсан Алия гэдэг нэр Амөн болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ба хүсэлт гаргагчийн хүсэлтийг дэмжиж байна. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.А нь Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Алия гэж бичигдсэн нэр А.А мөн болохыг тус тус тогтоолгохыг хүсжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Алия гэж бичигдсэн нэр А.А мөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Монгол Улсын иргэний үнэмлэхэд: овог Тасбике, эцгийн нэрА.А, хүйс эмэгтэй, төрсөн, он, сар, өдөр 1961/06/12, регистрийн БЮ61061201 дугаартай, олгосон он, сар, өдөр 2012/10/08, хүчинтэй хугацаа 0000/00/00 гэж бичигдсэн байдал,
А.Агийн 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт ...Овог:А.Абичигдсэн байдал,
ГХЯ-ны харъяа Цагааннуур дахь дамжлага баазын даргын 1986 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай Ажилчин чөлөөлөх тухай тушаалд ... 1. Өөр газарт шилжин ажиллах болсон тул тус баазын нэхмэлийн тасагт нэхмэлчнээр ажиллаж байгаа А овогтой А 1986 оны 02-р сарын 10-аас эхлэн уг ажлаас нь чөлөөлсүгэй гэж бичигдсэн байдал,
ГХЯ-ны харьяа Цагааннуур дахь СХ-ийн Ү таван жилийн гавшгайч дамжлага баазын даргын 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалд ... А Агэж бичигдсэн байдал,
А.Агийн 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нээлгэсэн 628489 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхийн үнэмлэхэд ...овог:А.Абичигдсэн байдал,
Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн иргэн Х.Халелийн Миний бие Х.Халел тодорхойлолт бичсэн учир нь: 1987 оны 1 сарын 26-нд Алтанцөгц сумд барилгын ажилд өрлөгчин, шаварчин мэргэжлээр Аминий гарт ажилласан нь үнэн болно. Тухайн үед би бригадын даргаар ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн А.Аы Би 1983 оноос аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын техникчээр орж ажиллаж байсан ба тухайн үед тус үйлдвэрт барилгын тасагт нооромчиноор А овогтой Ань ажилд томилогдож орсон ба тус үйлдвэр хувьчлагдаж татан буугдах хүртэл ажиллаж байсныг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн иргэн С.Күлизагийн Миний бие С.Күлиза нь 1987 онд НДҮ-ийн барилгын ажилд А.Атай нооромчиноор ажилласан нь үнэн юм гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Х.Б, Х.А, Х.Ү, Х.Ж, нарын төрсний гэрчилгээнд ... эхийн овог: А, нэр: Агэж бичигдсэн байдал,
№197931 дугаартай Овог А, нэр АМонгол улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаар зарлигаар Алдарт эх II одонгоор шагнав гэх үнэмлэхийн хуулбар,
А.Агийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын жуух бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнагдсан үнэмлэхэд ...А.А гэж бичигдсэн байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.
Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай Ажилд томилох тухай тушаал нь хүсэлт гаргагч Т.Ариягийн нотлох баримтаар гаргаж өгсөн 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд дахь 3. 1986.02.03 Барилгад туслах ажилчнаар авч ажиллуулав. НДҮ-ийн даргын 1986 оны 02-09-ний өдрийн №08 тоот тушаалаар гэх бичилттэй, Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь мөн хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсан дахь 04.1992 04.20. Орон тооны цомхтголд орсон учир барилгачны үүрэгт ажлаас чөлөөлөв НДҮ-ийн даргын 1992 оны 04-р сарын 01-ний өдрийн 12-р тушаалаар гэх бичилттэй тус тус тохирч байна гэж үзлээ.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Алия гэж бичигдсэн нэр А.А мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Алия гэж бичигдсэн нэр А.А мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК