Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 399

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын 2 дугаар цэцэрлэгт Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 163 тоот тушаалаар орж, үргэлжлүүлэн 1, 3 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад Ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот тушаалаар Ховд аймаг дахь УБДС-д ажиллах болсон тул хүмүүжүүлэгч багшийн ажлаас чөлөөлөгдсөн. Миний 1982-1992 онд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэрт тамга дарагдаагүй болно. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгын лавлагаагаар шүүлгэхэд 2 дугаар цэцэрлэгт ажилд орсон тушаал байгаа боловч 1992 онд ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна. Иймд намайг 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүмүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн 2, 3-р цэцэрлэгүүдэд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Б.*******гийн ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 798 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 09 сарын 30-ны өдрийн 163 дугаартай “ажилд томилох, амралт олгох” тухай тушаалын хуулбар,

-Б.*******гийн ажиллаж байхдаа авсан гэх 1984 оны 12 сарын 29-ний өдрийн талархал, 1983 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн баярын бичиг,

-Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 19******* оны 08 сарын 21-ны өдрийн 100 дугаартай “захирал, эрхлэгч, багш хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 дугаартай “ахмад настанд хүндэтгэл үзүүлэх тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 06 сарын 01-ны өдрийн А/12 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт,

-Б.******* 1985 онд ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

-Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 19******* оны 02 сарын 25-ны өдрийн 25 дугаартай “ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Гэрч М.гийн “Б.******* нь Ховд аймгийн 3, ******* цэцэрлэгүүдэд 19*******-аад оноос 1990 оныг хүртэл хүний оронд цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Би тэр үед мөн цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Тэгээд манай цэцэрлэг татан буугдаад 1-р цэцэрлэгт очсон”  гэх мэдүүлэг,

-Гэрч Ц.гийн “Б.******* 1982 онд Ховд аймгийн ******* цэцэрлэгт түр ажиллаж байгаад удалгүй жирэмсний амралт авсан. Тэгээд дахин ******* цэцэрлэгт ажилд орсон. Манай 3-р цэцэрлэгт н.Нямдулам гэдэг хүний оронд ажилд орсон. Тэрээр цэцэрлэгт тасралтгүй 1992 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг болно.  

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Б.*******тэй хамт ажиллаж байсан Ц., М. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн 2, 3-р цэцэрлэгт ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 19******* оны 08 сарын 21-ны өдрийн 100 дугаартай “захирал, эрхлэгч, багш хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 дугаартай “ахмад настанд хүндэтгэл үзүүлэх тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 06 сарын 01-ны өдрийн А/12 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт, Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 19******* оны 02 сарын 25-ны өдрийн 25 дугаартай “ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн 2, 3-р цэцэрлэгүүдэд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлтийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн 2, 3-р цэцэрлэгүүдэд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА