| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00394/и |
| Дугаар | 396 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, *******тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. 1970 онд бага сургуульд орж, улмаар 1978 онд Дөргөн сумын 8 жилийн сургууль төгсөж 1978-1981 оныг дуустал ээжийн хамт Дөргөн сумын Сээр бригадад малчнаар ажиллаж байсан. Улмаар 1981-1990 оныг хүртэл Дөргөн сумын Эх хүлээн авах байранд үйлчлэгч, тогоочийн ажил хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход миний ажиллаж байсан үеийн зарим баримтууд олдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1978 оны 06 дугаар сараас 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт малчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын цэцэрлэгт асрагчаар, 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Хүний их эмчийн салбарын тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1978 оны 06 дугаар сараас 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт малчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын цэцэрлэгт асрагчаар, 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Хүний их эмчийн салбарын тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Д.*******гийн 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Д.*******гийн 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн ажлын тухай бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 794 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Дөргөн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаартай ажилд томилох тухай захирамжийн хуулбар,
-Ховд аймгийн Дөргөн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1982 оны 12 сарын 11-ны өдрийн 50 дугаартай ажилд томилох тухай захирамжийн хуулбар,
-Ховд аймгийн Дөргөн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай ажилд томилох тухай захирамжийн хуулбар,
-Ховд аймгийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай шинээр ажилчин авах тухай тушаалын хуулбар,
-Гэрч Ц.*******ы шүүхэд өгсөн “би Д.*******тэй Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг 1978 онд төгссөн. Д.******* нь 1978-1981 оныг хүртэл ээжтэйгээ хамт мал маллаж байсан. Улмаар 1981-1990 оныг дуустал Дөргөн сумын эх хүлээн авах газарт үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан. 1990-1993 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын сургуульд жижүүрээр ажилласан. Би тэр үед Дөргөн сумын Ахуй үйлчилгээ, эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Бид найзууд байсан учир түүнийг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Л.ий “Д.******* нь 1978-1982 оныг хүртэл ээжтэйгээ хамт мал маллаж байсан. Улмаар 1982-1990 оныг дуустал Дөргөн сумын эх хүлээн авах газарт үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан. Түүнээс хойш хаана ажиллаж байсныг сайн мэдэхгүй. Би 1982-19902 он хүртэл Дөргөн сумын хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1978 оны 06 дугаар сараас 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт малчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын цэцэрлэгт асрагчаар, 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Хүний их эмчийн салбарын тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1978 оны 06 дугаар сараас 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт малчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын цэцэрлэгт асрагчаар, 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Хүний их эмчийн салбарын тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА