Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

Улсын яллагч Б.Өлзийбат

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  А овогт Д-ы Г-д холбогдох 201607000061 дугаарын эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, 22 настай, ам бүл 3, ***** хамт ******* тоотод оршин суух  бүртгэлтэй, ********* регистрийн дугаартай, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Моторолла маркын гар утас буюу 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 7 сарын хорих ялд мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар ял шийтгүүлж хорих ялаа эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, төрөөс авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хувьдаа эд хөрөнгөгүй, А-д овогт Д-ы Г /**********/ гэв.

         2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Ажаа ээжийн хоолон гэр нэртэй хоолны газрын амралтын өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж хохирогч Я.Н түрийвчтэй мөнгө, хохирогч Б.Цгийн Компаг маркын нөүтбүүкийг хулгайлж нийт 749.453 төгрөг 98 мөнгөний хохирол учруулсан  гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би н.Ц ахаас мөнгө зээлэх гэж очсон. Өмнө нь би ажаа ээжийн хоолны газарт н.Ц ахтай хамт ажиллаж байгаад н.Нэргүй гэх ахын тоосгоны үйлдвэрт дулаарахаар ажиллахаар болсон байсан. Тэгээд байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр надад мөнгө хэрэг болоод Ажаа ээжийн 3 дугаар салбар дээр очиход Л ах гэртээ байхгүй байсан. Би нэлээн хүлээж байгаад цонхыг нь хагалаад орчихсон. Би анх очихдоо Л ахын цонхыг нь хагалж юмыг нь авна гэж бодоогүй. Цонхыг нь хагалаад орохдоо сандарсандаа мөнгө, нөүтбүүкийг нь аваад гарсан. Би мөнгийг нь банкинд очиж солиулъя, нөүтбүүкийг нь заръя гэж бодоогүй айж, сандарсандаа аймгаас гараад алхчихсан. Тэгж явж байгаад Тайшир, Гуулин гэсэн самбараас 2-3 тунель шиг нүхэнд нөүтбүүк болон мөнгөө хийчихээд цаашаа алхчихсан. Цаашаа алхаж нэлээн явж байгаад Дэлгэр рүү дөхөж очоод цагдаад баригдсан.  Би Дэлгэрээс орой нь 11 цаг өнгөрч байхад аймагт баригдаж ирсэн. Тухайн үедээ мөрдөн байцаагч, ахлах дэслэгч н.Мөнхнайрамдалд хийсэн хэргээ үнэн зөвөөр нь хэлсэн. Би тэр үедээ хулгай хийж айсандаа аймгаас гараад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж маш их харамсаж байна гэв.   

Шүүгдэгч Б.Г шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д-ы Г нь өмгөөлөгч авах ямар ч боломж байхгүй билээ. Иймд тус шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөгж оролцоно гэсэн юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Иймд би шүүх хуралд худал хэлэхгүй үнэн зөв ярих болно гэжээ.

Улсын яллагчийн хүсэлтээр: Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 18-рт/, АЗ гэсэн серитэй 100 төгрөгийн дэвсгэртүүдийг хураан авсан тэмдэглэл /хх 22-рт/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 6-рт/ зэрэг нотлох баримтуудад тус тус үзлэг хийж шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Ажаа ээжийн хоолон гэр нэртэй хоолны газрын амралтын өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж хохирогч Я.Н түрийвчтэй мөнгө, хохирогч Б.Ц-гийн Компаг маркын нөүтбүүкийг хулгайлж нийт 749.453 төгрөг 98 мөнгөний хохирол учруулсан  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г-д холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай” хуулиар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өршөөсөн, ялтай байдлыг өршөөлд хамруулаагүй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүх шүүгдэгч Д.Г-ийг гэмт хэрэг давтан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тал тоосго хураагдаж ирсэн, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Г нь 48 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүх Д.Гд өмгөөлөгч авах эрхийг танилцуулж, эрхээ эдлэх боломжоор хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлөх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, энэ хэрэгт өмгөөлөгч заавал оролцуулах нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг нотолсон, хоорондоо зөрүүгүй байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой байна гэж үнэлж шийдвэрлэлээ.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Д-ы Г-ийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг эд хөрөнгийг хураахгүйгээр, 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоосгыг устгасугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан нь хохирогч нарт төлөх төлбөргүй, ялтан Д.Г нь нийт 48 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Г-ийн цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Ялтан Д.Г-нийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА