Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/615

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрлдэхүүнтэй,

 

Нарийн бичгийн дарга Х.Буянжаргал,

Иргэдийн төлөөлөгч С.Алтанбаяр,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С.А, Ш.Т.А нарт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ........ны өдөр Орхон аймгийн .......... төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............8 тоотод оршин суух хаягтай, урьд,

- Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 cap 21 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, 8 жил 7 cap 21 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б.З.Б /РД: ........./

 

2. Mонгол Улсын иргэн, ................ны өдөр ............ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............тоотод түр оршин суудаг, урьд

- Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 07 сарын 08-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 cap 14 хоногийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б.С.А /РД: ............./

 

3. Монгол Улсын иргэн............... төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ................тоотод оршин суух хаягтай, урьд

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ш.Т.А /РД: .............../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч З.Б нь:

1. Т.А, Ц.Ганбат нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 3 орцны 33 тоот хохирогч Я.Оюунбилэгийн байранд цонхоор нь нэвтэрч нийт 2.939.900 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг шигтгээтэй монетон хос ээмэг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг Canon брендийн зургийн аппарат, 1 шил виски, Apple брэндийн зөөврийн компьютер, Nike брэндийн пүүз, 1 ширхэг мөнгөн гинж кулон, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

2. Т.А, С.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 19 тоот хохирогч Ш.Ичинхорлоогын гэрт тагтаар нь дамжин нэвтэрч нийт 17.884.320 төгрөгийн үнэ бүхий сейфтэй 21 ширхэгтэй шүрэн эрх, 2 ширхэг эмэгтэй, 1 ширхэг эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг алтан цагны оосор, 2 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, 1 ширхэг цэнхэр өнгийн шитгээтэй мөнгөн бөгж, хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 хос цэнхэр өнгийн чулуун шигтгээтэй алтны хольцтой ээмэг, бөгж, 1 ширхэг цагаан өнгийн сувдан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвчний хослол, 5 ширхэг хар өнгийн суурьтай хар ногоон өнгийн шигтгээтэй алтаар бүрсэн аяга, 1 ширхэг ёроол нь хээтэй, модон тагшийг алтаар бүрсэн жижиг алтан аяга, 1 ширхэг орон сууцны ордер, 2 ширхэг гадаад паспорт, 4 ширхэг иргэний үнэмлэх, 2 ширхэг Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр, бэлэн 2.379.500 төгрөг, 800 ам.доллар, 2 ширхэг арьсан, 1 ширхэг даавуун түрийвч, 1 ширхэг их гарын, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг улаан өнгийн даалинтай, шинэ цагийн алтан нуухтай хув хөөрөг, 1 ширхэг ногоон өнгийн даалинтай алтан нуухтай манан толгойтой мөнгөн халбагтай Чүнчигноров хөөрөг, 2 ширхэг Самсунг маркийн гар утас, төмөр оосортой бугуйн цаг, 4 ширхэг эмэгтэй бугуйвч, 1 хос цагаан шар алт хольсон ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, кулон, 1 хос цэнхэр шигтгээтэй ээмэг, бөгж, 2 хос ээмэг, цүнхтэй 800.000 төгрөг, 100 ам.доллар зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

3. С.А, Т.А, Ц.Ганбат нартай бүлэглэн Т.Аын 50-44 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн автомашинаар 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ревир гарден хотхоны 305 дугаар байрны 201 тоотод суух хохирогч А.Готовсүрэнгийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 12.906.300 төгрөгийэ үнэ бүхий 1 ширхэг алтан ёроолтой шинэ цагийн их гарын мөнгөн аяга, 1 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 6 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 2 ширхэг эртний хийцийн их гарын мөнгөн аяга, 10 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, 1 ширхэг алтаар бүрсэн бага гарын хуучин цагийн мөнгөн аяга, 2 ширхэг шинэ цагийн жижиг мөнгөн аяга, 3 ширхэг буюу Seiko, Armoni, Possel брендийн эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг 22 краттын алтаар бүрсэн эмэгтэй хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 ширхэг эрэгтэй хас тэмдэгтэй шигтгээтэй бөгж, 4 ширхэг буюу Citizen, Gucci, Сваровский брендийн болон Энэтхэг улсын бугуйн цагнууд зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

4. н.Мөнхболд, С.А нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрейм Ланд хотхоны 1-3 тоот хохирогч С.Амгалангийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 3.798.792 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг цагаан алтан бөгж, 1 ширхэг савхин түрийвч, 1 ширхэг мөнгөн хуйтай сэлэм, 1 ширхэг: мөнгөн бариултай томруулагч шил, 19 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

 

5. Ганцаараа 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Амины орон сууцны 115 тоот хохирогч С.Ариунаагийн гэрт тагтаар нь нэвтэрч нийт 14.750.000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг шүрэн толгойтой, даалинтай алтан нуухтай оюу хажтай, халтар манан хөөрөг, 1 ширхэг 999 сорьцтой алтан гинж, дунд гарын 05-н хэмжээтэй 4 ширхэг, 07-н хэмжээтэй 3 ширхэг, 08-н хэмжээтэй 2 ширхэг, 09 хэмжээтэй 1 ширхэг мөнгөн аяганууд, 1 ширхэг Самсунг таб загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

6. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Цэлмэг хотхоны 12-1 тоот хохирогч Б.Мөнхбатын байшинд цонхоор нь нэвтэрч нийт 11.743.000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг Самсунг маркийн зургийн аппарат, сейфийг эвдэж 1 ширхэг зүү ороож оёсон савхин дайлантай дунд гарын ясан халбагатай, гуйлан нуухтай гартааман хөөрөг, 1 ширхэг очиртой монетан эрэгтэй бөгж, алхан хээтэй монетон эрэгтэй бөгж, 1 ширхэг хар өнгийн цүнхтэй Dell inspiron i3 маркийн нөүтбүүк, 9 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг үүргэвч, 1 ширхэг I phone 6S загварын гар утас, 1 ширхэг эмэгтэй хүүхдийн цаг, 1 ширхэг алаг эрээн цүнх, 1 ширхэг хэтэвч зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

7.  2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 12 тоот хохирогч Г.Ариунзаяагийн гэрт цонхоор нь нэвтэрч нийт 7.260.100 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг Dell брендийн I-7 үзүүлэлттэй нөүтбүүк, 1 ширхэг цүнх, 1 ширхэг 7-ийн, 1 ширхэг 6-ийн, 1 ширхэг 5.5-ийн тус тус хэмжээтэй мөнгөн аяганууд, 1 ширхэг мөнгөн хөөрөг, 1 ширхэг чулуун манан хөөрөг, 1 ширхэг арьсан түрийвч, 1 ширхэг монетон гинж, 4 ширхэг Солонгос монетон бөгж, 6 ширхэг монетон хос ээмэг, 2 ширхэг монетон кулон, 1 ширхэг монетон гинж, ээмэгний хослол, 1 ширхэг хүүхдийн монетон бугуйвч, 1 ширхэг хүүхдийн монетон хос ээмэг, 15 ширхэг мөнгөн бөгж, 20 ширхэг мөнгөн хос ээмэг, 5 ширхэг мөнгөн гинж зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

8. 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 6 тоот хохирогч Б.Булганхангайн гэрийн цонхоор нэвтэрч нийт 240.000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлсан,

9. 2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 30 тоот хохирогч Х.Мөнхтулгын гэрийн цонхоор нэвтэрч нийт 2.346.000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг торгон даалинтай алтан нуухтай, ясан халбагтай оюу оруулгатай усан манан хөөрөг, 1 ширхэг Самсунг брендийн кор-2 үзүүлэлттэй нөүтбүүк, 1 ширхэг Самсунг-s6 загварын дэлгэц нь хагархай гар утас, 1 ширхэг Q&Q брендийн эрэгтэй бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

10. 2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар байрны 47 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бодь Пропертийз” ХХК-ийн байрны цонхоор нэвтэрч 88.000 төгрөгний үнэ бүхий Канон-1530 маркийн зургийн аппаратыг хулгайлсан,

11.  2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 163 тоот хохирогч Г.Батсайханы байшингийн цонхоор нэвтэрч нийт 3.873.000 төгрөгийн үнэ бүхий 6 хос монетон ээмэг, 9 ширхэг бүхий мөнгөн ээмэг, бөгж, гинж, бугуйвчний хослол, 1 ширхэг сувдан мөнгөн даруулга, 3 ширхэг монетон бөгж, 1 ширхэг сувдан хүзүүний зүүлт, 1 ширхэг эрэгтэй мөнгөн гинж, 1 ширхэг эрэгтэй монетон гинж, хүзүүний зүүлт, кулоны хослол, 1 ширхэг FORCE брэндийн эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг эмээлийн мөнгөн баавар, 1 ширхэг 1 литрийн виски, 1 ширхэг Aser брендийн I-3 үзүүлэлттэй нөүтбүүк, 1 ширхэг шинэ цагийн даваа толгойтой манан хөөрөг, 1 ширхэг тоногтой мөнгөн бүс зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

12. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-318 тоот хохирогч Chen Xiuli-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч нийт 11.104.376 төгрөгний үнэ бүхий сейф эвдэж бэлэн 1.200 ам.доллар, 10.000 юан, 100.000 төгрөг, 1 ширхэг мөнгөн ээмэг бөгж, гинж, кулоны хослол, 4 ширхэг цулгүй мөнгөн бугуйвч, 8 блок хятад тамхи, 10 ширхэг мөнгөн эмэгтэй бөгж, Самсунг брендийн 256-н хардтай нөүтбүүк, 1 ширхэг нэг нүдний дуран, 3 ширхэг шүрэн гаанс, 1 ширхэг сувдан ээмэг, зүүлт хослол, 1 ширхэг ДВД тоглуулагч, эмэгтэй арьсан хос гутал, 1 ширхэг эрэгтэй Орос бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

13. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгатын 23 дугаар байрны 05 тоот хохирогч А.Алимаагийн гэрт цонхоор нь нэвтэрч нийт 366.000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг Dell брендийн нөүтбүүк, 2 ширхэг буюу Самсунг брендийн болон LG брендийн гар утас, 3 блок ЛД тамхи зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

14. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Удирдлагын академийн 36 дугаар байрны 7 тоот иргэн Б.Мөнхзаяагийн гэрт цонхоор нь нэвтэрч нийт 760.000 төгрөгний үнэ бүхий хохирогч Б.Мөнхзаяагийн 1 ширхэг Сваровский бугуйн цаг, 1 ширхэг монетон хос ээмэг, 1 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг цагирган металл ээмэг зэрэг эд хөрөнгийг, хохирогч Ц.Энхцэцэгийн 1 ширхэг монетон ээмэг, бөгж, гинжний хослол, 1 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хослол, 1 ширхэг мөнгөн ээмэг, гинж, бөгжний хослол, 1 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн гинж зэрэг эд хөрөнгийг тус тус хулгайлсан,

15. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Грийн Хаус хотхоны А5-3 тоот хохирогч Э.Амарсанаагийн гэрийн цонхоор нь нэвтэрч нийт 22.036.373 төгрөгний үнэ бүхий 8100 ам.доллар, 1 ширхэг HP брендийн нөүтбүүк, 1 ширхэг монетон ээмэг бөгж, кулоны хослол, 1 ширхэг цагирган монетон ээмэг, 1 ширхэг арьсан үүргэвч, 1 ширхэг мөнгөн бөгж зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

16. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2-19 тоот хохирогч Ч.Алтангэрэлийн байшингийн цонхоор нь нэвтэрч нийт 2.315.000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг шинэ цагийн шүрэн толгойтой, монетон бүслүүртэй, мөнгөн халбагтай халтар манан хөөрөг, 2 ширхэг хүүхдийн хөөрөг, 1 ширхэг Тошиба брендийн 1 терабит багтаамжтай зөөврийн хард, 1 ширхэг арьсан түрийвч, бэлэн 400,000 төгрөг, 1 ширхэг сувдан Сваровский шигтгээтэй зүүлт зэрэг эд хөрөнгийг хулгайлсан.

17. 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мастер Инженеринг ХХК-ийн ажпын байрны цонхоор нь нэвтэрч 510000 төгрөгний үнэ бүхий хохирогч Э.Мөнхбаярын Делл брендийн нөүтбүүкийг хулгайлсан,

18. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны 24 тоот хохирогч С.Бумдарийн гэрт цонхоор нь нэвтэрч нийт 311.000 төгрөгний үнэ бүхий Делл брендийн нөүтбүүк, нөүтбүүкний хөргүүрийн сэнс, цүнх хулгайлсан,

19. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны 07 тоот хохирогч Ч.Элбэгзаяагийн гэрт цонхоор нь нэвтэрч нийт 900.000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг Haier брендийн 14 инчийн нөүтбүүк, 1 ширхэг гуулин нуухтай, даваа толгойтой, дунд гарын хаш хөөрөг, 1 ширхэг дунд гарын гартааман хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

20. 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-135 тоот хохирогч Б.Чулуунбаатарын гэрт цонхоор нь нэвтэрч 2 ширхэг их гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын чүнчигноров хөөрөг 500.000 төгрөгөөр үнэлж байна, 1 ширхэг дунд гарын гартааман хөөрөг, 1 ширхэг шилэн хөөрөг, 1 ширхэг Жи мобайлын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

21. 2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 48-4 тоот хохирогч Ж.Цэен-Ойдовын гэрт цонхоор нь нэвтэрч, 3.709.400 төгрөгний үнэ бүхий 6 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг том хэмжээтэй мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг сувдан шигтгээтэй алтан ээмэг, 1 ширхэг том хэмжээтэй монетон бөгж, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг мөнгөн бүс, 1 ширхэг чулуун бүс, 1 ширхэг цирконон шигтгээтэй 3 хослол, Шүрэн шигтгээтэй ээмэг зүүлтний 2 хослол, 1 ширхэг хар манан ээмэгний зүүлтний хослол, 1 ширхэг унжпагатай гоёлын мөнгөн ээмэг, 1 ширхэг энэтхэг мөнгөн бөгж, 1 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг марк тодорхойгүй гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

22. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53Б байрны 27 тоот хохирогч Д.Элбэгсайханы гэрт цонхоор нь нэвтэрч нийт 23.658.353 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг бриллиантан шигтгээтэй 18 кратын монетон бөгж, 1 хос эзмэрүд бриллиантан шигтгээтэй 14 кратын монетон ээмэг, бөгж, 1 хос топазан шигтгээтэй 14 кратын монетон ээмэг, бөгж, 1 ширхэг бриллиантан шигтгээтэй 14 кратын монетон хүзүүний зүүлт, 1 хос цагаан алт, шар монет, улаан монет 18 кратын унждаг ээмэг гинж, цэцгэн кулон, цэцгэн бөгж, 2 ширхэг алтан хос ээмэг, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг цагаан алтан цагирган хос ээмэг, кулон, бөгж, бугуйвчтай хослол, 1 ширхэг 14 кратын монгол монетон өлзий хээтэй бугуйвч, 1 ширхэг цагаан алтан унждаг санжгар гинж, 1 ширхэг 18 кратын монетон цагирган ээмэг, 1 ширхэг 18 кратын монетон, бриллиантан шигтгээтэй ээмэг, бөгжний хослол, 1 ширхэг монетон ээмэг, гинж, тольтой бөгж, кольцон бөгжтэй хослол, 1 ширхэг монгол монетон эрэгтэй, эмэгтэй хуримын хос бөгж, 1 ширхэг апал, бриллиантан шигтгээтэй 14 кратын цагаан алтан бөгж, 1 ширхэг монетон хар од шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны хослол, 1 ширхэг болор шигтгээтэй монетон кулон, 1 ширхэг 5 хошуу унждаг монетон гинж, кулоны хослол, 1 ширхэг солонгос монетон бөгж, 1 ширхэг оюу шигтгээтэй алтан ээмэг, 1 ширхэг дөрвөлжин, цэнхэр апал шигтгээтэй монетон бөгж, 1 ширхэг толгойн зүүлтний унждаг мөнгөн зүүлт, 1 ширхэг хүүхдийн мөнгөн гинж, церкон шигтгээтэй мөнгөн бугуйвч, эрвээхээтэй мөнгөн ээмэгний хослол, Солонгос монетон унждаг ээмэг, бөгжний хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлсан буюу нийт 22 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, нийт 142.280.414 төгрөгний их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

Яллагдагч С.А нь:

1. З.Б, Т.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 19 тоот хохирогч Ш.Ичинхорлоогийн гэрт тагтаар нь дамжин нэвтэрч нийт 17.884.320 төгрөгний үнэ бүхий сейфтэй 21 ширхэгтэй шүрэн эрх, 2 ширхэг эмэгтэй, 1 ширхэг эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг алтан цагны оосор, 2 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, 1 ширхэг цэнхэр өнгийн шитгээтэй мөнгөн бөгж, хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 хос цэнхэр өнгийн чулуун шигтгээтэй алтны хольцтой ээмэг, бөгж, 1 ширхэг цагаан өнгийн сувдан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвчний хослол, 5 ширхэг хар өнгийн суурьтай хар ногоон өнгийн шигтгээтэй алтаар бүрсэн аяга, 1 ширхэг ёроол нь хээтэй, модон тагшийг алтаар бүрсэн жижиг алтан аяга, 1 ширхэг орон сууцны ордер, 2 ширхэг гадаад паспорт, 4 ширхэг иргэний үнэмлэх, 2 ширхэг Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр, бэлэн 2.379.500 төгрөг, 800 ам.доллар, 2 ширхэг арьсан, 1 ширхэг даавун түрийвч, 1 ширхэг их гарын, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг улаан өнгийн даалинтай, шинэ цагийн алтан нуухтай хув хөөрөг, 1 ширхэг ногоон өнгийн даалинтай алтан нуухтай манан толгойтой мөнгөн халбагтай Чүнчигноров хөөрөг, 2 ширхэг Самсунг маркийн гар утас, төмөр оосортой бугуйн цаг, 4 ширхэг эмэгтэй бугуйвч, 1 хос цагаан шар алт хольсон ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, кулон, 1 хос цэнхэр шигтгээтэй ээмэг, бөгж, 2 хос ээмэг, цүнхтэй 800.000 төгрөг, 100 ам.доллар зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

2. З.Б, Т.А, Ц.Ганбат нартай Т.Аын 50-44 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн автомашинаар 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ревир гарден хотхонд очиж, тэдгээртэй бүлэглэн 305 дугаар байрны 201 тоот хохирогч А.Готовсүрэнгийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 12.906.300 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг алтан ёроолтой шинэ цагийн их гарын мөнгөн аяга, 1 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 6 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 2 ширхэг эртний хийцийн их гарын мөнгөн аяга, 10 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, 1 ширхэг алтаар бүрсэн бага гарын хуучин цагийн мөнгөн аяга, 2 ширхэг шинэ цагийн жижиг мөнгөн аяга, 3 ширхэг буюу Seiko, Armoni, Possel брендийн эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг 22 краттын алтаар бүрсэн эмэгтэй хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 ширхэг эрэгтэй хас тэмдэгтэй шигтгээтэй бөгж, 4 ширхэг буюу Citizen, Gucci, Сваровский брендийн болон Энэтхэг улсын бугуйн цагнууд зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

3. З.Б, н.Мөнхболд нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 06- ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрейм Ланд хотхоны 1-3 тоот хохирогч С.Амгалангийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 3.798.792 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг цагаан алтан бөгж, 1 ширхэг савхин түрийвч, 1 ширхэг мөнгөн хуйтай сэлэм, 1 ширхэг мөнгөн бариултай томруулагч шил, 19 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

4. Ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, 50 дугаар байрны 21 тоот хохирогч Б.Цогтбаатарын гэрийн цонхоор нэвтэрч нийт 3.855.300 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг хуучин цагийн хүүхдийн Цэнд судар, 1 ширхэг даалинтай шинэ цагийн 8-н шарга морины сийлбэртэй, алтан нуухтай, мөнгөн халбагатай их гарын цагаан шүрэн хөөрөг, 1 ширхэг 585 сорьцтой, молор шигтгээтэй Солонгос монетон бөгж, 1 ширхэг алтны хольцтой монетон бөгж, 1 ширхэг цагаан алтан түрхэцтэй монетон гинж, 1 ширхэг Солонгос монетон гинж, 1 ширхэг циркон шигтгээтэй монетон хос ээмэг, 1 ширхэг хиймэл ногоон хаш хүзүүний зүүлт, 1 ширхэг хар өнгийн шигтгээтэй сваровский хүзүүний зүүлт, гинж, ээмэгний хослол, 2 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг молор шигтгээтэй монетон кулон зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

5. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Удирдлагын академийн 50 дугаар байрны 21 тоот хохирогч С.Сэргэлэнгийн гэрийн тагтаар нь нэвтэрч нийт 4.126.400 төгрөгний үнэ бүхий 3 ширхэг их гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг мөнгөн хундага, 1 ширхэг зүү ороосон даалинтай, орчин цагийн дунд гарын шүрэн толгойтой, мөнгөн халбагатай манан хөөрөг, 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан хос ээмэг, 1 ширхэг цагаан алтан хос ээмэг, бөгж, кулоны хослол, 1 ширхэг монетон хос ээмэг, бөгж, гинж, кулоны хослол, 1 ширхэг хуримын цагаан алтан бөгж, 1 ширхэг унжпагтай улаан шигтгээтэй цагаан мөнгөн хос ээмэг, 1 ширхэг анар шигтгээтэй мөнгөн эмэгтэй гинж, кулон, бөгжний хослол, 1 ширхэг циркон шигтгээтэй мөнгөн бөгж, 1 ширхэг циркон шигтгээтэй гарын мөнгөн гинжин бугуйвч, 1 ширхэг Саран чулуутай Тайланд улсын мөнгөн хос ээмэг, 1 ширхэг цагаан сувдтай энгэрийн мөнгөн зүүлт, 1 ширхэг хар манан чулуутай ээмэг, 1 ширхэг ягаан цирконтой мөнгөн хос ээмэг, 1 хос гоёлын хар металл хос ээмэг, 1 ширхэг улаан анар шигтгээтэй мөнгөн хос ээмэг, 1 ширхэг Сваровский шигтгээтэй кулон, 1 ширхэг сувдан шигтгээтэй металл бөгж, гарын зүүлт, хүзүүний зүүлтний хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

6. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12/4 дүгээр байрны 32 тоот хохирогч Н.Баярцэцэгийн гэрийн тагтаар нь нэвтэрч нийт 1.597.080 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг дунд гарын 4 ширхэг бага гарын мөнгөн аяганууд, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, 1 ширхэг Делл брендийн Ай-5 үзүүлэлттэй нөүтбүүк, 1 ширхэг монетон гинж, эрэгтэй, эмэгтэй монетон хос бөгж, 1 ширхэг үүрдэг цүнх зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

7. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны 13/5-4 тоот хохирогч Н.Биндэръяагийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 1.395.600 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг алтан хос ээмэг, 1 ширхэг цагирган монетон хос ээмэг, 1 ширхэг Тошиба брендийн зөөврийн компьютер, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг дугуйтай үүрдэг цүнх, 1 ширхэг коббой хос гутал зэрэг эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлан бусдад нийт 45.563.792 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

Яллагдагч Т.А нь:

1. З.Б, Ц.Ганбат нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 3 орцны 33 тоот хохирогч Я.Оюунбилэгийн байранд цонхоор нь нэвтэрч нийт 2.939.900 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг шигтгээтэй монетон хос ээмэг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг Canon брендийн зургийн аппарат, 1 шил виски, Apple брэндийн зөөврийн компьютер, Nike брэндийн пүүз, 1 ширхэг мөнгөн гинж кулон, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

2. З.Б, С.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 19 тоот хохирогч Ш.Ичинхорлоогын гэрт тагтаар нь дамжин нэвтэрч нийт 17.884.320 төгрөгний үнэ бүхий сейфтэй 21 ширхэгтэй шүрэн эрх, 2 ширхэг эмэгтэй, 1 ширхэг эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг алтан цагны оосор, 2 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, 1 ширхэг цэнхэр өнгийн шитгээтэй мөнгөн бөгж, хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 хос цэнхэр өнгийн чулуун шигтгээтэй алтны хольцтой ээмэг, бөгж, 1 ширхэг цагаан өнгийн сувдан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвчний хослол, 5 ширхэг хар өнгийн суурьтай хар ногоон өнгийн шигтгээтэй алтаар бүрсэн аяга, 1 ширхэг ёроол нь хээтэй, модон тагшийг алтаар бүрсэн жижиг алтан аяга, 1 ширхэг орон сууцны ордер, 2 ширхэг гадаад паспорт, 4 ширхэг иргэний үнэмлэх, 2 ширхэг Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр, бэлэн 2.379.500 төгрөг, 800 ам.доллар, 2 ширхэг арьсан, 1 ширхэг даавуун түрийвч, 1 ширхэг их гарын, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг улаан өнгийн даалинтай, шинэ цагийн алтан нуухтай хув хөөрөг, 1 ширхэг ногоон өнгийн даалинтай алтан нуухтай манан толгойтой мөнгөн халбагтай Чүнчигноров хөөрөг, 2 ширхэг Самсунг маркийн гар утас, төмөр оосортой бугуйн цаг, 4 ширхэг эмэгтэй бугуйвч, 1 хос цагаан шар алт хольсон ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, кулон, 1 хос цэнхэр шигтгээтэй ээмэг, бөгж, 2 хос ээмэг, цүнхтэй 800.000 төгрөг, 100 ам.доллар зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

3. З.Б, С.А, Ц.Ганбат нартай өөрийн 50-44 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн автомашинаар 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ревир гарден хотхонд очиж, тэдгээртэй бүлэглэн 305 дугаар байрны 201 тоот хохирогч А.Готовсүрэнгийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 12.906.300 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг алтан ёроолтой шинэ цагийн их гарын мөнгөн аяга, 1 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 6 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 2 ширхэг эртний хийцийн их гарын мөнгөн аяга, 10 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, 1 ширхэг алтаар бүрсэн бага гарын хуучин цагийн мөнгөн аяга, 2 ширхэг шинэ цагийн жижиг мөнгөн аяга, 3 ширхэг буюу Seiko, Armoni, Possel брендийн эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг 22 краттын алтаар бүрсэн эмэгтэй хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 ширхэг эрэгтэй хас тэмдэгтэй шигтгээтэй бөгж, 4 ширхэг буюу Citizen, Gucci, Сваровский брендийн болон Энэтхэг улсын бугуйн цагнууд зэрэг эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлан бусдад нийт 33.730.520 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Бусадтай бүлэглэн болон дангаараа үйлдсэн 22 үйлдэл байгаа. Би үйлдсэн хэрэг дээрээ маргах зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтүүдтэй маргаж байгаа. Мөнхболдтой хамт хулгайн хэрэг хийсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хэлж байсан. Тухайн үед би Мөнхболдын утас руу ярьж байсан. Бидний хамт үйлдсэн 9-10 удаагийн үйлдэл байгаа. Энэ үйлдлүүдийнхээ хэргийн дугаарыг бичсэн байгаагаа үүнийгээ хэлье.

Эрүүгийн 1706021440021 дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /1хх-142-150/, 17340037777 дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /1хх-190-195/, Мөнхбатын мэдүүлэг байгаа. Уг мэдүүлэгт хоёулаа байгаа гэж мэдүүлсэн нь /1хх-200-201/ байгаа.  Мөн 1709021480331 дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-62/, 1709021290369 дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-122-128/ , 1711008770336 дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /4хх-164-170/, 17106980278 дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /4хх-211-221/, 1708021744820 дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /5хх-82-84/, 1705012740576 дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /5хх-177-181/, 1709015800370 дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл / 5хх-226-231/, дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /6хх-114-117/ дугаартай хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд 2 хүний хөл, гарын хурууны хээ байдаг. Мөнхболдтой удаа дараа хулгай хийсэн тухайгаа байцаалтын шатанд хэлсэн. Гэтэл тухайн үед байцаагч авч хэлэлцэлгүй чи одоо ганцаараа явж бай Мөнхболд олдохгүй байгаа гэхэд нь би Мөнхболд 2015 онд 439 дүгээр ангид хоригдож байгаад ангиас өршөөлийн хуулиар суллагдсан гэж хэлсэн. Мөрдөн байцаагч ямар ч байсан Мөнхболдыг олно гэсэн. Одоо болтол олоогүй байна. Мөн эрүүгийн 1709017350666 дугаартай хэргийн хувьд Б.Хэрлэнболд надад хохирогч Элбэгсайханы гэрээс бурхан хулгайлаад өг гэж  хэлсэн. Би Элбэгсайханы гэрт ороход бурхан байхгүй байсан алт монетан эдлэлүүд байна гэж Хэрлэнболдод хэлэхэд “тэгвэл алт монетан эдлэлүүдийг нь авчих” гэсэн. Тухайн үед 2.000.000 төгрөгөөр зарсан. Гэтэл яллах дүгнэлтэнд дандаа цагаан алт байсан гэж тэмдэглэсэн байсан. Мөн 10 гаруй бөгж худалдсан тухай миний мэдүүлэгт байдаг. Энэ бүгдийг Мөнхболд болон Хэрлэнболд нартай хохирол төлбөрийг хуваан төлөх хүсэлтэй байна” гэв.

 

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Сергей С.А гэдэг нь миний өөрийн нэр. Манай аав өөрөө Сергей гэдэг орос хүн. 1989 оны үед аав, ээж хоёр салахад өвөө маань намайг Саранцацралын Аюур гэж нэрлэсэн. Тухайн үед Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан хэдий ч улсын бүртгэлд Сергей С.А гэдэг нэрээрээ байсан. Би өөрийн үйлдсэн  хэргийнхээ 7-н үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж шалгуулах зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. 3 үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах, нэмж шалгуулах зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Я.Оюунбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017 оны 09 сарын 28-ны 11 цагийн үед гэрээ цоожлоод гарсан. …Манай гэрээс Мэргэжлийн Canon маркийн дуран нь сунадаг зургийн аппарат, Алтан бөгж эмэгтэй 1 ширхэг, Алтан бөгж эрэгтэй 1 ширхэг, Дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, Nike нэртэй эрэгтэй пүүз шинэ 1 ширхэг, Apple зөөврийн компьютер, монетон шигтгээтэй ээмэг 1, мөнгөн гинж кулоны хамт..., Виски 1 шил.., Бэлэн 180.000 төгрөг зэрэг зүйл алдагдаад гэрт байсан эрээн арслантай авдарыг цоожийг авахдаа хаалгыг нь цуулсан байсан тэгээд авдараа үнэлсэн юм..., би үнэлгээтэй танилцлаа, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна..” гэжээ /1-хх-ийн 46-48, 52-р тал/,  

 

Гэрч Б.Мөнхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...“..Миний харахад цонхоор нэг хүн үсэрч буусан харанхуй болж байсан болохоор сайн харагдаагүй гэхдээ цонхоор нэг хүн үсэрч бууж байхыг харсан цонхны доор нь бас нэг хүн байсан нийтдээ 3-н хүн миний урдуур гүйгээд гарсан. Энэ 3-н хүний 2 нь бараан хувцастай нэг улаандуу улбар шардуу хувцастай байсан..” гэжээ. /1хх-ийн 60-61-р тал/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх-35-36, 38-39/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-54-55, 57-58/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-42-43/,

 

Хохирогч Ш.Ичинхорлоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “… 2017 оны 10 сарын 02-ны өдөр 18 цаг 30 минутын орчим нөхөр Базардарийн хамт Бөхийн өргөөнд Ахмадын концерт үзээд 23 цаг 30 минутын орчим гэртээ буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 48а байрны 19 тоотод ирэхэд манай гэрийн бүх юмыг онгичиж эмх замбараагүй болгож жижиг сейф, мөнгөн аяганууд миний хэтэвчинд байсан 400.000 төгрөг хөөрөг зэрэг эд зүйлс алдсан байна…

... Манай гэрээс Бурханы шашны эрх 21 ширхэгтэй шүр нь том хар хүрэн өнгөтэй 200.000 төгрөгөөр үнэлнэ. Эмэгтэй бугуйн цаг 2 ширхэг /зүгээр энгийн цаг/ нэрийг нь мэдэхгүй нэг цагийг нь 20.000 төгрөгөөр үнэлнэ. Нийлээд 40.000 төгрөг болох байх. Эрэгтэй цаг 1 ширхэг бэлгэнд авч байсан 30.000 төгрөгөөр үнэлнэ. Алтан цагны оосор 1 ширхэг цаг нь эвдэрсэн нарийхан оосор байсан эвдэрхий цагны оосор тул үнэлж мэдэхгүй байна.., Мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 2 ком граммийг нь мэдэхгүй 2010 онд худалдан авч байсан хуучин хэрэглэж байсан тул нэг комийг нь 35.000 төгрөгөөр нийлээд 70.000 төгрөгөөр үнэлнэ. Цэнхэр өнгийн шитгээтэй мөнгөн бөгж, хүзүүний зүүлт, ээмэгний хослол 1 ширхэг 70.000 төгрөгөөр үнэлнэ, 2015 онд худалдан авч байсан юм. Цэнхэр өнгийн чулуун шигтгээтэй алтны хольцтой ээмэг 1 хос, бөгж 1 ширхэг граммийг нь мэдэхгүй.., 50.000 төгрөгөөр үнэлнэ хуучин хэрэглэж байсан юм. Цагаан өнгийн сувдан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвч 1 хослол 1.000.000 төгрөгөөр үнэлнэ ойролцоогоор 1 цэн байх нарийн мэдэхгүй байна. Хар өнгийн суурьтай хар ногоон өнгийн 5 ширхэг шигтгээтэй алтаар бүрсэн алтан аяга 1 ширхэг алтны орцыг мэдэхгүй байна 4.000.000 төгрөгөөр үнэлнэ. Алтан аяга, хэмжээ нь жижиг архины аяганаас арай том ёроол нь хээтэй, модон тагшийг алтаар бүрсэн бас жижиг шигтгээтэй алтны орцыг мэдэхгүй 5.000.000 төгрөөр үнэлнэ. Миний өөрийн орон сууцны ордер 1 ширхэг, гадаад паспорт 2 ширхэг, иргэний үнэмлэх 4 ширхэг, Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр 2 ширхэг зэрэг бичиг баримтууд байсан үнэлж мэдэхгүй байна. 20.000 төгрөгийн дэвсгэртээр 110 ширхэг нийлээд 2.200.000 төгрөг болно, 109 ширхэг нь сейфэнд 1 ширхэг нь түрийвчинд байсан..., 10.000 төгрөгийн дэвсгэртийн 9 ширхэг байсан 7 ширхэг нь сейфэнд байсан 2 ширхэг нь түрийвчинд байсан 90.000 төгрөг болно. 5.000 төгрөгийн дэвсгэртээр 17 ширхэг 85.000 төгрөг болно 12 ширхэг 5000 төгрөг нь сейфэнд байсан 5 ширхэг нь түрийвчинд байсан юм. 500 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг 45.000 төгрөг болно 1 ширхэг нь сейфэнд байсан 12 ширхэг түрийвчинд байсан юм. 100 доллар 6 ширхэг байсан. 50 доллар 4 ширхэг байсан. Түрийвч 3 ширхэг, 2 ширхэг түрийвч нь арьсан нэг түрийвч нь даавуун байсан үнэлж мэдэхгүй байна..., Мөнгөн аяга их гарын мөнгөн 1 ширхэг ёроол нь хээтэй 1992 оны үед авч байсан хуучин цагийн аяга удаан эдэлсэн тул 60.000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг нэг нь цулгуй 5-н аяга нь ёроолдоо хээтэй 2000 оноос өмнө авч байсан хуучин аягнууд нэг ширхэгийг нь 60.000 төгрөгөөр үнэлнэ, нийлээд 360.000 төгрөг болох байх. Улаан өнгийн даалинтай шинэ цагийн алтан нуухтай толгой нь хиймэл, их бие нь хув хөөрөг 200.000 төгрөгөөр үнэлнэ 2013 онд Америк улсаас авч байсан юм. Ногоон өнгийн даалинтай алтан нуухтай манан толгойтой Чүнчигноров хөөрөг мөнгөн халбагтай өвлөгдөж ирсэн 300.000 төгрөгөөр үнэлнэ. Самсунг маркийн гар утас том 200.000 төгрөгөөр үнэлнэ. 2014 онд худалдан авсан. Самсунг маркийн жижиг гар утсыг 100.000 төгрөгөөр үнэлнэ. 2016 онд худалдан авсан. Төмөр оосортой бугуйн цаг шинэ нэрийг нь санахгүй байна 30.000 төгрөгөөр үнэлнэ. Эмэгтэй бугуйвч 4 ширхэг хэрэглэж байсан үнэлж мэдэхгүй 2014 оноос хойш хэрэгэж байсан юм. Миний цүнхнээс бэлэн 800.000 төгрөг, 100 доллар 1 ширхэг алдагдсан.., Гоёлын эдлэлийн жижиг төмөр хайрцаг 1 ширхэг ногоон шилэн хайрцаг зэргийг үнэлэхгүй. Нүүрний пудр хэрэгэж байсан үнэлэхгүй. Цагаан шар алт хольсон ээмэг 1 хос, бөгж 1 ширхэг, хүзүүний зүүлт кулон граммийг нь мэдэхгүй байна 2003 онд худалдан авч байсан 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Жижиг хуурамч цэнхэр шигтгээтэй ээмэг бөгж 1 хос, мөн хуурамч 2 хос ээмэг зэргийг үнэлэхгүй. Сейф 35x32x42.5 см хэмжээтэй жижиг сейфийг 1980 онд худалдан авч байсан Оросийн сейф 150.000 төгрөгөөр үнэлнэ..., Би сейфэн дотор байсан эд зүйл, бичиг баримтыг бүгдийг авсан.., алдсан эд зүйлээс 800.000 төгрөг, 100 доллар зэргийг хүлээн аваагүй бусдыг нь бүгдийг хүлээн авсан...” гэжээ. /1-хх-ийн 92-94, 98-100-р тал/,

 

Гэрч Н.Манлайбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад Е-Март худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талд аавынхаа 53-31 УНТ улсын дугаартай Соната-6 маркийн автомашинтай явж байтал хар малгай өмссөн хар бараан хувцастай хүн гар өргөхөөр нь би 2 дугаар эгнээнд явж байсан учраас нэгдүгээр эгнээрүү ороод өнгөрөөд зогссон юм. Тэгтэл тэр хар хувцастай залуу хойд хаалгаар орж ирж сууснаа бургасны цаана зогсож байсан 2 залууруу хөөе хоёроо наадхаа авч ирээд гялс тавиадах гэж хэлсэн. Тэгснээ би урд суугаадхая гэж хэлээд хойд хаалгаа онгорхой орхиод урд талд миний хажууд сууснаа Ботаник орхуу гэхээр нь би тамхиа асааж байх зуураа орно гэж хэлсэн чинь гэнэт гүйгээд явчихсан. Тэгээд би машиныхаа хаалгыг хаах гээд буусан чинь машины хажууд нэг цагдаа ирээд надтай цуг тэр залуучуудын авч явж байсан сейфийг миний машин дотор ачаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн юм...” гэжээ. /1-хх-ийн 114-р тал/,

 

Гэрч Ч.Банзрагч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 48а байрны 2 давхарын цонхноос юм уналаа гэсэн дуудлага мэдээллийг газар дээр нь очиж шалгахад цэнхэр өнгийн өвлийн куртиктэй эрэгтэй 20 гаран насны залуу жижиг дөрвөлжин сейф өргөж явсан. Хажууд нь 2 хүн хамт явж байгаад намайг хараад зугтчихсан юм. Тэр 2 залуу нь мөн адил 20-28 орчим насны эрэгтэй хүмүүс байсан..., Уг цэнхэр өнгийн куртиктэй хүнийг барьж авахад Соната 6 маркийн авто машинаас барьсан ба уг хүний бүртгэлийг шүүж үзэхэд Төгсболд овогтой Т.А гэж байсан...” гэжээ. /1-хх-ийн 115-117-р тал/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх-85-88/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-101-102, 105-106/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /1хх-104/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-42-43/, Мөр судлалын шинжилгээний 5305 дугаартай дүгнэлт /1хх-119-122/, Сейфтэй эд зүйлсийг харуулсан гэрэл зургууд /1хх-124-127-р тал/,

 

Хохирогч С.Ариунаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай бага хүү Энхжин надруу яриад “ээжээ гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би эхлээд хүргэн Мөнх-Эрдэнийг түрүүлж явуулсан. Тэгээд араас нь ирсэн. Гэрт ирэхэд манай гэрийн бүх зүйлийг эмх замбараагүй болгосон байсан…

…Манай гэрээс шүрэн толгойтой алтан нуухтай оюу хажтай хуучин цагийн дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг. Хөөрөгний даалин. Эрэгтэй хүний хавтгай дүрстэй 999 сорьцтой алтан гинж 19.5 граммтай. Мөнгөн аяга дунд гарын 05 хэмжээтэй 4 ширхэг. Дунд гарын 07 хэмжээтэй 3 ширхэг, Дунд гарын 08 хэмжээтэй 2 ширхэг. Дунд гарын 09 хэмжээтэй 1 ширхэг, Самсунг таб гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан..., би үнэлгээтэй танилцлаа үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /1хх-153-154, 158-159-р тал/

 

Гэрч Г.Энхжин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байх орой харанхуй болж байхад 19:00 цагийн үед гэртээ ганцаараа ирээд хаалга түлхүүрээр онгойлгох гэсэн цоож нь гацаад ахиж өөр түлхүүр хийгээд онгойлгоход зүгээр онгойсон тэгээд би гэртээ ороод үүдэнд гутлаа тайлаад зүүж явсан чихэвчээ аваад харахад 1 дүгээр давхарын том өрөөний болконы хаалга савагдаж харагдахаар нь очиж харахад том өрөөний зурагтны өмнө сейфийг даавуунд ороогоод тавьсан байсан. Тэгээд болкон руу очиж харахад харанхуй хүн харагдахгүй байхаар нь буцаж ороод ээж Ариунаа руу утсаар залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлэхэд дээд давхарт юм дуугарах шиг болохоор нь дээшээ гарч харахад ээжийн өрөөний болкон онгорхой байсан. Тэгээд удаагүй 30 минутын дараа ах, ээж ирсэн юм...” гэжээ. /1-хх-ийн 161-162-р тал/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-142-150, 38-39/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-165-166/,

Хохирогч Б.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 12-1 тоотод байрлах гэрээсээ 14 цаг 45 минутын үед гэрээ цоожлоод гарсан. Ингээд ач хүүгээ цэцэрлэгээс аваад 14 цаг 48 минутын үед гэртээ ирээд хашаагаар ороход ард хүн унах чимээ гарсан. Тэгэхээр нь буцаж байшингийн зүүн талаар харарахад хоёр залуу цонхоор үсэрч буугаад ертөнцийн зүгээр зүүн хойшоо Энхтайван чиглэлд гүйгээд явчихсан. Тухайн хоёр залуугийн араас ач хүүгээ орхиод хөөсөн боловч уг хоёр залууг гүйцээгүй тэгээд хүүгээ орхисон болохоор буцаж хүү дээрээ ирээд цагдаа дуудсан. Тухайн хоёр залуу байшингийн зүүн талын цонхоороо ороод нэг давхарын унталгын өрөөний шүүгээнд байсан хар саарал өнгийн Самсунг маркийн зургийн аппарат, том өрөөний стикэнд байсан улаан төмөр гар сейфийг эвдээд дотор нь байсан саарал өнгийн дунд гарын гартааман хөөрөг, толгой нь гартааман чулуугаараа, ясан халбагатай гуйлан нуухтай бор өнгийн савхин дайлантай хүрээг нь зүү ороосон хөөрөг мөн очиртой монетан эрэгтэй бөгж нэг ширхэг, алхан хээтэй монетон эрэгтэй бөгж нэг ширхэг байхгүй байсан. Дотор нь байсан бичиг баримтуудыг шалан дээр тараачихсан байсан. Мөн нэг давхарын хүүхдийн өрөөнд ширээн дээр байсан хар өнгийн Dell inspiron i3 маркийн нөүтбүүк хар өнгийн цүнхтэйгээ байхгүй байсан. Том өрөөний ханын шүүгээнд 8 ширхэг мөнгөн аяга, гал тогооны өрөөний шүүгээнд байсан 1 ширхэг мөнгөн аяга нийт 9 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Мөн хоёр мөрөндөө үүрдэг улаан алаг үүргэвч нэг ширхэг, ногоон бирзэнтэн үүргэвч нэг ширхэг, I phone 6S rap утас, цэнхэр өнгийн шигтгээтэй зүрхэн хэлбэрийн оосортой эмэгтэй хүүхдийн цаг, эрвэйхийний зурагтай алаг эрээн цүнх, дотор нь байсан улаан өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлсан байсан..., Тэр хоёр залуугийн царайг нь харж чадаагүй..., хүүхэд уйлаад байсан болохоор 30 метр газар л хөөж гүйсэн.., машинд сууж харагдаагүй..., би далд ортол нь харж чадаагүй хүүхэддээ санаа зовоод.., Би алдагдсан эд зүйлсээ үнийг нь хэлж мэдэхгүй байна. Үнэлгээний байгууллагаар алдагдсан эд зүйлсийнхээ үнэлгээг гаргуулж тогтоолгоно…

…2017 оны 10 сарын 10-ны өдөр намайг гэртээ ирэхэд зүүн талын цонхоор хүн үсрээд буух чимээ гарахаар нь гайхаад байшингийн зүүн талын цонхоор нэг эрэгтэй хүн үсрээд бууж байсан. Тухайн хүний араас хөөж харахад хоёр хүн гүйж байсан..., Хэргийн материал Улаанбаатар хот руу шилжиж байгаа учраас би дахин хотод очиж мэдүүлэг өгөх боломжгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэжээ. /1хх-ийн 200-201, 202-р тал/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх-190-195, 38-39/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-206-210/,

 

Хохирогч А.Готовсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон, 305 дугаар байр, 201 тоотод оршин суугаад 4 жил болж байна. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09:00 цагийн үед гараад манай эхнэр 10:30 цагийн үед гэрээс гарч амралтанд явсан. Тэр өдрөө манай гэр эзэнгүй өнжсөн ба 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 15:30 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэхэд түлхүүр онгойхгүй байсан. Тэгэхээр нь цоож онгойлгодог хүн 1900-1950 лавлахаар 88991950 утсаар дуудлага өгөхөд 99092896 дугаартай хүн 18:12 цагийн үед ирж цоожийг гаднаас нь нээж өгөөд явсан. Тэр хүн үзчихээд хаалгыг чинь дотроос нь цоожилсон байна гэж хэлээд өрөмдөж онгойлгож өгсөн, би тэр үед охин Эрдэнэсувдын хамт ороход манай гэрийн коридор хэсгүүдэд цус дусалсан өрөөнүүдийн эд зүйлсийг онгичоод хаячихсан, миний унтлагын өрөөний тагтны цонх хагарчихсан онгорхой байхаар нь хулгайч орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн...

…Манай гэрээс алтан ёроолтой шинэ цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг аяганы ёроолыг цэвэр алтаар амьтаны дүрс сийлсэн байсан энэ аягаа 1.300.000 төгрөгөөр үнэлсэн шинэ байсан. Их гарын шинэ цагийн мөнгөн хул маягтай аяга 'i ширхэг 600.000 төгрөгөөр үнэлсэн шинээрээ байсан. Их гарын стандарт шинэ цагийн мөнгөн аяга 6 ширхэг, нэг ширхэгийг нь 500.000 төгрөгөөр үнэлсэн нийлээд 3.000.000 төгрөг болно. Эртний хийцийн их гарын мөнгөн аяга 2 ширхэг энэ аягийг 1960 оны үед БНХАУ-ын Бээжин хотоос худалдан авч байсан тагшанаасаа эхлээд сүх тэрэг болон ноёдын сийлбэртэй нэг ширхэгийг нь 3.500.000 төгрөгөөр үнэлсэн нийлээд 7.000.000 төгрөг болно. Дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 10 ширхэг, бүх аягнууд ёроолдоо сийлбэртэй байсан нэг ширхэг аягыг 200.000 төгрөгөөр үнэлсэн нийлээд 2.000.000 тегрөг болно. Бага гарын хуучин цагийн мөнгөн аяга алтаар бүрсэн 1 ширхэг 500.000 тегрөгөер үнэлсэн. Хундаганы жижиг мөнгөн аяга 1 ширхэг шинэ цагийнх байсан 230.000 төгрөгөер үнэлсэн, энэ бол зүгээр цэвэр мөнгө байсан. Жижиг хундагны мөнгөн аяга 1 ширхэг 150.000 төгрөгөөр үнэлсэн. Эрэгтэй бугуйн цаг Seiko, Armoni, Possel бренд хийцийнх байсан нэг цагийг 300.000 төгрөгөөр үнэлсэн бараг зүүдэггүй шинээрээ байсан юм. Эмэгтэй хүний хүзүүний зүүлт, ээмэг хосоороо алтаар бүрсэн 22 краттын хэрэглзж байсан 240.000 төгрөгөөр үнэлсэн. Эрэгтэй бөгж хас тэмдэгтэй шигтгээтэй бегж граммыг нь санахгүй байна 100.000 төгрөгөөр үнэлсэн. Эмэгтэй хүний цаг 4 ширхэг 2 цаг нь бугуйвчтай хос, нэг нь Citizen, Gucci, Сваровский, Энэтхэг цагнууд байсан..., эд зүйлийн үнэлгээг би хүлээн зөвшөерч байна...” гэжээ. /2хх-ийн 73-74, 75-77-р тал/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2хх-45-46, 38-39/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-78-79/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-63-64/,

 

Хохирогч С.Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 16:30 цагаас 17:30 цагийн хооронд манай байрны 1 дүгээр давхарын тагтаар дамжин орж дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг, эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй цагаан алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний энгийн савхин түрийвч, шүрэн толгойтой алтан нуухтай цагаан хаш дунд гарын хөөрөг үе дамжин ирсэн зэрэг эд зүйлс алдагдсан байсан...

…Би гэрт байгаа зүйлээ бүрэн шалгаж үзээгүй байсан. Тэгээд сүүлд нь үзэхэд мөнгөн хуйтай сэлэм хүн бэлгэнд өгч байсан, мөнгөн бариултай томруулагч шил 1 ширхэг, 10 ширхэг дунд гарын мөнгөн аяга алдагдсан байна..., Тухайн үед алдсан гэж хэлээд байсан шүрэн толгойтой алтан нуухтай цагаан хаш дунд гарын хөөрөг хөөрөгний бөөрөн дээрээ дөрвөлжин бичигтэй хөөргийг гэрээсээ олсон.., Харин алдсан дунд гарын 10 ширхэг мөнгөн аяганы нэг ширхэгийг 70.000 төгрөгөөр үнэлнэ дандаа бэлгэнд авч байсан шинэ цагийн аяганууд, мөнгөн хуйтай сэлмийг 150.000 төгрөгөөр, мөнгөний орцтой хайлш, мөнгөн бариултай томруулагч шилийг 80.000 төгрөгөөр үнэлнэ...” гэжээ.  /2хх-ийн 159, 162-164-р тал/,

 

Гэрч О.Даваажав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...өдөр 18 цагийн орчим харуулын байр дээрээ ганцаараа зүүгмэглэн сууж байтал миний гар утас дугарсан. Тэгэхээр нь би гар утасныхаа дуудлагыг авах гэтэл үл таних 2 эрэгтэй хотхоны хяналтын камерт харуулын байр чиглэн ирж байхаар нь би харуулын байрнаас гараад өнөөх хоёр хүний өөдөөс алхан явж байтал гэнэт өнөөх үл таних хоёр эрэгтэй өөр зүг рүү алхан хотхоны хашаа давж гараад цааш яваад өгсөн...”  гэжээ. /2-хх-ийн 177-179-р тал/,

 

Гэрч Б.Хэрлэнболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр надруу 13 цагийн орчимд залгаад мөнгө 2 ширхэг аяга чөлөөлүүлж зарах гэсэн юм гэж хэлээд орой уулзахаар болоод орой 20 цаг өнгөрч байхад 1 дүгээр хороололд уулзахад дугааргүй саарал өнгийн приус 20 маркийн машинтай 3 эрэгтэй хүн ирсэн тэгээд надад 4 ширхэг мөнгөн аяга зарчаад ахаа дахиад хэдэн мөнгөн аяга сэлэм байна авах уу гэж асуухад би авна гэхэд тэгвэл 16 дугаар хороолол ороод аваад өгье гэж хэлээд 16 дугаар хорооллын хот явдаг талын автобусны буудал дээр зогсоод 2 залуу буугаад гудамжруу ороод 20 орчим минутын дараа эргэж ирээд 6 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн аяганы хуулсан мөнгө, махир төмөр сэлэм үзүүлээд ах авах уу гэж асуухад би авна гээд худалдаж аваад харисан. Маргааш нь ажил дээрээ ирээд худалдаж авсан эд зүйлээ үзэхэд “Монгол банкны ерөнхий захирал Л.Пүрэвдоржоос Улсын Их хурлын гишүүн Х.Наранхүүд” гэсэн бичигтэй хуулсан мөнгөн аяганы мөнгө 1 ширхэг, “Дундговь аймгийн сургууль, цэцэрлэг, Соёлын төвийн удирдлагуудаас дурсгав” гэсэн бичигтэй хуулсан мөнгөн аяганы мөнгө 1 ширхэг, их үнэтэй чамин сэлэм байсан надад зарсан залуучууд ийм үнэтэй сэлэм хэрэглэх чансаатай хүмүүс байгаагүй учраас надад сэжигтэй санагдаад би цагдаад мэдэгдсэн..., би тэр 3 залуугаас эд зүйл авахдаа тэмдэглэл үйлдсэн. Орос царайтай 25-30 орчим настай, эрэгтэй хүний бичиг баримтаар тэмдэглэж авсан Сергей овогтой С.Ав МЮ85110513 гэсэн регистрийн дугаарын бичиж аваад надтай утсаар холбогдсон 96922524 гэсэн дугаарыг тэмдэглэж авсан..., би тэр хүмүүсийг дахиж харвал бууж ирээд наймаа хийгээд байсан 2 эрэгтэй хүнийг танина харин жолоо барьж явсан эрэгтэй хүнийг танихгүй гэж бодож байна.

…З.Б, С.А нартай хамт мөнгөн аяга зэрэг эд зүйл надад зарахад тэр залуу байгаагүй тухайн үед З.Б С.А нараас өөр таньж мэдэх хүн байна уу гэж цагдаагийн хүн асуухаар нь би энэ залууг харж байсан юм байна нэрийг нь мэдэхгүй, урьд нь ломбарднаас монетон 2 ширхэг бөгж чөлөөлүүлж байсан тэгээд танина гээд заасан тэрнээс С.А, З.Б нартай хамт мөнгөн эдлэл өгсөн хүн биш...” гэжээ. /2-хх-ийн 181-183, 184-185-р тал/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-123-143, 38-39/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-165-166, 169-170/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх2-ийн 192-193/,

 

Хохирогч Б.Цогтбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17:00 цагийн орчимд эхнэр хүүхдүүдийн хамт Налайх дүүрэгт байдаг хадам аавынхруугаа явсан. Тэндээ бид нар шинэ он гаргачихаад эргээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 02:00 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн…

…Манай гэрээс Цэнд  хүүхдийн судар 1 ширхэг хуучин цагийнх 900.000 төгрөгөөр үнэлсэн хадам аав 2005 онд өгсөн. Шинэ цагийн 8-н шарга морины бүтэн сийлбэртэй алтан нуухтай мөнгөн халбагатай их гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг 3.500.000 төгрөгөөр үнэлсэн 2012 онд хийлгэсэн. Цэнхэр өнгийн луун оёдолтой хөөрөгний даалин 1 ширхэг 2012 онд хүн бэлгэнд өгсөн. 585 сорьцтой 4.7 грамм молор шигтгээтэй Солонгос монетон бөгж 1 ширхэг 480.000 төгрөгөөр үнэлсэн 2008 онд худалдан авч байсан. Алттай хольж хийлгэсэн монетон бөгж 1 ширхэг граммийг санахгүй байна гар хийцийнх 2014 онд хийлгэсэн 250.000 төгрөгөөр үнэлсэн. Цагаан алтан түрхэцтэй монетон гинж 1 ширхэг граммийг санахгүй байна 2006 онд Турк улсаас авч байсан 480.000 төгрөгөөр үнэлсэн. Солонгос монетон гинж 1 ширхэг граммийг санахгүй байна 2013 онд худалдан авсан 370.000 төгрөөр үнэлсэн. Цагаан циркон шигтгээтэй монетон хос ээмэг 1 ширхэг 2013 онд худалдан авсан 400.000 төгрөгөөр үнэлсэн граммийг санахгүй байна. Хиймэл ногоон хаш хүзүүний зүүлт 2015 онд худалдан авсан 90.000 төгрөгөөр үнэлсэн. Хар өнгийн шигтгээтэй сваровский хүзүүний зүүлт, гинж, ээмэгний хослол 2016 онд авсан 370.000 төгрөгөөр үнэлсэн. Шар өнгийн шармал нарийн оосортой зуувин хэлбэртэй бугуйн цаг нэрийг нь санахгүй байна 2006 онд авсан 100.000 төгрөгөөр үнэлсэн. Шар өнгийн нарийн оосортой бугуйн цаг нэрийг нь санахгүй байна 2006 онд авч байсан 100.000 төгрөгөөр үнэлсэн. Молор шигтгээтэй монетон кулон 1 ширхэг 2014 онд худалдан авсан 110.000 төгрөгөөр үнэлсэн..., би үнэлгээтэй танилцсан хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /2хх-ийн 225-226, 227-228-р тал/,

 

   Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-205-221-р тал /, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-229-230-р тал/, Гутлын мөрний харьцуулах мөр судлалын шинжилгээний 494 дугаартай шинжээчийн дүгнэлт / 2 хх-248-250-р тал, Зхх-1-3-р тал/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 5, 7-8-р тал/,

 

Хохирогч С.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед эхнэр Гүндэгмаа, хүү Тэнгис бид гурав тус тусынхаа ажил сургуульдаа явцгаасан. Гэрт хэн нэгэн үлдээгүй. Цонхнууд болон тагтны хаалга цонхнууд бүгд хаалттай байсан..., Ингээд 19 цаг 10 минутын үед би хүү Тэнгисийн хамт гэртээ ирээд түлхүүрээр онгойлгоод ороход

жижиг өрөөний хувцасны шүүгээнд байсан хувцас шалан дээр уначихсан байдалтай, мөн тагтны цонх онгорхой байхаар нь гэрт хулгайч орсон байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...

…Манай гэрээс их гарын мөнгөн аяга 3 ширхэг, 8-ийн хэмжээтэй шинэ цагийнх 2008 онд 2 ширхэгийг авсан 2017 онд 1 ширхэгийг авч байсан нэг ширхэгийг нь 240.000 төгрөгөөр үнэлсэн нийт 720.000 төгрөгөөр үнэлсэн. Дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 2008 онд авч байсан шинэ цагийнх 2008 онд авч байсан шинэ цагийнх 7-ийн хэмжээтэй нэг ширхэгийг нь 180.000 төгрөгөөр үнэлсэн нийлээд 360.000 төгрөгөөр үнэлнэ. Жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг 2013 онд худалдан авсан шинэ цагийнх 1 ширхэгийг нь 140.000 төгрөгөөр үнэлнэ нийлээд 280.000 төгрөг болно. Мөнгөн жижиг хундага 1 ширхэг 2003 онд авсан 400.000 төгрөгөөр үнэлнэ. Хөөрөгний даалин зүү ороосон даалин 2003 онд худалдан авсан 300.000 төгрөгөөр үнэлнэ. Орчин цагийн дунд гарын манан хөөрөг шүрэн толгойтой энгийн мөнгөн халбагатай хөөрөг 1 ширхэг 2003 онд худалдан авч байсан 400.000 төгрөгөөр үнэлнэ. Эмэгтэй алтан гинж 2006 онд худалдан авсан 200.000 төгрөгөөр үнэлнэ. Алтан бөгж эмэгтэй 2007 онд худалдан авсан 150.000 төгрөгөөр үнэлнэ. Алтан ээмэг 1 хос 4.5 граммтай 2004 онд худалдан авсан 300.000 төгрөгөөр үнэлнэ. Цагаан алтан ээмэг, бөгж, кулон 1 ком 2009 онд мөнгөн завьяа дэлгүүрээс худалдан авсан 600.000 төгрөг. Монетон ээмэг, бөгж, гинж, кулон 1 ком 2010 онд худалдан авсан 470.000 төгрөгөөр үнэлнэ. Хуримын цагаан алтан бөгж 1 ширхэг 2008 онд худалдан авсан 150.000 төгрөгөөр үнэлнэ. Унжлагтай монгол цагаан мөнгөн ээмэг улаан шигтгээтэй 2015 онд худалдан авсан 200.000 төгрөгөөр үнэлнэ. Хар мөнгөн эмэгтэй гинж, кулон, анар шигтгээтэй 2014 онд Солонгос дэлгүүрээс худалдан авсан 180.000 төгрөгөөр үнэлнэ. Анар шигтгээтэй хар мөнгөн бөгж 2013 онд Оргил дэлгүүрээс худалдан авсан 70.000 төгрөгөөр үнэлнэ. Циркон шигтгээтэй мөнгөн бөгж 2010 онд Оргил шилтгээн дэлгүүрийн Солонгос дэлгүүрээс худалдан авсан 70.000 төгрөгөөр үнэлнэ. Гарын гинжин бугуйвч циркон шигтгээтэй мөнгөн бугуйвч 2015 онд дээрх дэлгүүрээс худалдан авсан 60.000 төгрөгөөр үнэлнэ. Саран чулуутай Тайланд улсын мөнгөн ээмэг 1 хос 2012 онд мөнгөн завьяа дэлгүүрээс 200.000 төгрөгөөр авсан. Энгэрийн мөнгөн зүүлт цагаан сувдтай 2010 онд мөнгөн завьяа дэлгүүрээс авсан 50.000 төгрөгөөр үнэлнэ. Хар манан чулуутай 1 хос ээмэг мөнгөн завьяа дэлгүүрээс авсан 25.000 төгрөгөөр үнэлнэ. Ягаан цирконтой мөнгөн ээмэг хос мөнгөн завьяа дэлгүүрээс авсан 25.000 төгрөгөөр үнэлнэ. Гоёлын хар металл ээмэг 1 хос Улсын их дэлгүүрээс 20.000 төгрөгөөр авсан 20.000 төгрөгөөр үнэлнэ Улаан анар шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос мөнгөн завьяагаас 2015 онд авсан 450.000 төгрөгөөр үнэлнэ. Сваровский шигтгээтэй кулон 180.000 төгрөгөөр үнэлнэ. Сувдан шигтгээтэй металл бөгж, гарын зүүлт, хүзүүний зүүлт 1 ком 200.000 төгрөгөөр үнэлнэ…” гэжээ.  /3хх-ийн 45-46, 47-49-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-26-43, /, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-50-51, 54-55/, Гутлын мөрний харьцуулах мөр судлалын шинжилгээний 495 дугаартай шинжээчийн дүгнэлт /Зхх70-78/,

 

Хохирогч Г.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 сарын 25-ны.., 14 цаг 20 минутанд орж ирэхэд гэрийн бүх эд зүйл замбараагүй, зочны өрөөний 2 шүүгээ онгорхой байдалтай байсан. Хулгайч орсоныг мэдээд эд зүйлээ бүртгэсэн… “…Манай гэрээс Dell l-7-той зөөврийн компьютер 1.800.000 төгрөгөөр үнэлнэ 2017 оны 08 сард худалдан авсан. Үүрдэг цүнх 80.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн аяга 7-ийн аяга 1 ширхэг 210.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн аяга 6-ийн аяга 1 ширхэг 160.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн аяга 5.5-ийн аяга 1 ширхэг 140.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн хөөрөг толгой халбага нь хүртэл мөнгө бага гарын эмэгтэй хүний хөөрөг 1 ширхэг 270.000 төгрөгөөр үнэлнэ. Чулуун хөөрөг толгой нь чулуун манан хөөрөг 230.000 төгрөгөөр үнэлнэ. Түрийвч эрэгтэй урт дэлгэдэг хар өнгийн арьсан түрийвч 1 ширхэг 70.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон гинж кулонгүй дангаараа 3.5 граммтай 350.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон эмэгтэй бөгж 1 ширхэг голдоо шигтгээтэй дөрвөлжин бөгж Солонгос 3.7 граммтай 370.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон бөгж 1 ширхэг 2 талдаа шигтгээтэй зузаан Солонгос бөгж 4 грамтай 400.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон бөгж 1 ширхэг LV логотой цулгуй нарийн бөгж 1 ширхэг Солонгос 1.7 граммтай 170.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон эрэгтэй бөгж голдоо шигтгээтэй дөрвөлжин бөгж Солонгос 4.3 граммтай 430.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон ээмэг 6 хос нэг хос нь 2.5 граммтай нийлээд 15 грамм болно 2 ширхэг нь Турк бусад 4 ширхэг нь Солонгос 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон кулон 2 ширхэг Солонгос нийлээд 4 граммтай 400.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон гинж, ээмэгтэй хослол 5 граммтай Солонгос 500.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон бугуйвч хүүхдийнх 2.5 граммтай Туркийнх 180.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон ээмэг хүүхдийнх 1 граммтай Турк 1 хос 95.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн бөгж 15 ширхэг нийлээд 70 граммтай 175.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн ээмэг 20 ширхэг нийлээд 120 грамм 420.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн гинж 5 ширхэг бүгд урт нийлээд 40 грамм 140.000 төгрөгөөр үнэлнэ.., би үнэлгээтэй танилцлаа үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /3хх-ийн 121-123, 123-124-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-114-119/, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-125-126, 169-170-р тал/,

 

   Хохирогч Н.Баярцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр өглөө би 8 цагт ажилдаа явсан бөгөөд дүү Баянмөнх 11 цагийн үед гарч 15 цаг 30 минутанд ирээд 16 цагийн үед гарч шөнө 22 цагийн үед гэрт ирсэн гэсэн. Тэгээд 22 цагт хаалга онгойхгүй байна гэж дүү хэлээд бид хэд гэрийн үүдэнд тааралдаж хаалга онгойлгодог хүмүүс дуудаж гэр рүүгээ орцгоосон. Манай гэрийн хаалгыг дотроос нь түгжчихсэн, жижиг өрөөний эд зүйлийг онгичож эмх замбараагүй болгосон, том өрөөний буйдан дээр байсан нөүтбүүк, шкаб дотор байсан 7 ширхэг мөнгөн аяга алга болсон байхаар нь хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн...

…Манай гэрээс Мөнгөн аяга дунд гарынх 2 ширхэг. Бага гарын мөнгөн аяга-4 ширхэг. Жижиг мөнгөн аяга-1 ширхэг. Зөөврийн компьютер-1 ширхэг Дэлл Ай-5 маркийнх. Монетон гинж-1. Монетон бөгж хос / эрэгтэй эмэгтэй / зэрэг эд зүйл алдагдсан. Дээр нь нэмээд хар улаан өнгийн үүрдэг цүнх алдагдсан энэ цүнхийг 50,000 төгрөгөөр үнэлнэ..., Үнэлгээг би хүлээн зөвшөөрч байна..” гэжээ. /3хх-ийн 166-168, 173-174-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-153-159-р тал, /, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-176-177, 178-179-р тал/, Дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх160-164-р тал /

 

Хохирогч Н.Биндэръяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 сарын 15-ны өглөө 14 цагаас 18:40 цагийн хооронд гэрийн балконы цонхыг түлхээд юм уу ямарч байсан онгойлгон хулгайч орж гал тогооны өрөөнд байсан 2 ширхэг мөнгөн аяга,Тошиба Ай-3 загварын нөүтбүүк, унтлагын өрөөнд байх сейфийг түлхүүрээр нь онгойлгож алтан ээмэг, гинжийн хамт, цагирган алтан ээмэг, мөн хувцасны чимодан, зуны гутал хувастай хамт хулгайлсан байна…

…Манай гэрээс Алтан гинж граммийг сайн мэдэхгүй байна. Алтан ээмэг 1 хос граммийг нь мэдэхгүй байна. Цагирган монетон ээмэг 1 хос. Тошиба зөөврийн компьютер. Дунд гарын мөнгөн аяга -2 ширхэг. Жижиг цүнх дугуйтай чирж явдаг үүргэвч бас болгодог. Эмэгтэй коббой гутал -1 хос шинэ хагас түрийтэй байсан. Цүнхэнд байсан миний өмсөж байсан хуучин зуны хувцаснууд байсан үүнийг бол хуучин хувцас болохоор үнэлэхгүй зэрэг эд зүйл алдсан. Үнэлэхдээ алтан ээмэг гинжийг хосоор нь 860,000 төгрөгөөр зөөврийн компьютерийг 480,000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягыг нэг ширхэгийг нь 150,000 төгрөгөөр үнэлсэн.., Монетон цагирган ээмэг 1 хос.., 2015 онд 350,000 төгрөгөөр авч байсан 350,000 төгрөгөөр үнэлнэ граммийг нь санахгүй байна мөн эмэгтэй коббой хагас түрийтэй гутал -1 хос 300,000 төгрөгөөр үнэлнэ, дугуйтай жижиг цүнхийг 50,000 төгрөгөөр үнэлнэ өөр эд зүйл алдаагүй...” гэжээ.  /3хх-ийн 216-217, 218-219-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-208-214, /, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-220-221, 223-224/, Гутлын мөрний харьцуулах мөр судлалын шинжилгээний 3158 дугаартай шинжээчийн дүгнэлт /Зхх-229- 233/,

 

Хохирогч Б.Булганхангай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 5-н давхар орон сууцны 2-р давхарт амьдардаг гэтэл 2018 оны 03-р сарын эхээр өдрөө санахгүй байна цагдаагийн хүмүүс гэрт ирээд танай гэрт хулгай орж 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан уу гэж асуухаар нь би том өрөөний шүүгээнд тавиурт байдаг 2 ширхэг дунд гарын мөнгөн аягыг үзэхэд алга болсон байсан тэгээд гэрт хулгай орсон байна гэж мэдээд бусад эд зүйлээ үзэхэд өөр алга болсон юм байгаагүй.., Би нэг дунд гарын мөнгөн аягыг 2003 онд бэлгэнд авч байсан нөгөө мөнгөн аягыг 2007 онд авч байсан шинэ цагийн мөнгөн аяганууд хэмжээгээрээ 2-лаа адилхан нэг мөнгөн аягыг 150,000 төгрөгөөр үнэлнэ нийлээд 300.000 төгрөг болно. Энэ мөнгөн аяганууд ёроолдоо хээтэй Мөнхтүвшин, Баясгаланд дурсгав гэсэн бичигтэй өөр содон шинж тэмдэг гээд байх юм байхгүй.., Манай орон сууцны балконоор дамжин хулгайч орсон байх порчикийг нь байнга онгорхой орхидог байсан хаалганд эвдрэл байхгүй бусад эд зүйл эвдэрсэн зүйл байхгүй... ” гэжээ.  /3хх-ийн 246-247-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-248-249-р тал/,

 

Хохирогч Х.Мөнхтулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12-р сарын дундуур өдрөө санахгүй байна өглөө 09:00 цагийн үед гэрээсээ гараад орой 23:00 цагийн үед гэртээ ирээд юм анзаараагүй унтаад өглөө нь сэрээд нөөтбүүк байхгүй болохоор нь гэрийнхэн авсан байх гэж бодоод тоогоогүй тэгээд үдээс хойш нь нөөтбүүк авж явсан хүн байхгүй гэхээр нь гэрийн эд зүйлээ үзэхэд дунд үеийн алтан нуухтай усан манан хөөрөг, Самсунг маркийн хар өнгийн нөөтбүүк, Самсунг-6 маркийн дэлгэц нь хагархай гар утас, эрэгтэй бугуйн цаг алга болсон байсан тэгээд хороон цагдаад хандсан юм.Тэр үед хүүхдүүд хөдөө явсан эхнэрийн хамт 2-лаа байсан тэгээд анзаараагүй юм..., Би дунд үеийн алтан нуухтай ясан халбагтай оюу оруулгатай усан манан хөөргийг 1.500.000 төгрөгөөр торгон даалинг-20.000 тө грөг, Самсунг маркийн хар өнгийн нөөтбүүк кор-2 үзүүлэлттэй энгийн хэрэглээнийх 200.000 төгрөгөөр үнэлнэ. Самсунг-Бб маркийн дэлгэц нь хагархай гар утсыг 150.000 төгрөгөөр, эрэгтэй бугуйн цагийг 80.000 төгрөгөөр Q&Q нэртэй.., Манай гэр 5-н давхар орон сууцны 1- р давхарт байдаг тэгээд гал тогооны вакум цонхыг түлхэн хулгайч орсон байсан хаалга зүгээр байсан вакум цонх онгорхой байсан юм...” гэжээ. /4хх-ийн 16-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-18-19, 178-179/,

 

Хохирогч Ц.Мөнхтунгалаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10,11 сарын үед байх өдрөө сайн санахгүй байна Баянзүрх дүүргийн 7-р хороо 33-р байрны 1-р давхарт байрладаг нийт 4 өрөөтэй ажпын өрөөнд өглөө 09:00 цагийн үед ирэхэд дунд талын өрөөний вакум цонх онгорхой сандал, ширээн дээр гутлын мөр гарсан байхаар нь хулгай орсон байна гэж сэжиглээд эд зүйлээ шалгаж үзэхэд эд зүйл бүрэн алга болсон зүйлгүй байсан тэгээд нилээн удсаны дараа цагдаа ирээд танай ажлын өрөөд хулгай орж эд зүйл алга болсон уу гэж асуухаар нь манай байгууллагаас эд зүйл алдаагүй гэж хэлээд явуулсан. Тухайн үед бас Сайнсанаа гэдэг инженер ажпаас гарсан үе таарахад Канон зургийн аппарат алга болсон байна гэж хэлж байсан тэгээд тооллог явуулахад Канон-1530 маркийн жижиг саарал өнгийн зургийн аппарат алга болсон байсан тэгээд цагдаагийн газар хандаагүй өнгөрсөн юм..., Энэ аппаратыг 2014 онд 254.000 төгрөгөөр худалдан авч байсан юм..” гэжээ.  /4хх-ийн 46-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-38-39-р тал/,

 

Хохирогч Г.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 сарын 27-ны өдөр.., 22:30 минут хүртэл гадуур халтуур хийж байгаад гэртээ иртэл том өрөөний цонх онгорхой байхаар нь гэртээ ороод үзтэл том өрөөний баруун урд буланд байх төмөр сейфийг манай үүдэнд таамбарт байсан сүхээр хөшиж цохиж онгойлгоод дотор нь байсан манай эхнэрийн монетон бөгж 3 ширхэг монетон ээмэг 7 ширхэг, мөнгөн гинж хүүхдийн 1 ширхэг, мөн миний монетон гинж кулоны хамтаар, мөн германаас манай эгч надад өгч явуулсан Fossil брэндийн бугуйн цаг, монетон хүзүүний гинж 1 ширхэг, мөнгөн хослол 4 хосоороо 2 ширхэг, 5 хосоороо 1 ширхэг, сувдан даруулга 1 ширхэг, сувдан хүзүүүний зүүлт 1 ширхэг, Асер брэндийн i3 CPU-тэй 14-ийн нөүтбүүк, миний баридаг халтар манан хөөрөг, тоногтой мөнгөн бүх зэрэг эд зүйлс одоогоор алга болсон байна...

…Манай гэрийн Сейфнээс: Монетон ээмэг 6 хос /5 хос Солонгос монет, 1 хос нь Монгол/, Солонгос монетны нэг хосыг нь 300,000 төгрөгөөр үнэлнэ нэг нь 4,5 граммтай, Монгол монетон ээмгийг 1 хосыг 150,000 төгрөгөөр үнэлнэ 2,5 граммтай 2006 онд худалдан авч байсан. Мөнгөн ээмэг, бөгж, гинж, бугуйвч хослол 9 хос нийлүүлээд 200.000 төгрөгөөр үнэлнэ 2005 онд худалдан авч байсан. Сувдан мөнгөн даруулга-1 ширхэг 500,000 төгрөг граммийг нь мэдэхгүй байна дээр үеийн мөнгөн сувдан даруулга. Эмэгтэй Монетон бөгж 3 ширхэг нэг ширхэг нь 2,5 граммтай нэгийг нь 130,000 төгрөгөөр үнэлнэ 2007 онд худалдан авч байсан. Сувдан хүзүүний зүүлт 100,000 төгрөгөөр үнэлнэ 2005 онд худалдан авсан. Эрэгтэй мөнгөн гинж 40 граммтай 2017 онд худалдан авсан. Эрэгтэй монетон гинж, хүзүүний зүүлт кулонтой хосоороо Солонгос улсаас авч байсан 35 граммтай 2.500.000 төгрөгөөр үнэлнэ. 2008 онд худалдан авсан. Эрэгтэй бугуйн цаг FORCE брэндийн 1000,000 төгрөгөөр үнэлнэ, 2015 онд худалдан авсан эдгээр эд зүйлийг сейфийг эвдэн авч явсан байсан бусад дараах эд зүйл нь ил байсан юм. Эмээлийн мөнгөн баавар-1 ширхэг 100,000 төгрөг үнэлнэ. Виски 1 литр 50,000 төгрөгөөр үнэлнэ өөр эд зүйл алдаагүй. Зөөврийн компьютер Aser маркийн I-3 -тай 14 инчийнх 6-7 жилийн өмнө худалдан авсан 300,000 төгрөгөөр үнэлнэ. Шинэ цагийн манан хөөрөг, зүгээр энгийн даваа толгойтой 2014 онд худалдан авч байсан 600.000 төгрөгөөр үнэлнэ. Тоногтой мөнгөн эрэгтэй бүсийг 250,000 төгрөгөөр үнэлнэ 2000 онд худалдан авсан. Сейфний цоожийг эвдэлсэн байсан бусад нь зүгээр тэгэхээр цоожийг нь 15,000 төгрөгөөр үнэлнэ..” гэжээ. /4хх-ийн 66-67, 4хх-ийн 68-69-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-59-62, хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-70-71, 74-75-р тал /,

 

Хохирогч Chen Xiu Li мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10-р сарын 26-ны өглөө 09:50 цагт Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангай 8- 313 тоот гэрээсээ гарахдаа хаалга үүдээ цоожлоод гэрээс гарсан. Тэгээд би орой гэртээ 18:30 цагт хашаандаа ороход байшингийн хаалга онгорхой байхаар нь би дүүрүүгээ залгаж гэрт хүн байгаа юу гэж хэлэхэд хүн байхгүй гэхэд өөрийн гэр лүүгээ ороход манай гэрийн эд хогшил ухаж, эд зүйлсийг эмх замбараагүй болгоод гэрээс нөүтбүүк 1 ширхэг, 1.200 доллар, юань 10.000, эмэгтэй хүний гутал 2 ширхэг, 100.000 төгрөг, эрэгтэй бугуйн цаг нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...

…Манай гэрийн сефний хаалгыг эвдээд дотор нь байсан бэлэн 1200 америк доллар. Юан 10.000. Монгол 100.000 төгрөг. Мөнгөн ээмэг бөгж, гинж, кулон 1 хослол 52.000 төгрөгөөр 2012 онд авч байсан. Цулгүй мөнгөн бугуйвч 4 ширхэг нэг ширхэг нь 60 грамм, 2012 онд худалдан авч байсан. Хятад 8 блок тамхи Зун хуа тамхи -4 блок, Суан ши-2 блок, Зуан ши-2 блок.., Суан ши, Зуан ши тамхины нэг блок нь 98.000 төгрөг, Зун хуа тамхи 136.000 төгрөг болно. Мөнгөн эмэгтэй бөгж 10 ширхэг нэг ширхэг нь 8 граммтай нэгийг нь 12.000 төгрөгөөр үнэлнэ 2006 онд авч байсан..., Самсунг маркийн зөөврийн компьютер 256 хардтай 2011 онд худалдан авч байсан 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Нэг нүдний дуран 1970 онд 75 төгрөгөөр худалдан авч байсан одоо яг ханшийг нь мэдэхгүй байна одоогийн ханшаар үнэлнэ. Шүрэн гаанс-3 ширхэг 1997 онд өгч байсан тамхи хийдэг хэсэгтээ зэс, дунд хэсэг нь мод, аманд зуудаг хэсэг нь 5 см шүртэй 3 ширхэг нь 14-15 см урттай, нэг ширхэг жижиг нь 4-5см урртай үнийг нь хэлж мэдэхгүй байна ойролцоогоор 500.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийн хооронд байгаа байх. Сувдан зүүлт ээмэг хос 2013 онд 360.000 төгрөгөөр авч байсан энэ үнээр үнэлнэ. ДВД тоглуулагч 2014 онд 150.000 төгрөгөөр үнэлнэ. Эмэгтэй гутал 2016 онд Бээжингээс авч байсан хавар намрын арьсан богино гутал 75000 төгрөгөөр үнэлнэ. Бугуйн цаг эрэгтэй 2012 онд авч байсан 300.000 төгрөгөөр үнэлнэ Орос цаг нэрийг нь мэдэхгүй. Зэрэг эд зүйл алдагдсан..., сейф 65 см өндөртэй 41 см өргөнтэй хүндрүүлэгчтэй 2011 онд 500.000 төгрөгөөр худалдан авсан энэ үнээр үнэлнэ .” гэжээ. /4хх-ийн 132, 4хх-ийн 134-136-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-122-128, хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-139-140, 74-75-р тал/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /4хх-141-р тал/,

 

   Хохирогч А.Алимаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ахмадын баяр болж байсан учир хүргэний гэрт очихоор 15 цаг 40 минутын үед гарсан. Тэгээд би 20 цагийн орчим би гэртээ хаалга онгойлгох гэхэд хаалга онгойхгүй байсан..., бүргэд хаалга засвар луу утасдан ярьж байх хооронд манай зээ хүү гадагшаа буцан орж ирээд надаас эмээ та болконы цонхыг онгорхой орхиод явсан юм уу хаалга болон цонх нь том онгорхой байна гэхлээр нь би онгорхой орхиогүй гэж хэлээд цагдаа дуудсан...

…Хохирогч А.Алимаагаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл “...Манай гэрээс Dell маркийн зөөврийн компьютер 8 жилийн өмнө авсан үзүүлэлтийг нь мэдэхгүй байна 200.000 төгрөгөөр үнэлнэ. Самсунг маркийн гар утас андройд 2015 онд худалдан авсан 100.000 төгрөгөөр үнэлнэ. LG маркийн гар утас андройд 15.000 төгрөгөөр үнэлнэ шинэ хүүхдийн гар утас. ЛД тамхи-3 блок нэг блокдоо 10 ширхэг нийт 30 ширхэг нэг блокийг нь 21.500 төгрөгөөр нийлээд 64.500 төгрөг зэрэг эд зүйл алдсан байсан би урьд мэдүүлэгтээ 2 хаш аяга, бугуйн цаг, гар чийдэн алга болсон гэж мэдүүлсэн боловч сүүлд нь гэрт байгаа юмаа сайн үзэхэд гэрт байсан олдсон өөр эд зүйл алдаагүй...” гэжээ.  /4хх-ийн 174-175, 4хх-ийн 177-178-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-164-170, хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-179-180-р тал/,

 

Хохирогч Б.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний оройн 19:00 цагийн орчимд манай дүү Золжаргал над руу утсаар “манайд хулгай орсон юм шиг байна” гэсэн тэгээд очоод үзсэн чинь манай гэрийн хаалга онгорхой, цонх онгорхой гэрийн бүх эд зүйлс ундуй сундуй болгосон байдалтай байсан...”

…Эмэгтэй сваровский бугуйн цаг 2015 онд 50,000 төгрөгөөр худалдан авсан энэ үнээр үнэлнэ. Эмэгтэй Монетон ээмэг 1 хос граммийг мэдэхгүй Солонгос 50.000 төгрөгөөр үнэлнэ 2007 онд бэлгэнд авсан. Эмэгтэй мөнгөн ээмэг гинж граммийг мэдэхгүй 2015 онд авсан 55.000 төгрөгөөр үнэлж байна Эмэгтэй цагирган металл ээмэг 1.500 төгрөгөөр үнэлнэ. Өөр эд зүйл алдаагүй..., эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /4хх-ийн 224, 4хх-ийн 225-226-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-227-228-р тал/,

 

Хохирогч Ц.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...дүү Б.Мөнхзаяа манай гэрт хулгай орж таны эд зүйлс алдагдсан байна гэж утсаар мэдэгдсэн..., Б.Мөнхзаяа бид хоёроос өөр эд зүйлс алдсан хүн байхгүй…

...Эмэгтэй монетон ээмэг, бөгж, гинжний хослол 250,000 төгрөгөөр үнэлнэ 2010 онд худалдан авсан граммийг нь мэдэхгүй.., Мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хослол граммыг нь мэдэхгүй 350,000 төгрөгөөр үнэлнэ 2017 онд худалдан авсан граммийг нь мэдэхгүй. Мөнгөн ээмэг, гинж, бөгжний хослол 150.000 төгрөгөөр үнэлнэ граммийг нь мэдэхгүй 2016 онд авсан. Мөнгөн ээмэг гинж эмэгтэй граммийг нь мэдэхгүй 120.000 төгрөгөөр үнэлнэ 2011 онд худалдан авсан өөр эд зүйл алдаагүй.., эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.” Гэжээ  /4хх-ийн 222, 4хх-ийн 233-234-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-212-221, хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-235-р тал/,

 

Хохирогч А.Амарсанаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр.., орой 21 цаг 45 минутын үед манай эхнэр Монголжингоо утсаар яриад гэрийн хаалга онгойхгүй байна гэхээр цоож засдаг хүний утсанд дуудлага өгч шууд гэртээ ирэхэд цоож онгойлгодог хүн ирж таарсан.., тэр залуу хаалганы дотор талын цоожоор цоожилсон байна гэж хэлсэн..., би очиж шүүгээнд байсан мөнгөө үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд юу юу алга болсон байна гээд бусад өрөөний эд зүйлээ үзэхэд.., унталгын өрөөний цаад талын хувцасны өрөөнд байсан хар өнгийн үүргэвчинд байсан эд зүйлийг гаргасан байдалтай үүргэвч байхгүй болсон байсан мөн мөнгө байсан шүүгээний дээд талд байсан эхнэрийн гоёл чимэглэлийн хайрцаг дотор байсан зарим зүйлийг гаргаж тавьж хайрцаг болон дотор нь байсан монетон эдлэл байхгүй болсон байсан. Мөн орон дээр байсан зөөврийн компьютер, ариун цэврийн өрөөнд байсан эхнэрийн монетон эдлэл байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн…

...Манай гэрээс бэлэн 8.100 америк доллар 100-н дэвсгэртээр байсан. HP маркийн зөөврийн компьютер 13 инчийн 800.000 төгрөгөөр үнэлсэн. Монетон ээмэг бөгж кулон комоороо 1.000.000 төгрөгөөр. Цагирган монетон ээмэг 5 граммтай 100.000 төгрөг. Orica хар өнгин арьсан үүргэвч 70.000 төгрөг. Мөнгөн бөгж 5 грамм 100.000 төгрөгөөр үнэлнэ өөр эд зүйл алдаагүй..., эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна..” гэжээ. /5хх-ийн 29-31, 5хх-ийн 32-33-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-14-24, хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-35, 36-37-р тал/,

 

Хохирогч Ч.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр.., 11 цаг өнгөрөөгөөд гараад хаалга үүдээ цоожпоод гарцгаасан байсан юм. Тэгээд ажилтай байж байгаад үдээс хойш 19 цагийн үед гэртээ ирсэн чинь.., манай байшингийн халаагч 15 хэм зааж байхаар нь гайхаад хартал байшингийн ар талын хананы цонх онгойсон харагдсан. Тэгээд эргэн тойрноо ажиглаад хартал манай байшингийн урд талын вакум цонхыг гадна талаас нь түлхээд завсар гаргаад онгойлгож дотогш орсон байна лээ...

...Манай байшингаас дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг 150.000 төгрөгөөр үнэлнэ 2012 онд бэлгэнд авсан..., Монетон эрэгтэй бөгж хуримын 4.5 грамм 350.000 төгрөгөөр худалдан авсан энэ үнээр үнэлнэ 2011 онд худалдан авсан. Халтар манан хөөрөг шинэ цагийнх энгийн шүрэн толгойтой монетон бүслүүртэй мөнгөн халбагтай 1990 оны оны үеийн хөөрөг 2.000.000 төгрөгөөр үнэлнз. Хүүхдийн хөөрөг 2 ширхэг зүгээр энгийн нэгийг нь 20.000 төгрөгөөр нийлүүлээд 40.000 төгрөгөөр үнэлнэ.урьд нь нэг ширэхгийг нь 30.000 төгрөг гэсэн байгаа тэгэхээр хэрэглэж байсан болохоор 20.000 төгрөгөөр үнэлж байна. Тошиба маркийн зөөврийн хард 1 терабат 250.000 төгрөгөөр 2015 онд худалдан авсан энэ үнээр үнэлнэ. Түрийвч арьсан эрэгтэй дэлгэдэг 10.000 төгрөгөөр үнэлнэ. Бэлэн 400.000 орчим төгрөг энэ мөнгөнүүдийг 20.000, 10.000 төгрөгөөр 2015 оноос хойш цуглуулж байсан юм. Эмэгтэй хүний энгэрийн сувдан сваровский шигггээтэй зүүлт урьд мэдүүлэгтээ одон медал шиг бичүүлсэн байсан энэ нь зүүлт юм байгаа. 100.000 төгрөгөөр үнэлнэ..., цонх зүгээр цоож нь эвдэрсэн байсан 20,000 төгрөгөөр солиулсан..., эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. /5хх-ийн 90-91, 5хх-ийн 93-94-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-82-84, хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-95-96-р тал/,

 

Хохирогч Э.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны нэг давхарын 02 тоотод байрлах Мастер Инженеринг ХХК-ийн ажпын байрны цонхоор вакум цонхыг түлхэн орж миний өөрийн суудаг ширээн дээр байсан Dell маркийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан..., Хар саарал өнгийн нэмгэн 2013 онд үйлдвэрлээд шинээр нь авч байсан. Тухайн үедээ 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо зах зээлийн ханшаар 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэжээ.  /5хх-ийн 124-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-125-126-р тал/,

 

Хохирогч С.Бумдарь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр.., 8 цагт гарч Хүрмэн эмийн сангийн ажил дээрээ ажлаа хийж байгаад орой 22 цагийн үед гэртээ орж ирээд хаалга онгойлготол түгжээгүй түлхүүр эргэхгүй онгойсон. Тэгээд дотор талд нь гэрт байсан түлхүүр зоогоод орхичихсон байхаар нь хулгай орж гэж мэдээд өрөөний эд зүйлсийг харахад эд зүйлс онгичиж хаясан гэрийн тагтны хаалгатай цонх онгорхой байсан. Гэрт байсан зөөврийн компьютер, хөргүүрийн сэнс алдагдсан байсан. Нөүтбүүкны цүнх шүүгээнд байсан тэрэнд хийгээд аваад явсан байсан. Сэнс нь нөүтбүүкний хэмжээтэй куллер гэсэн бичигтэй байсан. Нөүтбүүкээ 2010 онд.., Некст худалдааны төвөөс 800.000 төгрөгөөр авсан.., цэнхэр өнгийн Делл гэсэн бичигтэй байсан...” гэжээ.  /5хх-ийн 154-р тал/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-155-156-р тал/,

 

Хохирогч Ч.Элбэгзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 орны 10 дугаар сарын 31-ний өдөр оройн 19 цаг өнгөрөөгөөд ажпаа тараад автобусанд суугаад гэртээ харьж явахад манай ээж Хишигсүрэн над руу утсаар яриад гэрт хулгай орсон байна гэхээр нь би гэртээ яваад очсон. Гэтэл ээж орцонд суучихсан гэртээ орж чадахгүй айгаад байж байсан. Манай дүүгээр цагдаа дуудуулсан байсан...

...Манай гэрээс Зөөврийн компьютер Haier маркийн 14 инчийнх 650.000 төгрөгөөр үнэлсэн. Дунд гарын гуулин нуухтай, даваа толгойтой хаш хөөрөг үнэлж сайн мэдэхгүй байна 600.000 төгрөгийн орчим байх өнгө муутай байсан. Дунд гарын гартааман хөөрөг энгийн толгойтой 350.000 төгрөгөөр үнэлнэ 2014 онд худалдан авсан, өөр эд зүйл алдаагүй..” гэжээ.  /5хх-ийн 184, 185-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-177-181, хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-186-187, 189-190-р тал/,

 

Хохирогч Б.Чулуунбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэртээ ирэхэд манай байшингийн урд талын вакум цонхыг түлхээд хулгай орчихсон байсан...

...2 ширхэг их гарын мөнгөн аяга, нэг бүр нь одоогийн зах зээлийн ханшаар 500.000 төгрөг болно, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, нэг бүр нь 370.000 төгрөг, дунд гарын чүнчигноров хөөрөг 500.000 төгрөгөөр үнэлж байна, дунд гарын гартааман хөөрөг 150.000 төгрөг, 80.000 төгрөгний үнэтэй шилэн хөөрөг, 50.000 төгрөгний үнэтэй жи мобайлын энгийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг.., нэхэмжилж байна” гэжээ. /5хх-ийн 234-235, 5хх-ийн 237-238-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-226-231, Эд зүйлийн үнэлгээ /5хх-240-р тал/,

 

Хохирогч Ж.Цэен-Ойдов мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ руу амрахаар явсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монголд ирсэн. Манай хүүхдүүд танай гэрт цонхоор дамжиж хулгайч орсон гэж хэлсэн..., Их гарын айраг уудаг мөнгөн аяга 6 ширхэг тус бүр 250.000 төгрөгний үнэтэй нийт 1.500.000 төгрөг. Бүүр маш том би нөхөртэйгээ явж байхдаа 600.000 төгрөгнөөс буулгаад 420.000 төгрөгөөр худалдаж авч байсан мөнгөн аяга байсан. Дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг тус бүр нь 150.000 төгрөг нийт 450.000 төгрөг. Алтан ээмэг сувдан шигтгээтэй алтаар ороомог хээлсэн 1.000.000 төгрөгний үнэтэй. Том монетон бөгж 300.000 төгрөг. Жижиг монетон бөгж 300.000 төгрөг. Мөнгөн бүс 400.000 төгрөг. Чулуун бүс цайвар саарал өнгөтэй ногоон туяатай байсан 40.000 төгрөг. Цирконон шигтгээтэй 3 хос 70.000 төгрөг. Шүрэн шигтгээтэй ээмэг зүүлтний 2 хослол 80.000 төгрөг. Хар манан ээмэгний зүүлт 80.000 төгрөг. Унжлагатай гоёлын мөнгөн ээмэг 70.000 төгрөг. Чигчий хурууны энэтхэг мөнгөн бөгж 70.000 төгрөг. Эрэгтэй хүний цаг 196.000 төгрөг. Гар утас 50.000 төгрөг гээд манай гэрээс нийт 4.856.000 төгрөгний эд зүйл алдагдсан байна...” гэжээ  /6 хх-ийн 111-113-р тал/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хх-114-115, хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-114-115-р тал/,

 

Хохирогч Д.Элбэгсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим гэрээсээ гараад Улсын их дзлгүүр явсан юм..., гэртээ ирэхэд том өрөөний хивсэн дээр гуталны мөр гарсан байсан, гал тогооны өрөөний цонх онгорхой байсан, хүүхдийн өрөөний балкон онгорхой байсан юм. Тэгээд цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн...

...Бриллиантан шигтгээтэй 18 гратын монетон эмэгтэй бөгж 1 ширхэг граммийг нь мэдэхгүй байна 2008 онд худалдан авч байсан 3000,000 төгрөгөөр үнэлнэ. Эзмэрүүд бриллиантан шигтгээтэй 14 кратын монетон ээмэг бөгж 1 хос 1993 онд худалдан авсан одоо 3.500.000 төгрөгөөр үнэлнэ.., Топазан шигтгээтэй монетон ээмэг бөгж 1 хос 14 кратынх 2017 онд бэлгэнд авсан 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Бриллиантан шигтгээтэй монетон хүзүүний зүүлт 14 кратынх 2.500.000 төгрөгөөр үнэлнэ 2016 онд Америк улсаас авч байсан. Цагаан алт, шар монет, улаан монет 18 кратын унждаг ээмэг гинж, цэцгэн кулон, цэцгэн бөгж 1 хос 2010 онд худалда авч байсан 3.000,000 төгрөгөөр үнэлнэ. Алтан ээмэг цэцгэн унждаг 2011 онд худалдан авсан 2.000.000 төгрөгөөр үнэлнэ 8.45 граммтай байсан. Алтан ээмэг бөөрөнхи унждаг 2011 онд худалдан авсан 1.200.000 төгрөгөөр үнэлнэ 5.39 граммтай байсан. Алтан бөгж дээрээ бөндгөртэй 2011 онд худалдан авсан 2.000.000 төгрөгөөр үнэлнэ 8.09 граммтай байсан. Цагаан алтан цагирган эмэг жижиг кулонтой бөгжтэй бугуйвчтай 1 хос 2006 онд худалдан авсан 3.000.000 төгрөгөөр үнэлнэ.., Монгол монетон 14 кратын өлзий хээтэй бугуйвч 1 ширхэг шинээрээ худалдаж аваад удаагүй байсан 1.520.000 төгрөгөөр худалдан авсан энэ үнээр үнэлнэ. Цагаан алтан өөрөөсөө унждаг санжгар гинж 2007 онд Герман улсаас худалдан авсан 800.000 төгрөгөөр үнэлнэ граммийг нь санахгүй байна. Монетон цагирган ээмэг 18 кратын 2007 онд Герман улсаас авч байсан 800.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон 18 кратын бриллиантан шигтгээтэй ээмэг бөгжтэй 1 хос2007 онд худалдан авсан 2.500.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон ээмэг, гинж / урт/, толыой бөгж, жижиг кольцон бөгж 1 хос 4.000.000 төгрөгөөр үнэлнэ.., 1992 онд худалдан авч байсан. Монгол монетон хуримын бөгж эрэгтэй, эмэгтэй хос 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Апал шигтгээтэй тойруулаад бриллиантан шигтгээтэй 14 кратын цагаан алтан бөгж 2.000.000 төгрөгөөр үнэлнэ 2005 онд худалдан авсан.., Монетон хар од шигтгээтэй ээмэг бөгж, кулон 1.200.000 төгрөгөөр үнэлнэ 1997 оны үед авсан граммийг мэдэхгүй байна. Дөрвөлжин болор шигтгээтэй монетон кулон 500.000 төгрөгөөр үнэлнэ 1997 оны үед авсан. 5 хошуу унждаг монетон кулон, гинжтэй 1 хос 2003 онд Индонез улсаас авсан 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Солонгос монетон бөгж эмэгтэй 500.000 төгрөгөөр үнэлнэ грамм мэдэхгүй байна. Монгол алтан ээмэг оюу шигтгээтэй 1993 онд авсан 1000,000 төгрөгөөр үнэлнёчэ 1993 онд авсан. Дөрвөлжин цэнхэр апал шигтгээтэй монетон бөгж.., 1.200.000 төгрөгөөр үнэлнэ 2009 онд худалдан авсан. Дээр үеийн эхнэр хүний толгойны зүүлтний унждаг том мөнгөн зүүлт 500.000 төгрөгөөр үнэлнэ..., Хүүхдийн мөнгөн гинж, церкон шигтгээтэй мөнгөн бугуйвч, эрвээхээтэй мөнгөн ээмэг 1 хос 300.000 төгрөгөөр үнэлнэ. Солонгос монетон унждаг ээмэг, бөгж 1 хос 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. 2013 онд худалдан авсан. ” гэжээ /6 хх-ийн 146-147, 148-149-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хх-134-141, хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-154-156/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.Б, С.А, Т.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч З.Б нь бусадтай бүлэглэж 4 удаа, ганцаараа 18 удаа, нийт 22 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бу   саар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдад нийт 142.280.414 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

Шүүгдэгч С.А нь бусадтай бүлэглэж 3 удаа, ганцаараа 4 удаа, нийт 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлж бусдад нийт 45.563.792  төгрөгний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  Т.А нь  бусадтай бүлэглэж 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлж бусад нийт 33.730.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын, мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.З.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан,

 

Шүүгдэгч Б.С.А, Ш.Т.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалган тодруулсан байна.

 

Шүүгдэгч З.Б, С.А, Т.А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч З.Б нь  ажил хөдөлмөр эрхэлдэггүй, улмаар 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 11 сар хүртэлх хугацаанд нийт 22 удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдэж, бусдад 119.120.883  төгрөгийн хохирол учруулж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч З.Баас нийт 119.120.883 төгрөг гаргуулж, нэр бүхий дараах хохирогч нарт олгох нь зүйтэй, түүний хохирлыг задлаж дүгнэхэд:

 

Шүүгдэгч З.Б, С.А, Т.А, Ц.Ганбат нарын хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Я.Оюунбилэгийн эд хөрөнгөд 2.759.900 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 689.975 /2.759.900:4=689.975/  төгрөг гаргуулж хохирогчид олгох,

Мөн хохирогч Ш.Ичинхорлоогийн эд хөрөнгөд 17.884.320 төгрөгийн хохирол учирснаас 16.687.792  төгрөгийн эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн байх ба үлдэх 1.196.528 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 398.843 төгрөг гаргуулж хохирогчид олгох,

 Мөн З.Б, С.А, Т.А, Ц.Ганбат нарын хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Готовсүрэнд 12.906.300 төгрөгний хохирол учирснаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэг шүүгдэгчээс 3.226.575 төгрөг /12.906.300:4=3.226.575/ гаргуулж хохирогчид олгох,

Шүүгдэгч З.Б, Мөнхболд нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Амгалангийн эд хөрөнгөнд 3.798.792 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нөхөн төлөгдөөгүй учир шүүгдэгч З.Баас 1.824.396 төгрөг /3.798.792:2=1.824.396/ гаргуулж хохирогчид олгох,

Шүүгдэгч З.Бийн ганцаараа үйлдсэн гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгөд хохирогч Ч.Ариунаад 14.750.000 төгрөгийн, Б.Мөнхбатад 11.743.000 төгрөгийн, Г.Ариунзаяад 260.100 төгрөгийн, Б.Булганхангайд 240.000 төгрөгийн, Х.Мөнхтулгад 2.346.000 төгрөгийн, Ц.Мөнхтунгалагт 88.000 төгрөгийн, Г.Батсайханд 3.873.000 төгрөгийн, Чен ши Линд 11.104.376 төгрөгийн, А.Алимаад 366.000 төгрөгийн, Ц.Энхцэцэгт 760.500 төгрөгийн, Э.Амарсанаад 22.036.373 төгрөгийн, Ч.Алтангэрэлд 2.315.000 төгрөгийн,  Э.Мөнхбаярт 510.000 төгрөгийн, С.Бумдарьд 311.000 төгрөгийн, Ч.Элбэгзаяад 900.000 төгрөгийн, Б.Чулуунбатад 1.780.000 төгрөгийн, Ж.Цэён-Ойдовт 3.709.400 төгрөгийн, Д.Элбэгсайханд 28.658.353  төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд төлөгдөөгүй байх тул шүүгдэгч З.Баас гаргуулж нэр бүхий хохирогч нарт тус тус олгох,

 

Шүүгдэгч С.Агаас нийт 16.424.194 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Ичинхорлоод 398.843 төгрөг, А.Готовсүрэнд 3.226.575 төгрөг, С.Амгаланд 1.824.396 төгрөг, Б.Цогтбаатарт 3.885.300 төгрөг, С.Сэргэлэнд 4.126.400 төгрөг, Н.Баярцэцэгт 1.597.080 төгрөг, Н.Биндэръяад 1.395.600 төгрөгийг,

 

Шүүгдэгч Т.Аоос нийт 4.545.385 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Оюунчимэгт 919.967 төгрөг, Ш.Ичинхорлоод 398.843 төгрөг, А.Готовсүрэнд 3.226.575 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Б, С.А, Т.А нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Бийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 384 хоногийг, шүүгдэгч С.Агийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 338 хоногийг, шүүгдэгч Т.Аын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс  2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 153 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээж, шар өнгийн 1 ширхэг пүүзийг шүүгдэгч С.Ад буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Аын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан 50-44 УНУ улсын дугаартай, Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл нь “Орд Финанс” ХХК-ийн эзэмшлийх /2-р хх-ийн 59/ тул Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай 50-44 УНУ улсын дугаартай, Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай, шүүгдэгч С.А, Т.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б нь Мөнхболд, Хэрлэнболд  нартай бүлэглэж, нийт 9 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, энэ нөхцөл байдлаа нэмж шалгуулж, улмаар хохирогч нарт учруулсан хохирлоо Мөнхболд, Хэрлэнболд нартай хувааж төлмөөр байна гэж мэдүүлснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд түүний ингэж мэдүүлснийг буруутгах үндэслэл болохгүй юм.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2  дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.З.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Б.С.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч,  машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Ш.Т.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм  ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  зааснаар  шүүгдэгч Зоригтбаатарын З.Бийг 7 /долоо/ жил 8 /найм/ сарын  хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Сергейн С.Аг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар шүүгдэгч  Төгсболдын Т.Аыг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч С.А, Т.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээж, шар өнгийн 1 ширхэг пүүзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ад буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийн урьдчилан цагдан хоригдсон 384 /гурван зуун наян дөрөв/ хоногийг, шүүгдэгч С.Ан урьдчилан цагдан хоригдсон 338 /гурван зуун гучин найм/ хоногийг, шүүгдэгч Т.Ариунболдын урьдчилан цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Соната-5 маркийн 50-44 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч З.Баас  119.120.883 /нэг зуун арван есөн сая нэг зуун хорин мянга найман зуун наян гурав/  төгрөг гаргуулж, хохирогч Л.Оюунчимэгт 919.967 /есөн зуун арван есөн мянга есөн зуун жаран долоо/ төгрөг, Ш.Ичинхорлоод 398.843 / гурван зуун ерэн найман мянга найман зуун дөчин гурав/ төгрөг, Ч.Ариунаад 14.750.000 /арван дөрвөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг, Б.Мөнхбатад 11.743.000 / арван нэгэн сая долоон зуун дөчин гурван мянга/ төгрөг, А.Готовсүрэнд 3.226.575  / гурван сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун далан тав/ төгрөг, С.Амгаланд 1.824.396 / нэг сая найман зуун хорин дөрвөн мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөг, Г.Ариунзаяад 260.100 /хоёр зуун жаран мянга нэг зуун/ төгрөг, Б.Булганхангайд 240.000 / хоёр зуун дөчин мянга/ төгрөг, Х.Мөнхтулгад 2.346.000/ хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга/ төгрөг, Ц.Мөнхтунгалагт 88.000 /наян найман мянга/ төгрөг, Г.Батсайханд 3.873.000 /гурван сая найман зуун далан гурван мянга/ төгрөг, Чен ши Линд 11.104.376 / арван нэгэн сая нэг зуун дөрвөн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг, А.Алимаад 366.000/ гурван зуун жаран зургаан мянга/ төгрөг, Ц.Энхцэцэгт 760.500 / долоон зуун жаран мянга таван зуун/ төгрөг, Э.Амарсанаад 22.036.373 / хорин хоёр сая гучин зургаан мянга гурван зуун далан гурав/ төгрөг, Ч.Алтангэрэлд  2.315.000 / хоёр сая гурван зуун арван таван мянга/ төгрөг,  Э.Мөнхбаярт 510.000/ таван зуун арван мянга/ төгрөг, С.Бумдарьд 311.000 /гурван зуун арван нэгэн мянга/ төгрөг, Ч.Элбэгзаяад 900.000 / есөн зуун мянга/ төгрөг, Б.Чулуунбатад 1.780.000 / нэг сая долоон зуун наян/ төгрөг, Ж.Цэён-Ойдовт 3.709.400 / гурван сая долоон зуун есөн мянга дөрвөн зуу/ төгрөг, Д.Элбэгсайханд 28.658.353 / хорин найман сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун тавин гурван мянга/  төгрөгийг,

Шүүгдэгч С.Агаас 16.424.194 /арван зургаан сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж, хохирогч Ш.Ичинхорлоод 398.843 /гурван зуун ерэн найман мянга найман зуун дөчин гурав/ төгрөг, А.Готовсүрэнд 3.226.575 /гурван сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун далан тав/  төгрөг, С.Амгаланд 1.824.396 /нэг сая найман зуун хорин дөрвөн мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөг, Б.Цогтбаатарт 3.885.300 /гурван сая найман зуун наян таван мянга гурван зуу/ төгрөг, С.Сэргэлэнд 4.126.400 /дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг, Н.Баярцэцэгт 1.597.080 /нэг сая таван зуун ерэн долоон мянга наян/ төгрөг, Н.Биндэръяад 1.395.600 /нэг сая гурван зуун ерэн таван мянга зургаан зуу/ төгрөгийг,

                 

Шүүгдэгч Т.Аоос 4.545.385 /дөрвөн сая таван зуун дөчин таван мянга гурван зуун наян тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Оюунчимэгт 919.967 /есөн зуун арван есөн мянга есөн зуун жаран долоо/ төгрөг, Ш.Ичинхорлоод 398.843 /гурван зуун ерэн найман мянга найман зуун дөчин гурав/ төгрөг, А.Готовсүрэнд 3.226.575 / гурван сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун далан тав/                         төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч З.Б, С.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Б, С.А, Т.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                                                  

                  ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            И.ГАНБАТ

 

                  ШҮҮГЧИД                                              Д.АЛТАНЖИГҮҮР

  

                                                                                       Х.ОДБАЯР