| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00111/и |
| Дугаар | 344 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 344
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ид холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б., нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Б.той 2007 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан амьдарч байна. Бид гэр бүл болсноос хойш 2008 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Г., 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин Г. нар төрсөн. Б. нь сүүлийн жилүүдэд архи ууж, хэрүүл маргаан хийж, амгалан тайван амьдрах орчин бүрдэхгүй байх тул шүүхэд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс бид нарт эвлэрүүлэх хугацаа олгосон. Одоо бид хоёр эвлэрсэн гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.*******тэй 2007 онд гэр бүл болж, 2008 онд охин Г., 2009 онд охин Г. нар төрж, бид элэг бүтэн амьдарч байгаа. Бид хоёр эвлэрсэн. Одоо алдаа дутагдалаа ойлгоод сайхан амьдарна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.ид холбогдуулан гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б. нар нь 2007 онд гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 2008 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Г., 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин Г. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондоо эвлэрсэн байх ба энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б. нарын хоорондоо эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА