| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00260/и |
| Дугаар | 351 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогтой ******* ******* Ховд аймгийн ******* сумын багийн айлын тоотод байрлах ******* м2 талбай бүхий 2 өрөө, 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын -ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие 1959 онд төрсөн. Намид овогтой 3 дахь үеийн зээ охин юм. Би 1984 онд Монгол Улсын Их сургуулийг төгсөж Ховд аймагт ирсэн үеэс хойш Н.г ядрах, өвдөх үед нь халамжилж байсан болно. айлын орон сууцны тоот байрыг 1991 оны сүүлчээр ******* ширхэг хувьцааны ягаан тасалбараар хувьчлахад Н.д өөрийн ам бүлийн 5 хүний /миний ээж , нөхөр ******* , ******* , хүү ийн , охин ийн / нарын 15 ширхэг ягаан тасалбарыг үнэ төлбөргүй өгч байр авахад нь тусалсан болно. Н. өөрөө энэ байрыг надад өгнө гэж өөрийн ах, дүү, хөрш айл, найз нөхөддөө байнга ярьдаг байсан. Гэнэт ухаангүй болсон учраа надад гэрээслэл үлдээж чадаагүй. Дүү нь Н.г нас барах үед нь байсан ба буяны ажилд цугласан мөнгөнөөс буяны ажилд зарцуулаад үлдсэн мөнгө, талийгаачийн хадгаламжид байсан 10 сая төгрөг, гэрийн тавилга, цахилгаан хэрэгслийг авч явсан бөгөөд надад талийгаачийн аман гэрээслэлийн дагуу байрыг нь үлдээсэн. Уг байрыг 20 оны 06 дугаар сараас хойш өнөөг хүртэл намайг эзэмшиж байхад ямар нэгэн маргаан гараагүй болно. Иймд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О. нь Ховд аймгийн ******* сумын багийн айлын тоотод байрлах ******* м2 талбай бүхий 2 өрөө, 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Ховд аймгийн ******* сумын багийн айлын тоотод байрлах ******* м2 талбай бүхий 2 өрөө, 2 давхар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 16170013 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-О.******* иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ховд аймгийн архивын тасгийн айлын оршин суугчдын сууцны хувьчилсан нэгдсэн жагсаалтын хуулбар,
-Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 796 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.гийн нас барсны лавлагаа,
-Үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар,
-Гэрч Д.ийн “...Ховд аймгийн ******* сумын багийн айлын тоотод ахмад багш Н. олон жил ганцаараа амьдарч байсан. О. түүнийг асардаг байсан...”гэх мэдүүлэг,
-Гэрч Е.ын “...Н. багш уг байрандаа ганцаараа амьдардаг байсан. Нэг удаа Н. багш миний хажууд О.******* хүүхдүүдийн ягаан тасалбараар байртай боллоо гэж ярьж байсан. Н. багшийг эргэж тойрч ирдэг хүн байдаггүй” гэх мэдүүлэг,
-Гэрч З.ы “Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцанд би 1980 онд орсон. 1981 онд уг байрны тоотод Н. нүүж ирсэн. Бид нар хөрш айлууд байсан. Бид хоёр нэг нутгийн хүмүүс учир сайн мэдэж байна. Н. багш амьд ахуйдаа энэ байрыг О. авах байх өөр авах хүн байхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.гийн “Н. бол миний төрсөн ах. Миний ах Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцны тоотод ганцаараа амьдардаг байсан. Манай ах эхнэр хүүхэдгүй. Энэ байрыг хувьчлалаар О. авч байсан гэдэг. Би О.тай ярилцаж тохиролцоод уг байрыг О.д өгөхөөр болсон. Н.д надаас өөр хамаатан садан байхгүй. Уг байрны өмчлөгчөөр О.г тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцны тоот байрны өмчлөгч Намадын гийн нэрийг айлын суугчдын сууцны хувьчласан нэгдсэн жагсаалтад Н. гэж, нас барсны бүртгэлийн лавлагаа дээр Намидын гэж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэгт Намадын гэж овог, нэрний үсгийн зөрүү гарч байгаа боловч Намадын /Намидын /-гийн ПЯ300117 регистрийн дугаар нь бүгд ижил байна. Иймд ПЯ300117 регистрийн дугаартай Намадын , Намидын нар нь нэг хүн ба бичиг баримт дээр нэрний үсгийн зөрүү гарсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч О. нь Ховд аймгийн ******* сумын багийн айлын тоотод байрлах ******* м2 талбай бүхий 2 өрөө, 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болох нь нотлогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар хүсэлт гаргагч О.******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106.1-д зааснаар Ховд аймгийн ******* сумын багийн айлын тоотод байрлах ******* м2 талбай бүхий 2 өрөө, 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь ******* тоот регистрийн дугаартай, ******* овогтой ******* мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч О.******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА