Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар  2021/ШЦТ/1092

 

 

 

 

 

 

 

 

  2021         10          21                                        2021/ШЦТ/1092

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Х.Еркебулан,

шүүгдэгч Б.Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Х д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 04117 2786 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х  нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Шинжлэх ухаан технологийн дээд сургуулийн Харилцааны англи хэлний 125 тоот ангиас Б.Н гийн Iphone X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.146.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Хохирогч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийн “Харилцааны англи хэлний 125 тоот ангид 16 цагаас завсарлах үеэр миний Iphone X загварын гар утсаа алга болсноо мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би гар утсаа хүлээн авсан. Миний утсыг хулгайлсан Б.Х  надаас уучлалт гуйгаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9/,

- Яллагдагч Б.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хичээлтэй байж байгаад хамт хичээлд сууж байсан Н  гээд охины гар утсыг хулгайлаад авчихсан юм. Н  бид 2 хамт хичээлд суудаг нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Тухайн өдөр хичээлд сууж байгаад завсарлах үед Н  утсаа ширээн дээр үлдээгээд гараад явах тухайн үед Н гийн гар утсыг аваад унтраачихсан юм. Би тухайн үед гар утсыг сонирхож хулгайлан авсан тэгээд хамт хичээлд суудаг найзын гар утас байсан болохоор буцааж өгье гэж бодоод зараагүй байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагаас нардуу хүний утас авсан байна. Яаралтай ир гэж ярихаар нь Н гийн ахтай уулзаж утсыг өгсөн. Би тухайн гар утсыг буцааж өгсөн. Уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

- Яллагдагч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед КТМС-ийн лекцийн зааланд хичээл орж байсан ба хичээл дундуур Н  ус авах гээд гарахдаа өөрийн айфон Х маркийн гар утсаа үлдээгээд явсан байсан. Тэгээд би утсыг өөрөө ч мэдэхгүй аваад унтраагаад куртикнийхаа халаасанд хийсэн. Тэгээд Н  орж ирээд утас алга байна гээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд гарч ороод утсыг нь хайгаад байсан. Тэгээд тарцгаасан. Би уул нь утсыг нь маргааш нь өгөх гэж байсан боловч цагдаад хандсан болохоор нь би өгөх гээд өгч чадалгүй 3-4 хоног болчихсон. Тухайн үед утсыг нь аваад би имейл код, айдигийн устгуулъя гэж бодсон ч Н  бол миний найз, Н гийн царай нүдэнд харагдаад би устгуулж чадаагүй. Тэгээд би утсыг нь өөрөө түрүүлж уучлалт гуйгаад буцаагаад өгсөн. Тухайн үед юунаас болоод би утсыг нь авчихаад маш их гэмшиж өөрийгөө буруутгасан. Одоо бол Н той учираа олсон. Намайг уучилсан” гэх мэдүүлэг /хх-ийнэ 29-30/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 12-17,

- Б.Х гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/

- Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Б.Х  нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Шинжлэх ухаан технологийн дээд сургуулийн Харилцааны англи хэлний 125 тоот ангиас Б.Н гийн Iphone X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.146.000 төгрөгийн хохирол учруулсан хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Хохирогч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийн “Харилцааны англи хэлний 125 тоот ангид 16 цагаас завсарлах үеэр миний Iphone X загварын гар утсаа алга болсноо мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би гар утсаа хүлээн авсан. Миний утсыг хулгайлсан Б.Х  надаас уучлалт гуйгаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9/,

- Яллагдагч Б.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хичээлтэй байж байгаад хамт хичээлд сууж байсан Н  гээд охины гар утсыг хулгайлаад авчихсан юм. Н  бид 2 хамт хичээлд суудаг нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Тухайн өдөр хичээлд сууж байгаад завсарлах үед Н  утсаа ширээн дээр үлдээгээд гараад явах тухайн үед Н гийн гар утсыг аваад унтраачихсан юм. Би тухайн үед гар утсыг сонирхож хулгайлан авсан тэгээд хамт хичээлд суудаг найзын гар утас байсан болохоор буцааж өгье гэж бодоод зараагүй байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагаас надруу хүний утас авсан байна. Яаралтай ир гэж ярихаар нь Н гийн ахтай уулзаж утсыг өгсөн. Би тухайн гар утсыг буцааж өгсөн. Уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

- Яллагдагч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед КТМС-ийн лекцийн зааланд хичээл орж байсан ба хичээл дундуур Н  ус авах гээд гарахдаа өөрийн айфон Х маркийн гар утсаа үлдээгээд явсан байсан. Тэгээд би утсыг өөрөө ч мэдэхгүй аваад унтраагаад куртикнийхаа халаасанд хийсэн. Тэгээд Н  орж ирээд утас алга байна гээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд гарч ороод утсыг нь хайгаад байсан. Тэгээд тарцгаасан. Би уул нь утсыг нь маргааш нь өгөх гэж байсан боловч цагдаад хандсан болохоор нь би өгөх гээд өгч чадалгүй 3-4 хоног болчихсон. Тухайн үед утсыг нь аваад би имейл код, айдигийн устгуулъя гэж бодсон ч Н  бол миний найз, Н гийн царай нүдэнд харагдаад би устгуулж чадаагүй. Тэгээд би утсыг нь өөрөө түрүүлж уучлалт гуйгаад буцаагаад өгсөн. Тухайн үед юунаас болоод би утсыг нь авчихаад маш их гэмшиж өөрийгөө буруутгасан. Одоо бол Н той учраа олсон. Намайг уучилсан” гэх мэдүүлэг /хх-ийнэ 29-30/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 12-17/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Х г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Б.Н д “Iphone X маркийн гар утсыг буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Х д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

            Б.Х д 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Х г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х г Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Б.Х д зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА