Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, гэрч И.*******, Г.*******, нарийн бичгийн дарга Ж.*******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1984-1990 он хүртэл хонь, ямаа маллаж улсад нийт 7 жил ажилласан. Одоо нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1984-1990 он хүртэл ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1984-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь 1984-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 549 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1984-1990 онуудын Н.*******ийн нэрний бичилттэй 70-р дансны хуулбарууд,

-Н.*******ийн ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч И.*******ийн шүүх хуралдаанд өгсөн “би Н.*******тэй 1983-1990 оныг дуустал хамт нэг бригадад мал маллаж байсан”  гэх мэдүүлэг,

-Гэрч Г.*******ийн шүүх хуралдаанд өгсөн” би Н.*******ийн аавынх нь дүүгийн хүүхэд. Н.******* нь насаараа мал малласан” гэх мэдүүлэг зэрэг болно.  

Хүсэлт гаргагч Н.******* нь 1984-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Н.*******ийн хүсэлтийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1984-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Б.МАРИНА