Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 онд 8 дугаар анги төгсөөд******* сумын Соёл нэгдлийн Цагаан бургас бригадад 1989 оныг дуустал мал маллаж, одоог хүртэл мал маллан амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний тухайн үед нэгдэлд орсон, гарсан тушаал олдохгүй байх тул намайг 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн******* сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ш.******* нь 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн******* сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 905 дугаартай лавлагаа,

            -Ховд аймгийн******* сумын 1-р бригадын 1983-1989 онуудын 70-р дансны хуулбарууд,

            -Ховд аймгийн******* сумын Соёл нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай тушаалын хуулбар,

            -Гэрч Х.*******гийн “Ш.******* нь 1983 онд Ховд аймгийн******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд мал аж ахуй дээр гарсан. Тэрээр 1989 оныг дуустал Ховд аймгийн******* сумын Соёл нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. Ш.*******ы аав Шонхор нь улсын сайн малчин хүн байсан ба тэр аав жжэийнхээ хамт үхэрчин байсан. Би тухайн үед мөн тус нэгдэлд малчин байсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч Р.*******ийн “Ш.******* бид нар 1983 онд Ховд аймгийн******* сумын 8 жилийн дунд сургуулийг хамт нэг ангид суралцаад төгссөн. Тэгээд илгээлтээр хөдөө аж ахуйд мал дээр гарсан. Тэрээр 1989 оныг дуустал мал малласан. Би тэр үед нэгдлийн саальчин байсан. Манай хоёр айл байнга айл саахалт байдаг байсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч П.*******ийн “Би Ш.*******тай 1983 онд Ховд аймгийн******* сумын 8 жилийн дунд сургуулийг хамт төгссөн. Тэгээд илгээлтээр хөдөө аж ахуйд мал дээр гарсан. Тэрээр 1989 оныг дуустал мал малласан. Би мөн тэр үед нэгдлийн саальчин байсан. Манай хоёр айл байнга айл саахалт байдаг байсан” гэх мэдүүлэг

зэрэг баримтууд болно. 

            Хүсэлт гаргагч Ш.******* нь 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн******* сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ш.*******ы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн******* сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА