| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00389/и |
| Дугаар | 400 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* Жаргалсүрэнгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Жаргалсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Жаргалсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 06 дугаар сард 10-р анги төгсөөд Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд ороод 1994 он хүртэл ажилласан. Би 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон боловч 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний тушаал гарсан байдаг. Тэгээд би 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цомхт*******оор ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь би Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нөхрийнхөө нэр дээр түүний оронд ажиллаж байсан. Манай нөхөр бид хоёр хоёулаа тус үйлдвэрт ажилладаг байсан. Тэгээд нөхөр ажиллаад үлдсэн. Би цомхт*******оор чөлөөлөгдсөн. Иймд би нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж, нөхрийнхөө нэр дээр ажиллаж байсан хугацаагаа хасаад 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт норомчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Жаргалсүрэн нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт норомчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 942 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаартай ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын хуулбар, хавсралт,
-Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1986 оны 06 сарын 25-ны өдрийн 102 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын хуулбар,
-Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, хавсралт,
-П.Жаргалсүрэнгийн ажлын тухай мэдээний бичилттэй 140342 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-П.Жаргалсүрэнгийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-П.Жаргалсүрэнгийн ажиллаж байхдаа авсан гэх 1988 оны 01 сарын 25-ны өдрийн гэрчилгээ, 1989 оны 12 сарын 30-ны өдрийн баярын бичиг, 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрчилгээ, 1988 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн талархал, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн баярын бичиг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч П.Жаргалсүрэн нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт норомчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч П.Жаргалсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* Жаргалсүрэнг 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт норомчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА