| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00416/и |
| Дугаар | 398 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт 2 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэгдлийн хонь маллаж байгаад 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Улмаар 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 1989 оныг дуустал тус нэгдлийн мал малласан. Намайг 15 настай байхад манай аав тэтгэвэрт гарсан байсан тул би бага наснаасаа эхлэн мал малласан. Архивын баримтуудаас шүүлгэж үзэхэд 1978 оны 70-р дансны хуулбар миний нэрээр гарч ирсэн. Иймд намайг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймагт Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Малчны мэргэжлийн 00234 дугаартай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.*******ийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 1003 дугаартай лавлагаа,
-С.*******ийн нэрний бичилттэй Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын 1978-1981, 1984-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд,
-Гэрч Б.*******ийн “С.******* нь 1978-1989 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт мал маллаж байсан. Тэрээр 1981-1984 оны хооронд цэргийн алба хаасан. Би мөн тус бригадад мал маллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.гийн “Бид хоёр хамт 1978 оноос нэгдэл тарах хүртэл Чандмань сумын Тахилт багт мал малласан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч С.******* нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч С.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА