| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00417/и |
| Дугаар | 394 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт 2 дугаар бригадад 1984 оны 06 сараас 1989 оныг дуустал мал малласан. Би 1984 оны 6 дугаар сард 8-р анги төгссөн. Намайг бага байхад эцэг эх өхөөрдөөд Хулгана гэж дууддаг байсан. Миний багийн нэр болох Хулгана гэдэг нэрээр 70-р дансны хуулга гарч ирсэн. Манайх ам бүл дөрвүүл. Би аав, ээж, эгч Б.Аюуш нарын хамт мал малладаг байсан. Би 1986 онд С.*******той гэр бүл болсон. Иймд намайг 1984 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймагт Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1984 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Малчны мэргэжлийн 00235 дугаартай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Б.*******ийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 1002 дугаартай лавлагаа,
-Б.*******ийн нэрний бичилттэй Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын 1983-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд,
-Гэрч С.*******ийн “Манай аавынх Б.*******ийн аавынхтай 1970-аад оноос хойш айл саахалт байсан. Б.******* 1984 онд 8-р анги төгсөөд эцэг эхийн хамт мал малласан. Би мөн мал маллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.гийн “Бид хоёр хамт 1984 оноос нэгдэл тарах хүртэл Чандмань сумын Тахилт багт мал малласан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1984 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Б.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1984 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА