Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 017/2013/0000/З |
Дугаар | 221/МА2014/0094 |
Огноо | 2014-02-20 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2014/0094
Г.Ө-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 553 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ө-ын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ЭХЭБГ-т холбогдох захиргааны хэргийг илтгэгч шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 103 дугаар байрны 504 тоотын 148,35 м кв талбай бүхий дөрвөн өрөө орон сууц болон С-14, С-15 тоот автомашины зогсоолыг Г.Ө-ын нэр дээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бусад тооцож, дээрх орон сууц, автомашины зогсоолыг Г.Ө-ын нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Л.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голден Вилла цогцолборын 103 дугаар байрны 504 тоот орон сууц болон С-14, С-15 тоот авто зогсоолуудыг “Э э Ж к” ХХК-ийн өмчлөлөөс салгаж иргэн Г.Ө-ын өмчлөлд бүртгэх боломжгүй байна.
Иймд иргэн Г.Ө-ын нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд "Э Э Ж К" ХХК-ий захирал И.Ж Ү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г.Ө нь гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн Баянзүрх дүүргийн шүүхээр өмчлөгч болохоо тогтоолгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.
Гуравдагч этгээд "Зоос" банкны эрх хүлээн авагч Н.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Г.Ө-ын худалдан авсан 103 дугаар орон сууцны барилга нь бүхэлдээ дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан ба сууц өмчлөгч тус бүрээр гэрчилгээ салган гаргаагүй тул "Э Э Ж К" ХХК-ийн өмч хэвээр байна. "Э Э Ж К" ХХК-ийн өмчлөлийн энэ байрыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагад дууссан барилгын гэрчилгээ гаргуулан авч, захиалагч тус бүрээр гэрчилгээг салган гаргах ёстой бөгөөд өмнө захиргааны хэргийн шүүхээр үүнтэй төстэй хэргүүдийг шийдэхдээ өмнө гарсан хүчин төгөлдөр гэрчилгээ байсаар байтал давхардуулан олгохоор шийдвэрлэж байгааг анхааран холбогдох хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэхийг хүсч байна" гэжээ.
Гуравдагч этгээд БНСУ-ын Хана банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Э Э Ж К ХХК нь 60 хувийн гүйцэтгэлтэй барилгаа үргэлжлүүлэн барихын тулд 2007 онд бонд гаргасан ба үүнийг БНСУ-ын Хана банк худалдан авч, эргэн төлөлтийн барьцаанд дээрх барилгыг бүхэлд нь барьцаалсан.
Баянзүрх дүүргийн шүүх дээр БНСУ-ын Хана банкны нэхэмжлэлтэй, Э Э Ж К ХХК-д холбогдох хэрэг хянагдаж байгаа бөгөөд уг хэрэгт 20 орчим иргэд гуравдагч этгээдээр оролцож байгаа. Г.Ө-ын хувьд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоход Хана банкийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Э Э Ж К ХХК-г хариуцагчаар оролцуулаад маргаан байхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөг. Э Э Ж К ХХК-ийг Захиргааны хэргийн шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулж байгаа боловч шүүх хуралдаанд оролцдоггүй, Г.Ө-тай хуйвалдаад байгаа юм шиг хүндрэлтэй нөхцөл байдлуудыг үүсгээд байна.
Баянзүрх дүүргийн шүүхээс "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан боловч Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргүүдийн ихэнхи Нь улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж байна. Ингэснээр БНСУ-ын Хана банкны барьцаагаар хангагдах шаардлага үндэслэлгүй болж, барьцааны хөрөнгө гэж байхгүй болж байгааг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ үү" гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны ... дугаар байрны ... тоот, 149,35 м кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон С-14, С-15 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Г.Ө-ыг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Ө-ыг 504 тоот орон сууц болон С-14, С-15 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Эд хөрөнгийг эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны )ийн дугаар 553 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Тиймээс дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 553 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт өгч, зөв шийдвэрлэсэн байна.
“Э Э Ж К” ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Денверийн гудамж 15/3 бүхий 7326 м.кв бүхий 11 давхар 60 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөгчөөр эрхийн бүртгэлийн Ү-22040100098 дугаарт бүртгүүлсэн байна.
Мөн “Э Э Ж К” ХХК нь 60 хувийн гүйцэтгэлтэй дээрх барилгыг “Зоос” банктай 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 398 тоот “Зээлийн шугамын гэрээ” болон 398-2 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулж, зээлийн болон барьцааны гэрээнүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Нэхэмжлэгч Г.Ө нь “Э Э Ж К” ХХК-тай 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулж, гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Д-ийн гудамж 15/3-т байрлах Голден вилл цогцолборын 103 дугаар байрны 504 тоот 4 өрөө орон сууц болон С-14, С-15 тоот авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн байна. Үүний дагуу “Э Э Ж К” ХХК-аас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандан 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 029 дугаар албан бичгээр Г.Ө нь байрны төлбөрийг бүрэн төлсөн тул орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
Үүний дагуу нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөдлийн хариу албан бичигтээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэнг үндэслэн Зоос банкны зээлийн барьцаанаас чөлөөлөгдөөгүй байгаа учир эрх ашиг нь хөндөгдөнө хэмээн үзэж бүртгэлийг шилжүүлэхээс татгалзсан байна.
Мөн хариуцагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “шүүх, арбитр прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан” гэсэн заалтыг баримтлан “орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, уг эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй” хэмээн бүртгэхээс татгалзсан үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2009 оны 1/6542, 1/9731, 11/11253, 2012 оны 2/4903, 2/5398, 2/10559, 2013 оны 2/2236, 2/2931 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 2011 оны 14а/6/133 дугаар албан бичгүүдтэй холбогдуулан бүртгэхээс татгалзсан байна.
Гэвч дээрх албан бичгүүд нь 60 хувийн гүйцэтгэлтэй байранд хамааралтай байхаас гадна 100 хувийн гүйцэтгэлтэй барилга болох 103 дугаар байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй учраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.10, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтууд зөрчигдөөгүй байна.
Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 793 дугаар шийдвэрээр иргэн Г.Ө-ыг дээрх тоот орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байх тул
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
|