Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцанд байрлах -ийн захирал Б.д холбогдох дулаан эрчим хүчний төлбөр 423,159 төгрөг, алданги 150,000 төгрөг, нийт 573,159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд дулааны *******, дулааны ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ нь иргэн Б.Гантулгын 40м3 эзлэхүүнтэй интернет г 2015 оноос эхлэн дулааны эрчим хүчээр хангаж байна. Б. нь 2015 оны дулааны төлбөр 35,574 төгрөг, 2016 оны дулааны төлбөр 149,985 төгрөг, 2017 оны дулааны төлбөр 237,600 төгрөгийг төлөөгүй байна. ******* эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу эдгээр төлбөрөөс алданги тооцоход 150,000 төгрөгийн алданги болж байна. Иймд Б.ас 2015-2017 оны дулааны эрчим хүчний төлбөр 423,159 төгрөг, алданги 150,000 төгрөг, нийт 573,159 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* нь Б.тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дулаан, халуун усаар хангахаар гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь 1 жилийн хугацаатайгаар байгуулагддаг. Б. нь Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцанд ажиллуулдаг тул дулааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тариф болох 1 м3–ийг 1480 төгрөгөөр тооцож авдаг. Манай байгууллага шүүхэд хариуцагч Б.ас 2015-2017 оны дулааны эрчим хүчний төлбөр 423,159 төгрөг, алданги 150,000 төгрөг, нийт 573,159 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэхдээ Б.тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан тул энэхүү өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дулааны төлбөр 313,589 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 423,159 төгрөгийн 109,570 төгрөгөөс татгалзаж байна. Харин  дулааны үндсэн төлбөр 313,589 төгрөгт ногдох үнийн дүнгийн 0,5% -иар тооцож алданги нэхэмжилнэ. Нийт үндсэн төлбөр 313,589 төгрөг, алданги 156,205 төгрөг, нийт 469,794 төгрөгийг хариуцагч Б.ас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцанд байр түрээсэлж ажиллуулсан. Би Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дулаанаар хангуулах талаар гэрээ байгуулсан. Ингэхдээ би сард 60,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Би нэхэмжлэлийн шаардлагаас 0,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Үлдэгдэл төлбөрийг байр түрээслүүлэгч төлөх ёстой гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулан дулаан эрчим хүчний төлбөр 423,159 төгрөг, алданги 150,000 төгрөг, нийт 573,159 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. дулааны үндсэн төлбөрөөс 109,570 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас дулааны үндсэн төлбөр 313,589 төгрөг, алданги 156,205 төгрөг, нийт 469,794 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “******* эрчим хүчээр хангах гэрээ” байгуулсан байх бөгөөд талууд уг гэрээ байгуулагдсан эсэх, мөн биет байдлын доголдол, үнэ тарифын талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч Б. нь Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дулаан, халуун усаар хангуулахаар гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ /хх-3-5/-ний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Мөн дулаанаар хангах тухай талуудын хооронд байгуулсан гэрээ Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д заасны дагуу Иргэний хуулийн 3 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний төрлөөр зохицуулагдах харилцаа байх бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.ас үйлчилгээ үзүүлсний төлбөрийг шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “би уг г 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллуулсан тул энэ хугацааны дулааны төлбөр, алданги төлнө, үүнээс хойших төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарлах боловч хариуцагч Б. нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл болох 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцанд ажиллуулаагүй талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑д зааснаар нотлох баримтаар нотлоогүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар хэрэглэгч нь эрчим хүч, дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх ёстой бөгөөд эрчим хүчээр хангагч нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй, буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчээс хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.ас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дулааны төлбөр 313,589 төгрөг, алданги 156,205 төгрөг, нийт 469,794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******нд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нэхэмжлэлийн шаардлагаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөрөөс 109,570 төгрөгөөс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.ас 469,794 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14,744 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хариуцагч Б.ас дулааны эрчим хүчний төлбөр 313,589 төгрөг, алданги 156,205 төгрөг, нийт 469,794 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.ас 469,794 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14,744 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА